ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын УТ-ний Үндэсний
лаборатори “Эрдмийн далай” цогцолбор
сургуулийн биологийн багш АБТА,
магистр, зөвлөх багш Ц.Баярхүү
2017:02:12
Эсийн хуваагдал
(Cell division)
Митоз хуваагдал (Mitosis)
Эхийн
Эцгийн
Интерфаз Профаз
Метафаз Анафаз Телофаз
Мейоз хуваагдал (Meiosis)
МЕЙОЗ I
МЕЙОЗ II
Интерфаз Профаз I Метафаз I Анафаз I
Цитокинез
Телофаз I
Цитокинез Телофаз II Анафаз II Метафаз II Профаз II Интеркинез
Ном зүй (Bibliography)
• Тэмүүлэн Д., Пүрэвдорж И., Даариймаа Ш., Саранцэцэг Г., Мөнхбаатар М., Ариунболд Ж.,
“Биологи” Уб 2008 он МӨНХИЙН ҮСЭГ ХХК
Интерфаз (Interphase)
Эсийн цикл
Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат,
тэдгээрт дараалан явагдах үйл явцыг “эсийн цикл” гэнэ. Эсийн цикл
тухайн амьд биеийн онцлогоос хамаарч ялгаатай байхаас гадна гадаад
орчны нөлөө буюу хүчилтөрөгчийн хэмжээ, гэрэл, дулаан зэргээс
шалтгаалан нилээд хэлбэлзэлтэй байдаг. Жишээ нь: Бактерийн эс 20
минут тутамд, гэдэсний дотор хананы хучуур эдийн эс 8-10 цагт
тутамд харин мэдэрлийн эс огт хуваагддаггүй. Гэхдээ дээд зэргийн
хөгжилтэй эукариот организмын эсийн хувьд дунджаар 16-24 цагийн
мөчлөгтэй байна.
Эсийн цикл нь митоз хуваагдал, интерфаз (G1, S, G2) гэсэн
хэсгүүдээс тогтоно. Интерфаз нь эсийн өсөх, хөгжих дараачийн
хуваагдалд бэлдэх үе юм.
G1: Цитоплазм доторхи эрхтэнцэрүүд нийлэгжиж тоогоо олшруулна.
Жишээ нь: рибосом, гольджын аппарат, лизосом, эндоплазмын тор,
митохондри зэрэг болно. Мөн мРНХ, зРНХ, рРНХ бөөмхөнөөс үүснэ. Эс
дэх бодисын солилцоо, уургийн нийлэгжил эрчимтэй явагдаж, эс
томорно
S: ДНХ нийлэгжинэ. Хромосом (хроматин) хос хромадиаас тогтдог
болно
G2: Центройль, митохондри, хлоропластид (ургамалд)
хуваагдана. Эс дэх энергийн нөөц нэмэгдэнэ. Эс
хуваагдахад бэлэн болно.
Профаз (Prophase)
 Бөөмийн эзэлхүүн ихсэж, бөөм дотор
хроматидууд эрчлэгдэн мушгирч,
богиносоно, гэвч центромер үзэгдэхгүй.
 Центройль эсийн 2 туйл дээр очиж
хоорондоо ээрүүлэн хэлбэрийн утаслаг
үүсгэнэ.
 Профазын төгсгөлд бөөмийн бүрхүүл
уусч, хроматуудын эсийн дотор эмх
замбраагүй байрлана.
Метафаз (Metaphase)
 Хроматидуудын эрчлэлт дээд
хэмжээндээ хүрч, центромер үзэгдэнэ.
 Хроматидууд эсийн төвд жигждрэн
жагсаж, хроматидууд центромерээрээ
центройлийн үүсгэсэн ээрүүлэн утаслагт
бэхлэгдэнэ. Энэ үед хромосомын хэлбэр,
хэмжээг судлахад хамгийн тохиромжтой.
Анафаз (Anaphase)
 Ээрүүлэн утаслагийн агшилтаар
хромтидууд центромерүүдээрээ салж
эсийн 2 туйлруу татагдана.
 Эсийн туйл дээр очсон хроматид
хромсом болно.
Телофаз (Telophase)
 Хромсомуудын мушгирсан эрчлээс
суларч, уртсан нарийссаар интерфазын
хэлбэрт эргэн шилжих буюу энэ үед
хромсом хроматин болно.
 Хроматиныг тойроод бөөмийн бүрхүүл
үүснэ. Үүнийг “кариокинез” гэнэ.
 Бөөмийн бүрхүүлийг тойроод эсийн
бүрхүүл үүснэ. Үүнийг ”цитокинез” гэнэ.
