ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
1.1 Төсөл, түүний хэрэгцээ
      1.2Төслийн хэлбэр, ангилал
1.3 Өөрчлөлт шинэчлэлийн загварууд
1.Төсөл, түүний хэрэгцээ
 Төсөл гэж юу вэ?
 Төсөл-Санаа буюу projectum-projicere гэсэн латин үгнээс
гаралтай, өөрчлөлт дэвшилд хүрэх арга зам, төлөвлөлтийн нэг
хэлбэр юм. Төсөл-эдийн засагчид, корпорацийн төлөвлөгчид,
санхүүгийн шинжээчдийн ирээдүйн үйл ажиллагааны талаарх
үнэлгээ, тооцоо юм.
 Төсөл-Нийгэм, эдийн засгийн салбарт болон байгууллагын
удирдлагын зохион байгуулалт, технологи техникт өөрчлөлт,
шинэчлэлт, сайжруулалт, шинэ зүйл нэвтрүүлэх замаар
нийгэм, эдийн засгийн тодорхой үр дүнд хүрэх үйл ажиллагаа.
 Төсөл-Байгууллагад ямар нэгэн зүйлийг бүтээн байгуулах
онцгойлон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө юм гэж олон янзаар
тодорхойлдог. Эдгээр тодорхойлолтыг нэгтгэн, эдүгээ
хөгжилтэй уялдуулан тодорхолбол:
 Төсөл нь тодорхой зорилгоор, өгөгдсөн хугацаанд, урьдчилан
төлөвлөсөн нөөцөд тулгуурлан, зориуд сонгосон арга
барилаар явуулах багийн хамтын бүтээлч үйл ажиллагаа юм.
Төсөл яагаад хэрэгтэй байдаг вэ?
Аливаа нийгмийн байгуулал, аж ахуйн байгууллага, хүмүүс амжилттай оршин
тогтнохын үндэс нь:
•Өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа орчиндоо зохицон ажиллаж, амьдрах
•Хүчээ төвлөрүүлж, неөцөө зөв зарцуулах
•Хамтран ажиллаж, асуудлын ач холбогдлыг ойлгох
•Бизнесийн амжилт олох, өрсөлдөөнд ялахад оршино.
Өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа байгууллага л амжилтанд хүрдэг. Ямар нэгэн
өөрчлөлт шинэчлэл үгүй хөгжил гэж байхгүй. Өөрчлөлтийг хийх олон аргын нэг нь
төслийн арга юм. Судалж шинжлээгүй, бодлого тооцоогүй, үнэлж цэгнэн
төлөвлөөгүй аливаа өөрчлөлт байгууллагыг хэзээ ч амжилтанд хүргэж байгаагүй
юм. Тооцоо судалгаа хийж бодож боловсруулж төлөвлөсөн өөрчлөлт л амжилтын
хүчирхэг хэрэгсэл болсоор ирсэн. Байгаа хүч, нөөц бололцоогоо зөв хуваарилан үр
өгөөжтэйгөөр хамтран ажиллах боломжийг олгодогт төслийн гол ач холбогдол
оршдог.
Төсөл нь байгууллагын стратегийн хэрэгжилтийн дэд хэсэг болох тул дараах
чиглэлүүдээр түгээмэл хэрэглэгддэг. Үүнд:
•Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх
•Байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлт хийх
•Шинэ бүтээл дэвшилтэт санааг хэрэгжүүлэх
•Мэдээллийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгох
•Шинэ барилга байгууламж, нэгж салбар нээх
•Үйл ажиллагааг боловсронгуй дэвшилт аргаар гүйцэтгэх зэрэгт түгээмэл
хэрэглэдэг.
1.2 Төслийн хэлбэр, ангилал
• Судалгааны төслүүд
  Нөхцөл байдлыг илрүүлэн тодорхойлж цаашид авах арга хэмжээний
үндэслэл гаргах зорилгоор явуулдаг судалгааны үйл ажиллагаа. Энэ нь
дотроо суурь болон хавсарга судалгаа гэж ангилагддаг.
• Шинжилгээний төслүүд
  Өөрчлөлт хийх санааг илрүүлэхийн хамт түүнийг хэрэгжүүлэх боломж,
нөхцөлийг тогтоох зорилгоор явуулдаг судалгаа шинжилгээний нийлмэл
үйл ажиллагааг хэлнэ.
• Хөгжлийн төслүүд
  Бизнесийн шинэ чиглэл бий болгох, аж ахуйн шинэ арга барил, шинэ
нэрийн бүтээгдэхүүн, технологи эзэмших зорилгоор явуулах үйл ажиллагаа
юм.
• Барилга байгууламжийн төслүүд
  Шинээр барьж байгуулах байгууламжийн техник эдийн засгийн
үндэслэлийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг.
• Хэрэгжүүлэх төслүүд
  Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ явуулах хэм хэмжээ, техникийн
нөхцөл, зураг төсөл нь бэлэн байгаа бөгөөд зохих боломж, нөхцлийг
бүрдүүлэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулж,
хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэх мэтээр ангилна.
МЕГА-Иж бүрэн                МУЛЬТИ-Уялдаат           МОНО-Дагнасан




