ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
ДАРХАН-УУЛ АЙМГИЙГ ДАРХАН ХОТ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ,
ЗАРИМ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ СУДАЛСАН ДҮН
Зоригтбаатар.Д(Ph.D)1
, Нарантуяа.Л (Ph.D)2
, Цолмон.О3
, Батбаяр.Б4
1
АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь АУСургууль
Үндэслэл
Хот хэмээх ойлголтыг тэртээ жараад оны үед манай хэл шинжлэлийн томоохон
эрдэмтдийн нэг Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” хэмээх бүтээлдээ
“нэгэн газар олон хүн хуран цугларч, орон барилга цогцлон суурьшсан бөгөөд бас
ч үйлдвэр худалдаа, засаг захиргааны байгууллага төвлөсөн газар” хэмээн
томьѐолжээ.
Хот төлөвлөлт, байгуулалтын байдлыг олон эрдэмтэд дэлхийн хотуудын
жишээн дээр 200 гаруй жилийн туршид судалсаар иржээ. Одоогоос 9000 жилийн
өмнө анхны хот Иерхон байгуулагдсан гэж үздэг. Анхны хотууд нь эдийн засгийн
хувьд хараат бус байдал, газар эзэмшил, эрх тэгш байдал болон улс төрийн бие
даасан удирдлагатай байх зарчим дээр тулгуурлаж байжээ.
Түүнчлэн хотын даацыг “Сarrying capacity” хэмээх нэр томьѐогоор
илэрхийлэн гаргаж эхэлсэн байна. Хот судлалын эх сурвалжуудаас харахад ямар
ч хот, оршин суугчдынхаа сонгосон загварын дагуу хөгждөг болохыг эрдэмтэд,
судлаачид тогтоож, энэ нь хотуудын хөгжлийн практикаар нотлогджээ. Дэлхийн
өндөр хөгжилтэй хотуудын практикаас санаа авч, шинжлэх ухаанд суурилсан,
хөгжлийн бодлого хэрэгжүүлэх цаг манай Дарханчуудын хувьд хэдий нь иржээ.
Хотын оршин суугчид, хуулийн этгээдийн байршил суурьшлыг зохицуулах
бодлогыг харьцангуй урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалтын
өгөөжийг эрс дээшлүүлж, хүндрэл бэрхшээлийг цогцоор шийдэж, төгс шийдэлт
хотын тогтолцоог бүрдүүлж чадна.
Хот байгуулах зорилтот өөрчлөлтөд хүрэхийн тулд урт хугацааны стратеги
шаардлагатай бөгөөд түүнийг хотын харилцан уялдаа бүхий 3 гол функц гэж
нэрлэдэг газар ашиглалт, дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах, байршил суурьшлыг
зохицуулахад чиглэгдэх нь тодорхой юм.
Судалгааны ажлын зорилго
Дархан-Уул аймгийг Дархан хот болгох үндэслэлийг хууль эрх зүйн орчинд,
шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж хот болгох шалгуур үзүүлэлтүүдийг
гаргах, харьцуулалт хийх
Судалгааны ажлын зорилт
Дээрхи зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан болно.
Үүнд:
1. Дархан-Уул аймгийн хөгжлийн үе шатуудыг судлах, дэлхийн хотын
хөгжлийн түүхийн үе шатуудадын үечлэлтэй харьцуулах
2. Хот байгуулах хууль эрх зүйн орчинг судлах, суурь судалгааг баримтжуулах
3. Хот байгуулах шалгуур үзүүлэлтүүдийг олж тогтоох, харьцуулалт хийж,
үнэлэлт дүгнэлт өгөх
4. Суурь судалгаа болон дэлхийн хотуудын туршлагыг судалсан баримт дээр
тулгуурлан Дархан хотын үндсэн дүрэм боловсруулах боломжийг судлах
Практик ач холбогдол:
Хот байгуулах шалгуур үзүүлэлтүүдийг олж тогтоож үнэлгээ хийснээр
Дархан-Уул аймгийг хот болгон хөгжүүлэх бодлого, зорилго зорилтуудыг
тодорхойлох үндэслэл болоход оршино.