Профаз I (Prophase I)
Центромер
Лептонем Зигонем Пахинем
Диплонем Диакинез Метафаз 1
Дотроо 5 үе шаттай.
 Лептонем буюу нарийн утас ( нарийн утаслаг байдалтай
хроматин мушгиран богиносож, хэлхсэн шүр мэт харагдана.
Түүнийг “хромомер” гэнэ).
 Зигонем буюу нийлсэн утас (Бэлгийн эсийг үүсгэх гэж буй
биеийн эс дэх гомолог хромсомууд бүх уртынхаа дагуу
ойртон нийлнэ. Үүнийг “коньюгаци” гэж нэрлэнэ.
Коньюгацид орсон хос хромсомыг “бивалент” гэнэ.)
 Пахинем буюу бүдүүн утас (Бивалент байдалтай
хромсомууд мушгирч бүдүүрнэ)
 Диплонем буюу хоймсон утас (Бивалент үүсгэсэн гомолог
хромсомууд холдон хөндийрдөг. Энэ үед хромсом бүхэн хос
хроматидоос тогтдог болох нь харагдана. Гомолог
хромсомууд холдон хөндийрөх үед Х маягийн хиазм хэмээх
дүрс үүснэ. Хиазм нь гомолог хромсомууд ижил хэсгээ
солилцох солбилцлын гадаад хэлбэр юм. Гомолог
хромсомууд ижил хэсгүүдээ солилцохыг “кроссинговер”
гэнэ)
 Диакинез буюу ходон салалт (Ижил хэсгүүдээ солилцсон
гомолог хромсомууд холдон сална.)
Метафаз I (Metaphase I)
 Бивалентуудыг үүсгэж буй хос
хромсомууд нь эсийн төв хэсэгт эгнэн
байрлана.
 Хромсом нь центромерээрээ ээрүүлэн
утаслагт бэхлэгдэнэ.
Анафаз I (Anaphase I)
 Ээрүүлэн утаслагын агшилтаар хос
хромсом дан дангаараа эсийн 2 туйлруу
салж, туйл дээр гаплойд тооны хромсом
очно.
Телофаз I (Telophase I)
 Эсийн туйл дээр очсон хромсомыг
тойроод бөөмийн бүрхүүл үүснэ.
 Бөөмийн бүрхүүлийг тойроод эсийн
бүрхүүл үүснэ.

More Related Content

эсийн хуваагдал сайжруулсан

  • 1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын УТ-ний Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн биологийн багш АБТА, магистр, зөвлөх багш Ц.Баярхүү 2017:02:12 Эсийн хуваагдал (Cell division)
  • 2. Митоз хуваагдал (Mitosis) Эхийн Эцгийн Интерфаз Профаз Метафаз Анафаз Телофаз
  • 3. Мейоз хуваагдал (Meiosis) МЕЙОЗ I МЕЙОЗ II Интерфаз Профаз I Метафаз I Анафаз I Цитокинез Телофаз I Цитокинез Телофаз II Анафаз II Метафаз II Профаз II Интеркинез
  • 4. Ном зүй (Bibliography) • Тэмүүлэн Д., Пүрэвдорж И., Даариймаа Ш., Саранцэцэг Г., Мөнхбаатар М., Ариунболд Ж., “Биологи” Уб 2008 он МӨНХИЙН ҮСЭГ ХХК
  • 5. Интерфаз (Interphase) Эсийн цикл Эсийн нэг хуваагдлаас нөгөө хуваагдлын хооронд болох үе шат, тэдгээрт дараалан явагдах үйл явцыг “эсийн цикл” гэнэ. Эсийн цикл тухайн амьд биеийн онцлогоос хамаарч ялгаатай байхаас гадна гадаад орчны нөлөө буюу хүчилтөрөгчийн хэмжээ, гэрэл, дулаан зэргээс шалтгаалан нилээд хэлбэлзэлтэй байдаг. Жишээ нь: Бактерийн эс 20 минут тутамд, гэдэсний дотор хананы хучуур эдийн эс 8-10 цагт тутамд харин мэдэрлийн эс огт хуваагддаггүй. Гэхдээ дээд зэргийн хөгжилтэй эукариот организмын эсийн хувьд дунджаар 16-24 цагийн мөчлөгтэй байна. Эсийн цикл нь митоз хуваагдал, интерфаз (G1, S, G2) гэсэн хэсгүүдээс тогтоно. Интерфаз нь эсийн өсөх, хөгжих дараачийн хуваагдалд бэлдэх үе юм. G1: Цитоплазм доторхи эрхтэнцэрүүд нийлэгжиж тоогоо олшруулна. Жишээ нь: рибосом, гольджын аппарат, лизосом, эндоплазмын тор, митохондри зэрэг болно. Мөн мРНХ, зРНХ, рРНХ бөөмхөнөөс үүснэ. Эс дэх бодисын солилцоо, уургийн нийлэгжил эрчимтэй явагдаж, эс томорно S: ДНХ нийлэгжинэ. Хромосом (хроматин) хос хромадиаас тогтдог болно G2: Центройль, митохондри, хлоропластид (ургамалд) хуваагдана. Эс дэх энергийн нөөц нэмэгдэнэ. Эс хуваагдахад бэлэн болно.
