лекц. №2
- 1. №2. Гэр бүлийн эрх зүйн
харилцаа
1. Гэр бүлийн тухай ойлголт
2. Гэр бүлийн эрх зүйн
харилцаа, түүний шинж
3. Гэр бүлийн эрх зүйн харилцааны
бүрэлдэхүүн, хууль зүйн факт
- 2. 1. Гэр бүлийн тухай ойлголт
Гэр бүлийн ойлголтыг судлаачид олон талаас нь
тайлбарласан байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3-р
зүйлд “гэр бүл гэдэг нь гэрлэлтийн үр дүнд бий
болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн
эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр
бүлийн гишүүдийг ойлгоно” гэжээ.
ОХУ-ын эрдэмтэн С. А. Муратова “гэр бүл гэдэг нь
гэрлэлт, ураг төрөл, үрчлэлт өөр бусад хэлбэрээр гэр
бүлд хүүхэд хүмүүжүүлэх үед үүссэн харилцан
эрх, үүргээр холбогдсон хамтран амьдарч буй
хүмүүсийн нэгдлийг хэлнэ” гэсэн байдаг.
Гэрлэгсэд болон гэр бүлийн гишүүдийн хооронд
үүссэн гэр бүлийн харилцааг эрх зүйн хэм хэмжээгээр
зохицуулснаар гэр бүлийн эрх зүйн харилцаа үүснэ.
- 3. 1.
2. Гэр бүлийн эрх зүйн харилцаа, түүний
шинж
1.
2.
3.
4.
5.
Гэр бүлийн эрх зүйн харилцаа дараах онцлог шинжтэй. Үүнд:
Субъектын хувьд онцлогтой. Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь
гэрлэлт, садан төрлийн холбоо бүхий хүмүүсийн хооронд
үүсдэг.
Гэр бүлийн эрх зүйн харилцаанд эдийн бус амины харилцаа
голлох үүрэгтэй байдаг бөгөөд уг харилцаанд үндэслэн эдийн
харилцаа үүсэж байдаг.
Гэр бүлийн эрх зүй дэх эдийн харилцаа нь гэр бүлийн
гишүүдийн үүрэг, зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байдаг
бөгөөд иргэний эрх зүй дэх эд хөрөнгийн харилцаатай адил
таваар мөнгөний хэлбэрээр явагддаггүй учир хариу төлбөргүй
байдаг.
Гэр бүлийн эрх зүйн харилцаа үргэлжилсэн шинжтэй харилцаа
байдаг.
Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь захиргааны эрх зүйн
харилцаатай холбоотой байдаг онцлогтой. Захиргааны
байгууллагаас гаргадаг эрх зүйн акт нь гэр бүлийн эрх зүйн
харилцаа үүсэх хууль зүйн факт болдог.
- 4. 3. Гэр бүлийн эрх зүйн харилцааны
бүрэлдэхүүн, хууль зүйн факт
Гэр бүлийн эрх зүйн харилцааны субъект гэдэг нь
гэр бүлийн эрх зүйн харилцаанд оролцож эрх эдэлж, үүрэг
хүлээж байгаа этгээд юм. Гэр бүлийн эрх зүйн
харилцааны субъект нь зөвхөн иргэн байна. Монгол
улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн байна.
Иргэн гэр бүлийн эрх зүйн харилцаанд оролцохдоо
гэрлэгч, гэр бүлийн гишүүн гэсэн эрх зүйн байдалтайгаар
оролцоно.
Гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан адил
эрх эдэлж, үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ.
Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгч, тэдэнтэй хамт
амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд
болон төрөл, садангийн хүнийг хэлнэ. Төрлийн хүн гэж
гэрлэгчдийн эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ
хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хэлнэ. Садангийн хүн
гэж
гэрлэгчдийн
төрсөн
ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ.
- 5. Иргэн гэр бүлийн эрх зүйн харилцааны
субъект байхын тулд эрх зүйн чадвар, чадамжтай
байх ѐстой. Гэр бүлийн эрх зүйн харилцааны
субъектын чадвар гэдэг нь иргэн гэр бүлийн
харилцаанд оролцож эрх эдэлж, үүрэг хүлээх
боломжийг хэлэх бөгөөд энэ нь төрснөөр эхэлж,
нас барснаар дуусгавар болно. Гэр бүлийн эрх
зүйн субъектын чадамж гэдэг нь гэр бүлийн эрх
зүйн харилцаанд бие даан оролцож, эрх эдэлж
үүрэг хүлээж, түүнээс үүсэх эрх зүйн үр дагаварыг
хариуцах чадварыг хэлнэ. Гэр бүлийн тухай
хуулинд иргэний чадвар, чадамжийн талаар
зохицуулаагүй тул иргэний эрх зүйн чадвар,
чадамжтай уялдуулан авч үзвэл зохино.
.
- 6. Гэр бүлийн эрх зүйн харилцааны субъектын бүрэн
чадамж 18 наснаас үүснэ. 16-18 насны иргэн хүндэтгэн
үзэх шалтгаантай /16-18 насандаа хүүхэд төрүүлж эцэг, эх
болох, өрх толгойлох гэх мэт/ тохиолдолд өөрийнх нь
хүсэлт, эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр шүүх
иргэний эрх зүйн бүрэн чадамжтайд тооцож болно.
Иргэний бүрэн бус чадамж 14-18 насны хүмүүст
хамаарна. 14 насанд хүрсэн хүүхдийн өргөдлийг үндэслэн
түүний эцэг эхийг тогтоох, үрчлэлтийг хүчингүйд тооцуулах
асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
.
Иргэний зарим чадамж 7-14 насны хүмүүст
хамаарна.
.
Иргэний хуульд зааснаар 7 хүртлэх насны хүүхэд,
шүүхээр эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон этгээд гэр
бүлийн эрх зүйн чадамжгүй байна.
.
- 7. Гэр бүлийн эрх зүйн харилцааны объект нь
тухайн харилцаанд оролцож буй субъектын үйл
ажиллагаа чиглэгдэж буй зүйлийг хэлнэ. Гэр
бүлийн эрх зүйн харилцааны объектэд эд
хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх,
үйлдэл
хамаарна.
.
Гэр бүлийн эрх зүйн харилцааны агуулга нь
тухайн харилцаанд оролцогчдын эрх, үүргийн
нэгдлээр тодорхойлогдоно.
.
Гэр бүлийн эрх зүйн харилцааг үүсгэж,
өөрчилж, дуусгавар болох нөхцөл байдлыг хууль
зүйн факт гэнэ.
.
- 8. Хууль зүйн факт
Үйлдэл
Үйл явдал
• Гэрлэх
• Хүүхэд үрчлэн авах
• Гэрлэлтээ цуцлуулах
• хүүхэд төрөх
• Гэрлэгчдийн нэг нь
нас барахад
гэрлэлтийн харилцаа
дуусна.
• Хөдөлмөрийн
чадваргүй болох
- 9. Үйлдэл
Хууль бус
Хууль зүйн дагуу
• Захиргааны журмаас
эцэг тогтоох
• Харгалзан дэмжигч
тогтоох
• Хүүхдийг гэр бүлдээ
авч асран
хүмүүжүүлэх
• Хуурамч гэр бүл
болох
• Эцэг эх байх эрхээ
урвуулан ашиглах
• Тэтгэлэг төлөхөөс
зайлсхийх
•