ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


            Сэтгэл судлалын судлах зүйл, салбарууд


   1. Сэтгэл судлалын судлах зүйл, зорилт

   2. Сэтгэл судлалын салбарууд

Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал


           Сэтгэл судлалын судлах зүйл, зорилт

             Сэтгэл судлал гэдэг үг анх 16-р зууны үед шинжлэх ухаанд орж

       ирсэн боловч бүр 19-р зууны 2-р хагаст бие даасан шинжлэх ухаан

       болжээ. Үүнээс өмнө эртний сэтгэгчдийн үеэс философийн хүрээнд хүний

       зан араншин, ой тогтоолт, сэтгэхүй, ухамсар зэрэг сэтгэцийн олон

       үзэгдлийн талаар янз бүрийн сургаалууд гарч байжээ. Хүнийг таних гэсэн

       эдгээр оролдлогуудыг ахуйн сэтгэлзүй гэж үзэх нь ч байсан байна.

             Эртний сэтгэгчид хүний зан араншин, хөдөлгөөнийг удирдан

       зохицуулдаг аппаратын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлдэг

       байжээ. Тухайлбал байшинг хүн гэж үзвэл түүнд оршин суугч нь сэтгэц,

       морь-бие, унаж яваа нь сэтгэц, хөгжим-хүн гэвэл хөгжимчин нь сэтгэц гэх

       мэтээр тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл бие сэтгэц 2-ыг салган

       ойлгодог байсан байна. Харин 17-р зууны үед Францын эрдэмтэн Р.

       Декарт хүний оюун санаа оролцолгүйгээр гаднаас өгсөн ямар ч цочроолд

       булчин дангаараа хариу өгөх чадваргүйг батлаад цочроол уураг тархинд

       дамжин тэндээс булчинд сэрэхүйг дамжуулснаар хөдөлгөөн үүсгэдэг гэж

       үзсэн байна.

             Үүний дараагаар оросын эрдэмтэн И. М Сеченов 1863 онд

       “Тархины рефлекс” гэсэн бүтээлдээ гадаад орчноос мэдрэхүйн эрхтэнд

       үйлдэл үзүүлэхэд    мэдрэхүйн эрхтэн     уг үйлдлийг      төв   мэдрэлийн

       тогтолцоонд хүргэж сэрэл үүсгэнэ. Эндээс төвөөс буцах мэдрэлийн

       сувгаар дамжин булчинг хөдөлгөөнд оруулна хэмээн сэтгэцийн механизм




S S1 1 3                                                      Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


       болон рефлексийн нумын талаар шинжлэх ухааны үүднээс оновчтой

       тайлбар хийсэн байна.

             Энэ үеэс Германд анхны туршилтын лабораториуд байгуулагдаж

       эхэлсэн зэрэг нь сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болоход гол

       нөлөө үзүүлсэн байна.

             Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь сэтгэцийг судалдаг бөгөөд

       сэтгэц /психика/ нь psyche буюу грекийн сүнс, сэтгэл санаа, эрвээхий

       гэсэн үгнээс гаралтай юм. Сэтгэл судлалын судлагдууныг эртний Грекийн

       домогт гардаг Психеятай холбон тайлбарлах нь ч бий.

             Сэтгэц гэсэн ерөнхий нэр нь түүхэн хөгжлийн 4 үе шатыг дамжин

       одоогийн шинжлэх ухааны судлагдууны хэмжээнд хүрсэн байна.

             А. Сэтгэл судлалын судлах зүйл нь түүхэн хөгжлийн эхэн үед сүнс,

       сэтгэл санаа гэсэн зүйлс дээр төвлөрч байсан.

             Б. Сэтгэц гэдгийг сэтгэхүй гэдэг утгаар ойлгож байсан. Гэхдээ

       сэтгэх гэдгийг одоогийн тодорхойлолтоор биш          аливаа амьд биеийн

       гадаад цочроолыг сэрж мэдрэх, хүлээн авах гэдгийг ойлгож байсан. Энэ

       үед сэтгэл судлалын том том сургуулиуд гарч ирсэн. Гештальт, Вюрцбург,

       Психоанализ г.м.

             В. Сэтгэл судлалын судлах зүйл нь ихэнх эрдэмтдийн үзэж

       байгаагаар зан байдал дээр төвлөрч байсан. Зан байдал гэдэг нь ямар

       нэг гадаад цочроолд хариу үйлдэл үзүүлж байгаа байдал юм.

             Г. Сэтгэл судлал нь бодит ертөнцийн хийсвэр тусгал болох

       сэтгэцийг судалдаг.

             Сэтгэцийг    үзэх   хандлагууд   дээрх   үеүдэд    мөн   өөр    өөрөөр

       тодорхойлогдож байсан. Тухайлбал сэтгэц нь зөвхөн хүнд байдаг гэж

       үздэг антропопсихизм, бүх материйн шинж гэх панпсихизм, зөвхөн амьд

       материйн шинж гэх биопсихизм, мэдрэлийн тогтолцоотой амьтдад

       яригдана гэж үздэг нейропсихизм зэрэг хандлагууд байжээ.




S S1 1 3                                                        Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


             Сэтгэц нь процесс, байдал, шинжээр тодорхойлогдоно. Сэтгэцийн

       процесс гэдэг нь сэтгэцийн үзэгдлийн өөрчлөлт, хөдлөлзүйд явагдаж

       байгаа процесс юм. Үүнд: сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион

       бодохуй, сэтгэхүй, хэл яриа орно. Эдгээрийн тусламжтайгаар хүн

       хүрээлэн буй орчноо танин мэддэг учир танин мэдэхүйн процесс ч гэдэг.

       Сэтгэцийн байдал гэдэг нь уг процесс явагдах цаг зуурын шинжийг

       тодорхойлох түр зуурын үзэгдэл. Үүнд: урам зоригийн шинжүүд орно.

       Сэтгэцийн шинж гэдэг нь уг процесс шинж чанарынхаа иж бүрдэлд тухайн

       хүнийг тодорхойлох тогтвортой шинж. Темперамент, зан төлөв, авьяас

       чадвар.

             Сэтгэцийн процесс, байдал, шинж, харилцаа, үйл ажиллагаа зэрэг

       нь хүний өдөр тутмын амьдралыг бүрдүүлж байдаг.


           Сэтгэл судлалын салбарууд

       19-р зууны 2-р хагаст бие даасан шинжлэх ухаан болсноосоо хойш сэтгэл

       судлал нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 4-5 жил тутам шинэ

       салбар гарч байдаг гэсэн тоо байдаг. Одоогоор 100 гаруй салбар

       чиглэлээр хөгжиж байна.

       Ерөнхийд нь суурь болон хавсарга, ерөнхий болон тусгай гэж ангилж

       болох юм.

       Суурь - Хэн ямар үйл ажиллагаа хийж байна гэдгээс үл хамааран

       ерөнхийдөө хүний сэтгэлзүй, зан байдлыг ойлгох, тайлбарлахад

       чиглэсэн салбар. Ерөнхий сэтгэл судлал.

       Хавсарга - Ерөнхий сэтгэл судлалын ололт амжилт дээр тулгуурлан

       амьдрал, практикт байдаг хүний үйл ажиллагаатай холбоотой

       асуудлыг шийдвэрлэдэг салбарууд.

       Ерөнхий – Шинжлэх ухааны бүх чиглэлийн хөгжилд адилхан чухал

       асуудлыг шийдвэрлэдэг салбарууд.




S S1 1 3                                                     Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


            Тусгай - Нэг буюу хэд хэдэн бүлэг үзэгдлийг танин мэдэхэд

             чиглэсэн салбар юм.

            Удамшлын     сэтгэлзүй.   Сэтгэц   ба   зан   байдлын     удамшлын

             механинзм болон генотипоос хамаарах хамаарлыг судалдаг.

            Дифференциаль сэтгэлзүй. Хүмүүсийн бодгаль ялгааг илрүүлэх,

             хүмүүжил төлөвшлийн урьдач нөхцлийг тодорхойлох

           Нас зүйн сэтгэл судлал. Нэг наснаас нөгөөд шилжих үед гарч буй

           өөрчлөлтийг судалдаг.

            Дээрх 3 салбар нь хүүхдийн сэтгэцийн хөгжлийн хуулийг ойлгох

             шинжлэх ухааны үндэс юм.

