1 6 гэр бүлийн сэтгэл судлалын тухай ойлголт,
- 2. Гэр бүлийн сэтгэл судлал нь гэр бүлийн гишүүдийн
хоорондох харилцаа, хувь хүний ёс суртахууны шинж чанар,
зан төлөв, темперамент, сэтгэл зүйн эерэг, сөрөг
хандлагыг судалдаг шинжлэх ухаан.
• —Үлгэр жишээч гэр бүл: эхнэр нөхөр эв нэгдэл сайн, байнга хамт
байх хүсэл тэмүүлэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, зарчимч
аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг.
• —Ерөнхийдөө сайн гэр бүл: энэ гэр бүл нь сэтгэл хөдлөлийн ойр
дотно байдлаас илүү голлох зүйл нь үр хүүхэд.
• — Сэтгэл хөдлөлийн сөрөг илрэлтэй гэр бүл: өөр өөрийн
сонирхолоор амьдарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх.
• Салахад хүрсэн гэр бүл: цаашид хамт амьдрах хүсэлгүй болсон.
Чехийн социологич К. Витек
- 3. Гэр бүлийн үүрэг- нийгэм эдийн засгийн амьдралтай уялдаатай байдаг
учир түүхийн урт удаан хугацааны турш үе шат болгонд өөрчлөгдөж
иржээ. Гэр бүл нийгэмд болон хувь хүнд маш олон үүрэг гүйцэтгэдэг.
Гэр бүл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлэхээс
нийгмийн ирээдүйн төлөв байдал ихээхэн шалтгаална.
Гэр бүлийн үүрэг
• Эдийн засгийн үүрэг
Энэ үүрэг нь гишүүдийн материаллаг хэрэгцээг хангах хооллох,
хувцаслах, амрах болон бие мах бодь эрүүл мэндийг сахин хамгаалах
бэхжүүлэхэд чиглүүлэгддэг. Гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай
гишүүд хөдөлмөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хүмүүсээ
тэтгэн тэжээх нь гэр бүлийн эдийн засгийн үүрэг юм.
• Аж ахуйн үүрэг
Гэр бүлийн гишүүдийн нийтлэг хэрэгцээнд үйлчлэх гэрийн аж ахуйг
гэр бүлийн гишүүд хамтран хөтөлж явуулах нь сэтгэл санааны таашаал
авахаас гадна гэр бүл дэх зөрчил болон үл ойлголцох байдлыг
багасгадаг.
- 4. • Нөхөн үржихүйн үүрэг
Гэр бүлийн хамгийн гол үүрэг бол нөхөн үржихүйн үүрэг юм. Хүн
үр удмаа төрүүлэх зөн билэгтэй байдаг бөгөөд энэ төрөлхийн хэрэгцээ
нь хүүхдийг хайрлах, өсгөх хэрэгцээ болон хөгждөг. Орчин үеийн гэр
бүл хичнээн хүүхэдтэй байвал зохилтой вэ? Өмнө нь манайд болон
бусад улсад олон хүүхэдтэй гэр бүл цөөнгүй байв. Гэтэл орчин үед
эсрэг зураглал бий боллоо. Үүнийг судлаачид янз бүрээр тайлбарлаж
байна.
• Хүмүүжүүлэх үүрэг
Гэр бүлийн өсвөр үе болон залуу үеийг нийгэмшүүлэх бие хүн болгох
үр хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай, Эх оронч зөв боловсон
зан суртахууны үлэмж соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх шаардлагыг
тавьдаг. Гэр бүлийн хүмүүжлийн үндсэн зорилго нь хүүхэд залуу
үеийхэнд оюун ухаан, ёс суртахуун, гоо зүйн, бие бялдарын хүмүүжил
олгох улмаар тэднийг бие даасан бүтээлч хөдөлмөрт сургахад оршино.
Гэр бүлийн хүмүүжил нь гурван талыг агуулна.
- 5. • Сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэг
Гэр бүлийн гишүүд зөвхөн идэж уух, өмсөж зүүх хэрэгцээгээ хангаад
зогсохгүй, нэг нэгэндээ оюун санаа, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх,
сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулах, хувь хүний баяр баяслын
хэрэгцээг гэр бүл хангаж байх ёстой үүрэг юм.
• Гэр бүлийн бэлгийн харилцааны үүрэг
Гэр бүлийн бэлгийн харилцааны үүрэггүйгээр нөхөн үржихүйн үүрэг
хэрэгжихгүй. Энэхүү үүрэг нь гэрлэгчдийн бие, физилогийн бэлгийн
хэрэгцээг хангаж хяналт тавих байдлаар илэрч байдаг. Зарим
судлаачид энхэр нөхөрийн энэ харилцааны нийцэхүй байдлаас янз
бүрийн төвөгтэй асуудал үүсч гэр бүлийн тогтвортой байдалд
нөлөөлөөд зогсохгүй сэтгэлийн түгшүүр бий болох үндэс болж
байна гэж үздэг. Энэхүү үүрэг нь гэрлэгчдийн биологийн хэрэгцээг
хангахаас гадна тэдний зан үйлийн чиг хандлагыг зохицуулдаг.
