ݺߣ
Submit Search
бичил төсөл дорноговь
•
1 like
•
393 views
Монголын Залуучуудын Холбоо
Follow
бичил төсөл дорноговь
Read less
Read more
1 of 7
Download now
More Related Content
бичил төсөл дорноговь
1.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН
ХОЛБОО Төсөл Төсөл боловсруулсан Дорноговь аймгийн Залуучуудын холбоо 2017.11.10
2.
Төслийн нэр: “Хөдөлмөрийн
гараа” Төслийн хугацаа (Сар/жил- Сар/Жил): 2017.11.15 – 2017.12.15 Төслийн удирдагчийн нэр болон хамаарах бодлогын сэдэв: Н.Отгонбаяр – Орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудад ээлтэй ажлын байр аян өрнүүлэх, Багийн бусад гишүүдийн нэрс: Энхбаатар.Ч Отгонбаяр.Н Мөнхдөл.П Отгончулуун.С Мөнхцогт.Д Энхсаруул.Э Энхжаргал.Э Ууганбаяр.Ч Мягмарсүрэн.С Дорждагва.С Бат-Ууган.Б Банзрагч.Ч Төслийн удирдагчийн цахим хаяг: ➢ otgonbayar.mzh@gmail.com Төслийн удирдагчийн утасны дугаар: ➢ 99155109 Төслийн удирдагчийн шуудангийн хаяг: ➢ otgonbayar.mzh@gmail.com Миний бие тус баримтад байгаа мэдээлэл болон хавсралтуудыг мэдлэг, итгэл үнэмшилдээ үндэслэн үнэн зөв, бүрэн гүйцэд, хуулийн дагуу бөглөсөн гэдгээ баталж байна. Төслийн удирдагчийн бүтэн нэр: ________________________________________ Огноо: ________________________________________________________________ Гарын үсэг: _____________________________________________________________
3.
1. Өмнө нь
хэрэгжүүлж байсан болон одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн тухай. ✓ Нээлттэй нийгэм форум-аас зарлагдсан “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд мониторинг хийх төслийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн. ✓ “ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ИНСТИТУЦИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ” судалгааны төслийг амжилттай гүйцэтгэсэн. 2. Төслийн байршил: Дорноговь аймагт 3. Төслийн үндэслэл: Залуучууд сурч боловсрох, өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хөгжих, чөлөөт цаг, эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг зэргээс хархад байнгын ажлын байрыг сонирхох нь бага байна. Тэдэнд цагийн ажил хийх боломжийг олговол сурч боловсронгоо сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, ном сурах бичиг зэргийг худалдан авах зэрэг боломж нээгдэх юм. Орон нутаг болон Дорноговь аймагт улс төрийн алагчлах үзлээс үүдэн нам бус болон сөрөг намын гэгдэх залуучуудыг төрийн болон төрийн оролцоотой байгууллагуудад ажил ороход хүндрэл бэрхшээл даймжирч байна. Нам бус залуучуудыг өөрийн намд элсэж орох санал тавих, татгалзсан тохиолдолд ажилд авахаас татгалзах мөн сөрөг намын харьяалалтай залуучуудыг алагчилж гадуурхан ажлаас халах зэрэг үзэгдлүүд нийгэмд ихсэх хандлагатай байна. Хөдөлмөр эрхлэлт бага, хөдөлмөр эрхлэлтийг үнэлэх үнэлэмж муу зэргээс үүдэн Монгол улсад ажилгүйдэл-ядуурал ихэссээр байна. Ялангуяа дэд бүтэц муу, хүн ам цөөн, эрэлт нийлүүлэлт бага орон нутагт ядуурал их байгаа юм. Монгол улс 2010 оноос эхлэн Олон хэмжүүрт ядуурлын индексийг /ОХЯИ/ хэрэглэж эхэлсэн бөгөөд Хүний хөгжлийн индексийн нэгэн адил боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны төвшин гэсэн гурван хэмжүүр дэх олон төрлийн хомсдолыг тодорхойлдогоороо онцлог юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс зохих орлогогүйн /ажилгүйдэл/ улмаас ядуу байхын зэрэгцээ эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, ур чадвар, амьжиргаа, орон сууцны нөхцөл, улс төрийн оролцоо зэрэг мөнгөн бус зүйлүүдээр гачигдсаны улмаас ядуу байх талтайг ОХЯИ-ээс харж болно. Эдгээр хүчин зүйлүүд дэх гачигдал хомсдлыг хамтад нь тусгаснаар ядуурлын дүр төрхийг илүү тод илэрхийлэх боломжийг олгодог. Олон хэмжүүрт ядуурлын индексээс харахад хүн амын дундах ядууралд зөвхөн ажилгүйдэл гэсэн ганцхан хүчин зүйлтэй тэмцэх бус ядуурлыг бий болгогч олон асуудал, хэмжүүртэй дэс дараатай тэмцэх ёстойг Зураг №1-ээс харж болно.
4.