            Нийгмийн сэтгэлзүй. Нийгмийн янз бүрийн бүлэг, тухайлбал гэр

             бүл, сургууль, сурагчдын хамт олны дунд бие биетэйгээ харилцах

             явцад үүсч буй харилцаа хандлага, нийгмийн үзэгдлийг судалдаг.

            Сурган хүмүүжүүлэх сэтгэлзүй. Сургалт, хүмүүжилтэй холбоотой

             бүхий л мэдээллийг нэгтгэн судалдаг. Сургалтын аргыг үндэслэх,

             боловсруулах, янз бүрийн насны хүүхдийг хүмүүжүүлэх асуудлыг

             голчлон судалдаг.

            Эмгэг сэтгэл судлал. Сэтгэцийн эмгэгийн үед танин мэдэхүйн

             процесс болон бие хүний хувьд гарч буй өөрчлөлтийг судалдаг.

            Хуулийн сэтгэлзүй. Хүнд ѐс суртахууны хэм хэмжээ, зан байдлын

             дүрмийг эзэмшүүлэх асуудлыг судална.

           Шүүхийн сэтгэлзүй. Мөрдөн байцаалтын явцад бие хүнийг судлах,

       гаргаж буй зан төлвийг ажиглан тайлбарлах асуудлыг судална.

       Эдгээрээс гадна гэр бүлийн, харилцааны, улс төрийн, бие хүний,

       нөлөөллийн, цэргийн, удирдлагын, спортын, инженерийн, мэргэжлийн,

       боловсролын, угсаатны сэтгэл судлал, сэтгэц оношилгоо, сэтгэл засал

       зэрэг олон салбарыг дурдаж болох юм.


           Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал



S S1 1 3                                                      Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


       Сэтгэл судлалд өөр өөрийн асуудлыг томьѐолсон олон урсгал чиглэлүүд

       гарч ирсэн.

              Бие даасан салбар болоход гол үүрэг гүйцэтгэсэн урсгал нь

       бүтцийн сэтгэлзүй юм. Гол төлөөлөгчид нь В. Вундт, Г. Эббингауз, Г.

       Титченер, О. Кюльпе нар юм.

              Ер нь сэтгэл судлалын орчин үеийн хандлага 1879 оноос эхэлсэн

       гэж үздэг. Учир нь энэ үеэс Герман болон Америкад сэтгэл судлалын

       лабораториуд байгуулагдаж эхэлсэн.

              Функциональ сэтгэлзүй. Гол төлөөлөгч нь Энджелл, Кеттел, У.

       Джеймс г.м.

              Бихевиоризм. 1913 онд үндэслэсэн. Дж. Уотсон, Б. Скиннер, Ч.

       Толмен, К. Халл, А. Бандура г.м. Сэтгэл судлалын судлах зүйл нь зан

       байдал. Зан байдал нь S-R гэсэн томьѐоллоор хэрэгжинэ. Гадаад

       цочроолд зөвхөн хариу үйлдэл үзүүлэх төдийгүй суралцах зүй тогтолд

       хэд хэдэн хууль зарчмыг томьѐолсон.

              Гештальт сэтгэлзүй. Вертхеймер, Коффка, Э. Келѐр, К. Левин г.м.

       Хэлбэр, дүрс гэсэн утгатай. Хэсгүүдийн нийлбэр бүхэлтэйгээ үргэлж

       тэнцүү байхгүй. Гештальтууд өөрсдийн судалгааны ажлын хүрээнд

       хүртэхүйн процесс болоод юмс үзэгдэл, обьектийг хүртэхэд гардаг алдааг

       нарийвчлан судалсан байдаг.

              Психоанализ. Үндэслэгч З. Фрейд. Бие хүний бүтэц /id, ego, super

       ego/, Эдипийн комплекс зэрэг зан төлвийг ойлгох, тайлбарлахад чиглэсэн

       олон сургаал боловсруулсан.

       Гуманизм. Үндэслэгч А. Маслоу, К. Роджерс. Бие хүн өөрийгөө хөгжүүлэх,

хүндэтгэх нь нийгмийн хөгжлийн нэг чухал хэсэг юм.


Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал


           Зигмунд Фрейд



S S1 1 3                                                       Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


           Фрейд   психоанализийг   үндэслэсэн   бөгөөд   хүний    тайлагдашгүй

асуудлуудыг тайлбарлах оролдлого хийснээрээ олны анхаарлыг татсан. Түүний

үзэл онолыг А.Адлер, К.Г.Юнг, К.Хорни, А.Фрейд, Э.Эриксон нар үргэлжлүүлэн,

неофрейдизмын урсгалыг хөгжүүлсэн.

           Фрейд алдаатай үйлдэл, ид, эго, супер эго, ухамсартай, ухамсаргүй,

ухамсрын доорх, ухамсрын өмнө, либидо, зүүд, зөн билэг, гипноз, эдип болон

электрийн комплекс, бэлгийн болон түрэмгийлэх хэрэгцээ, невроз, шахан

зайлуулах арга /катарзис/ зэрэг ойлголтуудыг тодорхойлсон.
           Зигмунд Фрейд 1856 оны 5 сарын 6 нд Чехийн муж болох Моравийн
Фрейбургт (одоогийн Прибор хот) төржээ. Түүний эцэг Якоб Фрейд (1815-1896)
арьс ширний наймаачин байсан бөгөөд эх Амала Фрейд (1835-1930)-тэй
Фрейдийн төрсөн жил гэрлэсэн байна. Фрейд бол Амалагийн анхны хүүхэд,
харин Якобын 3 дахь хүү. Якобын том хүүхдүүд болох Эмануэль, Филипп нар
тэдэнтэй цуг амьдарч байсан. Эмануэлийн хүүхдүүд болох Джон, Паулин нартай
Фрейд тоглож өсжээ. 1857 онд Фрейдийн дүү Жулиус төрсөн. Хожим Фрейд
“Жулиус болон Джонтой харилцаж байсан харилцаа маань миний дараа
дараагийн харилцааны элементүүдийг тодорхойлж өгсөн юм” гэж хэлсэн
удаатай. 1858 онд охин дүү Анна нь төржээ. 1860 онд тэдний гэр бүл Австрийн
Вена хотод шилжин ирсэн. Фрейд хурц ухаан, юмыг тогтоох, цээжлэх, түүний
утга учрыг тунгаах чадвараараа ах дүү нарынхаа дотроос гойд ялгарч байсан
учраас эцэг эх нь хүүгийнхээ ирээдүйг бодон тусад нь өрөө, ширээ гаргаж бие
даалган суулгаж, хичээл зүтгэлийг нь хөгжүүлэх талаар анхаарч байсан.
           Тэрбээр 17 настайдаа буюу 1873 онд гимназийг онц дүнтэй төгсөж
Венийн Их сургуульд орж анагаахын салбарыг сонирхож эхэлсэн. Мөн үүний
сацуу тэрээр түүх, улс төр, гүн ухаан судалдаг байсан бөгөөд үүндээ хөтлөгдөн
нийгэм-түүхийн шинжлэх ухааны оюутны холбоонд элссэн нь хожим нь соѐл
хөгжлийн чиг баримтлалаа бүтээхэд нөлөөлсөн юм. 1876-1882 онуудад
Г.Гельмгольц, Э.Брюкке нарын удирддаг амьтдын физиологийн лабораторид
ажилласан бөгөөд энэ үед физиологийн асуудлуудыг судлан сонирхож байв.
Г.Гельмгольцын сургуульд суралцсанаар З.Фрейд өөрийн онолын үндэс
психоанализ, мөн сэтгэл судлалын салбарын асуудлуудыг боловсруулсан.
           1887-1888 онуудад гипнозыг сонирхон судалсан. 1889 оноос кокаины

шинжийг судалсан. 1891 онд “Афазийн тухай” гэсэн номоо гаргасан. 1893 онд

S S1 1 3                                                      Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


Брейертэй хамтран “хий өвчнийг судлах нь” гэсэн ном гаргасан. 1895 оноос зүүд

нойрны асуудлыг судлан 1900 онд “Зүүдний тайлбар” зохиолоо бичсэн. Мөн

неврозыг эмчлэх янз бүрийн аргуудыг хайж байсан бөгөөд хий өвчний тухай

лекц унших болсон.

           З.Фрейдын сонирхолтой лекц ярилцлага хэвлэгдэж, олны анхаарлыг

татсанаар энд тэндгүй психоанализын нийгэмлэг, холбоод байгуулагдах болов.

