ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Лекц №2. ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ
ЗҮЙН ХАРИЛЦАА
1. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, түүний
субъект
2. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хууль
зүйн факт
I. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, түүний
субъект

•
•
•
•

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдэг нь ажилтан, ажил
олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр
үүсч байгаа хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээгээр
зохицуулагдаж байгаа харилцааг хэлнэ.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрлөх эрхийн
чадвар, чадамж бүхий дараах субъектууд оролцдог. Үүнд:
Ажил олгогч /захиргаа/
Ажилтан
Ажилтны эрх, ашгийг төлөөлөн хамгаалах үйлдвэрчний эвлэлийн
байгууллага /ҮЭБ/
Гуравдагч этгээд. /ХМТК, шүүх, хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэгч
байгууллага гэх мэт/
Ажил олгогч нь иргэн, хуулийн этгээд байна. Ажил олгогч гэдэг
нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж
байгаа этгээдийг хэлнэ.
Ажилтан гэдэг нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан
ажиллаж байгаа иргэнийг хэлнэ. Иргэн хөдөлмөрийн эрх зүйн
харилцаанд ажилтан, ажил олгогч аль алиных нь хувиар оролцдог.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч субъектүүдийн чадвар, чадамжийг
иргэний хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч ажилтныг
чадамжийн хувьд эрхийн бүрэн чадамжтай, бүрэн бус чадамжтай, хязгаарлагдмал
чадамжтай, бүрэн чадамжгүй гэж ангилна.
• Ажилтан нь 18 насанд хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болсноор тодорхой ажил үүрэг
гүйцэтгэх, хийж байгаа ажил үүргийнхээ онцлогоос хамаарч эд хөрөнгө хариуцах
боломжтой болно.
• Насанд хүрээгүй буюу 14-18 хүртлэх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус
чадамжтайд тооцогдох ба насанд хүрээгүй хүнийг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд
оролцоход ажлын цагийн хязгаарыг тогтоох, хийж гүйцэтгэх ажил болон хориглох
ажлын байрыг тогтоох, түүнчлэн зохих зөвшөөрлийн үндсэн дээр хөдөлмөрийн
харилцаанд оролцох зэрэг онцлогтой. Насанд хүрээгүй хүнийг ажилуулахыг
хориглоогүй ажлын байранд 15 насанд хүрсэн хүн эцэг эх, буюу харгалзан дэмжигчийн
зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Харин мэргэжлийн
баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 14 насанд хүрсэн хүнтэй эцэг
эх, харгалзан дэмжигч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
• Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдаагүй чадамжийнхаа
хүрээнд
харгалзан
дэмжигчийн
зөвшөөрлөөр
хэлцэл
хийж
болох
ба
тухайлбал, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож болно. Иргэний хуульд заасан
7 хүртлэх насны этгээд, эрх зүйн чадамжгүйд тооцогдсон этгээд иргэний эрх зүйн
чадамжгүй бөгөөд мөн хөдөлмөрийн эрх зүйн чадамжгүй байна.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч ажилтныг эрх зүйн байдлыг нь
шалгуур болгож:
- Хөдөлмөрийн чадвар, чадамж бүхий иргэн
-Насанд хүрээгүй хүн
-Эмэгтэй хүн
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
-Ахмад настан
-Гадаадын иргэн, харъяалалгүй иргэн гэж ангилан үзнэ.
III. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хууль зүйн
факт
Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны агуулга гэдэг нь
уг харилцаанд оролцогчдын эрх, үүргийг хэлнэ.
Хөдөлмөрийн
эрх
зүйн
харилцааг
үүсгэж, өөрчлөх, дуусгавар болох үндэслэлүүдийг
хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хууль зүйн факт гэнэ.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь үйл явдалд тулгуурлан
үүсдэггүй, зөвхөн үйлдэлд тулгуурлан үүсдэгээрээ
онцогтой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа
хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг. Мөн төрийн
жинхэнэ албанд эрх бүхий этгээд томилсноор үүсдэг. Зарим
ажил албанд иргэдийг сонгон шалгаруулах журмаар авах
явдал байдаг. Тухайлбал их дээд сургуулийн багш.
• Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа уг харилцаанд
оролцогчдын нэг буюу 2 талын санаачлагаар, мөн бусад
этгээдийн санаачлагаар өөрчлөгдөж, дуусгавар болж
болно.

