Нам гүм, чив чимээгүй. Намайг хэн ч харахгүй. Нүдээ бүлтийлгэв. Шүдээ ярзайлгав. Хэн ч шоолсонгүй. Хэн ч муулсангүй.
Өдрийнхөө хуурамч багийг өмссөн хувцастайгаа тайлж одоо л нэг амарч байна. Өдөржин нуугдсан үнэн өрөөнд тэнүүчилнэ. Өөдөөс инээнэ. Дээрээс тонгойно.
Айж ичиж, худал инээх албагүй. Албагүй амгалан. Хувцасгүй бие, биегүй хувцас. Худалгүй шөнө. Хуурамч биш инээмсэглэл.