лекц4
- 2.
Хөрсний хатуу хэсэг харилцан адилгүй хэмжээтэй эрдэс, органик бодисоос бүрдэнэ.
Хөрс өөрөө жигд бус олон бодисын нэмэгдэл цогц мөн.
Хөрсийг бүрдүүлж буй бодис гарал үүсэл, чанараараа төдийгүй хэмжээгээрээ харилцан
адилгүй.
Хөрсний бүрэлдэхүүнд молекулын хэмжээтэй нарынаас шавар, тоос, элс, чулуу хүртэл бүдүүн
ширхэгүүд багтана.
Хөрсний хатуу хэсгийг бүрдүүлж байгаа жижиг ширхэгүүдийг хэмжээгээр нь ангилаад
тэдгээрийг хувиар илэрхийснийг механик бүрэлдэхүүн гэнэ.
Энгийн ширхэгийг хэмжээгээр нь шороо ба чулуу гэсэн 2том бүлэгт хуваана.
Хөрсийг задлан шижилгээнд бэлтгэхэд 1мм ийн шигшүүрээр шигшсэн бөгөөд түүнээс том
хэмжээтэйг чулуу, харин шигшигдэж орсон 1мм ээс бага ширхэгийг шороо гэнэ.
Хөрсний хатуу хэмжээний ангилал орос европын хооронд нилннд ялгаатай.
Цааш нь шороо хэсгийг элс ба шавар гэсэн бүлэгт ангилнаа. Элс нь 0,01 мм ээс том шавар
0,01ммээс нарийн юм.
Хатуу хэсэгийн дотор физик шаврын эзлэх%ийг баримтлан хөрсийг механик бүрэлдэхүүнэр нь
элс, элсэнцэр, хөнгөн шавранцар, дунд шавранцар, хүнд шавранцар, шавар гэж ангилна.
- 4.
Хөрсний механик бүрэлдэхүүнийг тадбайд тодорхойлох
Хуурай арга, Зуурах араг гэсэн 2 арга байна.
1 Хуурай арга:
-Хүрзээр ухахад зөөлөн, гишгээд тавьсан шороо бутарч байвал хөнгөн хөрсний шинж
- Хуурай хөрсийг гараар бариад дараа нь алгаа сэгсэрхэд гарт их наалдаж байвал хүнд хөрс
- Хөрсийн зүсэлтийн ханыг хутгаар зүсэхэд хатуу мөр нь нарын гарч байвал хөрс хүндийн шинж
- Аливаа мөр газарт тод үлдэж байвал хөрс хөнгөний шинж
- Бороо орсоны дараа хөрсний гадаргад ус тунасан хатаж хаграхдаа дээд хэсэгтээ өрөмтөж байвал хүнд хөрсний
шинж мөн.
- Боловсруулалт хангалтгүй хийгдсэн, хүнд хөрстэй хагалсан талбайн гадаргад том том цөм ихтэй байна.
2 Зуурах арга
-Бага зэргийн хөрсийг алгандаа аваад түүнхийгээ хоолны гурил адил зуураад имэрч үзэхэд хүнд хөрс хуруу гарт
их наалдаж халтар болохын зэрэгцээ нэгэн жигд зөөлөн байна.
- Зуурсан хөрсийг хуруугаар нимгэлж дарахад хөрсний гадарга язрахгүй сайн эвлэж байвал хүнд хөрс.
- Зуурсан хөрсөөр 3см ийн голчтой бөмбөрүүш хийхэд эвлэхгүй бол сул элс болно.
- Зуурсан хөрсөөр хэврэгдүү бөмбөрүүш хийж болсон боловч 3мм ийн голчтой зулын гол хийж болохгүй бол
элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй шинж
- Зуурсан хөрсөөр хийсэн зулын гол цааш цувж нарысахад хугарч байвал дунд шавранцар болно.
- Зуурсан хөрсөөр зулын нарын гол хийгээд дараа нь түүгээр 3см голчтой бөгж хийхэд хугарч байвал хүнд
шавранцар болно.
- Цувсан голоор цагираг хийхэд хуграхгүй бол шавар хөрс мөн болно.
- 5. Хуруу шилний дөрөвний нэг орчимд хөрс авч дээрээс нь ус
хийхгээд сайтар сэгсэрээд тавихад 1минутын хугцаанд уусмал
бүрэн тунгалаг болж чадвал элс гэж үзнэ.
Харин нэг минутын хугцаанд уусмлын 50-70мм үе тунгалаг бол
дунд шавранцар, 1-3мм бол хүнд шавранцар, 1мм хүртэл шавар гэж
үзнэ.
- 6. Хөрсөнд явагдах физик үзэгдэл нь хөрсний үржил шим ургамлын
өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй.
Хөрсний үржил шимийг зохицуулах нэг арга нь хөрсний бүтэцийг
тодорхойлох арга юм.
Хөрсний бүтэцийн хэмжээ, хэлбэрээс харсний нүх сүвний байдал
сүвшилт шалтгаална.
Сүвшилт нь хөрсний ус чийг агаар дулаанй горим,
микроорганизмуудын амьдралын үйл ажиллагаанд нөлөөлж
харсөнд явагдах биологи, химийн процесуудыг өөрчилөх бөгөөд
үүнээс ургамлын амьдарлын нөхцөл хамаарна.
Механик хүч хэргэлэхгүйгээр цааш бутрахгүй жижиг хэсгүүдийг
хөрсний эгэл хэсэгүүд гэнэ.
Ийм эгэл хэсэгт хөрсний ялзмагтай зууралдсан жижиг эрдэсүүд
орно.
Эдгээр жижиг хэсэгүүд хоорондоо гагнагдаж хөрсний бүтэцийг
үүсгэнэ.
- 8. Хөрсний бүтэцийг макро ба микро бүтэц гэж ангилна.
0,25 мм ээс доош дм хэсгийг микро бүтэц гэх ба 0,25мм дм тай бол
макро гэнэ.
Ургамал амьтан микро организмын мөхсөн үлдэгдлийн ялзарахад
органик бодисууд үүснэ.
Энэ нь хөрсний ялзамаг бөгөөд хөрсөнд янз бүрийн хэмжээ,
хэлбэртэй бүтэц үүсэхэд чухал үүлрэгтэй.
Микро бүтэцтэй хөрсөнд шим тэжээлийн бодис, агаар, усны
горим огт бүтэцгүй хөрсийг бодвол өөр шинж чанартай байна.
Өөрөөр хэлбэл микро бүтэцтэй хөрсөнд бүтэцийн дотрох маш
нарын хялгасан нүх сүв, ширхэгүүдийн хооронд арай том нүх
сүвүүд байдаг