Судалгааны арга аргачлал:
Судалгаа нь хам ба цуваа цагийн хүрээнд явагдсан ба syncrone –
социологийн ажиглалт, баримтыг задлан шинжлэх (analysis) тодорхойлон бичих
нэгтгэн дүгнэх (synthesis) харьцуулалтын арга, математик статистикийн энгийн
арга, SWOТ шинжилгээ, архивын болон бусад мэдээ материалд боловсруулалт
хийх, индукци, дидукцийн гэх мэт
Судалгааны үр дүн :
Нэг: Одоогийн Дархан-Уул аймаг 1921 оны Ардын хувьсгалын үед
Эрдэнэвангийн хошууны харъяат нутаг байсан ба 1939 онд Улаанбаатараас Хиагт
хүртэлх Давхарын морин тэрэгний өртөө гэж нэрлэгдэж байжээ.1948-1949 оны үед
Оросын цэргийн 555-р анги Давхарын төмөр замын өртөөг байгуулжээ. Дарханаас
30 км-ийн зайд орших Хүйтэний голд оршиж байсан Сэлэнгэ аймгийн Дархан, Ерөө
болон Хушаат 3 сумыг нэгтгэн төмөр замын Дархан өртөөнд төвлөрүүлэх явдал нь
нэн зохистой байсан юм. Сумын нам захиргааны байгууллага эл асуудлыг тал
бүрээс нь судалж үзээд Засгийн газарт тавьж үүний дараа БНМАУ-ын АИХ-ын
Тэргүүлэгчдийн зарлиг гарч 1958 оны намар Дархан сумын төвийг төмөр замын
Дархан өртөөнд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь сумын хөгжил, ард олны
амьдралд олон талаар сайхан нөлөө үзүүлж сумын төвийн хөдөлмөрчид анх
удаагаа цахилгаан эрчим хүч хэрэглэдэг болжээ. Дархан сумыг төмөр замын
Дархан өртөөнд төвлөрөхөд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор төмөр
замын барилгаас хоѐр барилга шилжүүлэн өгсөн бөгөөд нэгэнд нь сумын нам,
захиргаа, олон нийтийн байгууллага, хүн мал эмнэлэгтэйгээ нөгөөд нь худалдаа
бэлтгэлийн анги контор, дэлгүүр агуулах, гуанзтайгаа төвлөрөн ажиллаж, амьдарч
байсан түүхтэй. Мөн энэ үеэс эхлэн Дархан нутгийн хөгжил, ирээдүйн төлөвтэй
шууд холбоо бүхий геологи, эрэл хайгуулын ажил Шарын гол, Төмөр толгой,
Дарханы орчим өргөн хүрээтэй эрчимтэй явагдаж чулуун нүүрс төмрийн хүдэр,
цемент, шохойн түүхий эд бүхий орд газруудыг шинжлэн нээж тогтоосон.
Ингэж барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн ирээдүйн барилга, барилгын
материалын үйлдвэрийн төв хот байгуулах анхны бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж
эхэлжээ. 1961 оны 10 сарын 17-ны өдөр Дархан хотын суурийг тавьжээ. Ийнхүү
Монгол улсын түүхэнд байгаагүй, гадаадын 6 орны тусламж, хөрөнгө оруулалтаар
Дархан хот сүндэрлэн босжээ.
Харин Дархан хотыг УИХ-ын 1994 оны 32-р тогтоолоор Дархан –Уул аймаг
болгон өөрчилж, 1994 оны 5 сард Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Дархан,
Шарын гол, Орхон, Хонгор гэсэн 4 сум, 24 багтайгаар өргөтгөн байгуулжээ. Дархан
хотын хөгжлийн түүхийг дэлхийн хотуудын хөгжлийн үе шаттай харьцуулан үзвэл
дараах байдалтай харагдаж байна. Үүнд:
Хүснэгт 1.
Дэлхийн хотуудын хөгжлийн үе шат Дархан хотын хөгжлийн үе шат
1. Аж үйлдвэржилтийн өмнөх 1961 он хүртэл
2. Аж үйлдвэржилтийн эрин 1961-1994
3. Модернизмын үе 1990 оноос хойш
4. Даяарчлалын үе 2000 оноос хойш
МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СНЗ-ийн 1961 оны 05 сарын 24-ны өдрийн
№196/260 тогтоолоор ЗХУ-ын барилга хот сууринг төлөвлөх институтын н.
Черкасов даргатай группын урьдчилан гаргасан “Дархан хот байгуулах тайлбайн
инженер эдийн засгийн тодорхойлолт” ба Улсын барилгын эдийн засгийн
комиссын саналыг үндэслэн Дархан хотыг Улаанбаатар төмөр замын Дархан
станцын дэргэд байгуулахаар тогтоосугай гэсэн шийдвэр нь Дархан хотын аж
үйлдвэржилтийн өмнөх үе буюу бэлтгэл үе шат болсон бол Улсын Их Хурдын 1994
оны 05 сарын 06-ны №32 тоот тогтоолоор Дархан хотын одоогийн хилийн цэсээр
тодорхойлсон нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийг байгуулж төвийг Дархан гэж
нэрлэсүгэй гэсэн шийдвэр хөгжлийн 3 дахь үе шатад хамаарагдаж байна.
Дарханы хувьд эдгээр үе шатуудыг туулж ирсэн ба аж үйлдвэржилтийн уналтын
үеийг Монгол улс зах зээлийн системд шилжин орсон үеийн олон үйлдвэрүүд
зогссон, ажилгүйдэл ихэссэн түүхэн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болох
талтай.
Түүхийн судалгааны багийн ажлын дүгнэлтээр тэр үеийн нам төрийн
удирдагчид болон хотын анхны удирдлагууд ирээдүйд барилгын материалын
түүхий эдийн ордуудыг түшиглэсэн, хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлсэн
өндөр хүчин чадалтай дэд бүтэц бүхий хотыг төлөвлөсөн нь тодорхой байсан юм.
Хоёр: Бидний хийсэн суурь судалгаагаар хот байгуулах хууль эрх зүйн орчинг
2 үндсэн чиглэлээр судлан үзсэн болно. Үүнд:
Хүснэгт 2.
