бүлэг 1
- 3. Нөхөрлөлийн бүртгэл нь компаний болон
корпорацийн бүртгэлээс цэвэр ашиг, алдагдлыг
хуваарилах зарчим болон эзний өмчийн
бүртгэлээрээ ялгаатай байдаг. Нөхөрлөл нь ашгийн
төлөө үйл ажиллагаа явуулдаг ААН-н нэг төрөл юм.
Нөхөрлөлийн 2 хэлбэр байдаг.
1. Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл:
нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь
нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн
өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг.
2. Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай:
нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь 1
гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн
өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг
- 4. Нөхөрлөлийг үүсгэн байгуулах албан бичиг баримт бол гэрээ юм.
Гэрээнд нь дор дурьдсан зүйлийг заавал тусгана.
Нөхөрлөлийн оноосон нэр, оршин байгаа газрын хаяг
Эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагаа явуулах
хугацаа
Удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог нэр, хаяг, регистрын
дугаар
Гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн
хэмжээ, үнэлгээ, үнэлэх аргачлал, үзүүлэх үйлчилгээ, хугацаа,
Хэрвээ ажиллах чадвараа нэгтгэж байгаа бол түүний үнэлэх
аргачлал, үзүүлэх үйлчилгээ хугацаа,
Ашиг, алдагдал хуваах зарчим
Гэрээ байгуулсан он, сар , өдөр гишүүдийн овог нэр, иргэний
харъяалал, хаяг, гарын үсэг
Шаардлагатай гэж үзсэн бусад зүйл
- 5.
Нөхөрлөл нь зохион байгуулахад хялбар өртөг
зардал багатай байдаг ба төрийн тусгай
зохьцуулалтаас харьцангуй чөлөөтэй байдгаараа
давуу талтай. Харин зарим нөхөрлөл нь ХХ
хүлээдэг, гишүүдийн хэн нэг нь нас барах эсвэл
гарах тохиолдолд нөхөрлөл тардаг, капиталыг их
хэмжээгээр өсгөх боломж хязгаарлагдмал зэрэг нь
дутагдалтай талууд юм.
Бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хувьд гишүүн
бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.
- 6.
Нөхөрлөлийн өмчийн бүртгэл:
Гишүүдийн нөхөрлөлд оруулсан хөрөнгө нь мөнгөн
ба мөнгөн бус хэлбэртэй байдаг. Мөнгөн бус
хөрөнгөө хөрөнгө оруулалтын өдрөөрх зах зээлийн
үнээр үнэлэхийг зөвшөөрдөг ба бүртгэлд ч энэ
үнээр тусгана. Нөхөрлөлийн гишүүн тус бүрийн
хувьд дараах дансыг ашигладаг.
1. Капиталын данс
2. Капиталын татан авалтын данс
3. Зээлийн данс
- 7. Капиталын данс нь гишүүдийн нөхөрлөлд
оруулсан анхны болон нэмэлт хөрөнгө оруулалт
цэвэр ашгийн хуваарилалтаар өсөж гишүүдийн
татан авалт ба цэвэр алдагдлын хуваарилалтаар
буурдаг. Гишүүд нөхөрлөлд оруулсан хөрөнгө
орууулалтынхаа тодорхой хувийг татан авах үед
тухайн гишүүдийн капиталын данснаас шууд хасч
бүртгэдэг бол ашгийг хуваарилах буюу хувийн
хэрэгцээндээ татан авахад капиталын татан авалт
дансанд бүртгэдэг. Хэрэв гишүүд нь нөхөрлөлөөсөө
мөнгө зээлдэж авбал нөхөрлөлийн гишүүнээс авах
зээлийн авлага дансанд бүртгэнэ.
- 8. Эсрэгээр нөхөрлөлийн үйл ажиллагаанд нэмэлт
мөнгөн хөрөнгө шаардагдах тохиолдолд
нөхөрлөлийн гишүүдээс зээлсэн байж болно. Энэ
тохиолдолд гишүүнд төлөх зээлийн өглөг үүсгэж
бүртгэнэ.
