Урианхай буюу урианханы түүхийг мөшгөвөл бүр наймдугаар зууны үеэс түүхийн сурвалжид нэр нь гарсаар ирсэн монгол язгууртууд. Уугуул нутаг нь Монголын зүүн хэсэг бөгөөд Бурхан халдунаас Хянганы зүүн бие хүртэл газарт амьдарч, Удачийн мэдлийн урианхай нар Ихсийн хоригийг хамгаалан сууж цэргийн албанаас чөлөөлөгддөг байв. Чингэс хаан Их Монгол улсаа байгуулахад Урианханы Сүвээд