1-р хувилбар 2-р хувилбар
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж
байгаа хууль эрх зүйн орчинд нийцүүлэн
хот байгуулах эрх зүйн орчныг
бүрдүүлэх.,
Үндсэн хууль болон бусад хууль эрх
зүйн акт, баримт бичигт өөрчлөлт хийх
замаар хууль эрх зүйн орчинг
бүрдүүлэх.,
Дархан-Уул аймгийн Дархан сумыг
Дархан нэртэй хот болгох
Дархан-Уул аймгийг бүхэлд нь Дархан
нэртэй хот болгох
Үр дүн 1 Үр дүн 2
Аймгийн зэрэглэлтэй хот Улсын зэрэглэлтэй хот
А. Дархан-Уул аймгийн Дархан сумыг Дархан нэртэй хот болгох 1-р хувилбарт
харгалзах хууль эрх зүйн үндэслэл нь:
- Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 4-р зүйлийн 4,1-д зааснаар Аймаг, сум, дүүрэг, байгуулах өөрчлөх, татан
буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон Иргэдийн
төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн
засгийн чадавхи, газар зүйн байршил, зан харилцааны нөхцлийг харгалзан
Засгийн Газрын өргөн мэдүүлснээр Улсын Их хурал шийдвэрлэнэ.
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4-р зүйлийн 2-т зааснаар 50,000-
аас дээш /шаардлагатай гэж үзвэл 50,000 хүртэл/ оршин суугчтай хотод
бүрдүүлэгч дэд бүтцийн хөгжлийн түвшинг харгалзан улсын зэрэглэл тогтоож
болно.
- 3-р зүйлийн 3-т заасны дагуу улсын болон тухайн засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг
нь харгалзан шаардлагатай гэж үзвэл тосгоныг хотод тооцох асуудлыг Засгийн
Газарт өргөн мэдүүлгээр Улсын Их хурал шийднэ.
Б. Дархан-Уул аймгийг бүхэлд нь Дархан нэртэй хот болгох 2-р хувилбарт
харгалзах хууль эрх зүйн үндэслэл нь:
- Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 1-д зааснаар хот нь
15000 –аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь голлон үйлдвэр,
үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн
удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 4-р бүлгийн 57-р зүйлийн 1-т заасны дагуу Монгол
улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд,
сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.
- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрхзүйн үндсийг хуулиар
тогтооно гэсэн нь Дархан –Уул аймгийг бүхэлд нь Дархан хот болгох асуудал нь
нэлээд далайцтай хууль эрхзүйн өөрчлөлт шаардагатай байна. Үндсэн хуульд
өөрчлөлт оруулах санал дэвшүүлэх замаар шийдэх боломжтой.
Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгийн заалтын хүрээнд Дархан-уул аймгийг
Дархан хот болгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх боломжтойг харуулж болно.
Гурав: Хот нь аймгийн төв, тосгон, суурингаас дараах шалгуур үзүүлэлтээр
ялгагддаг болохыг олж тогтоолоо. Үүнд:
1. Иргэдэд ээлтэй, алсын хараатай засаглал
2. Бат бөх найдвартай эдийн засаг
3. Соѐлтой, боловсон, ухамсартай иргэд
4. Ирээдүйгээ харсан байгаль экологи, ногоон технологи
5. Алсын хараатай, орчин үеийн чиг хандлагад нийцсэн дэд бүтэц
6. Хотын онцлогт тохирсон амьдралын хэв маяг, ѐс заншил
Шалгуурыг салбар бүрээр нарийвчлан үзвэл
Шалгуур үзүүлэлтүүдийг харьцуулсан дүн
Хүснэгт 3.
№ Шалгуур үзүүлэлт Харгалзах орчин, хамаарал Хангагдсан
эсэх
1. Хүн ам 50,000-аас дээш хүн амтай (91093) 
2. Газар нутаг 327.5 мянган га 
Суурьшлийн 
Газар тариалангийн эдэлбэр 
3. Дэд бүтэц Төмөр зам 
Авто зам 
Агаарын зам -
Газар доорхи зам /метро/ -
4. Барилгажилт Орон сууцны хороолол 
Хаус хороолол 
Уран барилга -
5. Эрчим хүч Дулааны цахилгаан станц 
Төвлөрсөн эрчим хүчний систем 
6. Үйлдвэржилт Хүнд үйлдвэр 
Барилгын материалын үйлдвэр 
Ус олборлох цэвэршүүлэх
байгууламж

Хөнгөн үйлдвэр 
Ашигт малтмалын уурхай 
Хүнсний үйлдвэр 
7. Харилцаа холбоо Өндөр хурдны шилэн кабель 
Тоон системийн радио релей 
Суурин холбоо 
Хөдөлгөөнт холбоо 
Интернет 
Кабелийн телевиз 
Богино долгионы FM радио 
Хяналтын нэгдсэн систем 
8. Боловсрол Их дээд сургууль-10 
Мэдээлэл технологийн парк -
Шинжлэх ухааны судалгааны
хүрээлэн-1

ЕБС -29 
Хүүхдийн цэцэрлэг-20 
Хүүхдийн байгууллага 
Спортын төрөлжсөн сургууль -
Урлагийн төрөлжсөн сургууль -
Тусгай сургууль /ХБИ/ -
Оюутны хотхон ?