           Фрейд, түүний хамтран зүтгэгчид зүүдийг тайлбарлах, хүмүүсийн хийж

буй ухамсартай, ухамсаргүй үйл хөдлөлд анализ хийн, түүнийг эмчлэх арга зам

хайж байлаа. Хүнийг биемахбодийх нь хувьд биш, хүнийх нь хувьд нөлөөлөх

ѐстой гэж үзэж байсан. Хүний дотоод ертөнц, сэтгэл санаанд болж буй янз

бүрийн зөрчил, хүсч тэмүүлсэн зүйл нь биелээгүй үед сэтгэл санаанд хэрхэн

нөлөөлөх, хүний хүсэл эрмэлзэл, бодит ертөнц хоѐрын хоорондох зөрчил зэрэгт

анхаарлаа хандуулсан.

           Хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь төрөлхийн зөн билэг, тодруулбал

биологийн энерги болох либидо гэж үздэг. Энэ энерги нь 1-рт, үр удмаа үлдээх

/бэлгийн хэрэгцээ/, 2-рт, сүйтгэх /түрэмгий хэрэгцээ/ юм. Хүн эхний 6 жилд

төлөвшдөг. Бодит амьдрал дээр хүн дээрх 2 хэрэгцээгээ ухамсарладаггүй. Хүнд

сэтгэлийн тэнхээний ямар ч эрх чөлөө байдаггүй. Хүний зан байдал түүний

бэлгийн болон түрэмгий сэдлээр бүрэн шалтгаацсан байдаг. Дээрх 2 сэдлийг id

гэж нэрлэсэн. Дотоод ертөнцөд юу ухамсарлаж байгаагаа мэдэх боломжгүй

бөгөөд алдаатай үйлдэл, зүүд зэрэг нь хүний талаар илүү тодорхой ойлголт

өгдөг.

           1.   Хөгжлийн ораль үе. /Төрөхөөс 1.5 нас хүртэл/ Хүүхдийг хөхөөр

тэжээхээс татгалзах нь өөртөө итгэлгүй, хэт идэвхтэй, харин 1.5 наснаас дээш

бол идэвхгүй, шударга, бусдаас хамаарсан болгоно.

           2.   Хөгжлийн аналь үе. /1.5-3 нас/ Эрүүл ахуйн дадалд суралцах үед

нь хүүхдийг бүдүүлгээр шийтгэх нь шунахай, хэт цэвэрч, нямбай болгоход

нөлөөлнө. Харин үүнд эмх замбараагүй хандах нь нямбай бус, хэт өгөөмөр,

бүтээлч бие хүн болгоход нөлөөлнө.



S S1 1 3                                                       Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


           3.   Фалличный шат /3-6 нас/ Хүүхдийн хувьд маш чухал шат бөгөөд

Эдипын комплекс /Электра/ яригдана.

           Бие хүний бүтэц дэх 3 инстанц /id, ego, super-ego/ хоорондоо байнга

зөрчилдөх бөгөөд эдгээр зөрчлөөс үүдэлтэй ачааллаа арилгах үүднээс

хамгаалах механизм боловсруулдаг.

           Хамгаалах механизмд:

           -    шахан гаргах

           -    таагүй мэдрэмжийн бурууг бусдад тохох

           -    хийсэн буруу үйлдлээ багасган тайлбарлах

-      сублимаци /бэлгийн болон түрэмгий сэдлээ нийгмийн дасан зохицсон

хэлбэрээр илэрхийлэх/


Эдипийн комплекс
Эдип эртний грекийн домогт гардаг. Фив хотын хаан Лая, хатан хаан Иокаст

нарын хүү. Эдипыг төрөхөд оракул хаан эцэгт нь хүүгээ үгүй хийхийг зөвлөдөг.

Учир нь тэрээр Лаяг алж, эхтэйгээ суух юм байна гэдэг. Хаан хүүгээ араатанд

тасчуулахаар орхидог. Гэвч малчид түүнийг олж, Эдип гэж нэрлэсэн. Коринф

хотод хүргэж өгсөн.

Эдип том болсон хойноо өөрийн гарлын талаар мэдээд хувь заяагаа аврахыг

оролддог. Замаар явж байгаад нэгэн хөгшинтэй хэрэлдэж, түүнийг алдаг. Энэ

хөгшин нь түүний жинхэнэ эцэг Лая байсан. Фив хотод ирээд Сфинкстэй

таарсан. Үхлийн заналхийлэл дор нэгэн оньсого таах ѐстой байв. Ямар амьтан

өглөө 4 хөл дээрээ, өдөр 2 хөл дээрээ, орой 3 хөл дээрээ явдаг вэ? Өөрийнхөө

амьдралын 3 үе шатын талаар ярихад тэрээр суллагдсан. Фивийн оршин

суугчид түүнийг хаанаар өргөмжилж, хатан хаан Иокасттай суулгадаг. 2 хүү, 2

охинтой маш жаргалтай амьдарч байтал оракул 2 нүглийг нь хэлсэн. Эцгээ

хөнөөсөн, цус холилдсон. Үүнээс болж Иокаст галзуурч үхдэг, харин Эдип нүдээ

сохолдог. Өөрийн охин Антигонтойгоо хэрмэл байдлаар амьдардаг.

Электра



S S1 1 3                                                       Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


Трояны аян дайнд грекийн төвд байсан Микен-Аргосын хаан Агамемнон

Электрийн эцэг байсан. Агамемнон Клитемнестр нар Орест гэдэг хүүтэй,

Ифигения, Электра гэдэг 2 охинтой байсан. Эхийнхээ хорон санааг мэдээд үүнд

нь саад болох юм юу ч хийж чадаагүй. Эцгийнхээ өшөөг авахын тулд ахыгаа

ятган эхийгээ болон түүний хамтрагч Эгист нарыг алсан.


                                Виктор Франкл

Амьдралын утга учрын эрэлд

Мэдрэлийн өвчин түүхэн цаг үеүдэд өөрийн онцлогтой гарч ирдэг. АНУ-д

судалгаа явуулахад өвчний 20% нь хүнлэг чанараас үүдэлтэй гэсэн үр дүн

гарсан байна.

Амьдралын утга учир юу вэ?

Маслоугийнхаар эхлээд биологийн хэрэгцээ г.м-ээр тайлбарладаг. Гэтэл

амьдрал дээр энэ бас зөрчигддөг. Биологийн хэрэгцээ бүрэн хангагдсан хүмүүст

ч утга учиргүй зүйл их бий.

Амьдралын утга учрыг олж болохоос зохиож болохгүй. Үүнийг олж чадахгүй бол

хүн амьдралдаа аль нэг утгагүй зүйлийг барьж авдаг, эсвэл хийсвэр утга учрыг

бий болгодог. Иймээс хүн хий хоосон мөрөөдөх эсвэл санаашрах, худал

жүжиглэх явдал гардаг. Амьдралын утга учрыг хүн заавал олох ѐстой. Үүнд хүн

чанар чиглүүлж байдаг. Утга учрыг олоход улам төвөгтэй болж байна. Нийгэм

хөгжихийн хирээр мэдээлэл, хүний сонирхол баялаг агуулгатай болж байна.

Үүнд живэхгүй байх ѐстой.

Амьдралын утга учир нэгдүгээрт, ямар нэгэн зүйл бүтээх, хоѐрдугаарт,

эргэцүүлэх, хэн нэгэн хүнд хайртай болох гэх мэт байж болно.

       1. 1952 онд бүтэн сайн өдөр цаг удаан өнгөрдөг гэж 26% нь хариулж

           байсан ба харин хэдэн жилийн дараа 37% нь ингэж хариулах болсон.

           Бүтэн сайны, ажилгүйдлийн г.м-ээр нэрлэдэг өвчний талаар бичсэн.

           Хүн ямар нэг юм хийж байгаад хийх юмгүй болох зэрэг үед амьдрал

           утга учиргүй мэт мэдрэмж төрдөг. Утга учрыг олж, түүнийг хэрэгжүүлж



S S1 1 3                                                       Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


           байна гэдэг нь хүн өөрийгөө илрүүлж хэрэгжүүлж байх гэсэн үг. Хүний

           амьдралын 3-н хэмжүүр

       2. Оюун санаа

       3. Эрх чөлөө

Хариуцлага юм гэж үзсэн.


