ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Ялгаруулах болон бэлэг
эрхтэний тогтолцоо
Бодисын солилцооны үр дүнд үүссэн
илүүдэл бодис мөн гаднаас биед орж
ирсэн гадны биет болон хортой зүйлийг
бие мах бодиос зайлуулах үүргийг
ялгаруулах эрхтэнүүд гүйцэтгэнэ.
Ялгаруулах эрхтэнд: бөөр, хөлсний
булчирхай, уушиг, гэдэс зэрэг эрхтэн
орно.
• Бөөрөөр ус болон бодисын солилцооны
бүтээгдэхүүн, илүүдэл давс, бусад эрхтэнд
идэвхгүйжсэн гадны зүйл болон хорыг
биеэс зайлуулагддаг.
• Хөлсний булчирхай ус давсыг ялгаруулдаг.
• Бөөр болон хөлсний булчирхай биеийн
дотоод орчны урвал болон ионы найрлага,
осмос даралтын тогтвортой байдлыг
хангахад чухал үүргийг гүйцэтгэнэ.
• Уушиг биеэс нүүрс хүчлийн хий, ус болон
зарим дэгдэмхий хийг гадагш ялгаруулдаг.
• Гэдэсний салстаар цуснаас бодисын
солилцооны зарим бүтээгдэхүүн тухайлбал:
• Цөсний нөсөө, хүнд металлын давснууд
гадагшлуулагддаг.
•
Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо
• Үүнд: хос бөөр, шээсийг цуглуулж
гадагшлуулах эрхтэнүүд болох шээсний
цорго, давсаг, шээсний сүв зэрэг орно.
• Бөөр/ren,nephros/ хэвлийн ар хананд
сээрний 12, бүслэхийн 1-2-р нугалмын
харалдаа байрладаг.
• Баруун бөөр зүүнээсээ 1-1,5 см доор
байрладаг.
• Бөөр нь тархилаг ба холтослог эдээс
тогтодог. Холтослог нь захаараа, тархилаг нь
төвдөө байрлана. Тархилаг эд нь конус
хэлбэртэй цацнуудаас бүрдэх ба тэдгээр нь
хоорондоо холтослог эдээр
тусгаарлагдана.Суурь нь гадагш, орой нь
бөөрний үүдрүү чиглэсэн байдаг.
• Оройнууд нь 2-3-раа нэгдэн хөхлөг болдог
ба тэдгээрийн орой нь жижиг нүхнүүдтэй
түүгээр шээс бага аяганцарт орж 8-9 бага
аяганцар их аяганцарт нээгдэх ба их
аяганцар 2 байх бөгөөд тэвш болж нэгдээд
доош шээсний цорго болж үргэлжилдэг.
• Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгжийг
нефрон гэнэ.
• Энд шээс үүсэх үйл ажиллагаа явагдана.
• 1 бөөр сая орчим нефроноос бүрэлдэх бөгөөд
нефрон бүр дараах хэсгүүдтэй: 1. түүдгэнцрийн гэрдан хучуур эдийн 2 давхаргаас тогтсон хундага
хэлбэртэй бүтэц, түүний дотор давхарга нь бөөрний
түүдгэнцрийн капилярын ханыг хучиж нийтдээ
бөөрний биенцрийг үүсгэнэ. Түүдгэнцрийн гэрний 2
давхаргын хоорондох зайнд анхдагч шээс
түүдгэнцрээр урсах цуснаас шүүрэн үүсэж энэ
хөндий цааш нефроны сувганцрын хөндий болж
үргэлжилнэ.
•
•
•
•
•
•

2.Бөөрний анхдагч тахир сувганцар
3. Нефроны гогцоо/Генлийн гогцоо/
4.Бөөрний хоёрдогч тахир сувганцар
5. Нефроны сувганцрын нэмэлт хэсэг
6.Бөөрний шулуун сувганцар
Анхдагч шээс дээрхи сувганцруудаар урсах
явцдаа биед хэрэгтэй зүйлээ буцаан бөөрний
эдэд шингээж хоёрдогч шээс болдог.
