Би зовлон дунд зүрх алдавч
Жаргалтай инээж хээнцэр алхдаг бүсгүй
Би жавар хурж, сэтгэлд цасаар шууравч
Толгой өргөн алхах хүчтэй бүсгүй
Би худалд чичүүлж, хуурмагт зүхүүлэвч
Улам хурцаар гэрэлтэх зөрүүд бүсгүй
Би үнэн сэтгэлийг зөнгөөрөө мэдэрч, үйлээ эдлэх
Шударга бүсгүй
Би хайрын хариуд жаргал бэлэглэх
Журамт бүсгүй
Би чин зүрхийг минь үнэлээгүй нэгнийг
Эргэж