ݺߣ
Submit Search
гэр бүлийн эрх зүй №1,
•
Download as PPTX, PDF
•
1 like
•
6,392 views
Battulga Bayrmagnai
Follow
Гэр бүлийн эрх зүй №1
Read less
Read more
1 of 18
Download now
Downloaded 15 times
More Related Content
гэр бүлийн эрх зүй №1,
1.
Боловсруулсан: Б.Баттулга /LLM/
2.
Лекц №1
4.
Гэрлэх, гэрлэлт
дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцөл, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх.асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон болон иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх харилцаанаас үүссэн гэр бүлийн эрх зүй хэм хэмжээгээр зохицуулагдах нийгмийн харилцаа байна.
5.
Гэрлэгсэд.гэр бүлийн
гишүүдэд хууль тогтоомжид заасны дагуу ямар нэг эрх үүрэг үүсгэх эсвэл эрх үүргээс чөлөөлөх үр дагавартай байдаг төдийгүй иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд хамрагдах үндэслэлийг гэр бүлийн эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулж байдаг.
6.
Гэр бүлийн эрх
зүйгээр зохицуулагдах нийгмийн харилцааг агуулгаар нь Эд хөрөнгийн бус амины харилцаа Эд хөрөнгийн харилцаа
7.
Гэрлэгчид, гэр
бүлийн гишүүдийн хооронд үүссэн эд хөрөнгийн бус амины харилцаа болон эд хөрөнгийн харилцааг зохицуулахаар тогтоосон хэм хэмжээний нийлбэр цогц юм гэж тодорхойлсон байдаг.
8.
Тухайн нийгмийн
харилцааг зохицуулдаг хамгийн зохистой нөлөөллийн хэрэгслийг эрхзүйн зохицуулалтын арга гэдэг. Гэр бүлийн эрхзүйн зохицуулалтын арга нь зохицуулах зүйлийн онцлон гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээний агуулгыг илэрхийлж байдаг тул гэр бүлийн эрхзүйн зохицуулах зүйлээс шалтгаалж зохицуулалтын арга бий болдог.
9.
Гэр бүлийн эрх зүйн арга Императив арга Диспозитив арга
10.
Диспозитив арга нь
гэр бүлийн эрхзүйн харилцаанд оролцогчид өөр хоорондоо харилцан зөвшилцөж тэгш эрхтэйгээр зохицох замаар гэр бүлийн аливаа харилцааг зохицуулж байдаг арга юм. Зарим тохиолдолд гэр бүлийн эрх зүйгээр зохицуулагдах зарим нэг харилцааг импөратив аргаар зохицуулах шаардлага гардаг. Тухайлбал: Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох, эцэг эх байх эрхийг нь хязгаарлах, хасах, үрчлэлтийг хүчингүйд тооцох, асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоосныг хүчингүйд тооцох гэх мэтийг
11.
Гэрлэх явдал чөлөөтэй,
сайн дурын байх зарчим. Гэр бүлийн гишүүд гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох зарчим. Гэрлэлт, гэр бүлийн амьдрал төрийн хамгаалалтад байх зарчим: Гэр бүлийн дотор хүүхдийн эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах зарчим. Гэр бүлийн дотоод асуудлыг зөвхөн гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх зарчим.
12.
Хүний эрхийн
түгээмэл тунхаглалын 12-р зүйлд "Нөхөр эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно" гэж заасан ба гэр бүлийн тухай хуулийн 4-р зүйлд "Гэрлэлт нь тэгш эрх сайн дурын харилцаан дээр үндэслэх"зарчимтай гэсэн нь энэ зарчмын агуулгыг илэрхийлж байна. Гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд эд хөрөнгийн бус амины харилцаа болон эд хөрөнгийн харилцаанд тэгш байдалтай оролцохыг хамруулна ойлгоно. Гэр бүлийн гишүүд гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох зарчим.
13.
ГЭРЛЭЛТ, ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ
ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙХ ЗАРЧИМ: ГЭР БҮЛИЙН ДОТОР ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ СОНИРХЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ХАМГААЛАХ ЗАРЧИМ. Монгол улсын үндсэн хуулинд эх нялхас төрийн хамгаалалтад байна гэж заасан нь энэ зарчмын илрэл болохоос гадна гэрлэх.гэллэлтээ цуцлуулах, хүүхэд төрүүлэх, үрчлэх үед төрийн зохих байгууллагад хандаж байхаар хуульчилсан нь энэ зарчмын агуулгыг илэрхийлж буй хэрэг юм. Монгол улсын үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенци. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, зэрэгт энэ зарчим тусгалаа олсон байдаг.
14.
Гэр бүлийн
гишүүд өөрсдийн зан байдлаа гэр бүлийн харилцаанд бий болгох боломж олгож байгаагаараа энэ зарчим онцлогтой байх ба уг зарчмыг гар бүлийн эрх зүйн зохицуулалтын диспозитив аргатай нягт холбоотойгоор авч үздэг. Гэр бүлд эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхдээ харилцан санал бодлоо илэрхийлж ойлголцож аливаа шийдвэрийг гаргахад энэ зарчим илэрлээ олно.
15.
Гэр бүлийн эрх зүйн эх сурвалж. Бусад
эх сурвалж Гол эх сурвалжууд
16.
Гол эх сурвалжууд: Монгол улсын үндсэн
хууль Гэр бүлийн тухай Монгол улсын хууль Иргэний хууль Иргэний бүртгэлийн тухай хууль Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль
17.
И.Кант Нийгмийн хөгжлийн анхдагч
орчин. Г.В.Гегель Байгаль ёс суртахууны холбоо Ф.Энгельс Амьдралын нөхөн үйлдвэрлэл явуулах зориулалттай. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн болоод нийгмийн тэгш байдлын илэрхийлэл /Фихте/ Хууль ёсоор харилцах хүйсийн харилцаа буюу хууль ёсны гэрээ /И.Кант/
18.
МУ-н ҮХ-н
10.3-д "МУ-н олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин тегөлдөр болмогц дотоодын хууль гогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэсэн заалт, Гэр бүлийн тухай хуулийн 2.2-Т "МУ-н ОУ-н гэрээмд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол ОУ-н гэрээний эаалтыг дагаж мөрдөнө" гэсэн заалтуудаас үзэхэд доорхи хэм хэмжээ тогтоосон баримт бичгүүд нь гэр бүлийн эрх зүйн эх сурвалжид орох нь тодорхой байна.
Download