Нийгмийн              Эдийн             Зохион         Техник,          Хосолсон
                     засгийн         байгуулалтын    технологийн




Судалгаа            Хөрөнгө            Хувьчлал      Шинэчлэл          Сургалтын
хөгжлийн           оруулалтын                        хөгжлийн




  Богино хугацаа                Дунд хугацаа            Урт хугацаа
     0-2 жил                      2-5 жил                5-10 жил
Төслийг бүлэг, төрөл, хэлбэр, хугацаагаар нь ангилна. Ийнхүү ангилах нь тухайн төслийн
боловсруулах, хэрэгжүүлэх, удирдахад ач холбогдолтой байдаг.
  Хүснэгт 1.1 Төслийн хэрэглээний харьцуулалт

                                               1990 он хүртэл
                           Төслийн ангилал                                1991-2000                     2000 оноос
                                                   хүртэл
      1.   Төслийн бүлэг
      1)   Моно                                     17%                      50%                            60%
      2)   Мульти                                   25%                      37%                            25%
      3)   Мега                                     52%                      13%                            15%
      1.   Төслийн төрөл
      1)   Нийгмийн                                 30%                      30%                           55-65%
      2)   Эдийн засгийн                            2%                      20-23%                         12-15%
      3)   Зохион байгуулалт                        7%                      15-20%                          6-10%
      4)   Технологи                                65%                     22-25%                         7-10%
      5)   Хосолсон                                 3%                      10-15%                          6-16%
      1.   Үргэлжлэх хугацаа
      1)   Урт                                      75%                      3%                              5%
      2)   Дунд                                     20%                      15%                            30%
      3)   Богино                                   5%                       32%                            65%
      1.   Хэрэгжих салбар
      1)   Батлан хамгаалах
      2)   Аж үйлдвэр
      3)   Түлш эрчим хүч                                                                     Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн
      4)   Хөдөө аж ахуй                     Дарааллын дагуу ач                                үйлчилгээ бий болгох, Нийгмийн
                                                                  Түлш эрчим хүчинд анхаарсан
      5)   Хүнс                                холбогдолтой.                                  хөгжлийн хөтөлбөрийг чухалчлах
      6)   Хөнгөн үйлдвэр                                                                               хандлагатай
      7)   Барилга
      8)   Тээвэр холбоо
      9)   Нийгэм соѐл
      1.   Оролцогчид
                                                                       Хөрөнгө оруулагч,         Захиалагч хэрэглэгч, Хөрөнгө
                                                    УЛС
                                                                     үйлдвэрлэгч, хэрэглэгч    эзэмшигч, Мэргэжлийн гүйцэтгэгч