9. Эрүүл мэнд Нэгдсэн эмнэлэг-400 ортой 
Өрхийн эмнэлэг-10 
Хувийн хэвшлийн эмнэлэг-22 
Эмийн сан-22 
Мал эмнэлэг 
Спортын ордон 
Усан сан 
Сувилалын газар-3 
Шарил чандарлах газар -

10. Соѐл урлаг Мэргэжлийн урлагийн театр-1 
Номын сан-3 
Музей-1 
Номын худалдаа 
Сонгодог урлагийн театр -
Варьете -
Кино студи -
Дуу бичлэгийн студи 
Кино театр 
Хүүхэлдэйн театр -
Мэргэжлийн цирк -
Амьтны хүрээлэн -
Парк ?
Сүм хийд 
Дуу бичлэгийн дэлгүүр -
Цэнгэлдэх хүрээлэн 
11. Нийтийн
үйлчилгээний газрууд
Банк, санхүүгийн байгууллага 
Үсчин гоо сайхны үйлчилгээ 
Цагдаагийн газар 
Барилга захиагчийн товчоо 
Ус цаг уур, байгаль орчны газар 
Нийтийн хоолны үйлчилгээ 
Зах, худалдааны газар 
Хог тээвэрлэх газар 
Түргэн хоолны газар 
Зочид буудал 
Шөнийн цэнгээний газар 
Саун, алжаал тайлах газар 
Казино, тоглоомын газар -
Гудамжны бие засах газар -
Зохицуулах гэрлэн дохио 
Хөдөлмөрийн бирж 
Брокерийн газар -
Асрамжийн газар 
Хорих анги 
Аялал жуулчлалын товчоо -
Оршуулгын газар 
Барьцаалан зээлдэх үйлчилгээ 
Шалгуур үзүүлэлтийг дэлхийн бусад оронтой харьцуулан 11 бүлгийн 83
асуулгаар шүүж үзэхэд 70 гаруй хувьтай хангаж байгаа дүн харагдсан юм.
Дөрөв: Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага
болгон нутгийн өөрийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хотын нийгэм, эдийн
засгийн хөгжлийг хангах, эрүүл, аюулгүй, тав тухтай орчинг хангах нөхцлийг
бүрдүүлэх зорилгоор хотын дүрмийг боловсруулах нь Дархан хот болж хөгжихөд
хамгийн чухал нөлөө үзүүлэх асуудал мөн. Дархан-Уул аймгийг хот болгон
хөгжүүлэх 1 ба 2-р хувилбарын аль ч тохиолдолд Дархан хотын захирагч, хотын
зөвлөл, Дархан хотод үйл ажиллагаагаа явуулж буй төрийн, төрийн бус, хувийн
хэвшлийн байгууллагууд, хотын иргэд нийтээрээ заавал дагаж мөрдөх (хуульд
заагаагүй) хэм хэмжээг тодорхойлсон Дархан хотын дүрмийн төсөл боловсруулж
хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дүгнэлт
Нэг: Дархан-Уул аймгийн хөгжлийн үе шатыг:
1. Аж үйлдвэржилтийн өмнөх буюу хот байгуулагдахын өмнөх бэлтгэл үе
2. Аж үйлдвэржилтийн цэцэглэлтийн үе буюу Дархан хотод сүүлчийн үйлдвэр
баригдаж ашиглалтанд орсон үе
3. Аж үйлдвэржилтийн зогсонги үе буюу үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саарсан үе
4. Аж үйлдвэржилтийн дахин сэргэлтийн үе буюу жижиг дунд үйлдвэрүүд
байгуулагдаж эхэлсэн үе гэж 4 ангиллаа.
Хоёр: Дархан –Уул аймгийг Дархан хот байгуулах хууль эрх зүйн 2
үндэслэл байгааг баталлаа.
Гурав: Дархан –Уул аймаг Дархан хот болон хөгжих 83 шалгуур
үзүүлэлтүүдийн 62-г хангаж байгаа нь 74.6 % -тай байгааг харуулж байна.
Дөрөв: Дархан хот болох хууль эрх зүйн нөхцөл хангагдсан тохиолдолд
дээрх суурь судалгааны дүн болон дэлхийн хотуудын хөгжлийн түүх туршлагыг
үндэслэнэ.
Тав: Хууль дүрэмд заагаагүй чухал асуудлуудыг тусгасан Дархан хотын
үндсэн дүрэм боловсруулж, иргэдээр хэлэлцүүлэн, мөрдөх нь зүйтэй гэж үзэж
байна.