More Related Content

лекц №2

  • 1. Лекц №2. ХӨДӨЛМӨРИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА 1. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, түүний субъект 2. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хууль зүйн факт
  • 2. I. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, түүний субъект • • • • Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдэг нь ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр үүсч байгаа хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа харилцааг хэлнэ. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хөдөлмөрлөх эрхийн чадвар, чадамж бүхий дараах субъектууд оролцдог. Үүнд: Ажил олгогч /захиргаа/ Ажилтан Ажилтны эрх, ашгийг төлөөлөн хамгаалах үйлдвэрчний эвлэлийн байгууллага /ҮЭБ/ Гуравдагч этгээд. /ХМТК, шүүх, хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага гэх мэт/ Ажил олгогч нь иргэн, хуулийн этгээд байна. Ажил олгогч гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ. Ажилтан гэдэг нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ. Иргэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтан, ажил олгогч аль алиных нь хувиар оролцдог.
  • 3. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч субъектүүдийн чадвар, чадамжийг иргэний хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч ажилтныг чадамжийн хувьд эрхийн бүрэн чадамжтай, бүрэн бус чадамжтай, хязгаарлагдмал чадамжтай, бүрэн чадамжгүй гэж ангилна. • Ажилтан нь 18 насанд хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болсноор тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, хийж байгаа ажил үүргийнхээ онцлогоос хамаарч эд хөрөнгө хариуцах боломжтой болно. • Насанд хүрээгүй буюу 14-18 хүртлэх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтайд тооцогдох ба насанд хүрээгүй хүнийг хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцоход ажлын цагийн хязгаарыг тогтоох, хийж гүйцэтгэх ажил болон хориглох ажлын байрыг тогтоох, түүнчлэн зохих зөвшөөрлийн үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцох зэрэг онцлогтой. Насанд хүрээгүй хүнийг ажилуулахыг хориглоогүй ажлын байранд 15 насанд хүрсэн хүн эцэг эх, буюу харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Харин мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 14 насанд хүрсэн хүнтэй эцэг эх, харгалзан дэмжигч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. • Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдаагүй чадамжийнхаа хүрээнд харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэлцэл хийж болох ба тухайлбал, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцож болно. Иргэний хуульд заасан 7 хүртлэх насны этгээд, эрх зүйн чадамжгүйд тооцогдсон этгээд иргэний эрх зүйн чадамжгүй бөгөөд мөн хөдөлмөрийн эрх зүйн чадамжгүй байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч ажилтныг эрх зүйн байдлыг нь шалгуур болгож: - Хөдөлмөрийн чадвар, чадамж бүхий иргэн -Насанд хүрээгүй хүн -Эмэгтэй хүн -Хөгжлийн бэрхшээлтэй иргэн -Ахмад настан -Гадаадын иргэн, харъяалалгүй иргэн гэж ангилан үзнэ.
  • 4. III. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хууль зүйн факт Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны агуулга гэдэг нь уг харилцаанд оролцогчдын эрх, үүргийг хэлнэ. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчлөх, дуусгавар болох үндэслэлүүдийг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хууль зүйн факт гэнэ. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь үйл явдалд тулгуурлан үүсдэггүй, зөвхөн үйлдэлд тулгуурлан үүсдэгээрээ онцогтой. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг. Мөн төрийн жинхэнэ албанд эрх бүхий этгээд томилсноор үүсдэг. Зарим ажил албанд иргэдийг сонгон шалгаруулах журмаар авах явдал байдаг. Тухайлбал их дээд сургуулийн багш. • Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа уг харилцаанд оролцогчдын нэг буюу 2 талын санаачлагаар, мөн бусад этгээдийн санаачлагаар өөрчлөгдөж, дуусгавар болж болно.