      1.   Өмчийн хэлбэр
      1)   Төр                                                               31%                            10%
                                                    80%
      2)   Орон нутаг                                                        7%                              5%
                                                    13%
      3)   Хоршоолол                                                         30%                            10%
                                                    5%
      4)   Хувь                                                              15%                            70%
                                                    2%
      5)   Холимог                                                           17%                             5%
1.Өөрчлөлт шинэчлэлийн загварууд
•Шинжээчийн загвар
 Удирдлага нь нөхцөл байдал, орчныхоо талаарх
үнэлэлт дүгнэлтэд үндэслэн дэвшилтэт санааг сэдэж,
түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоо тодорхойлно. Энэ
зорилгоо хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн урьдчилсан
тойм, таамаглалыг дэвшүүлнэ. Үүний үндэслэл, тооцоо
судалгааг    шинжээч     төсөвлөн     боловсруулна.
Шинжээчийн дэвшүүлсэн үндэслэл, тооцоо судалгаанд
тулгуурлан өөрчлөлт хийнэ.
Зураг 1.2 Шинжээчийн загвар
•Шугаман менежерийн загвар
Байгууллагын өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтын дагуу шат бүрийн
удирдах болон мэргэжилтнүүд үүрэг даалгавар хүлээдэг. Мэргэжилтнүүд
ажил үүргийнхээ дагуу асуудлаа судалж боловсруулна. Зарим тохиолдолд
гаднаас мэргэжлийн туслалцаа авч болно. Хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа
хүрээнд өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ
• Үйл явцын загвар
  Удирдлага нь байгууллагынхаа гадаад ба дотоод орчин нөхцөл байдлын талаар
гадны зөвлөгч, шинжээчдийг урьж оношлогоо хийлгэнэ. Зөвлөгч шинжээчид нь
тулгамдсан болон шийдвэрлэх асуудлын талаар санаа өгнө. Тэдний санааг нийт
ажиллагсад шүүн хэлэлцэх 6а зөвлөхүүд түүнд нь идэвхтэй оролцоно.
Хэлэлцүүлгийн үр дүнд дэвшилтэт санаа, зорилтууд нарийвчлан тодотгож
хэсэгчилсэн шийдвэрүүд гарна. Эдгээр шийдвэрт үндэслэн ажиллагсад нь ажил
үүргийнхээ хуваарийн дагуу өөрчлөлтийг хэрэгжүүлнэ.




                             Зураг 1.4 Үйл явцын загвар
• Төслийн загвар
  Байгууллагын зүгээс гаргасан бүтээлч санаанд үндэслэн төсөл боловсруулах саналыг
мэргэжилтнүүдэд тавина. Төслийн баг бүрдэж тухайн байгууллагатай хэлцэл хийснээр төсөл
боловсруулах ажил эхэлнэ. Байгууллагын зүгээс төсөл боловсруулалтын явцыг хянах,
шаардлагатай мэдээлэл, байгууллагын саналыг төсөлд тусгуулах тухай ажлын захиалга,
гэрээнд оруулна. Төслийн баг судалгаа хийж, тооцоо судалгаагаа баталгаажуулан
боловсруулж, төслийн тайланг хүлээлгэн өгнө. Өөрчлөлт шинэчлэлт нь мэргэжлийн багийн
боловсруулсан төслийн дагуу хэрэгждэг.




                                  Зураг 1.5 Төслийн загвар
Өөрчлөлт шинэчлэлтийн арга замуудаас төслийн загвар нь үр дүнд хүрэх
болон хэрэгжих магадлалаар илүү юм. Ер нь ямар ч аргаар өөрчлөлтийг
хийсэн шинэлэг бүтээлч санаа, санаачлага чухал байдаг.
 Төслийн өөрчлөлт шинэчлэлийн загваруудыг харьцуулан үзүүлбэл:
           Загвар, түүний     Шинжээчийн            Шугаман
       №                                                          Үйл явцын загвар     Төслийн загвар
              онцлог            загвар          менежерийн загвар
                                                  Тухайн шатны                           Судалгаанд
       1     Санаачлагч        Удирдлага                             Анхан шатнаас
                                                   менежерүүд                             үндэслэн
                                                   Мэргэжлийн
            Асуудалд дүн     Асуудал, шийдвэр                                          Асуудал, шийдвэр
       2                                            онцлогтой        Олны саналаар
           шинжилгээ хийх      товч тодорхой                                             товч тодорхой
                                                  холбоотойгоор
                                                                                         Удирдагчийн
                                                                     Ажиллагсдын
       3   Санал гаргалт        Шинжээч         Тухайн үйл явцаар                        зохицуулалт,
                                                                        санал
                                                                                       багийн зарчмаар
                                                                     Мэргэжилтэн
                                                                                        Төлөвлөлтийн
                             Эсэргүүцэл ихтэй                        оролцуулах,
                                               Хэрэгжилт удаашрах                        үндсэн дээр,
       4     Хэрэгжилт      тул зохицуулалт их                     саналаа батлах
                                                    эрсдэлтэй                            нэгдмэл хүч,
                                 шаардана                         зэргээр хугацаа их
                                                                                          зорилгоор
                                                                      шаардана
           Сөргөлдөөний
       5                     Итгүүлэх аргаар        Буулт хийх      Нээлттэй ярилцах      Зөвлөлдөх
            зохицуулалт
               Үүрэг           Удирдлага,
                                                  Менежерүүдэд       Эзэнгүйдэх хүч    Төслийн удирдагч
       6    хариуцлагын       шинжээч 2-ын
                                                   хуваарилна.         тарамдах           хуваарилна
            хуваарилалт         хооронд
                                                                       Суралцах         Сонирхогчдын
       7      Оролцоо            Багаар         Шийдвэрт хандсан
                                                                       чиглэлтэй         оролцоонд


