менежерийн ёс зүй
- 2. Нийгмийн харилцааг зохицуулдаг олон
төрлийн хэм хэмжээнүүдийн дотор ёс зүйн
хэм хэмжээ нь шийдвэрлэх нөлөө бүхий
хэм хэмжээнүүдийн нэг бөгөөд нийгэмд
хүн биеэ авч явах байдлын ердийн горим
журмыг тогтоож өгдөг.
Хувь хүний ёс зүй гэдэг нь хувь хүний
амьдралдаа баримталж байгаа үзэл бодол,
нөхцөл байдлаар илэрч байдаг.
Байгууллагын түвшинд ажилчид болон
удирдлагуудын ажилдаа хандах хандлага,
нөхцөл байдлаар илэрнэ.
- 3. Бизнесийн болон ажил хэрэгч
харилцааны үндсэн цагаан
толгой нь ажил хэргийн ёс
журам юм. Ажил хэрэгт ёс зүй
үйлчлэхгүй бол хэзээ ч
амжилтанд хүрдэггүй гэж үздэг.
Иймд ажил хэрэгч хүмүүс
үүнийг мэдэх нь мэргэжлийн
чухал чанар болно.
- 4. Хэрэв ямар нэг байгууллагын үйл
ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах,
ажиллагсдыг манлайлах, хянах үйл
ажиллагааны цогцсыг менежмент гэж
ойлговол уг үйл явцыг хэрэгжүүлэх гол
субъект нь менежерүүд байдаг.
Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн хүч, авъяас
билгийг ашиглан, тэднийг зохион байгуулах,
манлайлах замаар өөрийн хүчнээс давсан их
ажлыг хийх чадвартай хүнийг менежер гэж
ойлгож болно.
- 5. Аливаа байгууллагын үйл ажиллагаа ёс
зүйтэй байгаа эсэх нь тухайн байгууллагыг
удирдан чиглүүлж байгаа менежерийн ёс
зүйгээс хамаарна. Менежерийн ёс зүй нь
хувь хүний ёс зүйгээс илүү чухал тавигдаж
ирсэн. Менежерийн ёс зүй нь ерөнхийдөө
дараахь 3-н зүйлээр илэрнэ.
Үүнд:
1.Нийгмийн хэм хэмжээнд тохирох байдал
2.Үзэл баримтлал
3.Хувь хүний ёс зүй
- 6. Менежерийн ёс зүйн үзэл баримтлал:
-Удирдагч менежер хүн ажилтныхаа хувийн
онцлогийг хүндэтгэн үзэж, түүнийг байгаагаар нь
хүлээж авах.
-Ямар нэгэн бүдүүлэг байдал үүсгэвэл түүнийг
ажилтнуудынхаа сул дорой, дутагдалтай
байдалтай холбон ойлгохгүй байх.
-Хэрэв удирдагчийнхаа үүрэг даалгаврыг ажилтан
нь биелүүлээгүй бол түүнд энэ тухай мэдсэнээ
илэрхийлж, тухайн үүрэг даалгавар зайлшгүй
чухал байсныг ойлгуулах.
-Ажилтны ажил хэргийг нь л шүүмжлэх, харин
хэзээ ч хувийн онцлогийг нь шүүмжлэхгүй байх.
- 7. Менежер хүн ажил хэрэгч харилцаанд
удирдагчтайгаа харилцахад баримтлах ёстой ёс
зүйн хэм хэмжээ, зарчим:
-Хамт олонд ая тааламжтай уур амьсгал
бүрдүүлэхэд нь удирдагчдаа туслах. Даргадаа
өөрийн үзэл бодлыг тулгах эсхүл түүнийг захирах
гэж оролдсоны хэрэггүй. Өөрийн үзэл бодлыг эв
дүйтэй эелдэг илэрхийлэх.
-Хэрвээ хамт олонд ямар нэгэн ая тааламжгүй
байдал, эсхүл баярт үйл явдал тохиолдвол энэ
тухай заавал удирдагчдаа мэдэгдэх ёстой.
Тааламжгүй явдал тохиолдоход энэ нөхцөл
байдлаас гарахад туслахын тулд өөрийн
шийдвэрийг илэрхийлэх.
- 8. Байгууллагын дээд ба дунд шатны менежерүүдийн
ажилтнуудад үзүүлэх нөлөө нь байгууллагын ёс зүй, зан
үйлийн жишиг стандартуудыг нэг талаас өөрөө сахих, нөгөө
талаар ажилчдаар сахиулах замаар илэрнэ. Менежерүүд нь
ажил үүргийнхээ хувьд ч, удирдах ажилтан буюу үлгэр
жишээ үзүүлэх хүнийхээ хувьд ч тодорхой үүрэг гүйцэтгэх
ёстой байдаг.
Соён гэгээрүүлэх үүрэг. Үүнд эрсдэлийн шинжилгээ ба
удирдлагад оролцох, бодлого ба дэг журмын ач холбогдлын
талаар ажилчидтай харилцах, холбогдох сургалтанд өөрөө
болон ажилчдаа хамруулахыг дэмжих зэрэг орно.
Хариуцан тайлагнах үүрэг. Өөрийн болон ажилчдынхаа
шийдвэр, үйлдлийн төлөө хариуцлага хүлээх. Үүнд бүртгэл
тооцоотой байх, шударга шийдвэр гаргах, гүйцэтгэлийн
удирдлага, бодлогын хэрэгжилтийг сахиулах зэрэг сайн
удирдлагын практик асуудлууд орно.
- 9. Үйлдэл буюу алхам хийх. Бодлогыг
хэрэгжүүлэх, бодлогод нийцэж буй эсэхийг
хянах, зүй бус үйлдлийг тухай бүрд нь
таслан зогсоох зэрэг арга хэмжээ авах.
Сургалт хөгжил.Удирдлагын зүгээс
ажилтнууд өөрсдийн зан үйл, үйл
ажиллагаанд хамаатай бодлогын чанартай
болон бусад зүйлийг мэдэж байгаа эсэхийг
нягталж байх хэрэгтэй. Үүнийг
хэрэгжүүлэх гол арга зам бол боловсрол,
сургалтын ажил юм. Сургалт нь соён
гэгээрүүлэх, үйл ажиллагааг хөгжүүлэх,
тогтворжуулах хүчин зүйл болдог.
- 10. Менежер хүн тухайн байгууллагын
үүрэг функцыг гүйцэтгэх эрх
мэдэлтэй байхаас гадна хүмүүсийг
мэдлэг, ёс зүй, итгэл үнэмшил ур
чадвараар удирдан манлайлж,
бусдыг зорилгодоо хүрэхэд нь
нөлөөлөх сайн удирдагч байдаг.