ݺߣ
Submit Search
хичээл 2
•
Download as ODP, PDF
•
0 likes
•
2,843 views
N
neegii
Follow
1 of 10
Download now
Downloaded 35 times
More Related Content
хичээл 2
1.
Тийн ялгалын нөхцөл
11 жилийн 4-р анги
2.
№ Тийн ялгалын
нэр Асуулт Жишээ 1 Нэрлэх хэн, юу Аав, ээж 2 Харьяалах Хэний, юуны Аавын, ээжийн 3 Өгөх орших хэнд, юунд Аавд, ээжид 4 Заах хэнийг, юуг Аавыг, ээжийг 5 Гарах хэнээс, юунаас Ааваас, ээжээс 6 Үйлдэх хэнээр, юугаар Ааваар, ээжээр 7 Хамтрах хэнтэй, юутай Аавтай, ээжтэй 8 Чиглэх хэн рүү, юу руу Аав руу, ээж рүү
3.
Зорилго: Тийн ялгалын
нөхцөлүүдээ бататгах.
4.
Зорилт: Эхийг уншиж,
утга санааг нь ярилцаж нөхцөлүүдийг нь зөв залган бичих.
5.
Нөхцөлүүдийг нэртэй нь
зөв холбон бичих.
6.
Цээжлэн тогтоох.
7.
Зөв бичих дүрэм
ярилцан бичих.
8.
Аврагч ноход Хот
суурин газар байшин (д) гал гарах (д) дотор нь хүүхдүүд айж нуугдан дуугарахгүй, эрж олох гэтэл харанхуй утаа (д) үзэгдэхгүй байх нь олонтаа тохиолддог билээ. Үүнд зориулан, Лондон (д) ноход (ыг) тусгайлан сургадаг юм. Тийм сургууль (тай) нохой гал сөнөөгчид (тэй) хамт байж, гал түймэр (ийн) үе (ээр) байшин (аас) хүүхдүүд (ийг) гадагш нь зөөж гаргадаг ажээ. Боб нэр (тэй) тийм нэг нохой Лондон (д) арван хоёр хүүхэд (ийн) амь аварчээ. Нэг удаа байшин (д) гал гарч, гал сөнөөгчид (ийг ) ирэх (д) нэгэн эмэгтэй угтан очиж, “Гэрт хоёр настай охин хоцорсон” хэмээн орилон хэлжээ. Гал сөнөөгчид Боб (ыг) явуулав. Боб шатаар дамжин гүйж утаа (д) далдп орсноо, төдхөн охин (ыг) цамц (аас) нь зуусаар байшин (аас) гарч ирэв. Эх нь охин (руу) аа ухасхийн амьд байгаад нь баярлан уйлжээ. Гал сөнөөгчид нохой (г) илбэн түлэгдээгүй байгаа гэж үзэцгээхэд Боб байшин (руу) дахин тэмүүлж байв. Гал сөнөөгчид байшин (д ) ямар нэгэн амьд юм байсан юм болов уу? гэж бодоод түүнийг тавив. Нохой байшин (руу) давхин орж, удаж төдөлгүй амандаа нэг юм зуугаад иргэж ирэв. Хүмүүс том хүүхэлдэй авчирсныг үзээд бүгд инээлджээ.
9.
10.
Боб нэртэй нохой
Лондонд арван хоёр хүүхдийн амь аварчээ.
11.
Эх дээр
ажиллах Эхийн гол утга санаа юу вэ?
12.
Эх хэдэн цогцолбороос
бүтсэн бэ?
13.
Эхэд байгаа салангид
нөхцөлийг зөв бичих дүрмээ санаж зөв залган хуулж бичих.
14.
Тийн ялгалын нөхцөлөө
зөв залгаад ямар тийн ялгал болохыг нь нэрлэх.
15.
Хичээлдээ идэвхтэй оролцсонд
баярлалаа. Амжилт хүсье
16.
Гэрийн даалгавар: Байшин,
нохой, гал, охин - үгсийг тийн ялгалын нөхцөлөөр хувилган бичээрэй.
Download