жагаа хичээл
- 4. Түлхүүр үг ашиглаж бяцхан зохиомж хийнэ үү. Хоёр хөвгүүн, Хори, Хоридай, нутагладаг, Байгал нуур,
- 5. Есөн цагаан хун, нуурын хөвөө, хун хувцас, гүнж, ганцаар үлдэх, цоожтой авдар, нуух, Хори
- 6. Гэргий , гэрлэлт, баян айл, хун шувуун ээж, арван нэгэн хөвгүүн
- 7. Хун гүнжийн домог 1_р хэсэг Эрт цагт Байгал нуурын урд биеэр нутагладаг нэгэн айлд Хори, Хоридай гэж хоёр хөвгүүн байжээ. Тэр хоёрын Хори нь их элдэвтэй, арга зальтай, байж л дээ. Хори нэг өдөр Байгалын урд хөвөөгөөр явж байтал Ойхон арлын зүүн биеэр гараад есөн цагаан хун шувуу цэх шулуун нисэн ирж яваа гэнэ. Хори байгалын хөвөөнд адууны тунтуу болоод хэвтэж байжээ. Есөн цагаан хун ирээд буухад хамгийн сүүлчийнх нь эм хүний дуутай байв гэнэ. Хори ч бэрх хүн болохоороо “ Чамайг нэг сайн чадах юм хуна” гэж дотроо боджээ.
- 8. Асуулт Хори ямар зорилгоор биеэ нуун адууны хомоолд хувилсан гэж та нар бодож байна вэ?
- 11. Төсөөллөө тэмдэглэх Та юу болно гэж бодож байна Яагаад ингэж бодож байна вэ? Юу тохиолдсон бэ? 1 2 3 #ݺߣ 11
- 12. 2_р хэсэг Тэгтэл есөн цагаан хун, хун хувцсаа сэлгэж, есөн сайхан дагина болоод нуурт шунгаж, дуулж, цэнгэж байжээ. Тэгж наргиж байхад нь Хори хамгийн сүүлчийнх нь хун хувцасыг нь нуугаад сөөргөө буцаад адууны тунтуу болжээ. Есөн дагина наргиж, жаргаж ханаад буцаж нисэх гэтэл нэгнийх нь хувцас үгүй гэнэ. Нөгөө найм нь хувцасаа өмсөж хун дүрдээ хувилаад, нисэж одов гэнэ. Нэг хун гүнж л яах ч аргагүй болоод үлдчихэж гэнэ.
- 13. “ Чи одоо миний хувцсыг өгөөч дээ. Адуу идээ үр хөвгүүд дутуу юм үгүй болоо биш үү дээ. Одоо би нутгаа буцах минь” гэхэд нь Хори тас зөрөөд хөдлөх ч үгүй байжээ. Хун гүнж Хорийн гэргий болж, гурав хонолгүй гэрийн гадуур адуу мал багширсан жигтэй баян айл болж гэнэ. Тэгж хэдэн жил суугаад арван нэгэн хөвүүн төрүүлж, нэг ч басган үгүй байжээ. Нэгэн өдөр Хори бариул барьж гал тогоон дээрээ хоол цайгаа хийгээд, Хун шувуун ээж нь орон дээрээ оёдол үйл хийж байгаад хэлжээ:
- 14. Асуулт Домгийн үйл явдаг төсөөлж байсантай нь хэр ойролцоо өрнөсөн бэ? Ижил төстэй зүйл нь юу байв?
- 18. 3_р хэсэг Тэгэхэд нь Хун шувуун ээж аргаан бараад: Үгүй би ядахдаа хувцсаа өмсөөд үзье дээ. Үүдээр л гаралгүй хаагуур гарах вэ? Чи үүдээ бөглөж суугаа хойно”гэж гуйжээ. Хори бяцхан бодож байснаа, “ үгүй нээрээ үүдээр л гаралгүй хаагуур гарах вэ дээ” ташаандаа салгалгүй явдаг түлхүүрээ гаргаад хоймрынхоо авдрыг түлхэж, хун хувцсыг нь авч өгөв гэнэ. Хун ээж маань хувцсаа өмсөж л. Даль жигүүрээ засаж, хун дүрсдээ хувилж байхыг нь Хори ч гэсэн үүдэн тушаагаа харж л байж. Гэтэл хун ээж гэнэт дүрр_д хийгээд өрхөөрөө гарах гэхэд нь Хори сандан мэгдэн хар хөөтэй бариулаараа хоёр шилбэнээс нь татаж: Хүүе, хүүе байгаач дээ. Чи явсандаа яв. Арван нэгэн хөвгүүндээ нэр хайрлаач” гэж гуйхын ихээр гуйв гэнэ.
- 19. Тэгэхэд “ Хүгдүүд, Галзууд, Хуацай, Халвин, Шарайд, Бодонгууд, Худай, Харгана, Батнай, Гучид, Цагаангууд” гэж арван нэгэн нэр өгсөн юм гэнэ. Хун ээж тоонон дээгүүр хэд эргэхдээ: “ Дайнд дарагдахгүй Цэрэгт сэжигдэхгүй Баатар хүчтэй сайн зон болоорой” гэж хөвүүдээ ерөөгөөд явсан юм гэнэ. Өнөө энэ арван нэгэн хөвүүд нь буриадын арван нэгэн эцэг болсон юм гэдэг. Нөгөө Хоридой гэгч нь бас л их цэцэн мэрогэн, харвах намнахдаа сайн хүн байсангэх. Баргужин Худирын буриад зон түүний хүүхдүүд болох юм. Тэрнээс хойш хун шувуу хар шилбэтэй болсон гэдэг. Буриадын бөө нар уг гарвалаа дуудахдаа: Хун шувуун гарвал минь Хусан модон сэргэ минь гэж хэлэх нь ийм учиртай гэлцдэг.
- 20. Асуулт Хори эхнэртээ эргэж хун болох боломж хэзээ ч олгодоггүй байсанд та нар харамсаж байна уу?
- 21. Хун ээж яагаад бүрмөсөн явах болов? Энэ нь хун хувцсыг олон жил нууснаас болов уу?
- 22. Хори хун хувцсыг нууж байсныхаа төлөө шийтгэл амссан гэсэн санаа домогт байна уу, эсвэл үгүй юу?
- 23. Хэрэв Хори хун хувцасыг хэзээ ч аваагүй байсан бол дээр байсан уу?
- 25. Гэрийн даалгавар “ Нэгэн өдөр Хорийн арван нэгэн хөвгүүдийн гэр хотын дээгүүр нэгэн хун шувуу эргэцэн нисэж, уйтгартай дуугаар гунганан дуугарч байжээ...”
- 27. Хун гүнжийн домгийг гэрийнхэндээ сэтгэл хөдлөм ярьж өгөөд, “ Хун ээж хөвгүүддээ эргэж ирэх үү” сэдвээр ярилцаарай.