                          Альфред Адлер /1870-1937/

Бие хүний тухай бодгалийн онол

Адлерийн үзэл баримтлалын тулгуур нь хувь хүнийг нийгмийн орчноос

тусгаарлаж болохгүй гэсэн санаа юм. Иймээс зан байдлыг нийгмийн мөн чанар,

учир шалтгаантай нь холбон тайлбарлах хэрэгтэй гэж үздэг. Түүний гол санаа

нь Фрейдийн үзлийн эсрэг сэдвүүдийг агуулсан байдаг гэж тайлбарладаг учир

түүний бодгаль сэтгэл судлалын үндсэн ойлголтыг авч үзье.

Хувь хүн хуваагдашгүй өөрийн зохилдлогоо бүхий нэгдмэл зүйл мөн учир

ухамсарт ба үйлдлийн нэгдэлд нь авч үздэг. Хүний амьдрал төгс төгөлдрийн

төлөө идэвхтэй тэмүүлэл мөн. Хүмүүс хувийн ач холбогдол бүхий зорилгодоо

хүрэхийн төлөө ямагт тэмүүлж байдаг. Тавьсан зорилгодоо хүрснээр амьдралд

байр сууриа олдог.

Хувь хүн бүтээлч нэгэн цул зүйл, мөн чөлөөт ухамсарт идэвх хүний ялгагдах

онцлог, мөн амьдралынхаа эзэн байх боломжийг олгож байдаг.

Адлер үзэхдээ, хувь хүний нийгмийн харьяалал, хүний бүхий л зан үйл нь

бүхэлдээ нийгмийн орчинд бүрэлддэг ба хүн нийгэм хоѐрын зохистой нэгдэл

хамтын ажиллагаа зайлшгүй юм, харин тэдгээрийн хоорондын зөрчил бол

үүсмэл зүйл гэсэн. Хувийн субьектив байдал хүн өөрийхөө талаар болон

орчныхоо талаар ямар үзэлтэй байдгаас зан үйл шалтгаална. Хүмүүс зорилгоо

өөрөө бодож төлөвлөнө.

Бодгаль сэтгэл судлалын үндсэн зарчмууд

   -   Бусдаас дутуу гэдгээ мэдрэх мэдрэмж ба түүнийг залруулахуй: Хүн

       өөрийнхөө сул тал эд эрхтэний согогийг нөхөхийг эрмэлзсэнээр улам



S S1 1 3                                                      Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


       сайн хөгждөг. Бусдаас дутуу байгаагаа мэдрэх мэдрэмж хүүхэд байхаас

       нь төрдөг. Иймд бусдаас илүү байхын төлөө тэмцэл нь амьдралын төлөө

       хүний сэдлийн үндсэн хүч болж байдаг гэж Адлер үздэг. Өөрөөр хэлбэл

       дутуу дулимгийн хам шинж бий болоход нөлөөлж байгаа гурван зүйл

       байдаг гэж Адлер үздэг.

   -   Эд эрхтэний дутуу дулимаг байдал: хүүхдийн аль нэг эрхтэн согогтой

       байвал хүүхэд сэтгэл зүйн хувьд дутуугаа гүнзгий мэдэрдэг.

   -   Хүүхдийн хэт халамжлал: хүүхдийг хэт эрхлүүлэх, түүний өмнөөс бүхнийг

       хийснээр өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадваргүй болгоно.

Хүүхдийг гадуурхах, хол хөндий харьцах: эцэг эхдээ шоовдорлогдсон хүүхэд

бусдад хэрэгтэй, хүний хайр хүлээсэн, хүнд үнэлэгддэг хүн болно гэсэн итгэлгүй

Яваандаа бусдаас давуу гэдгээ мэдрэх мэдрэмж, нийтлэг байдлын мэдрэмж нь

           хүний зан үйлийн бас нэг хөдөлгөгч гэсэн санаа оруулсан.


Карен Хорни /1885-1952/

   1. Эцэг нь онгоцны ахмад байсан. Өөрөө эцэгтээ дургүй байсан учир

       Фрейдын Эдипын комплекс гэсэн ойлголтыг няцааж байв. Эцэг эхийн

       харилцаа, цагт нь хооллож, ундлахгүй зэргээс үүдэн суурь түгшүүр

       хүүхдэд хуримтлагдана. Суурь түгшүүрийн эсрэг хамгаалах механизм нь

       аюулгүй байдалд тэмүүлсэн ухамсаргүй сэтгэл хөдлөл бий болдог.

       Өөрийгөө хамгаалснаар хүмүүс рүү, хүмүүсийн эсрэг түрэмгий, түүнчлэн

       хүмүүсээс зайлсхийсэн хэв шинжтэй болно. Түүнчлэн “би”-г

   2. Бодит “би”

   3. Төгс “би”

Бусдын нүдээр “би” хэмээн авч үзсэн.


                         Карл Густав Юнг /1875-1961/

Бие хүний хөгжлийн аналитик онол




S S1 1 3                                                      Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä


Фрейдтэй нэгэн адилаар хүний ухамсарт бус дур хүсэл түүний зан үйлд ямар

нөлөөтэй байна вэ гэдгийг судалсан. Хувийн үл ухамсарлахуй, хамтын үл

ухамсарлахуй, эго гэсэн ойлголт оруулсан. Эго нь ухамсрын төв. Хувийн үл

ухамсарлахуй гэдэг нь урьд өмнө хэзээ нэгэн цагт ухамсарлагдаж байсан

боловч одоо мартагдсан. Хамтын үл ухамсарлахуй гэдэг нь бие хүний хамгийн

гүн давхарга ба бүх хүн төрөлхтөний хувьд ижил агуулгаар тодорхойлогдоно.

Бие хүний хөгжлийн гол эх үндэс нь төрөлхийн сэтгэл зүйн хүчин зүйл. Хүн эцэг

эхээс удамшлаар дамжуулан архетип авдаг. Архетип нь зүүд, зөгнөл, урлаг, утга

зохиол, архитектур, шашинд хэрэглэдэг билэг тэмдэг болон туссан байдаг.

Хүн бүрийн амьдралын утга учир нь төрөлхийн архетипыг тодорхой агуулгаар

илэрхийлэх явдал юм. Юнгийн үзлээр хүн бүхий л амьдралын туршид

төлөвшдөг. Бие хүний бүтцэд ухамсаргүй ноѐлж байдаг. Ухамсаргүйг хамтын

ухамсаргүй бүрдүүлнэ. Хүний дотоод ертөнц нь бүрэн хийсвэр шинжтэй. Өөрийн

дотоод ертөнцийг зөвхөн зүүд, урлаг соѐлд хандах хандлагаар нээж болно.

Архетип нь

Баг- хүн бусадтай харилцахдаа хэрэглэдэг маск

Анима-Эр хүнд байдаг эмэгтэй шинж

Анимус-Эмэгтэй хүнд байдаг эршүүд шинж

Сүүдэр-“Би”-гийн харанхуй тал, ѐс суртахуунгүй, дааж давшгүй, амьтан чанар

Би-ухамсаргүйн бүх тал зохицон илрэх тогтвортой бие хүн

35-40 насанд бие хүн өөрийгөө хөгжүүлэх дээд шатанд хүрэх ѐстой.

Хүний хөгжил нь хувийн шинж чанараараа самость болгох механизмаар

явагдана. Самость гэдэг нь сэтгэцийн үйл ажиллагааг бүхэлд нь зохион

байгуулж, нэгтгэн, дахин давтагдашгүй амьдралыг бий болгоход оршино. Оршин

тогтнох 2 арга зам нь экстраверси, интроверси. Мэдээлэл боловсруулах 4 хэв

шинжийг тодорхойлсон. /сэтгэх, мэдэх, сэрэх, зөн билгийн/


Эрих Фромм

 Хүний зан байдлыг тодорхой үеийх нь соѐлын нөлөөтэй холбон тайлбарласан.



S S1 1 3                                                     Ä. Öîãçîëìàà
Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä




Г.Салливен /1892-1949/
“Áè” òîãòîëöîî
   1. Ñàéí áè /áèé áîëãîõ ãýæ òýì¿¿ëæ áóé ä¿ð/
   2. Ìóó áè /ìóó ç¿éëýýñ çóãòààæ áóé ä¿ð/
   3. Áè áèø
ªºðèéí ìóó-ãèéí òàëààð òºñººëºë íü ò¿ãø¿¿ðèéí ýõ ñóðâàëæ. Õ¿í áóñàäòàé
õàðèëöàõ ÿâöàä ìóó áè ¿¿ñäýã. Ìóó áè èõ áîë ººðèé㺺 áóðóóòãàäàã.