• 7.Хөхлөгийн цорго нь хэд хэдэн цуглуулагч
сувганцрыг нэгтгэн үүсэж бөөрний тархилаг
бодис хөхлөгийн түвшинд байрлан
хөхлөгийн оройд нүхээр нээгдэнэ. Энэ
нүхээр бага аяганд эцсийн шээс орж ирэх
бөгөөд энэ цорго шээс үүсгэхэд оролцохгүй
зөвхөн дамжуулна.
Бөөрний судасжилт
• Бөөр цусан хангамжаа бөөрний артериас
авдаг. Бөөрний артери гол судасны хэвлийн
хэсгээс эхлэдэг бөгөөд бөөрний үүдээр орж
салаалан цацнуудын завсраар холтослогийг
чиглэн, холтослог тархилагийн зааг дээр
нумран судасны нум үүсгэнэ. Эндээс
холтослогийн хэсгэнцэр хоорондуур
салаалж түүдгэнцэрт авчрагч хялгасан судас
ирж түүдгэнцрээс гаргагч судас гарч
үргэлжилдэг.
• Авчрагч нь артериолын, гаргагч судас нь
венулын бүтэцтэй. Гаргагч нь цаашдаа тахир
ба шулуун сувганцрыг бүрхсэн капилярын
торд шилжин артерриа даган явсаар
бөөрний үүдээр v. renalis нэрээр гардаг.
Ийнхүү бөөрөнд цусны капилярын 2 урсгал
болох капилярын түүдэг,ба кап-рын тор
оршиж буй нь анхдагч ба эцсийн шээс
үүсдэг үйлтэй холбоотой юм.
Бөөрний цорго
• Ureter нь тэвшнээс давсагруу шээсийг
зөөвөрлөгч нарийн хос хоолой юм.
•
Давсаг
• Vesica urinaria, хос биш хөндийт эрхтэн
бөгөөд шээсийг хуримтлуулан шээдэг
сүвээр гадагш гаргана.
Эр бэлэг эрхтэн
• Дотор хэсэг: төмсөг, төмсөгний дайвар, үр дамжуулах
суваг, туслах булчирхайнууд.
• Гадар хэсэг: шодой, хушга.
• Төмсгөнд сперматозоид ба эр бэлгийн гормон үүсдэг.
Бэлгийн бойжилтын насанд хүрмэгц төмсөгний тахир
сувганцруудад сперматогенез эхлэж эр бэлгийн эсүүд
үүсч эхлэнэ. Энэ үйл насан турш үргэлжилнэ.
Сперматозоидууд их олноор үүснэ. Үрийн шингэнд
хэдэн 100-н 1000-н сперматозоид байдаг. Төмсгөнд эр
бэлгийн гормон үүснэ/андроген/:
тестостерон,андростерон. Энэ –ын үйлчлэлээр эр
бэлгийн анхдагч ба 2-догч шинж бүрэлддэг.
• Төмсөгний дотоод шүүрлийн үйл аж-гаа
өнчин тархины өмнөд хэсгийн гонадотроп
гормоны зохицуулалтаар явагдана.
Эм бэлэг эрхтэн
• Эмэгтэй хүний дотор бэлэг эрхтэн бага
аарцгийн хөндийд байрлана.
Үүнд:сав/үтрээ/, умай, умайн гуурс,
өндгөвч.
• Гадна эрхтэн:умдаг, их бага жарван,хэлүү,
савны үүдэвч, үүдэвчний булчирхай,
шээсний сүв.
• Дотор эрхтэн нөхөн үржлийн үүрэгтэй.
• Өндгөвч,эм бэлгийн булчирхай. Холтослог
ба тархилаг бодисоос бүрдэнэ. Эхээс
төрөхөд 100000-400000 анхдагч цэврүүтэй
байна. Бэлгийн бойжилт эхлэхэд анхдагч
цэврүү цөөрч 30000-50000 болдог. Насан
турш 450-500 ширхэг нь боловсорч бусад нь
шимэгдэнэ. Эм бэлэг эрхтэнд сүүний
булчирхай хамрагддаг.