Ашигласан материалын жагсаалт
1. Монгол улсын үндсэн хууль 1992
2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль
3. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль
4. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль
5. “Дарханыг дархлагчдын дурдатгал ” Дархан1987.,
6. “Найрамдлаар овоглосон хот” Уб .,1985 ред. Д.Гармаа
7. УИХ-ын бүтэц зохион байгуулалт, байнгын хороодын үйл ажиллагаа
8. Төрийн бүтэц
9. Засгийн газар, яам тамгын газруудын бүтэц зохион байгуулалт
10.Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц
11.Хэлтэс, агентлаг, газруудын зохион байгуулалт бүтэц
12.Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг /2008-2012/-ийг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн товч тайлан
13.Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн товч тайлан /2010-2014/
14.“Аймгийн засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн
хэрэгжилт /2013-2014/
15.Аймгийн засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2014 оны арга хэмжээний төлөвлөгөө
16.Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2008-2012/-ийг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
17.“Аймгийн засаг даргын үйл ажиллагааны 2013-2016 оны хөтөлбөр”түүнийг
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
18.Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд
19.Улс төрийн намуудын тухай хууль
20.Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зохион байгуулалт
21.Сонгуулийн тухай хууль
22.Дархан хотын план зураг /1994 он хүртэл/
23.Дархан хот байх үеийн архивын бусад материалууд
24.Ц.Сандуй “ Хот бол сонгодог оршихуйн эхлэл юм” нийтлэл
25.Д.Жамбалдорж “Дархан нутгийн түүх соѐлын дургалууд” Дархан 2009
26.Дархан –Уул аймгийн танилцуулга 2011

More Related Content

Дархан-Уул аймгийг Дархан хот болгох үндэслэл, зарим шалгуур үзүүлэлтүүдийг судалсан дүн

  • 1. ДАРХАН-УУЛ АЙМГИЙГ ДАРХАН ХОТ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ, ЗАРИМ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ СУДАЛСАН ДҮН Зоригтбаатар.Д(Ph.D)1 , Нарантуяа.Л (Ph.D)2 , Цолмон.О3 , Батбаяр.Б4 1 АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь АУСургууль Үндэслэл Хот хэмээх ойлголтыг тэртээ жараад оны үед манай хэл шинжлэлийн томоохон эрдэмтдийн нэг Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь” хэмээх бүтээлдээ “нэгэн газар олон хүн хуран цугларч, орон барилга цогцлон суурьшсан бөгөөд бас ч үйлдвэр худалдаа, засаг захиргааны байгууллага төвлөсөн газар” хэмээн томьѐолжээ. Хот төлөвлөлт, байгуулалтын байдлыг олон эрдэмтэд дэлхийн хотуудын жишээн дээр 200 гаруй жилийн туршид судалсаар иржээ. Одоогоос 9000 жилийн өмнө анхны хот Иерхон байгуулагдсан гэж үздэг. Анхны хотууд нь эдийн засгийн хувьд хараат бус байдал, газар эзэмшил, эрх тэгш байдал болон улс төрийн бие даасан удирдлагатай байх зарчим дээр тулгуурлаж байжээ. Түүнчлэн хотын даацыг “Сarrying capacity” хэмээх нэр томьѐогоор илэрхийлэн гаргаж эхэлсэн байна. Хот судлалын эх сурвалжуудаас харахад ямар ч хот, оршин суугчдынхаа сонгосон загварын дагуу хөгждөг болохыг эрдэмтэд, судлаачид тогтоож, энэ нь хотуудын хөгжлийн практикаар нотлогджээ. Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын практикаас санаа авч, шинжлэх ухаанд суурилсан, хөгжлийн бодлого хэрэгжүүлэх цаг манай Дарханчуудын хувьд хэдий нь иржээ. Хотын оршин суугчид, хуулийн этгээдийн байршил суурьшлыг зохицуулах бодлогыг харьцангуй урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлбэл хөрөнгө оруулалтын өгөөжийг эрс дээшлүүлж, хүндрэл бэрхшээлийг цогцоор шийдэж, төгс шийдэлт хотын тогтолцоог бүрдүүлж чадна. Хот байгуулах зорилтот өөрчлөлтөд хүрэхийн тулд урт хугацааны стратеги шаардлагатай бөгөөд түүнийг хотын харилцан уялдаа бүхий 3 гол функц гэж нэрлэдэг газар ашиглалт, дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах, байршил суурьшлыг зохицуулахад чиглэгдэх нь тодорхой юм.