                      Хүснэгт 1.2 Өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлдэг арга загварууд

More Related Content

лекц №1

  • 1. 1.1 Төсөл, түүний хэрэгцээ 1.2Төслийн хэлбэр, ангилал 1.3 Өөрчлөлт шинэчлэлийн загварууд
  • 2. 1.Төсөл, түүний хэрэгцээ Төсөл гэж юу вэ? Төсөл-Санаа буюу projectum-projicere гэсэн латин үгнээс гаралтай, өөрчлөлт дэвшилд хүрэх арга зам, төлөвлөлтийн нэг хэлбэр юм. Төсөл-эдийн засагчид, корпорацийн төлөвлөгчид, санхүүгийн шинжээчдийн ирээдүйн үйл ажиллагааны талаарх үнэлгээ, тооцоо юм. Төсөл-Нийгэм, эдийн засгийн салбарт болон байгууллагын удирдлагын зохион байгуулалт, технологи техникт өөрчлөлт, шинэчлэлт, сайжруулалт, шинэ зүйл нэвтрүүлэх замаар нийгэм, эдийн засгийн тодорхой үр дүнд хүрэх үйл ажиллагаа. Төсөл-Байгууллагад ямар нэгэн зүйлийг бүтээн байгуулах онцгойлон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө юм гэж олон янзаар тодорхойлдог. Эдгээр тодорхойлолтыг нэгтгэн, эдүгээ хөгжилтэй уялдуулан тодорхолбол: Төсөл нь тодорхой зорилгоор, өгөгдсөн хугацаанд, урьдчилан төлөвлөсөн нөөцөд тулгуурлан, зориуд сонгосон арга барилаар явуулах багийн хамтын бүтээлч үйл ажиллагаа юм.
  • 3. Төсөл яагаад хэрэгтэй байдаг вэ? Аливаа нийгмийн байгуулал, аж ахуйн байгууллага, хүмүүс амжилттай оршин тогтнохын үндэс нь: •Өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа орчиндоо зохицон ажиллаж, амьдрах •Хүчээ төвлөрүүлж, неөцөө зөв зарцуулах •Хамтран ажиллаж, асуудлын ач холбогдлыг ойлгох •Бизнесийн амжилт олох, өрсөлдөөнд ялахад оршино. Өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа байгууллага л амжилтанд хүрдэг. Ямар нэгэн өөрчлөлт шинэчлэл үгүй хөгжил гэж байхгүй. Өөрчлөлтийг хийх олон аргын нэг нь төслийн арга юм. Судалж шинжлээгүй, бодлого тооцоогүй, үнэлж цэгнэн төлөвлөөгүй аливаа өөрчлөлт байгууллагыг хэзээ ч амжилтанд хүргэж байгаагүй юм. Тооцоо судалгаа хийж бодож боловсруулж төлөвлөсөн өөрчлөлт л амжилтын хүчирхэг хэрэгсэл болсоор ирсэн. Байгаа хүч, нөөц бололцоогоо зөв хуваарилан үр өгөөжтэйгөөр хамтран ажиллах боломжийг олгодогт төслийн гол ач холбогдол оршдог. Төсөл нь байгууллагын стратегийн хэрэгжилтийн дэд хэсэг болох тул дараах чиглэлүүдээр түгээмэл хэрэглэгддэг. Үүнд: •Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх •Байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлт хийх •Шинэ бүтээл дэвшилтэт санааг хэрэгжүүлэх •Мэдээллийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгох •Шинэ барилга байгууламж, нэгж салбар нээх •Үйл ажиллагааг боловсронгуй дэвшилт аргаар гүйцэтгэх зэрэгт түгээмэл хэрэглэдэг.