• Эм бэлэг эрхтэнд оогенез явагдан, үр
тогтож, үр хөврөл хөгжин төрөлтөөр гадагш
гардаг.Өндгөвчинд дотоод шүүрлийн
гормон ялгардаг.Эм бэлэг эрхтэний үйл
ажиллагаа нь эмэгтэйн биед илэрдэг
тодорхой хэмнэлт өөрчлөлтөөр илэрдэг
бөгөөд үүнийг сарын тэмдгийн мөчлөг
гэнэ.
• Энэ үед гарах өөрчлөлт гипоталямус, өнчин тархи,
өндгөвч, умайг хамардаг байна. Эдгээр өөрчлөлтүүд
харилцан уялдаатай явагдана.Гипотал. Болон өнчин
тархины мөчлөгийн үед гонадотроп гормонууд
ялгардаг. Эдгээр нь өндгөвч ба умайд явагдах үйл
ажиллагааг идэвхжүүлдэг.
• Гонадотроп гормоны нөлөөгөөр өндгөвчинд 28 хоноод
давтагдах өөрчлөлт явагдана. Эм бэлгийн гормон 2
байна: эстроген гестаген. Эстроген нь бэлгийн
бойжилтыг нөхцөлдүүлнэ. Эмэгтэйн биеийг хүүхэд
төрүүлэхэд бэлдэнэ.
• Гестаген өндгөвчний шар биед үүсч жирэмсний хэвийн
явцыг нөхцөлдүүлнэ.

More Related Content

шээс ялгаруулах 2 6

  • 1. Ялгаруулах болон бэлэг эрхтэний тогтолцоо Бодисын солилцооны үр дүнд үүссэн илүүдэл бодис мөн гаднаас биед орж ирсэн гадны биет болон хортой зүйлийг бие мах бодиос зайлуулах үүргийг ялгаруулах эрхтэнүүд гүйцэтгэнэ. Ялгаруулах эрхтэнд: бөөр, хөлсний булчирхай, уушиг, гэдэс зэрэг эрхтэн орно.
  • 2. • Бөөрөөр ус болон бодисын солилцооны бүтээгдэхүүн, илүүдэл давс, бусад эрхтэнд идэвхгүйжсэн гадны зүйл болон хорыг биеэс зайлуулагддаг. • Хөлсний булчирхай ус давсыг ялгаруулдаг. • Бөөр болон хөлсний булчирхай биеийн дотоод орчны урвал болон ионы найрлага, осмос даралтын тогтвортой байдлыг хангахад чухал үүргийг гүйцэтгэнэ. • Уушиг биеэс нүүрс хүчлийн хий, ус болон зарим дэгдэмхий хийг гадагш ялгаруулдаг.
  • 3. • Гэдэсний салстаар цуснаас бодисын солилцооны зарим бүтээгдэхүүн тухайлбал: • Цөсний нөсөө, хүнд металлын давснууд гадагшлуулагддаг. • Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоо • Үүнд: хос бөөр, шээсийг цуглуулж гадагшлуулах эрхтэнүүд болох шээсний цорго, давсаг, шээсний сүв зэрэг орно. • Бөөр/ren,nephros/ хэвлийн ар хананд сээрний 12, бүслэхийн 1-2-р нугалмын харалдаа байрладаг.
  • 4. • Баруун бөөр зүүнээсээ 1-1,5 см доор байрладаг. • Бөөр нь тархилаг ба холтослог эдээс тогтодог. Холтослог нь захаараа, тархилаг нь төвдөө байрлана. Тархилаг эд нь конус хэлбэртэй цацнуудаас бүрдэх ба тэдгээр нь хоорондоо холтослог эдээр тусгаарлагдана.Суурь нь гадагш, орой нь бөөрний үүдрүү чиглэсэн байдаг.
  • 5. • Оройнууд нь 2-3-раа нэгдэн хөхлөг болдог ба тэдгээрийн орой нь жижиг нүхнүүдтэй түүгээр шээс бага аяганцарт орж 8-9 бага аяганцар их аяганцарт нээгдэх ба их аяганцар 2 байх бөгөөд тэвш болж нэгдээд доош шээсний цорго болж үргэлжилдэг. • Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгжийг нефрон гэнэ.