                                 Ýðèê Áåðí
Õ¿íä îëîí õ¿ñýë çýðýã òºðíº. ªºðèéí õ¿ñëèéã áèåë¿¿ëýõ ãýõäýý ººðòýéãýý,
áóñàäòàé çºð÷èëäºæ áàéäàã. Çàðèì õ¿íèéã ò¿ãøýýíý. Çàðèì õ¿ì¿¿ñèéã ýíý íü îãò
çîâîîäîãã¿é. ßìàð íýã õ¿ñýë òºðºõã¿é áîë çîâîõã¿é. Òðàíñàêò àíàëèç.




S S1 1 3                                                       Ä. Öîãçîëìàà

More Related Content

лекц №1

  • 1. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Сэтгэл судлалын судлах зүйл, салбарууд 1. Сэтгэл судлалын судлах зүйл, зорилт 2. Сэтгэл судлалын салбарууд Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал Сэтгэл судлалын судлах зүйл, зорилт Сэтгэл судлал гэдэг үг анх 16-р зууны үед шинжлэх ухаанд орж ирсэн боловч бүр 19-р зууны 2-р хагаст бие даасан шинжлэх ухаан болжээ. Үүнээс өмнө эртний сэтгэгчдийн үеэс философийн хүрээнд хүний зан араншин, ой тогтоолт, сэтгэхүй, ухамсар зэрэг сэтгэцийн олон үзэгдлийн талаар янз бүрийн сургаалууд гарч байжээ. Хүнийг таних гэсэн эдгээр оролдлогуудыг ахуйн сэтгэлзүй гэж үзэх нь ч байсан байна. Эртний сэтгэгчид хүний зан араншин, хөдөлгөөнийг удирдан зохицуулдаг аппаратын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлдэг байжээ. Тухайлбал байшинг хүн гэж үзвэл түүнд оршин суугч нь сэтгэц, морь-бие, унаж яваа нь сэтгэц, хөгжим-хүн гэвэл хөгжимчин нь сэтгэц гэх мэтээр тайлбарласан байдаг. Үүнээс үзвэл бие сэтгэц 2-ыг салган ойлгодог байсан байна. Харин 17-р зууны үед Францын эрдэмтэн Р. Декарт хүний оюун санаа оролцолгүйгээр гаднаас өгсөн ямар ч цочроолд булчин дангаараа хариу өгөх чадваргүйг батлаад цочроол уураг тархинд дамжин тэндээс булчинд сэрэхүйг дамжуулснаар хөдөлгөөн үүсгэдэг гэж үзсэн байна. Үүний дараагаар оросын эрдэмтэн И. М Сеченов 1863 онд “Тархины рефлекс” гэсэн бүтээлдээ гадаад орчноос мэдрэхүйн эрхтэнд үйлдэл үзүүлэхэд мэдрэхүйн эрхтэн уг үйлдлийг төв мэдрэлийн тогтолцоонд хүргэж сэрэл үүсгэнэ. Эндээс төвөөс буцах мэдрэлийн сувгаар дамжин булчинг хөдөлгөөнд оруулна хэмээн сэтгэцийн механизм S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 2. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä болон рефлексийн нумын талаар шинжлэх ухааны үүднээс оновчтой тайлбар хийсэн байна. Энэ үеэс Германд анхны туршилтын лабораториуд байгуулагдаж эхэлсэн зэрэг нь сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болоход гол нөлөө үзүүлсэн байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь сэтгэцийг судалдаг бөгөөд сэтгэц /психика/ нь psyche буюу грекийн сүнс, сэтгэл санаа, эрвээхий гэсэн үгнээс гаралтай юм. Сэтгэл судлалын судлагдууныг эртний Грекийн домогт гардаг Психеятай холбон тайлбарлах нь ч бий. Сэтгэц гэсэн ерөнхий нэр нь түүхэн хөгжлийн 4 үе шатыг дамжин одоогийн шинжлэх ухааны судлагдууны хэмжээнд хүрсэн байна. А. Сэтгэл судлалын судлах зүйл нь түүхэн хөгжлийн эхэн үед сүнс, сэтгэл санаа гэсэн зүйлс дээр төвлөрч байсан. Б. Сэтгэц гэдгийг сэтгэхүй гэдэг утгаар ойлгож байсан. Гэхдээ сэтгэх гэдгийг одоогийн тодорхойлолтоор биш аливаа амьд биеийн гадаад цочроолыг сэрж мэдрэх, хүлээн авах гэдгийг ойлгож байсан. Энэ үед сэтгэл судлалын том том сургуулиуд гарч ирсэн. Гештальт, Вюрцбург, Психоанализ г.м. В. Сэтгэл судлалын судлах зүйл нь ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар зан байдал дээр төвлөрч байсан. Зан байдал гэдэг нь ямар нэг гадаад цочроолд хариу үйлдэл үзүүлж байгаа байдал юм. Г. Сэтгэл судлал нь бодит ертөнцийн хийсвэр тусгал болох сэтгэцийг судалдаг. Сэтгэцийг үзэх хандлагууд дээрх үеүдэд мөн өөр өөрөөр тодорхойлогдож байсан. Тухайлбал сэтгэц нь зөвхөн хүнд байдаг гэж үздэг антропопсихизм, бүх материйн шинж гэх панпсихизм, зөвхөн амьд материйн шинж гэх биопсихизм, мэдрэлийн тогтолцоотой амьтдад яригдана гэж үздэг нейропсихизм зэрэг хандлагууд байжээ. S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 3. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Сэтгэц нь процесс, байдал, шинжээр тодорхойлогдоно. Сэтгэцийн процесс гэдэг нь сэтгэцийн үзэгдлийн өөрчлөлт, хөдлөлзүйд явагдаж байгаа процесс юм. Үүнд: сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодохуй, сэтгэхүй, хэл яриа орно. Эдгээрийн тусламжтайгаар хүн хүрээлэн буй орчноо танин мэддэг учир танин мэдэхүйн процесс ч гэдэг. Сэтгэцийн байдал гэдэг нь уг процесс явагдах цаг зуурын шинжийг тодорхойлох түр зуурын үзэгдэл. Үүнд: урам зоригийн шинжүүд орно. Сэтгэцийн шинж гэдэг нь уг процесс шинж чанарынхаа иж бүрдэлд тухайн хүнийг тодорхойлох тогтвортой шинж. Темперамент, зан төлөв, авьяас чадвар. Сэтгэцийн процесс, байдал, шинж, харилцаа, үйл ажиллагаа зэрэг нь хүний өдөр тутмын амьдралыг бүрдүүлж байдаг. Сэтгэл судлалын салбарууд 19-р зууны 2-р хагаст бие даасан шинжлэх ухаан болсноосоо хойш сэтгэл судлал нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 4-5 жил тутам шинэ салбар гарч байдаг гэсэн тоо байдаг. Одоогоор 100 гаруй салбар чиглэлээр хөгжиж байна. Ерөнхийд нь суурь болон хавсарга, ерөнхий болон тусгай гэж ангилж болох юм. Суурь - Хэн ямар үйл ажиллагаа хийж байна гэдгээс үл хамааран ерөнхийдөө хүний сэтгэлзүй, зан байдлыг ойлгох, тайлбарлахад чиглэсэн салбар. Ерөнхий сэтгэл судлал. Хавсарга - Ерөнхий сэтгэл судлалын ололт амжилт дээр тулгуурлан амьдрал, практикт байдаг хүний үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг салбарууд. Ерөнхий – Шинжлэх ухааны бүх чиглэлийн хөгжилд адилхан чухал асуудлыг шийдвэрлэдэг салбарууд. S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 4. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä  Тусгай - Нэг буюу хэд хэдэн бүлэг үзэгдлийг танин мэдэхэд чиглэсэн салбар юм.  