Нөхөрлөлийн өмчийн бүртгэлд:
1. Орлогын дансны хаалтын бичилт
2. Зарлагын дансны хаалтын бичилт
3. ОЗНД-г хаах бичилт буюу цэвэр ашгийн
хуваарилах бичилт
4. Татан авалт дансны хаалтын бичилт
- 9. Нөхөрлөлийн цэвэр ашгийн хуваарилалт:
Нөхөрлөл нь жил бүр ашиг, алдагдалаа
тодорхойлно. Гишүүдэд ногдох ашиг, алдагдал
нь тэдгээрээс нөхөрлөлд оруулсан хөрөнгөтэй
хувь тэнцүү байна хэмээн нөхөрлөлийн хуульд
заасан байдаг. Гэвч ашиг алдагдал хуваарилах
дараах хэд хэдэн аргууд байдаг бөгөөд
ашиглах аргаа гэрээндээ тусгасан байж болно.
- 10. 1. Тэнцүү хэмжээгээр эсвэл өөр хувь хэмжээгээр
2. Тодорхой хугацаан дахв нөхөрлөлийн гишүүдийн
капиталын дансны үлдэгдлийн хувь хэмжээгээр эсвэл
жилийн турш дахь капиталын дансны үлдэгдлийн
дунджаар
3. Капиталын дансны үлдэгдэлд хүү тооцож , үлдсэнийг
нь тодорхой хувиар хуваарилах
4. Гишүүдийн цалингийн хэмжээгээр хуваарилаж
үлдсэнийг нь тодорхой хувиар хуваарилах
5. Нөхөрлөлийг удирдаж төлөөлж буй гишүүнд шагнал
олгож үлдэгдлийг тодорхой хувиар хуваарилах
6. Гишүүдийн цалингийн хэмжээгээр хуваарилаж мөн
капиталын дансны үлдэгдэлд хүү тооцож, үлдсэнийг нь
тодорхой хувиар хуваарилах
- 11.
Жишээ: ББ нөхөрлөл 2004.12.31-нд анх зохион
байгуулагдсан. Энэ үед Болд 500000, Баатар
750000 тус тус хөрөнгө оруулалт хийсэн. 2005 онд
дараах ажил гүйлгээ гарсан. Үүнд:
2005.03.01-нд Болд 250000 нэмэлт хөрөнгө
хийсэн.
2005.06.30-нд баатар 150000 капитал татан авалт
хийсэн.
2005.08.31-нд Болд нөхөрлөлөөсөө 250000 зээлдэн
авсан.
2005 онд ББ нөхөрлөл 1200000 цэвэр ашигтай
ажилласан.
- 12. 1. Тэнцүү эсвэл тодорхой хувиар хуваарилах:
ББ нөхөрлөлийн гэрээнд Болд, Баатар нар
45.55 харьцаагаар ашиг алдагдлаа
хуваарилахаар заасан гэвэл:
2005.12.31
ОЗНД
1200000
Болд капитал
540000
/1200000*45%/
Баатар капитал
660000
/1200000*55%/
- 13. 2. Тодорхой хугацааны эцэс дэх нөхөрлөлийн
гишүүдийн капиталын дансны үлдэгдэл эсвэл
капиталын дансны жилийн турш дахь дундаж
үлдэгдэлд үндэслэн хуваарилах:
Тодорхой хугацааны эцэс дэх үлдэгдэлд
үндэслэх
Жинлэсэн дундаж үлдэгдэлд үндэслэн
хуваарилах
- 14. Нөхөрлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж
болно. Энэхүү асуудлыг зайлшгүй нөхөрлөлийн
гэрээнд тусгайлан заасан байх шаардлагатай.
Гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох
1. Хуучин гишүүд өөрийн эзэмшлийн хувь хэмжээгээ
шинэ гишүүнд худалдах: энэ үед нөхөрлөлийн нийт
хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэрт өөрчлөлт орохгүй
2. Шинэ гишүүн шинээр хөрөнгөө оруулалт хийх:энэ
үед нөхөрлөлийн нийт хөрөнгө, хөрөнгийн эх
үүсвэрт өөрчлөлт орно. Энэ үеийн бүртгэлийг
шагналын болон гудвилын аргаар бүртгэнэ.