- 6. Эхнэр нөхрийн харилцаа
Хүний биед цус маш чухал үүрэг гүйцэтгэдэгтэй адил харилцаа
хайртай хүмүүсийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харилцан
ярилцахгүйгээр ямар ч дотны харицаа үүсэн бий болох боломжгүй.
Гэр бүл болно гэдэг нь хосууд маш том, олон өрөөтэй байшинг
эзэмшиж авч байгаатай адил юм.Тэд байшингийнхаа бүх
өрөөнүүдийг ашиглаж, байшиндаа маш олон үйл ажиллагаа зохиож
гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэх болно.
Харамсалтай нь ихэнх гэр бүлүүд гэр бүл болоод удалгүй өрөөнүүдээ
ашиглахаа больж өрөөнүүдээ цоожилж орхидог. Энэ нь гэр бүлийн
гишүүд хамтдаа бие биенийгээ таньж мэдэх шаардлагагүй гэсэн
байдалтай харьцаж байгааг илэрхийлсэн зүйрлэл юм
- 7. Эхнэр нөхрийн харилцаанд гаргадаг алдаа
• Санхүүгийн асуудлаа харилцан ярилцахгүй буруу захиран зарцуулах.
• Чөлөөт цагаа хамт өнгөрүүлэхгүй байх.
• Үнэт зүйлийн зөрөлдөөнөөс
• Зан төлөв, төрх араншингийн ялгаатай байдлаас үүдэн гаргадаг алдаа
• Өөр өөрсдийн эцэг эхийн санаа бодол, уламжлалыг хадгалах, дагаж
мөрдөхийг урьтал болгох
• Гэр бүлийн үүргийн уламжлалт хувиарлалтаас болж маргалдах
• Бусдын хажууд нэг нэгнийгээ шүүмжлэх
• Зөрчил маргааны бурууг бие биендээ тохох
• Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх
• Нэг нэгнийхээ дутагдалтай талыг буруутгаж шүүмжлэн, ширүүнээр
хэлэх
• Өөртөө итгэлгүйгээс болж ханитайгаа чөлөөтэй харилцаж чадахгүй
байх
• Хэн нэгнийхээ албан тушаал, нэр хүндэд атаархах
• Гэр бүлийн үнэ цэнийг ялгаатай мэдэрдэгээс үүсэх зөрчил:
- 8. Гэр бүлийн хүчирхийлэл
• Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг
нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл
санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол
учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа
үйлдэл юм.
• Мөн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж,
эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн
хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүл дэх
хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин
дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл
болохынхоо хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс
ялгагддаг
- 9. Хүчирхийлэл хаана гардаг вэ?
1. Гэр бүл дэх эдийн засгийн хүчирхийлэл:
Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнээ орон байр, хоол хүнс, хувцас хунар
бусад эд хөрөнгө буюу хэрэгслүүдээс санаатайгаар салгах, тэдгээрт
хохирогч хуулиар тогтоосон эрхтэй, өөрийн амьжиргааны эх үүсвэрт
хяналт тавих, түүнээс хүртэх байдлыг хязгаарлах зэргээр илэрнэ.
2. Гэр бүл дэх бие махбодийн хүчирхийлэл:
Гэр бүлийн нэгэн гишүүн, нөгөө гишүүнээ зодох, хохирогчийг үхэлд хүргэж
болох буюу үхэлд хүргэсэн бие махбодийн гэмтэл санаатай учруулсан,
бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг нь хохироосон, нэр
төр, алдар хүндийг нь гутаасан, өөрийн биеийн хүч, чадал, аливаа
зэвсгийг ашиглан эмэгтэйн бие махбодид гэмтэл учруулах, гэмтээхийг
хэлнэ.
- 10. 3. Гэр бүл дэх сэтгэл зүйн хүчирхийлэл:
Гэр бүлийн нэг гишүүний үйлдэлтэй холбогдон гэр бүлийн нөгөө
гишүүний сэтгэл зүйд нөлөөлсөн үгээр гутаан доромжлох,
заналхийлэх, мөрдөн мөшгих, айлган сүрдүүлэх замаар өөртөө итгэх
итгэлгүй болгох, өөрийгөө хамгаалах чадваргүй болгох, эмэгтэйг
тусгаарлах, доромжлох, ичээх, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь хохирол
учруулж болох буюу учруулсныг хэлнэ.
4. Гэр бүл дэх бэлгийн хүчирхийлэл:
Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ бэлгийн халдашгүй байдалд
хууль бусаар халдах, түүнчлэн гэх бүл дэх насанд хүрээгүй гишүүний
эсрэг бэлгийн шинж чанартай үйлдлийг хэлнэ. Нөхөр болон хамтран
амьдрагчийн харилцааны явцад эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж
байгаа хүчирхийллийн олон хэлбэрийг гэр бүлийн хүчирхийлэл,
бэлгийн хамтрагчийн хүчирхийлэл хэмээн нэрлэж тогтсон байна.