Удамшлын сэтгэлзүй. Сэтгэц ба зан байдлын удамшлын механинзм болон генотипоос хамаарах хамаарлыг судалдаг.  Дифференциаль сэтгэлзүй. Хүмүүсийн бодгаль ялгааг илрүүлэх, хүмүүжил төлөвшлийн урьдач нөхцлийг тодорхойлох Нас зүйн сэтгэл судлал. Нэг наснаас нөгөөд шилжих үед гарч буй өөрчлөлтийг судалдаг.  Дээрх 3 салбар нь хүүхдийн сэтгэцийн хөгжлийн хуулийг ойлгох шинжлэх ухааны үндэс юм.  Нийгмийн сэтгэлзүй. Нийгмийн янз бүрийн бүлэг, тухайлбал гэр бүл, сургууль, сурагчдын хамт олны дунд бие биетэйгээ харилцах явцад үүсч буй харилцаа хандлага, нийгмийн үзэгдлийг судалдаг.  Сурган хүмүүжүүлэх сэтгэлзүй. Сургалт, хүмүүжилтэй холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн судалдаг. Сургалтын аргыг үндэслэх, боловсруулах, янз бүрийн насны хүүхдийг хүмүүжүүлэх асуудлыг голчлон судалдаг.  Эмгэг сэтгэл судлал. Сэтгэцийн эмгэгийн үед танин мэдэхүйн процесс болон бие хүний хувьд гарч буй өөрчлөлтийг судалдаг.  Хуулийн сэтгэлзүй. Хүнд ѐс суртахууны хэм хэмжээ, зан байдлын дүрмийг эзэмшүүлэх асуудлыг судална. Шүүхийн сэтгэлзүй. Мөрдөн байцаалтын явцад бие хүнийг судлах, гаргаж буй зан төлвийг ажиглан тайлбарлах асуудлыг судална. Эдгээрээс гадна гэр бүлийн, харилцааны, улс төрийн, бие хүний, нөлөөллийн, цэргийн, удирдлагын, спортын, инженерийн, мэргэжлийн, боловсролын, угсаатны сэтгэл судлал, сэтгэц оношилгоо, сэтгэл засал зэрэг олон салбарыг дурдаж болох юм. Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 5. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Сэтгэл судлалд өөр өөрийн асуудлыг томьѐолсон олон урсгал чиглэлүүд гарч ирсэн. Бие даасан салбар болоход гол үүрэг гүйцэтгэсэн урсгал нь бүтцийн сэтгэлзүй юм. Гол төлөөлөгчид нь В. Вундт, Г. Эббингауз, Г. Титченер, О. Кюльпе нар юм. Ер нь сэтгэл судлалын орчин үеийн хандлага 1879 оноос эхэлсэн гэж үздэг. Учир нь энэ үеэс Герман болон Америкад сэтгэл судлалын лабораториуд байгуулагдаж эхэлсэн. Функциональ сэтгэлзүй. Гол төлөөлөгч нь Энджелл, Кеттел, У. Джеймс г.м. Бихевиоризм. 1913 онд үндэслэсэн. Дж. Уотсон, Б. Скиннер, Ч. Толмен, К. Халл, А. Бандура г.м. Сэтгэл судлалын судлах зүйл нь зан байдал. Зан байдал нь S-R гэсэн томьѐоллоор хэрэгжинэ. Гадаад цочроолд зөвхөн хариу үйлдэл үзүүлэх төдийгүй суралцах зүй тогтолд хэд хэдэн хууль зарчмыг томьѐолсон. Гештальт сэтгэлзүй. Вертхеймер, Коффка, Э. Келѐр, К. Левин г.м. Хэлбэр, дүрс гэсэн утгатай. Хэсгүүдийн нийлбэр бүхэлтэйгээ үргэлж тэнцүү байхгүй. Гештальтууд өөрсдийн судалгааны ажлын хүрээнд хүртэхүйн процесс болоод юмс үзэгдэл, обьектийг хүртэхэд гардаг алдааг нарийвчлан судалсан байдаг. Психоанализ. Үндэслэгч З. Фрейд. Бие хүний бүтэц /id, ego, super ego/, Эдипийн комплекс зэрэг зан төлвийг ойлгох, тайлбарлахад чиглэсэн олон сургаал боловсруулсан. Гуманизм. Үндэслэгч А. Маслоу, К. Роджерс. Бие хүн өөрийгөө хөгжүүлэх, хүндэтгэх нь нийгмийн хөгжлийн нэг чухал хэсэг юм. Сэтгэл судлалын онолын үзэл баримтлал Зигмунд Фрейд S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 6. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Фрейд психоанализийг үндэслэсэн бөгөөд хүний тайлагдашгүй асуудлуудыг тайлбарлах оролдлого хийснээрээ олны анхаарлыг татсан. Түүний үзэл онолыг А.Адлер, К.Г.Юнг, К.Хорни, А.Фрейд, Э.Эриксон нар үргэлжлүүлэн, неофрейдизмын урсгалыг хөгжүүлсэн. Фрейд алдаатай үйлдэл, ид, эго, супер эго, ухамсартай, ухамсаргүй, ухамсрын доорх, ухамсрын өмнө, либидо, зүүд, зөн билэг, гипноз, эдип болон электрийн комплекс, бэлгийн болон түрэмгийлэх хэрэгцээ, невроз, шахан зайлуулах арга /катарзис/ зэрэг ойлголтуудыг тодорхойлсон. Зигмунд Фрейд 1856 оны 5 сарын 6 нд Чехийн муж болох Моравийн Фрейбургт (одоогийн Прибор хот) төржээ. Түүний эцэг Якоб Фрейд (1815-1896) арьс ширний наймаачин байсан бөгөөд эх Амала Фрейд (1835-1930)-тэй Фрейдийн төрсөн жил гэрлэсэн байна. Фрейд бол Амалагийн анхны хүүхэд, харин Якобын 3 дахь хүү. Якобын том хүүхдүүд болох Эмануэль, Филипп нар тэдэнтэй цуг амьдарч байсан. Эмануэлийн хүүхдүүд болох Джон, Паулин нартай Фрейд тоглож өсжээ. 1857 онд Фрейдийн дүү Жулиус төрсөн. Хожим Фрейд “Жулиус болон Джонтой харилцаж байсан харилцаа маань миний дараа дараагийн харилцааны элементүүдийг тодорхойлж өгсөн юм” гэж хэлсэн удаатай. 1858 онд охин дүү Анна нь төржээ. 1860 онд тэдний гэр бүл Австрийн Вена хотод шилжин ирсэн. Фрейд хурц ухаан, юмыг тогтоох, цээжлэх, түүний утга учрыг тунгаах чадвараараа ах дүү нарынхаа дотроос гойд ялгарч байсан учраас эцэг эх нь хүүгийнхээ ирээдүйг бодон тусад нь өрөө, ширээ гаргаж бие даалган суулгаж, хичээл зүтгэлийг нь хөгжүүлэх талаар анхаарч байсан. Тэрбээр 17 настайдаа буюу 1873 онд гимназийг онц дүнтэй төгсөж Венийн Их сургуульд орж анагаахын салбарыг сонирхож эхэлсэн. Мөн үүний сацуу тэрээр түүх, улс төр, гүн ухаан судалдаг байсан бөгөөд үүндээ хөтлөгдөн нийгэм-түүхийн шинжлэх ухааны оюутны холбоонд элссэн нь хожим нь соѐл хөгжлийн чиг баримтлалаа бүтээхэд нөлөөлсөн юм. 1876-1882 онуудад Г.Гельмгольц, Э.Брюкке нарын удирддаг амьтдын физиологийн лабораторид ажилласан бөгөөд энэ үед физиологийн асуудлуудыг судлан сонирхож байв. Г.Гельмгольцын сургуульд суралцсанаар З.Фрейд өөрийн онолын үндэс психоанализ, мөн сэтгэл судлалын салбарын асуудлуудыг боловсруулсан. 1887-1888 онуудад гипнозыг сонирхон судалсан. 1889 оноос кокаины шинжийг судалсан. 1891 онд “Афазийн тухай” гэсэн номоо гаргасан. 1893 онд S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 7. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Брейертэй хамтран “хий өвчнийг судлах нь” гэсэн ном гаргасан. 