  • 4. 1.2 Төслийн хэлбэр, ангилал • Судалгааны төслүүд Нөхцөл байдлыг илрүүлэн тодорхойлж цаашид авах арга хэмжээний үндэслэл гаргах зорилгоор явуулдаг судалгааны үйл ажиллагаа. Энэ нь дотроо суурь болон хавсарга судалгаа гэж ангилагддаг. • Шинжилгээний төслүүд Өөрчлөлт хийх санааг илрүүлэхийн хамт түүнийг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг тогтоох зорилгоор явуулдаг судалгаа шинжилгээний нийлмэл үйл ажиллагааг хэлнэ. • Хөгжлийн төслүүд Бизнесийн шинэ чиглэл бий болгох, аж ахуйн шинэ арга барил, шинэ нэрийн бүтээгдэхүүн, технологи эзэмших зорилгоор явуулах үйл ажиллагаа юм. • Барилга байгууламжийн төслүүд Шинээр барьж байгуулах байгууламжийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг. • Хэрэгжүүлэх төслүүд Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ явуулах хэм хэмжээ, техникийн нөхцөл, зураг төсөл нь бэлэн байгаа бөгөөд зохих боломж, нөхцлийг бүрдүүлэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэх мэтээр ангилна.
  • 5. МЕГА-Иж бүрэн МУЛЬТИ-Уялдаат МОНО-Дагнасан Нийгмийн Эдийн Зохион Техник, Хосолсон засгийн байгуулалтын технологийн Судалгаа Хөрөнгө Хувьчлал Шинэчлэл Сургалтын хөгжлийн оруулалтын хөгжлийн Богино хугацаа Дунд хугацаа Урт хугацаа 0-2 жил 2-5 жил 5-10 жил
  • 6. Төслийг бүлэг, төрөл, хэлбэр, хугацаагаар нь ангилна. Ийнхүү ангилах нь тухайн төслийн боловсруулах, хэрэгжүүлэх, удирдахад ач холбогдолтой байдаг. Хүснэгт 1.1 Төслийн хэрэглээний харьцуулалт 1990 он хүртэл Төслийн ангилал 1991-2000 2000 оноос хүртэл 1. Төслийн бүлэг 1) Моно 17% 50% 60% 2) Мульти 25% 37% 25% 3) Мега 52% 13% 15% 1. Төслийн төрөл 1) Нийгмийн 30% 30% 55-65% 2) Эдийн засгийн 2% 20-23% 12-15% 3) Зохион байгуулалт 7% 15-20% 6-10% 4) Технологи 65% 22-25% 7-10% 5) Хосолсон 3% 10-15% 6-16% 1. Үргэлжлэх хугацаа 1) Урт 75% 3% 5% 2) Дунд 20% 15% 30% 3) Богино 5% 32% 65% 1. Хэрэгжих салбар 1) Батлан хамгаалах 2) Аж үйлдвэр 3) Түлш эрчим хүч Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн 4) Хөдөө аж ахуй Дарааллын дагуу ач үйлчилгээ бий болгох, Нийгмийн Түлш эрчим хүчинд анхаарсан 5) Хүнс холбогдолтой. хөгжлийн хөтөлбөрийг чухалчлах 6) Хөнгөн үйлдвэр хандлагатай 7) Барилга 8) Тээвэр холбоо 9) Нийгэм соѐл 1. Оролцогчид Хөрөнгө оруулагч, Захиалагч хэрэглэгч, Хөрөнгө УЛС үйлдвэрлэгч, хэрэглэгч эзэмшигч, Мэргэжлийн гүйцэтгэгч 1. Өмчийн хэлбэр 1) Төр 31% 10% 80% 2) Орон нутаг 7% 5% 13% 3) Хоршоолол 30% 10% 5% 4) Хувь 15% 70% 2% 5) Холимог 17% 5%
  • 7. 1.Өөрчлөлт шинэчлэлийн загварууд •Шинжээчийн загвар Удирдлага нь нөхцөл байдал, орчныхоо талаарх үнэлэлт дүгнэлтэд үндэслэн дэвшилтэт санааг сэдэж, түүнийгээ хэрэгжүүлэх зорилгоо тодорхойлно. Энэ зорилгоо хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн урьдчилсан тойм, таамаглалыг дэвшүүлнэ. Үүний үндэслэл, тооцоо судалгааг шинжээч төсөвлөн боловсруулна. Шинжээчийн дэвшүүлсэн үндэслэл, тооцоо судалгаанд тулгуурлан өөрчлөлт хийнэ.