  • 2. Судалгааны ажлын зорилго Дархан-Уул аймгийг Дархан хот болгох үндэслэлийг хууль эрх зүйн орчинд, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж хот болгох шалгуур үзүүлэлтүүдийг гаргах, харьцуулалт хийх Судалгааны ажлын зорилт Дээрхи зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан болно. Үүнд: 1. Дархан-Уул аймгийн хөгжлийн үе шатуудыг судлах, дэлхийн хотын хөгжлийн түүхийн үе шатуудадын үечлэлтэй харьцуулах 2. Хот байгуулах хууль эрх зүйн орчинг судлах, суурь судалгааг баримтжуулах 3. Хот байгуулах шалгуур үзүүлэлтүүдийг олж тогтоох, харьцуулалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх 4. Суурь судалгаа болон дэлхийн хотуудын туршлагыг судалсан баримт дээр тулгуурлан Дархан хотын үндсэн дүрэм боловсруулах боломжийг судлах Практик ач холбогдол: Хот байгуулах шалгуур үзүүлэлтүүдийг олж тогтоож үнэлгээ хийснээр Дархан-Уул аймгийг хот болгон хөгжүүлэх бодлого, зорилго зорилтуудыг тодорхойлох үндэслэл болоход оршино. Судалгааны арга аргачлал: Судалгаа нь хам ба цуваа цагийн хүрээнд явагдсан ба syncrone – социологийн ажиглалт, баримтыг задлан шинжлэх (analysis) тодорхойлон бичих нэгтгэн дүгнэх (synthesis) харьцуулалтын арга, математик статистикийн энгийн арга, SWOТ шинжилгээ, архивын болон бусад мэдээ материалд боловсруулалт хийх, индукци, дидукцийн гэх мэт Судалгааны үр дүн : Нэг: Одоогийн Дархан-Уул аймаг 1921 оны Ардын хувьсгалын үед Эрдэнэвангийн хошууны харъяат нутаг байсан ба 1939 онд Улаанбаатараас Хиагт
  • 3. хүртэлх Давхарын морин тэрэгний өртөө гэж нэрлэгдэж байжээ.1948-1949 оны үед Оросын цэргийн 555-р анги Давхарын төмөр замын өртөөг байгуулжээ. Дарханаас 30 км-ийн зайд орших Хүйтэний голд оршиж байсан Сэлэнгэ аймгийн Дархан, Ерөө болон Хушаат 3 сумыг нэгтгэн төмөр замын Дархан өртөөнд төвлөрүүлэх явдал нь нэн зохистой байсан юм. Сумын нам захиргааны байгууллага эл асуудлыг тал бүрээс нь судалж үзээд Засгийн газарт тавьж үүний дараа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч 1958 оны намар Дархан сумын төвийг төмөр замын Дархан өртөөнд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь сумын хөгжил, ард олны амьдралд олон талаар сайхан нөлөө үзүүлж сумын төвийн хөдөлмөрчид анх удаагаа цахилгаан эрчим хүч хэрэглэдэг болжээ. Дархан сумыг төмөр замын Дархан өртөөнд төвлөрөхөд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор төмөр замын барилгаас хоѐр барилга шилжүүлэн өгсөн бөгөөд нэгэнд нь сумын нам, захиргаа, олон нийтийн байгууллага, хүн мал эмнэлэгтэйгээ нөгөөд нь худалдаа бэлтгэлийн анги контор, дэлгүүр агуулах, гуанзтайгаа төвлөрөн ажиллаж, амьдарч байсан түүхтэй. Мөн энэ үеэс эхлэн Дархан нутгийн хөгжил, ирээдүйн төлөвтэй шууд холбоо бүхий геологи, эрэл хайгуулын ажил Шарын гол, Төмөр толгой, Дарханы орчим өргөн хүрээтэй эрчимтэй явагдаж чулуун нүүрс төмрийн хүдэр, цемент, шохойн түүхий эд бүхий орд газруудыг шинжлэн нээж тогтоосон. Ингэж барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн ирээдүйн барилга, барилгын материалын үйлдвэрийн төв хот байгуулах анхны бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж эхэлжээ. 1961 оны 10 сарын 17-ны өдөр Дархан хотын суурийг тавьжээ. Ийнхүү Монгол улсын түүхэнд байгаагүй, гадаадын 6 орны тусламж, хөрөнгө оруулалтаар Дархан хот сүндэрлэн босжээ. Харин Дархан хотыг УИХ-ын 1994 оны 32-р тогтоолоор Дархан –Уул аймаг болгон өөрчилж, 1994 оны 5 сард Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд Дархан, Шарын гол, Орхон, Хонгор гэсэн 4 сум, 24 багтайгаар өргөтгөн байгуулжээ. Дархан хотын хөгжлийн түүхийг дэлхийн хотуудын хөгжлийн үе шаттай харьцуулан үзвэл дараах байдалтай харагдаж байна. Үүнд: Хүснэгт 1. Дэлхийн хотуудын хөгжлийн үе шат Дархан хотын хөгжлийн үе шат 1. Аж үйлдвэржилтийн өмнөх 1961 он хүртэл
  • 4. 2. Аж үйлдвэржилтийн эрин 1961-1994 3. Модернизмын үе 1990 оноос хойш 4. Даяарчлалын үе 2000 оноос хойш МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын СНЗ-ийн 1961 оны 05 сарын 24-ны өдрийн №196/260 тогтоолоор ЗХУ-ын барилга хот сууринг төлөвлөх институтын н. Черкасов даргатай группын урьдчилан гаргасан “Дархан хот байгуулах тайлбайн инженер эдийн засгийн тодорхойлолт” ба Улсын барилгын эдийн засгийн комиссын саналыг үндэслэн Дархан хотыг Улаанбаатар төмөр замын Дархан станцын дэргэд байгуулахаар тогтоосугай гэсэн шийдвэр нь Дархан хотын аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу бэлтгэл үе шат болсон бол Улсын Их Хурдын 1994 оны 05 сарын 06-ны №32 тоот тогтоолоор Дархан хотын одоогийн хилийн цэсээр тодорхойлсон нутаг дэвсгэрт Дархан-Уул аймгийг байгуулж төвийг Дархан гэж нэрлэсүгэй гэсэн шийдвэр хөгжлийн 3 дахь үе шатад хамаарагдаж байна. Дарханы хувьд эдгээр үе шатуудыг туулж ирсэн ба аж үйлдвэржилтийн уналтын үеийг Монгол улс зах зээлийн системд шилжин орсон үеийн олон үйлдвэрүүд зогссон, ажилгүйдэл ихэссэн түүхэн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болох талтай. Түүхийн судалгааны багийн ажлын дүгнэлтээр тэр үеийн нам төрийн удирдагчид болон хотын анхны удирдлагууд ирээдүйд барилгын материалын түүхий эдийн ордуудыг түшиглэсэн, хүнд болон хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлсэн өндөр хүчин чадалтай дэд бүтэц бүхий хотыг төлөвлөсөн нь тодорхой байсан юм. Хоёр: Бидний хийсэн суурь судалгаагаар хот байгуулах хууль эрх зүйн орчинг 2 үндсэн чиглэлээр судлан үзсэн болно. Үүнд: Хүснэгт 2. 