зөвлөгөө 1
- 1. Бүсгүй хүний жавхалзсан алхаа
Бүсгүй та ялимгүй таргалан жин нэмж, арьс
чинь суларч бие чинь нэг л сулбагар байна уу?
Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхуулан гунхан
жавхалзсан алхаа, гоолиг биеийг тань чимэх
мини юбка, өндөр өсгийт гоёмсог гутал өмсөхөд
арай бэлэн биш байна уу?
Дэлхийн шилдэг топ моделиудаас хамгийн гоё
хөл, гуя, өгзгөөрөө гайхуулдаг Эль Макферсон
шиг болмоор байна уу? Таны мөрөөдөл
биелэхэд хэчнээн амархан болохыг дараах
хэдэн дасгалаас хараад гайхна даа.
- 2. Гэвч дасгалаа хийхээс өмнө гайхам сайхан
хөлтэй байхын нэг үндэс нь эрүүл мэнд, цусны
зөв эргэлт, тохирох хувцас зэрэг байдгийг Эль
Макферсон анхааруулдгийг сануулъя. Ингээд
хөлийг тань гайхамшигтай сайхан болгох
дасгалдаа оръё.
Гуяны дасгалууд
Гуяндаа анхааръя! Нуруу тэгшхэн бөгөөд хөлөө
алцайн хол тавьсан байна. 2 тийш ээлжлэн сууж
биеийнхээ жинг аажуухнаар нэг хөлнөөсөө нөгөө
рүү нь шилжүүлнэ.
Гуяны арын хэсгийн булчинг чангалах
Дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугалан
бага зэрэг салган тавьсан байна. Гэдсээ түрж
байгаа юм шигээр өгзгөө чангалан дээш өргөөд
буцаад буулгана.
Хөлийн дотор хэсгийн дасгал /хөнгөн
хувилбар/
- 3. Зүүн хөлөө нугалан баруун тaлaapaa хэвтэнэ.
Баруун хөлөө чангалан өргөсөн хэвээр нь
хөлийн үзүүрээрээ /хөл туушдаа тэгшхэн байна/
жижигхэн тойрог дүрслэн хөдөлгөнө. Зүүн
талаараа хэвтэн дасгалыг давтана.
Хөлийн дотор талын хэсгийн дасгал /хүнд
хувилбар/
Баруун талаараа хэвтэнэ. Ингэхдээ баруун хөлөө
нугалан зүүн өвдгөн дээр тавьсан байна. Таазаа
өргөж гэдэснийхээ булчинг багасгана. Нөгөө
талаараа давтан хийнэ.