ݺߣ
Submit Search
AsdDraft2_Сургалтын нээлттэй материалд тавигдах шаардлага
•
0 likes
•
184 views
Yondonsambuu Buyanbileg
Follow
Draft2_Сургалтын нээлттэй материалд тавигдах шаардлага
Read less
Read more
1 of 3
Download now
Download to read offline
More Related Content
AsdDraft2_Сургалтын нээлттэй материалд тавигдах шаардлага
1.
ТӨСӨЛ Сургалтын нээлттэй материалд
тавих шаардлага (аудио, видео, дижитал) 1. Хамрах хүрээ Энэхүү шаардлага нь ерөнхий боловсролыг албан, албан бус арга замаар эзэмшигчдэд зориулсан сургалтын нээлттэй материал зохиох, хөгжүүлэхэд баримтлах нийтлэг болон тусгай шаардлагуудыг тогтооно. Энэхүү шаардлагыг сургалтын нээлттэй материал зохиогч, шинжээч, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, нээлттэй материал хөгжүүлэгч, мэргэжлийн хүмүүс удирдамж болгон ашиглана. 2. Норматив ишлэл 2.1 Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага MNS 5418 : 2008 2.2 Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага MNS 5271:2012 2.3 Аудио, видео материалын номзүйн бичилт. Ерөнхий шаардлага /MNS 5638:2012/ 2.4 Мэдээлэл ба баримт бичиг. Гарчиг үг ба ном хэвлэлийн гарчгийн товчлол /MNS ISO 4:2003/ 3. Нэр томьёо, тодорхойлолт Сургалтын нээлттэй материал Цахим орчинд байрлуулсан, чөлөөтэй ашиглах боломжтой, үнэ төлбөргүй, сургалтын болон эрдэм шинжилгээний эх хэрэглэгдэхүүн 4. Сургалтын нээлттэй материалд тавих ерөнхий шаардлага (агуулга, арга зүй, нийгэм жендэр) 4.1 Бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн зорилго, зорилтод нийцсэн байна. 4.2 Бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээний зарчимд нийцсэн байна. 4.3 Суралцагчдын нас, танин мэдэхүйн хөгжил, суралцах хэв маягт нийцсэн байна. 4.4 Монгол улсын түүх, соёл, уламжлал, үнэт зүйлс, нийгэм, эдийн засгийн хөгжлийн болон даяаршлын тулгамдсан асуудлыг тусгасан байна. 4.5 Тогтвортой хөгжлийн хөтөч болох байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн талаар тусгасан байна. 4.6 Агуулга нь шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтыг тусгасан, мэдлэгийн бусад салбартай интеграцлагдсан байна. 4.7 Баталгаатай, найдвартай эх үүсвэрийг ашигласан байна. 4.8 Бодит үнэнд тулгуурласан мэдээллийг ашигласан байна. 4.9 Ашигласан газрын зураг, статистик мэдээлэл (хүснэгт, график) нь сүүлийн үеийн байна.
2.
4.10 Сургалтын агуулгыг
ойлгох, бататгахад дэмжлэг болох эх сурвалж, хийх үйл ажиллагаа (вэб, мультмедиа, унших ном ...) зэргийг олон төрөл, хэлбэрээр тусгасан байна 4.11 Суралцагчийн идэвхтэй үйл, оролцоог дэмжсэн сонирхолтой арга замаар суралцаж, суралцах идэвхийг нэмэгдүүлдэг байна. 4.12 Сурагчдын өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжсэн байна. 4.13 Сурагчдад суралцах урам өгдөг, сонирхлыг төрүүлэх, үргэлжлүүлэн судлах хүслийг төрүүлсэн байна. 4.14 Дуу, дүрслэлээр аливаа юмсыг илэрхийлэхдээ хэт хийсвэр байхаас зайлсхийж бодит дүрслэлд нийцүүлсэн байна. 4.15 Хүснэгт, график, бүдүүвч, зураг, бичвэр зэрэг мэдээллийн арга, хэлбэрийг оновчтой хослуулан хэрэглэнэ. 4.16 Хараа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй суралцагчдад зориулсан олон төрлийн зурагт, мультмедиа хэлбэрийн нэмэлт материал багтаасан байна. 4.17 Дуу, дүрс, видео зэрэг нь сурагчдын анхаарал төвлөрөх хугацаанд тохирсон хэмжээтэй байна. 4.18 Суралцагч өөрийгөө үнэлж болохуйц үнэлгээний даалгавар, аргачлалыг тусгасан байна. 