1-р хувилбар 2-р хувилбар Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн орчинд нийцүүлэн хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх., Үндсэн хууль болон бусад хууль эрх зүйн акт, баримт бичигт өөрчлөлт хийх замаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх.,
  • 5. Дархан-Уул аймгийн Дархан сумыг Дархан нэртэй хот болгох Дархан-Уул аймгийг бүхэлд нь Дархан нэртэй хот болгох Үр дүн 1 Үр дүн 2 Аймгийн зэрэглэлтэй хот Улсын зэрэглэлтэй хот А. Дархан-Уул аймгийн Дархан сумыг Дархан нэртэй хот болгох 1-р хувилбарт харгалзах хууль эрх зүйн үндэслэл нь: - Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4-р зүйлийн 4,1-д зааснаар Аймаг, сум, дүүрэг, байгуулах өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зан харилцааны нөхцлийг харгалзан Засгийн Газрын өргөн мэдүүлснээр Улсын Их хурал шийдвэрлэнэ. - Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4-р зүйлийн 2-т зааснаар 50,000- аас дээш /шаардлагатай гэж үзвэл 50,000 хүртэл/ оршин суугчтай хотод бүрдүүлэгч дэд бүтцийн хөгжлийн түвшинг харгалзан улсын зэрэглэл тогтоож болно. - 3-р зүйлийн 3-т заасны дагуу улсын болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нь харгалзан шаардлагатай гэж үзвэл тосгоныг хотод тооцох асуудлыг Засгийн Газарт өргөн мэдүүлгээр Улсын Их хурал шийднэ. Б. Дархан-Уул аймгийг бүхэлд нь Дархан нэртэй хот болгох 2-р хувилбарт харгалзах хууль эрх зүйн үндэслэл нь: - Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 3-р зүйлийн 1-д зааснаар хот нь 15000 –аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн.
  • 6. - Монгол Улсын Үндсэн хуулийн 4-р бүлгийн 57-р зүйлийн 1-т заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. - Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрхзүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн нь Дархан –Уул аймгийг бүхэлд нь Дархан хот болгох асуудал нь нэлээд далайцтай хууль эрхзүйн өөрчлөлт шаардагатай байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал дэвшүүлэх замаар шийдэх боломжтой. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгийн заалтын хүрээнд Дархан-уул аймгийг Дархан хот болгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх боломжтойг харуулж болно. Гурав: Хот нь аймгийн төв, тосгон, суурингаас дараах шалгуур үзүүлэлтээр ялгагддаг болохыг олж тогтоолоо. Үүнд: 1. Иргэдэд ээлтэй, алсын хараатай засаглал 2. Бат бөх найдвартай эдийн засаг 3. Соѐлтой, боловсон, ухамсартай иргэд 4. Ирээдүйгээ харсан байгаль экологи, ногоон технологи 5. Алсын хараатай, орчин үеийн чиг хандлагад нийцсэн дэд бүтэц 6. Хотын онцлогт тохирсон амьдралын хэв маяг, ѐс заншил Шалгуурыг салбар бүрээр нарийвчлан үзвэл Шалгуур үзүүлэлтүүдийг харьцуулсан дүн Хүснэгт 3. № Шалгуур үзүүлэлт Харгалзах орчин, хамаарал Хангагдсан эсэх 1. Хүн ам 50,000-аас дээш хүн амтай (91093)  2. Газар нутаг 327.5 мянган га  Суурьшлийн  Газар тариалангийн эдэлбэр  3. Дэд бүтэц Төмөр зам  Авто зам  Агаарын зам - Газар доорхи зам /метро/ - 4. Барилгажилт Орон сууцны хороолол 
  • 7. Хаус хороолол  Уран барилга - 5. Эрчим хүч Дулааны цахилгаан станц  Төвлөрсөн эрчим хүчний систем  6. Үйлдвэржилт Хүнд үйлдвэр  Барилгын материалын үйлдвэр  Ус олборлох цэвэршүүлэх байгууламж  Хөнгөн үйлдвэр  Ашигт малтмалын уурхай  Хүнсний үйлдвэр  7. Харилцаа холбоо Өндөр хурдны шилэн кабель  Тоон системийн радио релей  Суурин холбоо  Хөдөлгөөнт холбоо  Интернет  Кабелийн телевиз  Богино долгионы FM радио  Хяналтын нэгдсэн систем  8. Боловсрол Их дээд сургууль-10  Мэдээлэл технологийн парк - Шинжлэх ухааны судалгааны хүрээлэн-1  ЕБС -29  Хүүхдийн цэцэрлэг-20  Хүүхдийн байгууллага  Спортын төрөлжсөн сургууль - Урлагийн төрөлжсөн сургууль - Тусгай сургууль /ХБИ/ - Оюутны хотхон ?
