ݺߣ
Submit Search
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
•
Download as PPTX, PDF
•
8 likes
•
13,410 views
Chuluun Zulaa
Follow
1 of 11
Download now
Downloaded 138 times
More Related Content
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль
2.
• Агуулга • Бизнесийн
үйл ажиллагаа • Санхүүгийн тайлангуудын тухай. • Санхүүгийн тайлангийн мөчлөг. • Санхүүгийн тайлангуудын уялдаа холбоо.
3.
• Санхүүгийн тайлангууд
түүний мөчлөг • Мэдээллийг боловсруулж эдийн засгийн шийдвэр гаргагчдад мэдээллийг дамжуулах нягтлан бодох бүртгэлийн үндсэн үүрэг зорилгыг санхүүгийн тайлан гэж нэрлэгдэх баримт бичиг гүйцэтгэдэг. • Санхүүгийн тайлан гэдэг нь байгууллагын санхүүгийн байдал тайлант хугацаанд тэдний явуулсан үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээлэл юм.
4.
• Санхүүгийн тайлангийн
зорилго нь хэрэглэгчдийг шийдвэр гаргахад нь шаардагдах тухайн байгууллагын санхүүгийн байдал, үр дүн, эзэмшигчдийн өмчийн хөдөлгөөн , мөнгөн гүйлгээний талаарх мэдээллээр хангахад оршино. • Санхүүгийн тайлан нь байгууллагын дараах элементүүдийн талаарх мэдээллийг тайлагнана. Үүнд: • Хөрөнгө • Өр төлбөр • Эздийн өмч • Орлого, зардал • Мөнгөн гүйлгээ.
5.
• Санхүүгийн тайлангийн
бүрэлдэхүүнд: – Үлдэгдлийн тэнцэл буюу баланс – Орлогын тайлан – Өмчийн өөрчлөлтийн тайлан – Мөнгөн гүйлгээний тайлан. – Нэмэлт тодруулга.
6.
• Баланс /Үлдэгдлийн
тэнцэл/: бизнесийн байгууллагын хөрөнгө эх үүсвэрийн хэмжээг тодорхой хугацаагаар тайлангийн хугацааны эхэн ба эцсийн байдлаар харуулдаг. • Орлогын тайлан /үр дүнгийн тайлан/: аж ахуй нэгж байгууллагын тайлангийн хугацааны турш дахь бизнесийн үйл ажиллагааны үр дүнд орж ирэх орлого ба орлого олохын тулд зарцуулсан зардлыг тусгаж эцэст нь орлого зардлын ялгавар болох ашиг алдагдлыг тусган харуулдаг. • Өмчийн өөрчлөлтийн тайлан : эзэмшигчдийн өмчсд орсон өөрчлөлт эзний зүгээс бизнесдээ оруулсан хөрөнгө оруулалт татан авсан хэмжээ зэргийг тусган харуулдаг. Гол өөрчлөлт ордог хэсэг нь хуримтлагдсан ашиг байдаг. Хуримтлагдсан ашиг гэдэг нь компаний жил бүрийн бизнесийн үйл ажиллагааны цэвэр ашгаас хөрөнгө оруулагчидад ногдол ашгийн хэлбэрээр хуваарилсаны дараа байгууллагад үлдсэн ашиг бөгөөд өмнөх хугацааны ашиг дээр нэмэгдэнэ. Энэ нь байгууллага бий болсон үеэсэ цугларсан ашгийн хэмжээ гэсэн үг юм. • Мөнгөн гүйлгээний тайлан: энэ нь аж ахуй нэгж байгууллагын мөнгөн хөрөнгийн өөрчлөлт түүний шалтгааныг үндсэн/явуулдаг үйл ажиллагаанаас орсон гарсан / ба хөрөнгө оруулалтын /барилга, тоног төхөөрөмж худалдан авсан / санхүүгийн /ногдол ашиг төлсөн, хүртсэн, зээл авсан гэх мэт/ зэрэг үйл ажиллагаагаар нь ангилан харуулдаг тайлан юм. • Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга: Санхүүгийн тайлан дахь мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлаж тодруулах зорилготой юм.энэ тайлан дээр тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, үйл ажиллагааных нь онцлог зэрэг тусгагдана.
7.
• Нягтлан бодох
бүртгэлийн бодлого гэдэг нь: тухайн байгууллагын үйл ажиллагааны явцад гарч байгаа ажил гүйлгээг ангилан нэгтгэх дүгнэх тайлагнахад мөрдөхөөр баталсан тусгай зарчим журам, зарчим, гэрээ, дүрэмийг хэлнэ.
8.
• Санхүүгийн тайлангийн
мөчлөг: Санхүүгийн тайланг сараар, улирлаар, жилээр гаргадаг. Байгууллага дотооддоо сараар гаргаж болно. Харин татварын албанд улирал буюу жилд 4 удаа улирал бүрийн 31-ээр тасалбар болгон тайлангаа гаргах ба • 1-р улирлын тайланг 03.31-ээр тасалбар болгон 04.20ны дотор • 2-р улирлын тайланг 06.31-ээр тасалбар болгон 07.20ны дотор • 3-р улирлын тайланг 09.31-ээр тасалбар болгон 10.20-ны дотор • 4-р улирал буюу жилийн эцсийн тайланг 12.31-ээр тасалбар болгон өссөн дүнгээр 02.10 ны дотор харилцагч санхүүгийн албанд тушаана.
9.
• Санхүүгийн тайлангийн
уялдаа холбоо • Санхүүгийн тайлангийн уялдаа холбоог “А” ХК-ний жишээн дээр тайлбарлая. “А” ХК нь сарын турш 225,000 төгрөгний ашигтай ажилласан ба 10.31 нд 87,500 төгрөгний хуримтлагдсан ашигтай байсан. Үүн дээр сарын үйл ажиллагааны үр дүн болох 225,000 төгрөгийн ашгийг нэмж 142,000 –ийн төгрөгийн ногдол ашиг хуваарилсаныг хасаж 12.31 нд 170,500 ийн хуримтлагдсан ашигтай болжээ. Үүнийг тайлангууд дээр тусган харуулая. • “А” Компани “А” Компани • Баланс Баланс • 2009.11.30 2009.12.31 • Нийт хөрөнгө - 750,000 Нийт хөрөнгө - 890,000 • Өглөг – 320,000 Өглөг – 377,000 • Энгийн хувьцаа – 342,500 Энгийн хувьцаа – 342,500 • Хуримтлагдсан ашиг - 87,500 /1/ Хуримтлагдсан ашиг-170,500/3/
10.
• Үйл ажиллагааны
үр дүнгийн тайлан • 11.30-12.31 • Үзүүлэлт Дүн • 1.Орлого 500,000 • 2.Зардал 275,000 • 3.Ашиг 225,000/2/ •
11.
• Өмчийн өөрчлөлтийн
тайлан • 11.30 -12.31 • • Хувьцаат капитал Хуримтлагдсан ашиг Нийт өмч Эхний үлдэгдэл 342,500 87,500 /1/ 430,000 Тайлант үеийн цэвэр ашиг 225,000/2/ 225,000 Ногдол ашиг /142,000/ /142,000/ Эцсийн үлдэгдэл 342,500 170,500/3/ 513,000
Download