Зураг 1. Монгол Улсын
Үндсэн Хуулиар олгогдсон хүн ёсны эрх болоод хүний заяагдмал эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй нийгмээс тусгаарлагдан гадуурхагдаж буй нийгмийн эмзэг бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг анхаарал хандуулахыг зорьсон юм. Ажилгүйдлийн төвшин 9.1 хувьд хүрч, нийт хүн амын 70 гаруй хувь нь ядууралд өртсөн гэх тоон статистикийн дунд нийгмийн эмзэг бүлгийнхэн хамгийн ихээр хувь эзэлж байдаг. Олон хэмжүүрт ядуурлын индексийн чухал гурван үзүүлэлт болох боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны төвшингээр авч үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь өөрсдийн онцлогт тохирсон чанартай боловсрол эзэмшиж чадахгүй, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаагаас ажилгүйдэлд хамгийн ихээр өртөж, амьжиргааны баталгаажих төвшинээс доогуур орлоготой, эмзэг өртөмтгий, эмзэг бүлэг болж байна. Монгол улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь ядууралд өртөмтгий гэсэн бол нийт хүн амын 21.6 хувь нь ядуурлын шугамаас доогуур буюу өдрийн хоолноос хэтрэхгүй амьдарч байна. Ядуурлын шугамаас доогуур гэх 21.6 хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүд жин дарж байгаа нь сэтгэл эмзэглүүлэх тоо юм. /Зураг 2. Ядуурлын хамралтын хүрээ-2014 он, ҮСХ/.
5.
4. Төслийн зорилго: Залуучуудын
хөдөлмөрийн гарааг дэмжих, Дорноговь аймагт “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг хөгжүүлэх, цагийн ажлыг бий болгоход чиглэнэ. 5. Төслийн зорилт: ✓ 2017 оны 11 дүгээр сарын 15 ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд Дорноговь аймагт үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллагууд, ажил олгогч нартай холбоо тогтоон, залуучуудыг цагийн болон тогтмол ажилд зуучлах ажлыг эхлүүлнэ. ✓ Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран цагийн ажлыг сурталчлан, идэвхтэй ажил хайгч нарын бүртгэлийг хийнэ. ✓ Дорноговь аймгийн “Соёмбо” цогцолборт ажил олгогч 30 байгууллагуудыг хамруулсан “Нээлттэй ажлын байр” өдөрлөгийг зохион байгуулна. 6. Төслийн хүлээгдэж буй үр дүн: Үр дүн-1. Хүн ам цөөн, төрийн томоохон цөөн тооны байгууллагууд, орон нутгийн өмчит компани, цөөн тооны уул уурхайн компаниудаас хамааралтай орон нутгийн хувьд ажилгүйдэл-ядуурал их байна. “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг идэвхжүүлж, хөгжүүлснээр ажил олгогч, ажил хайгч хоёрыг холбож өгөх ач холбогдолтойгоос гадна орон нутагт цагийн ажлын байр бий болно. Үр дүн-2. Залуучуудыг ажлын туршлагагүй гэдэг шалтгаанаар ажилд авахаас татгалздаг. “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ыг орон нутагт бий болгосноор
6.
ажил олгогч, ажил
хайгч залуучуудыг холбож орон нутагтаа ажиллаж амьдрах боломжийн эхлэл болох юм. Үр дүн-3. Залуучууд санхүүгийн эрх чөлөөнд хүрснээр НАМ, улс төрийн хараат байдлаас гарч өөрийн үзэл бодлоор сонголтоо хийж, эрхээ идэвхжүүлэх ач холбогдолтой. Үр дүн-4. “Залуучуудын хөдөлмөрийн бирж” нь цаашид тогтвортой үргэлжлээд, хөгжөөд явах боломжтой юм. 7. Төслийн хэрэгжих хугацаа: 2017 оны 11 дүгээр сараас эхлэн үргэлжилнэ. 8. Төслийн хамрах хүрээ /оролцогчид/: Дорноговь аймгийн иргэний нийгмийн залуучуудын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, төрийн байгууллагын түншлэл, 16-39 хүртэлх насны залуучуудын нэгдэл 9. Төслийн нөлөөллийн ажлын төлөвлөгөө: 1. Төслийн бэлтгэл ажлын үе шат o 2017 оны 11-р сарын 15 – ны өдрөөс 2017 оны 11-р сарын 20 өдөр Ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлж, ажил хайгч нарыг бүртгэн “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг сурталчлан таниулна. 2. Төслийн идэвхжүүлэх, хэрэгжүүлэх үе шат o 2017 оны 11-р сарын 20-ны өдрөөс 2017 оны 12-р сарын 15 өдөр Дорноговь аймагт үйл ажиллагаа эрхэлж буй 30 албан байгууллагууд, ажил олгогч нарыг хамруулсан “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна. 3. Төслийн нөлөөллийн ажлын үе шат o 2017 оны 12-р сарын 15 –ны өдрөөс 2018 оны 03-р сарын 31 өдөр Аймгийн засаг даргын 2018 оны ажлын төлөвлөгөөнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, залуучуудын бизнес эрхлэх ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг ажлуудыг тусгуулах Дорноговь аймгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтын ажиллагаа өрнүүлж залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажлыг хамтран зохион байгуулах
7.
10. Төслийн шаардлагатай
нийт төсөв: 1000.000 (Нэг сая) төгрөг 11. Төслийн төсвийн задаргаа: № Зардлын зүйл анги Зардлын дүн 1. Бичиг хэргийн зардал 100000 2. Принтерийн хор 50000 3. Интернэт (sky media) 67000 4. Утас, Шуудан холбоо 80000 5. Сурталчилгааны Брошур хэвлүүлэх 80000 6. LED дэлгэцийн түрээс 300000 7. Хоолны зардал 150000 8. Өдөрлөгийн цайны зардал 173000 9. НИЙТ 1000000 Санал боловсруулсан: Дорноговь аймгийн залуучуудын холбоо Нэр: Н.Отгонбаяр Албан тушаал: Нарийн бичгийн дарга Гарын үсэг: Огноо: 2017.11.10
Download