ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Memory (Санах ой)
                        Санах ой нь персонал компьютерийн
                        микропроцессор өгөгдөлд богино хугацаанд
                        хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий
                        микросхем юм. Энэ нь персонал компьютерийн
                        хурд хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн
                        чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад
                        үйлдлийн системийг санах ойд ачаалдаг.
Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ 128мв- аас дээш
байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн
компьютер 256Мb ба түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн
компьютер голдуу 128Mb-с илүү санах ойтой ирэх нь бий.Санах ойг RAM
гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн төрөл байдаг.
RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах
эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой
зохицуулж байдаг. RAM нь процессороос өгсөн командын дагуу
өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск руу бичих эсвэл
эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь
зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж
байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна . Харин
дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон
командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж
байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний
багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба
үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед
компьютер удаан ажиллах гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн
алдааг өгдөг байна.
ROM (Read Only Memory)
Тогтмол санах ойруу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд
компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалдаг. Түүний
RAM- аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр
дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь
тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5V-ийн зай тэжээж
байдаг.
PROM (Programmable read-only memory)
Энэ төрлийн санах ойд программийг хадгалаж болох бөгөөд хэрвээ
PROM нь ашиглагдаж байвал энэ программыг устгаж цэвэрлэх
боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой.
EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг төрөл бөгөөд программыг бичиж мөн устгаж болдог. Хэт
ягаан
туяаны тусламжтайгаар программыг устгадаг.
EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
мөн PROM –н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар
мэдээллийг нь устгах дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол
санах ой юм. Программчлахын тулд Motherboard-с суглах шаардлага
байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг
програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн
энгийн жишээ бол BIOS- ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ
нь буруу ойлголт юм. Модем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах
төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна. RAM буюу шуурхай
санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй:
VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График
зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас
процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ
дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал
аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой
бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна .
Сүүлийн үеийн
видео RAM ихэвчлэн 64 ба түүнээс дээш байдаг болсон нь дэлгэцэнд
зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм .
RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic
RAM)-нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн
хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz
хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм.
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM
дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600MHz
хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм.
NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан
ч мэдээллээ хадгалаж байдаг. Санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд
тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө төрөл нь EEPROM санах
ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг.
MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ
технологи юм. Нэг бүр нь 32kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах
ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой. Өгөгдлийг олон
хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан
байдаг. MDRAM-г 2.5MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр
24bit өнгө бүхий 1024x768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт
ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж
байгаа.
SRAM (Static Random Access Memory) нь өөрийн DRAM-с илүү хурдан
найдвартай ажиллагаатай санах ой Dynamic RAM (DRAM) нь санах ой
доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ
ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ойруу хандах хугацаа нь
DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ
санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд
ашигладаг.
SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz
хүртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO
DRAM болон BEDO DRAM-с 2дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү
өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM-г шинээр гаргаж
байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь
ажиллахгүй юм.
SIMM
DIMM
EDO DRAM
BEDO DRAM
Системийн найдвартай ажиллагаа нь шуурхай санах ойн
ажиллагаанаас их шалтгаална. Процессорыг хурдасгахад ихэнх
тохиолдолд шуурхай санах ойн давтамжийг дээшлүүлэх хэрэг гардаг .
66Мгц системийн давтамжтай Celeron процессорт PC100 маркийн
шуурхай санах ойг ашиглавал хүндрэл гарахгүй, учир нь давтамжийн
нөөц байна. Шуурхай санах ойн ажиллагааг шалгахын тулд тоглоом ,
янз бүрийн тестийн программ ашиглахад хүндрэлтэй ба буруу үр дүн
өгдөг. Windows орчимд ажилладаг программ шуурхай санах ойн ихэнх
хэсгийг эзэлсэн үйлдлийн систем ачаалсан учир өөрийгөө гүйцэд
шалгаж чадахгүй нь ойлгомжтой. DOS-ын орчинд ажилладаг Test
mem(9кб) программыг танд зөвлөх байна.

More Related Content

санах ой

  • 1. Memory (Санах ой) Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ 128мв- аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 256Мb ба түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 128Mb-с илүү санах ойтой ирэх нь бий.Санах ойг RAM гэж нэрлэдэг. Санах ой нь хэд хэдэн төрөл байдаг. RAM (Random Access Memory) Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск руу бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна . Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна. ROM (Read Only Memory) Тогтмол санах ойруу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалдаг. Түүний RAM- аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр
  • 2. дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5V-ийн зай тэжээж байдаг. PROM (Programmable read-only memory) Энэ төрлийн санах ойд программийг хадгалаж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программыг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой. EPROM (Erasible programmable read-only memory) PROM-н нэг төрөл бөгөөд программыг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программыг устгадаг. EEPROM (Electrically erasable programmable read-only memory) мөн PROM –н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд Motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS- ын микросхем юм. Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Модем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна. RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй: VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна . Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 64 ба түүнээс дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм . RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic
  • 3. RAM)-нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм. Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600MHz хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм. NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалаж байдаг. Санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг. MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бүр нь 32kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой. Өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM-г 2.5MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24bit өнгө бүхий 1024x768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа. SRAM (Static Random Access Memory) нь өөрийн DRAM-с илүү хурдан найдвартай ажиллагаатай санах ой Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ойруу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг. SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM-г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй юм.
  • 4. SIMM DIMM EDO DRAM BEDO DRAM Системийн найдвартай ажиллагаа нь шуурхай санах ойн ажиллагаанаас их шалтгаална. Процессорыг хурдасгахад ихэнх тохиолдолд шуурхай санах ойн давтамжийг дээшлүүлэх хэрэг гардаг . 66Мгц системийн давтамжтай Celeron процессорт PC100 маркийн шуурхай санах ойг ашиглавал хүндрэл гарахгүй, учир нь давтамжийн нөөц байна. Шуурхай санах ойн ажиллагааг шалгахын тулд тоглоом , янз бүрийн тестийн программ ашиглахад хүндрэлтэй ба буруу үр дүн өгдөг. Windows орчимд ажилладаг программ шуурхай санах ойн ихэнх хэсгийг эзэлсэн үйлдлийн систем ачаалсан учир өөрийгөө гүйцэд шалгаж чадахгүй нь ойлгомжтой. DOS-ын орчинд ажилладаг Test mem(9кб) программыг танд зөвлөх байна.