Зүрхэнд минь чи байгаа болохоор тэр бүлээхэн цохилдог юм
Зүүдэндээ чамтай уулздаг болохоор би өглөө жаргалтай сэрдэг юм
Уулзаад салахдаа санадаг болохоор би гунигладаг юм
Учруулахаар заяасан бурханд харин талархдаг юм
Итгэл минь зүрхэнд бадамлаж байхад
Инээмсэглэсэн төрх чинь сэтгэлд гэрэлтэнэ
Хормийн төдийд чамайг би гомдоочихвол
Хонгор зүрхэндээ өчнөөн шаналдаг
Дулаахан