  • 6. Профаз (Prophase)  Бөөмийн эзэлхүүн ихсэж, бөөм дотор хроматидууд эрчлэгдэн мушгирч, богиносоно, гэвч центромер үзэгдэхгүй.  Центройль эсийн 2 туйл дээр очиж хоорондоо ээрүүлэн хэлбэрийн утаслаг үүсгэнэ.  Профазын төгсгөлд бөөмийн бүрхүүл уусч, хроматуудын эсийн дотор эмх замбраагүй байрлана.
  • 7. Метафаз (Metaphase)  Хроматидуудын эрчлэлт дээд хэмжээндээ хүрч, центромер үзэгдэнэ.  Хроматидууд эсийн төвд жигждрэн жагсаж, хроматидууд центромерээрээ центройлийн үүсгэсэн ээрүүлэн утаслагт бэхлэгдэнэ. Энэ үед хромосомын хэлбэр, хэмжээг судлахад хамгийн тохиромжтой.
  • 8. Анафаз (Anaphase)  Ээрүүлэн утаслагийн агшилтаар хромтидууд центромерүүдээрээ салж эсийн 2 туйлруу татагдана.  Эсийн туйл дээр очсон хроматид хромсом болно.
  • 9. Телофаз (Telophase)  Хромсомуудын мушгирсан эрчлээс суларч, уртсан нарийссаар интерфазын хэлбэрт эргэн шилжих буюу энэ үед хромсом хроматин болно.  Хроматиныг тойроод бөөмийн бүрхүүл үүснэ. Үүнийг “кариокинез” гэнэ.  Бөөмийн бүрхүүлийг тойроод эсийн бүрхүүл үүснэ. Үүнийг ”цитокинез” гэнэ.
  • 10. Профаз I (Prophase I) Центромер Лептонем Зигонем Пахинем Диплонем Диакинез Метафаз 1 Дотроо 5 үе шаттай.  Лептонем буюу нарийн утас ( нарийн утаслаг байдалтай хроматин мушгиран богиносож, хэлхсэн шүр мэт харагдана. Түүнийг “хромомер” гэнэ).  Зигонем буюу нийлсэн утас (Бэлгийн эсийг үүсгэх гэж буй биеийн эс дэх гомолог хромсомууд бүх уртынхаа дагуу ойртон нийлнэ. Үүнийг “коньюгаци” гэж нэрлэнэ. Коньюгацид орсон хос хромсомыг “бивалент” гэнэ.)  Пахинем буюу бүдүүн утас (Бивалент байдалтай хромсомууд мушгирч бүдүүрнэ)  Диплонем буюу хоймсон утас (Бивалент үүсгэсэн гомолог хромсомууд холдон хөндийрдөг. Энэ үед хромсом бүхэн хос хроматидоос тогтдог болох нь харагдана. Гомолог хромсомууд холдон хөндийрөх үед Х маягийн хиазм хэмээх дүрс үүснэ. Хиазм нь гомолог хромсомууд ижил хэсгээ солилцох солбилцлын гадаад хэлбэр юм. Гомолог хромсомууд ижил хэсгүүдээ солилцохыг “кроссинговер” гэнэ)  Диакинез буюу ходон салалт (Ижил хэсгүүдээ солилцсон гомолог хромсомууд холдон сална.)
  • 11. Метафаз I (Metaphase I)  Бивалентуудыг үүсгэж буй хос хромсомууд нь эсийн төв хэсэгт эгнэн байрлана.  Хромсом нь центромерээрээ ээрүүлэн утаслагт бэхлэгдэнэ.
  • 12. Анафаз I (Anaphase I)  Ээрүүлэн утаслагын агшилтаар хос хромсом дан дангаараа эсийн 2 туйлруу салж, туйл дээр гаплойд тооны хромсом очно.
  • 13. Телофаз I (Telophase I)  Эсийн туйл дээр очсон хромсомыг тойроод бөөмийн бүрхүүл үүснэ.  Бөөмийн бүрхүүлийг тойроод эсийн бүрхүүл үүснэ.