1895 оноос зүүд нойрны асуудлыг судлан 1900 онд “Зүүдний тайлбар” зохиолоо бичсэн. Мөн неврозыг эмчлэх янз бүрийн аргуудыг хайж байсан бөгөөд хий өвчний тухай лекц унших болсон. З.Фрейдын сонирхолтой лекц ярилцлага хэвлэгдэж, олны анхаарлыг татсанаар энд тэндгүй психоанализын нийгэмлэг, холбоод байгуулагдах болов. Фрейд, түүний хамтран зүтгэгчид зүүдийг тайлбарлах, хүмүүсийн хийж буй ухамсартай, ухамсаргүй үйл хөдлөлд анализ хийн, түүнийг эмчлэх арга зам хайж байлаа. Хүнийг биемахбодийх нь хувьд биш, хүнийх нь хувьд нөлөөлөх ѐстой гэж үзэж байсан. Хүний дотоод ертөнц, сэтгэл санаанд болж буй янз бүрийн зөрчил, хүсч тэмүүлсэн зүйл нь биелээгүй үед сэтгэл санаанд хэрхэн нөлөөлөх, хүний хүсэл эрмэлзэл, бодит ертөнц хоѐрын хоорондох зөрчил зэрэгт анхаарлаа хандуулсан. Хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь төрөлхийн зөн билэг, тодруулбал биологийн энерги болох либидо гэж үздэг. Энэ энерги нь 1-рт, үр удмаа үлдээх /бэлгийн хэрэгцээ/, 2-рт, сүйтгэх /түрэмгий хэрэгцээ/ юм. Хүн эхний 6 жилд төлөвшдөг. Бодит амьдрал дээр хүн дээрх 2 хэрэгцээгээ ухамсарладаггүй. Хүнд сэтгэлийн тэнхээний ямар ч эрх чөлөө байдаггүй. Хүний зан байдал түүний бэлгийн болон түрэмгий сэдлээр бүрэн шалтгаацсан байдаг. Дээрх 2 сэдлийг id гэж нэрлэсэн. Дотоод ертөнцөд юу ухамсарлаж байгаагаа мэдэх боломжгүй бөгөөд алдаатай үйлдэл, зүүд зэрэг нь хүний талаар илүү тодорхой ойлголт өгдөг. 1. Хөгжлийн ораль үе. /Төрөхөөс 1.5 нас хүртэл/ Хүүхдийг хөхөөр тэжээхээс татгалзах нь өөртөө итгэлгүй, хэт идэвхтэй, харин 1.5 наснаас дээш бол идэвхгүй, шударга, бусдаас хамаарсан болгоно. 2. Хөгжлийн аналь үе. /1.5-3 нас/ Эрүүл ахуйн дадалд суралцах үед нь хүүхдийг бүдүүлгээр шийтгэх нь шунахай, хэт цэвэрч, нямбай болгоход нөлөөлнө. Харин үүнд эмх замбараагүй хандах нь нямбай бус, хэт өгөөмөр, бүтээлч бие хүн болгоход нөлөөлнө. S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 8. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä 3. Фалличный шат /3-6 нас/ Хүүхдийн хувьд маш чухал шат бөгөөд Эдипын комплекс /Электра/ яригдана. Бие хүний бүтэц дэх 3 инстанц /id, ego, super-ego/ хоорондоо байнга зөрчилдөх бөгөөд эдгээр зөрчлөөс үүдэлтэй ачааллаа арилгах үүднээс хамгаалах механизм боловсруулдаг. Хамгаалах механизмд: - шахан гаргах - таагүй мэдрэмжийн бурууг бусдад тохох - хийсэн буруу үйлдлээ багасган тайлбарлах - сублимаци /бэлгийн болон түрэмгий сэдлээ нийгмийн дасан зохицсон хэлбэрээр илэрхийлэх/ Эдипийн комплекс Эдип эртний грекийн домогт гардаг. Фив хотын хаан Лая, хатан хаан Иокаст нарын хүү. Эдипыг төрөхөд оракул хаан эцэгт нь хүүгээ үгүй хийхийг зөвлөдөг. Учир нь тэрээр Лаяг алж, эхтэйгээ суух юм байна гэдэг. Хаан хүүгээ араатанд тасчуулахаар орхидог. Гэвч малчид түүнийг олж, Эдип гэж нэрлэсэн. Коринф хотод хүргэж өгсөн. Эдип том болсон хойноо өөрийн гарлын талаар мэдээд хувь заяагаа аврахыг оролддог. Замаар явж байгаад нэгэн хөгшинтэй хэрэлдэж, түүнийг алдаг. Энэ хөгшин нь түүний жинхэнэ эцэг Лая байсан. Фив хотод ирээд Сфинкстэй таарсан. Үхлийн заналхийлэл дор нэгэн оньсого таах ѐстой байв. Ямар амьтан өглөө 4 хөл дээрээ, өдөр 2 хөл дээрээ, орой 3 хөл дээрээ явдаг вэ? Өөрийнхөө амьдралын 3 үе шатын талаар ярихад тэрээр суллагдсан. Фивийн оршин суугчид түүнийг хаанаар өргөмжилж, хатан хаан Иокасттай суулгадаг. 2 хүү, 2 охинтой маш жаргалтай амьдарч байтал оракул 2 нүглийг нь хэлсэн. Эцгээ хөнөөсөн, цус холилдсон. Үүнээс болж Иокаст галзуурч үхдэг, харин Эдип нүдээ сохолдог. Өөрийн охин Антигонтойгоо хэрмэл байдлаар амьдардаг. Электра S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 9. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Трояны аян дайнд грекийн төвд байсан Микен-Аргосын хаан Агамемнон Электрийн эцэг байсан. Агамемнон Клитемнестр нар Орест гэдэг хүүтэй, Ифигения, Электра гэдэг 2 охинтой байсан. Эхийнхээ хорон санааг мэдээд үүнд нь саад болох юм юу ч хийж чадаагүй. Эцгийнхээ өшөөг авахын тулд ахыгаа ятган эхийгээ болон түүний хамтрагч Эгист нарыг алсан. Виктор Франкл Амьдралын утга учрын эрэлд Мэдрэлийн өвчин түүхэн цаг үеүдэд өөрийн онцлогтой гарч ирдэг. АНУ-д судалгаа явуулахад өвчний 20% нь хүнлэг чанараас үүдэлтэй гэсэн үр дүн гарсан байна. Амьдралын утга учир юу вэ? Маслоугийнхаар эхлээд биологийн хэрэгцээ г.м-ээр тайлбарладаг. Гэтэл амьдрал дээр энэ бас зөрчигддөг. Биологийн хэрэгцээ бүрэн хангагдсан хүмүүст ч утга учиргүй зүйл их бий. Амьдралын утга учрыг олж болохоос зохиож болохгүй. Үүнийг олж чадахгүй бол хүн амьдралдаа аль нэг утгагүй зүйлийг барьж авдаг, эсвэл хийсвэр утга учрыг бий болгодог. Иймээс хүн хий хоосон мөрөөдөх эсвэл санаашрах, худал жүжиглэх явдал гардаг. Амьдралын утга учрыг хүн заавал олох ѐстой. Үүнд хүн чанар чиглүүлж байдаг. Утга учрыг олоход улам төвөгтэй болж байна. Нийгэм хөгжихийн хирээр мэдээлэл, хүний сонирхол баялаг агуулгатай болж байна. Үүнд живэхгүй байх ѐстой. Амьдралын утга учир нэгдүгээрт, ямар нэгэн зүйл бүтээх, хоѐрдугаарт, эргэцүүлэх, хэн нэгэн хүнд хайртай болох гэх мэт байж болно. 1. 1952 онд бүтэн сайн өдөр цаг удаан өнгөрдөг гэж 26% нь хариулж байсан ба харин хэдэн жилийн дараа 37% нь ингэж хариулах болсон. Бүтэн сайны, ажилгүйдлийн г.м-ээр нэрлэдэг өвчний талаар бичсэн. Хүн ямар нэг юм хийж байгаад хийх юмгүй болох зэрэг үед амьдрал утга учиргүй мэт мэдрэмж төрдөг. Утга учрыг олж, түүнийг хэрэгжүүлж S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 10. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä байна гэдэг нь хүн өөрийгөө илрүүлж хэрэгжүүлж байх гэсэн үг. Хүний амьдралын 3-н хэмжүүр 2. Оюун санаа 3. Эрх чөлөө Хариуцлага юм гэж үзсэн. Альфред Адлер /1870-1937/ Бие хүний тухай бодгалийн онол Адлерийн үзэл баримтлалын тулгуур нь хувь хүнийг нийгмийн орчноос тусгаарлаж болохгүй гэсэн санаа юм. Иймээс зан байдлыг нийгмийн мөн чанар, учир шалтгаантай нь холбон тайлбарлах хэрэгтэй гэж үздэг. Түүний гол санаа нь Фрейдийн үзлийн эсрэг сэдвүүдийг агуулсан байдаг гэж тайлбарладаг учир түүний бодгаль сэтгэл судлалын үндсэн ойлголтыг авч үзье. Хувь хүн хуваагдашгүй өөрийн зохилдлогоо бүхий нэгдмэл зүйл мөн учир ухамсарт ба үйлдлийн нэгдэлд нь авч үздэг. Хүний амьдрал төгс төгөлдрийн төлөө идэвхтэй тэмүүлэл мөн. Хүмүүс хувийн ач холбогдол бүхий зорилгодоо хүрэхийн төлөө ямагт тэмүүлж байдаг. Тавьсан зорилгодоо хүрснээр амьдралд байр сууриа олдог. Хувь хүн бүтээлч нэгэн цул зүйл, мөн чөлөөт ухамсарт идэвх хүний ялгагдах онцлог, мөн амьдралынхаа эзэн байх боломжийг олгож байдаг. Адлер үзэхдээ, хувь хүний нийгмийн харьяалал, хүний бүхий л зан үйл нь бүхэлдээ нийгмийн орчинд бүрэлддэг ба хүн нийгэм хоѐрын зохистой нэгдэл хамтын ажиллагаа зайлшгүй юм, харин тэдгээрийн хоорондын зөрчил бол үүсмэл зүйл гэсэн. Хувийн субьектив байдал хүн өөрийхөө талаар болон орчныхоо талаар ямар үзэлтэй байдгаас зан үйл шалтгаална. Хүмүүс зорилгоо өөрөө бодож төлөвлөнө. Бодгаль сэтгэл судлалын үндсэн зарчмууд - Бусдаас дутуу гэдгээ мэдрэх мэдрэмж ба түүнийг залруулахуй: Хүн өөрийнхөө сул тал эд эрхтэний согогийг нөхөхийг эрмэлзсэнээр улам S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 11. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä сайн хөгждөг. Бусдаас дутуу байгаагаа мэдрэх мэдрэмж хүүхэд байхаас нь төрдөг. Иймд бусдаас илүү байхын төлөө тэмцэл нь амьдралын төлөө хүний сэдлийн үндсэн хүч болж байдаг гэж Адлер үздэг. Өөрөөр хэлбэл дутуу дулимгийн хам шинж бий болоход нөлөөлж байгаа гурван зүйл байдаг гэж Адлер үздэг. - Эд эрхтэний дутуу дулимаг байдал: хүүхдийн аль нэг эрхтэн согогтой байвал хүүхэд сэтгэл зүйн хувьд дутуугаа гүнзгий мэдэрдэг. - Хүүхдийн хэт халамжлал: хүүхдийг хэт эрхлүүлэх, түүний өмнөөс бүхнийг хийснээр өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадваргүй болгоно. Хүүхдийг гадуурхах, хол хөндий харьцах: эцэг эхдээ шоовдорлогдсон хүүхэд бусдад хэрэгтэй, хүний хайр хүлээсэн, хүнд үнэлэгддэг хүн болно гэсэн итгэлгүй Яваандаа бусдаас давуу гэдгээ мэдрэх мэдрэмж, нийтлэг байдлын мэдрэмж нь хүний зан үйлийн бас нэг хөдөлгөгч гэсэн санаа оруулсан. Карен Хорни /1885-1952/ 1. Эцэг нь онгоцны ахмад байсан. Өөрөө эцэгтээ дургүй байсан учир Фрейдын Эдипын комплекс гэсэн ойлголтыг няцааж байв. Эцэг эхийн харилцаа, цагт нь хооллож, ундлахгүй зэргээс үүдэн суурь түгшүүр хүүхдэд хуримтлагдана. Суурь түгшүүрийн эсрэг хамгаалах механизм нь аюулгүй байдалд тэмүүлсэн ухамсаргүй сэтгэл хөдлөл бий болдог. Өөрийгөө хамгаалснаар хүмүүс рүү, хүмүүсийн эсрэг түрэмгий, түүнчлэн хүмүүсээс зайлсхийсэн хэв шинжтэй болно. Түүнчлэн “би”-г 2. Бодит “би” 3. Төгс “би” Бусдын нүдээр “би” хэмээн авч үзсэн. Карл Густав Юнг /1875-1961/ Бие хүний хөгжлийн аналитик онол S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 12. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Фрейдтэй нэгэн адилаар хүний ухамсарт бус дур хүсэл түүний зан үйлд ямар нөлөөтэй байна вэ гэдгийг судалсан. Хувийн үл ухамсарлахуй, хамтын үл ухамсарлахуй, эго гэсэн ойлголт оруулсан. Эго нь ухамсрын төв. Хувийн үл ухамсарлахуй гэдэг нь урьд өмнө хэзээ нэгэн цагт ухамсарлагдаж байсан боловч одоо мартагдсан. Хамтын үл ухамсарлахуй гэдэг нь бие хүний хамгийн гүн давхарга ба бүх хүн төрөлхтөний хувьд ижил агуулгаар тодорхойлогдоно. Бие хүний хөгжлийн гол эх үндэс нь төрөлхийн сэтгэл зүйн хүчин зүйл. Хүн эцэг эхээс удамшлаар дамжуулан архетип авдаг. Архетип нь зүүд, зөгнөл, урлаг, утга зохиол, архитектур, шашинд хэрэглэдэг билэг тэмдэг болон туссан байдаг. Хүн бүрийн амьдралын утга учир нь төрөлхийн архетипыг тодорхой агуулгаар илэрхийлэх явдал юм. Юнгийн үзлээр хүн бүхий л амьдралын туршид төлөвшдөг. Бие хүний бүтцэд ухамсаргүй ноѐлж байдаг. Ухамсаргүйг хамтын ухамсаргүй бүрдүүлнэ. Хүний дотоод ертөнц нь бүрэн хийсвэр шинжтэй. Өөрийн дотоод ертөнцийг зөвхөн зүүд, урлаг соѐлд хандах хандлагаар нээж болно. Архетип нь Баг- хүн бусадтай харилцахдаа хэрэглэдэг маск Анима-Эр хүнд байдаг эмэгтэй шинж Анимус-Эмэгтэй хүнд байдаг эршүүд шинж Сүүдэр-“Би”-гийн харанхуй тал, ѐс суртахуунгүй, дааж давшгүй, амьтан чанар Би-ухамсаргүйн бүх тал зохицон илрэх тогтвортой бие хүн 35-40 насанд бие хүн өөрийгөө хөгжүүлэх дээд шатанд хүрэх ѐстой. Хүний хөгжил нь хувийн шинж чанараараа самость болгох механизмаар явагдана. Самость гэдэг нь сэтгэцийн үйл ажиллагааг бүхэлд нь зохион байгуулж, нэгтгэн, дахин давтагдашгүй амьдралыг бий болгоход оршино. Оршин тогтнох 2 арга зам нь экстраверси, интроверси. Мэдээлэл боловсруулах 4 хэв шинжийг тодорхойлсон. /сэтгэх, мэдэх, сэрэх, зөн билгийн/ Эрих Фромм Хүний зан байдлыг тодорхой үеийх нь соѐлын нөлөөтэй холбон тайлбарласан. S S1 1 3 Ä. Öîãçîëìàà
  • 13. Ñýòãýë ñóäëàëûí ñóäëàõ ç¿éë, ñàëáàðóóä Г.Салливен /1892-1949/ “Áè” òîãòîëöîî 1. Ñàéí áè /áèé áîëãîõ ãýæ òýì¿¿ëæ áóé ä¿ð/ 2. Ìóó áè /ìóó ç¿éëýýñ çóãòààæ áóé ä¿ð/ 3. Áè áèø ªºðèéí ìóó-ãèéí òàëààð òºñººëºë íü ò¿ãø¿¿ðèéí ýõ ñóðâàëæ. Õ¿í áóñàäòàé õàðèëöàõ ÿâöàä ìóó áè ¿¿ñäýã. Ìóó áè èõ áîë ººðèé㺺 áóðóóòãàäàã. Ýðèê Áåðí Õ¿íä îëîí õ¿ñýë çýðýã òºðíº. ªºðèéí õ¿ñëèéã áèåë¿¿ëýõ ãýõäýý ººðòýéãýý, áóñàäòàé çºð÷èëäºæ áàéäàã. Çàðèì õ¿íèéã ò¿ãøýýíý. Çàðèì õ¿ì¿¿ñèéã ýíý íü îãò çîâîîäîãã¿é. ßìàð íýã õ¿ñýë òºðºõã¿é áîë çîâîõã¿é. Òðàíñàêò àíàëèç. S S1 1 3 Ä. Öîãçîëìàà