- 15. Шагналын арга.
Нөхөрлөлийн цэвэр хөрөнгийн дансны үнэ нь зах
зээлийн үнэтэйгээ тэнцүү байгаа үед энэ аргыг
хэрэглэнэ.
Шинээр хөрөнгө оруулалт хийсэн гишүүний
оруулсан хөрөнгө нь эзэмшиж байгаа капиталаас
илүү байгаа үед зөрүүгээр нь шинэ гишүүн нь
хуучин гишүүдэд шагнал өгнө.
Харин оруулсан хөрөнгө оруулалтаасаа их
хэмжээний капитал эзэмшиж байгаа үед зөрүүгээр
нь хуучин гишүүд нь шинэ гишүүндээ шагнал өгнө.
- 16.
Жишээ нь. С ба Ж нөхөрлөлийн гишүүд болох
Саран, Саруул тус бүр 250300 капиталтай, ашиг
алдагдлаа тэнцүү хэмжээгээр хуваариладаг
байсан. Энэ нөхөрлөлийн цэвэр хөрөнгийн дансны
үнэ нь зах зээлийн үнэтэйгээ тэнцүү байсан.
Гишүүд хэлэлцээд Сумъяаг дараах байдлаар
шинээр хөрөнгө оруулалт хийж нөхөрлөлд элсэхийг
зөвшөөрөв.
Үүнд:
А. 205400 мөнгөн хөрөнгө оруулалт 25% эзэмшил
Б.300400 үндсэн хөрөнгөөрх хөрөнгө оруулалт
40% эзэмшил
- 17. А . Мөнгөн хөрөнгө........205400
Саран капитал...................14450
Саруул капитал..................14450
Сумъяа капитал................176500/
(250300*2+205400)*25
250300*2+205400=706000
Шинэ гишүүний оруулсан хөрөнгө..............205400
-шинэ гишүүний эзмшлийн
хэмжээ.................706000*25%=176500
Шагнал..........................................................28900/2
=14450
- 18. Б. Үндсэн хөрөнгө.............300400
Саран капитал............ 10000
Саруул каитал..............10000 /300400-/250300*2/
Сумъяа капитал...................................320400
250300*2+300400=801000*40%=320400
Шинэ гишүүний оруулсан хөрөнгө...........300400
Шинэ гишүүний
эзэмшил............801000*40%=320400
Энэ тохиолдолд хуучин гишүүд шинэ гишүүнээ
шагнасан байна
- 19.
Гудвиллын арга :
Нөхөрлөлийн цэвэр хөрөнгийн дансны үнэ нь
зах зээлийн үнээсээ ялгаатай байгаа үед
гудвиллын аргыг хэрэглэнэ. Энэ аргын үед
шинээр элссэн гишүүний оруулсан хөрөнгө ба
хувь оролцоонд үндэслэж нийт капиталын
хэмжээг шинээр тооцож гаргана. Нийт
капиталаас бүх гишүүдийн оруулсан хөрөнгийг
хасч гудвиллыг тооцно.
- 20. Оруулсан нийт
хөрөнгө.................250300*2+205400=706000
Нийт зөвшөөрсөн капитал.......205400 төгрөг нь 25%
нь бол нийт дүн нь 821600 байна.
Хуучин гишүүнд оногдсон Гудвилл
нь.....................................115600 төгрөг
Мөнгөн хөрөнгө.............205400
Гудвилл........................115600
Сумъяа капитал........................205400
Саран капитал..........................57800 /115600/2/
Саруул капитал........................57800
- 21. Б тохиолдолд гудвиллыг тооцоё:
Үндсэн хөрөнгө.............300400
Гудвилл.........................45000
Саран капитал................ .....22500 /45000/2/
Саруул капитал....................22500
Сумъяа капитал....................300400