4.19 Аливаа асуудалд олон ургалчаар хандах, эргэлзэх, тээнэгэлзэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурагчид бие биенээсээ харилцан суралцах боломжийг олгосон асуулт, даалгавар тусгагдсан байна. 4.20 Хувь хүн, хүйс, хөгжлийн бэрхшээлтэй хүн, шашин, үзэл бодол, нийгмийн гарал, бүс нутагтай холбоотой сөрөг, эсвэл өрөөсгөл хандлагатай агуулга, дүрслэл тусгагдаагүй байна. 4.21 Жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн тэгш хамруулалтын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн агуулга, дүрслэл тусгагдсан байна. 4.22 Зураг болон эхэд дүрслэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо тэнцвэртэй тусгагдсан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дүр үүргийг өргөн хүрээнд сонголттой харуулсан байна. 4.23 Сурагчдад эерэг даган дуурайхуйц дүр төрхийг харуулдаг байна. 4.24 Текст, зураг, график, хүснэгтэн мэдээллийн хэлбэр, хэмжээ тод харагдахуйц, өнгө үзэмжтэй байна. 4.25 Хэл найруулгын болон зөв бичих дүрмийн алдаагүй, найруулга нь зөв оновчтой, товч тодорхой, энгийн ойлгомжтой, эмх цэгцтэй байна. 4.26 Мэргэжлийн нэр томьёо, хэмжээс нь зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн байна. 5. Аудио, видеонд тавих шаардлага /арга зүйн, техникийн/ 5.1 Аудио, видео нь суралцагчийн мэдлэгийг баяжуулах, бүтээхэд дэмжсэн байна. 5.2 Ажиллах явцад түр зогсоох боломжтой байна. 5.3 Сургалтын өмнөх болон дараах үйл ажиллагааг дэмжсэн материалыг багтаасан байна. 5.4 Видео, аудионы дуу нь суралцагчдын анхаарал сарниулахаас зайлсхийх, сонсоход тааламжтай байна. 5.5 Дуу, дүрслэл, видео нь сонирхолтой эффектүүдийг тохиромжтой хэмжээгээр ашиглана. 5.6 Сургалтын нэмэлт материалд зураг, текст, график, дуу, дүрслэл, видеоны харьцааг тэнцвэртэй ашиглана.
3.
5.7 Тухайн контентийн
агуулгад тохирсон дүрслэл, аялгуу, эффект, дуу оруулгатай байж болно. 5.8 Нутгийн аялаг үг, хараалын үг, хараалын утга бүхий үгийг аудио, текст, дүрслэлээр оруулахгүй байна. 5.9 Видео хэлбэрийн мэдээлэлд дохионы хэл агуулсан байж болно. 5.10 Гарчиг нь оновчтой, тодорхой байна. 5.11 Аудио, видео хэлбэрийн мэдээлэл нь түгээмэл төрлийн форматаар бичигдсэн байна. 5.12 Дүрслэл, зураглал нь чанарын шаардлага хангасан нягтаршилтай байна. 5.13 Видео мэдээлэл нь текст тайлбар агуулсан байж болно. 5.14 Дууны хүч, чанар зохистой байна. 5.15 Цахим ном нь аудио уншлагатай байна. 5.16 Өгүүлэг (narration) нь үр дүнтэй, сургалтын зорилгод (pacing, clarity, жендэр) нийцсэн байна. 5.17 Хөгжим ба дууны нөлөөлөл нь сургалтын зорилгод нийцсэн, үр дүнтэй байна. 5.18 Агуулга, гол санааг тодотгоход Visual effects/шилжилтийг зохимжтой/нийцтэй ашиглана. 5.19 Үзүүлэн нь логик алдаагүй, олон төрлийн байна. 5.20 Хурд нь тохиромжтой байна. 6. Дижитал материалд тавих шаардлага /арга зүйн, техникийн/ 6.1 Ашиглах заавар тусгагдсан байх, хялбар ойлгомжтой байна. 6.2 Боловсролын түвшин бүрт харгалзсан боломжийг хангасан байна. 6.3 Олон янзын түвшинд харилцах боломжийг хангасан байна. 6.4 Контентын гүнзгийрэл нь суралцагчдад тохирсон байна. 6.5 Хэрэглэгчийн оролтыг тодорхой хэмжээнд хянаж, хариултыг өгдөг байна. 6.6 График, анимайшн, видеог тэнцвэртэй ашигласан байна. 6.7 Оролт, гаралтын төхөөмөржмийг үр дүнтэйгээр ашигласан байна. 6.8 “Тусламж” цэсийг багтаасан байна. 6.9 Тохиромжтой үед интернэтийн стандарт төхөөрөмжийг ашиглан сүлжээнд холбогдох, платформ хооронд хуваалцах, хайлт хийх боломжтой байна. 6.10 Хариу зөвлөмж болон явцын талаар багш хянах боломжийг хангасан байна.
Download