  • 8. 9. Эрүүл мэнд Нэгдсэн эмнэлэг-400 ортой  Өрхийн эмнэлэг-10  Хувийн хэвшлийн эмнэлэг-22  Эмийн сан-22  Мал эмнэлэг  Спортын ордон  Усан сан  Сувилалын газар-3  Шарил чандарлах газар -  10. Соѐл урлаг Мэргэжлийн урлагийн театр-1  Номын сан-3  Музей-1  Номын худалдаа  Сонгодог урлагийн театр - Варьете - Кино студи - Дуу бичлэгийн студи  Кино театр  Хүүхэлдэйн театр - Мэргэжлийн цирк - Амьтны хүрээлэн - Парк ? Сүм хийд  Дуу бичлэгийн дэлгүүр - Цэнгэлдэх хүрээлэн  11. Нийтийн үйлчилгээний газрууд Банк, санхүүгийн байгууллага  Үсчин гоо сайхны үйлчилгээ  Цагдаагийн газар  Барилга захиагчийн товчоо 
  • 9. Ус цаг уур, байгаль орчны газар  Нийтийн хоолны үйлчилгээ  Зах, худалдааны газар  Хог тээвэрлэх газар  Түргэн хоолны газар  Зочид буудал  Шөнийн цэнгээний газар  Саун, алжаал тайлах газар  Казино, тоглоомын газар - Гудамжны бие засах газар - Зохицуулах гэрлэн дохио  Хөдөлмөрийн бирж  Брокерийн газар - Асрамжийн газар  Хорих анги  Аялал жуулчлалын товчоо - Оршуулгын газар  Барьцаалан зээлдэх үйлчилгээ  Шалгуур үзүүлэлтийг дэлхийн бусад оронтой харьцуулан 11 бүлгийн 83 асуулгаар шүүж үзэхэд 70 гаруй хувьтай хангаж байгаа дүн харагдсан юм. Дөрөв: Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон нутгийн өөрийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, эрүүл, аюулгүй, тав тухтай орчинг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын дүрмийг боловсруулах нь Дархан хот болж хөгжихөд хамгийн чухал нөлөө үзүүлэх асуудал мөн. Дархан-Уул аймгийг хот болгон хөгжүүлэх 1 ба 2-р хувилбарын аль ч тохиолдолд Дархан хотын захирагч, хотын зөвлөл, Дархан хотод үйл ажиллагаагаа явуулж буй төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, хотын иргэд нийтээрээ заавал дагаж мөрдөх (хуульд
  • 10. заагаагүй) хэм хэмжээг тодорхойлсон Дархан хотын дүрмийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Дүгнэлт Нэг: Дархан-Уул аймгийн хөгжлийн үе шатыг: 1. Аж үйлдвэржилтийн өмнөх буюу хот байгуулагдахын өмнөх бэлтгэл үе 2. Аж үйлдвэржилтийн цэцэглэлтийн үе буюу Дархан хотод сүүлчийн үйлдвэр баригдаж ашиглалтанд орсон үе 3. Аж үйлдвэржилтийн зогсонги үе буюу үйлдвэрүүдийн үйл ажиллагаа саарсан үе 4. Аж үйлдвэржилтийн дахин сэргэлтийн үе буюу жижиг дунд үйлдвэрүүд байгуулагдаж эхэлсэн үе гэж 4 ангиллаа. Хоёр: Дархан –Уул аймгийг Дархан хот байгуулах хууль эрх зүйн 2 үндэслэл байгааг баталлаа. Гурав: Дархан –Уул аймаг Дархан хот болон хөгжих 83 шалгуур үзүүлэлтүүдийн 62-г хангаж байгаа нь 74.6 % -тай байгааг харуулж байна. Дөрөв: Дархан хот болох хууль эрх зүйн нөхцөл хангагдсан тохиолдолд дээрх суурь судалгааны дүн болон дэлхийн хотуудын хөгжлийн түүх туршлагыг үндэслэнэ. Тав: Хууль дүрэмд заагаагүй чухал асуудлуудыг тусгасан Дархан хотын үндсэн дүрэм боловсруулж, иргэдээр хэлэлцүүлэн, мөрдөх нь зүйтэй гэж үзэж байна. Ашигласан материалын жагсаалт 1. Монгол улсын үндсэн хууль 1992 2. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хууль 3. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 4. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 5. “Дарханыг дархлагчдын дурдатгал ” Дархан1987., 6. “Найрамдлаар овоглосон хот” Уб .,1985 ред. Д.Гармаа 7. УИХ-ын бүтэц зохион байгуулалт, байнгын хороодын үйл ажиллагаа 8. Төрийн бүтэц
  • 11. 9. Засгийн газар, яам тамгын газруудын бүтэц зохион байгуулалт 10.Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц 11.Хэлтэс, агентлаг, газруудын зохион байгуулалт бүтэц 12.Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг /2008-2012/-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн товч тайлан 13.Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн товч тайлан /2010-2014/ 14.“Аймгийн засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт /2013-2014/ 15.Аймгийн засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2014 оны арга хэмжээний төлөвлөгөө 16.Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр /2008-2012/-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 17.“Аймгийн засаг даргын үйл ажиллагааны 2013-2016 оны хөтөлбөр”түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 18.Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд 19.Улс төрийн намуудын тухай хууль 20.Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зохион байгуулалт 21.Сонгуулийн тухай хууль 22.Дархан хотын план зураг /1994 он хүртэл/ 23.Дархан хот байх үеийн архивын бусад материалууд 24.Ц.Сандуй “ Хот бол сонгодог оршихуйн эхлэл юм” нийтлэл 25.Д.Жамбалдорж “Дархан нутгийн түүх соѐлын дургалууд” Дархан 2009 26.Дархан –Уул аймгийн танилцуулга 2011