  • 9. •Шугаман менежерийн загвар Байгууллагын өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтын дагуу шат бүрийн удирдах болон мэргэжилтнүүд үүрэг даалгавар хүлээдэг. Мэргэжилтнүүд ажил үүргийнхээ дагуу асуудлаа судалж боловсруулна. Зарим тохиолдолд гаднаас мэргэжлийн туслалцаа авч болно. Хүлээсэн үүрэг, хариуцлагынхаа хүрээнд өөрчлөлт шинэчлэлтийг хийнэ
  • 10. • Үйл явцын загвар Удирдлага нь байгууллагынхаа гадаад ба дотоод орчин нөхцөл байдлын талаар гадны зөвлөгч, шинжээчдийг урьж оношлогоо хийлгэнэ. Зөвлөгч шинжээчид нь тулгамдсан болон шийдвэрлэх асуудлын талаар санаа өгнө. Тэдний санааг нийт ажиллагсад шүүн хэлэлцэх 6а зөвлөхүүд түүнд нь идэвхтэй оролцоно. Хэлэлцүүлгийн үр дүнд дэвшилтэт санаа, зорилтууд нарийвчлан тодотгож хэсэгчилсэн шийдвэрүүд гарна. Эдгээр шийдвэрт үндэслэн ажиллагсад нь ажил үүргийнхээ хуваарийн дагуу өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Зураг 1.4 Үйл явцын загвар
  • 11. • Төслийн загвар Байгууллагын зүгээс гаргасан бүтээлч санаанд үндэслэн төсөл боловсруулах саналыг мэргэжилтнүүдэд тавина. Төслийн баг бүрдэж тухайн байгууллагатай хэлцэл хийснээр төсөл боловсруулах ажил эхэлнэ. Байгууллагын зүгээс төсөл боловсруулалтын явцыг хянах, шаардлагатай мэдээлэл, байгууллагын саналыг төсөлд тусгуулах тухай ажлын захиалга, гэрээнд оруулна. Төслийн баг судалгаа хийж, тооцоо судалгаагаа баталгаажуулан боловсруулж, төслийн тайланг хүлээлгэн өгнө. Өөрчлөлт шинэчлэлт нь мэргэжлийн багийн боловсруулсан төслийн дагуу хэрэгждэг. Зураг 1.5 Төслийн загвар
  • 12. Өөрчлөлт шинэчлэлтийн арга замуудаас төслийн загвар нь үр дүнд хүрэх болон хэрэгжих магадлалаар илүү юм. Ер нь ямар ч аргаар өөрчлөлтийг хийсэн шинэлэг бүтээлч санаа, санаачлага чухал байдаг. Төслийн өөрчлөлт шинэчлэлийн загваруудыг харьцуулан үзүүлбэл: Загвар, түүний Шинжээчийн Шугаман № Үйл явцын загвар Төслийн загвар онцлог загвар менежерийн загвар Тухайн шатны Судалгаанд 1 Санаачлагч Удирдлага Анхан шатнаас менежерүүд үндэслэн Мэргэжлийн Асуудалд дүн Асуудал, шийдвэр Асуудал, шийдвэр 2 онцлогтой Олны саналаар шинжилгээ хийх товч тодорхой товч тодорхой холбоотойгоор Удирдагчийн Ажиллагсдын 3 Санал гаргалт Шинжээч Тухайн үйл явцаар зохицуулалт, санал багийн зарчмаар Мэргэжилтэн Төлөвлөлтийн Эсэргүүцэл ихтэй оролцуулах, Хэрэгжилт удаашрах үндсэн дээр, 4 Хэрэгжилт тул зохицуулалт их саналаа батлах эрсдэлтэй нэгдмэл хүч, шаардана зэргээр хугацаа их зорилгоор шаардана Сөргөлдөөний 5 Итгүүлэх аргаар Буулт хийх Нээлттэй ярилцах Зөвлөлдөх зохицуулалт Үүрэг Удирдлага, Менежерүүдэд Эзэнгүйдэх хүч Төслийн удирдагч 6 хариуцлагын шинжээч 2-ын хуваарилна. тарамдах хуваарилна хуваарилалт хооронд Суралцах Сонирхогчдын 7 Оролцоо Багаар Шийдвэрт хандсан чиглэлтэй оролцоонд Хүснэгт 1.2 Өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлдэг арга загварууд