  • 6. • Энд шээс үүсэх үйл ажиллагаа явагдана. • 1 бөөр сая орчим нефроноос бүрэлдэх бөгөөд нефрон бүр дараах хэсгүүдтэй: 1. түүдгэнцрийн гэрдан хучуур эдийн 2 давхаргаас тогтсон хундага хэлбэртэй бүтэц, түүний дотор давхарга нь бөөрний түүдгэнцрийн капилярын ханыг хучиж нийтдээ бөөрний биенцрийг үүсгэнэ. Түүдгэнцрийн гэрний 2 давхаргын хоорондох зайнд анхдагч шээс түүдгэнцрээр урсах цуснаас шүүрэн үүсэж энэ хөндий цааш нефроны сувганцрын хөндий болж үргэлжилнэ.
  • 7. • • • • • • 2.Бөөрний анхдагч тахир сувганцар 3. Нефроны гогцоо/Генлийн гогцоо/ 4.Бөөрний хоёрдогч тахир сувганцар 5. Нефроны сувганцрын нэмэлт хэсэг 6.Бөөрний шулуун сувганцар Анхдагч шээс дээрхи сувганцруудаар урсах явцдаа биед хэрэгтэй зүйлээ буцаан бөөрний эдэд шингээж хоёрдогч шээс болдог.
  • 8. • 7.Хөхлөгийн цорго нь хэд хэдэн цуглуулагч сувганцрыг нэгтгэн үүсэж бөөрний тархилаг бодис хөхлөгийн түвшинд байрлан хөхлөгийн оройд нүхээр нээгдэнэ. Энэ нүхээр бага аяганд эцсийн шээс орж ирэх бөгөөд энэ цорго шээс үүсгэхэд оролцохгүй зөвхөн дамжуулна.
  • 9. Бөөрний судасжилт • Бөөр цусан хангамжаа бөөрний артериас авдаг. Бөөрний артери гол судасны хэвлийн хэсгээс эхлэдэг бөгөөд бөөрний үүдээр орж салаалан цацнуудын завсраар холтослогийг чиглэн, холтослог тархилагийн зааг дээр нумран судасны нум үүсгэнэ. Эндээс холтослогийн хэсгэнцэр хоорондуур салаалж түүдгэнцэрт авчрагч хялгасан судас ирж түүдгэнцрээс гаргагч судас гарч үргэлжилдэг.
  • 10. • Авчрагч нь артериолын, гаргагч судас нь венулын бүтэцтэй. Гаргагч нь цаашдаа тахир ба шулуун сувганцрыг бүрхсэн капилярын торд шилжин артерриа даган явсаар бөөрний үүдээр v. renalis нэрээр гардаг. Ийнхүү бөөрөнд цусны капилярын 2 урсгал болох капилярын түүдэг,ба кап-рын тор оршиж буй нь анхдагч ба эцсийн шээс үүсдэг үйлтэй холбоотой юм.
  • 11. Бөөрний цорго • Ureter нь тэвшнээс давсагруу шээсийг зөөвөрлөгч нарийн хос хоолой юм. • Давсаг • Vesica urinaria, хос биш хөндийт эрхтэн бөгөөд шээсийг хуримтлуулан шээдэг сүвээр гадагш гаргана.
  • 12. Эр бэлэг эрхтэн • Дотор хэсэг: төмсөг, төмсөгний дайвар, үр дамжуулах суваг, туслах булчирхайнууд. • Гадар хэсэг: шодой, хушга. • Төмсгөнд сперматозоид ба эр бэлгийн гормон үүсдэг. Бэлгийн бойжилтын насанд хүрмэгц төмсөгний тахир сувганцруудад сперматогенез эхлэж эр бэлгийн эсүүд үүсч эхлэнэ. Энэ үйл насан турш үргэлжилнэ. Сперматозоидууд их олноор үүснэ. Үрийн шингэнд хэдэн 100-н 1000-н сперматозоид байдаг. Төмсгөнд эр бэлгийн гормон үүснэ/андроген/: тестостерон,андростерон. Энэ –ын үйлчлэлээр эр бэлгийн анхдагч ба 2-догч шинж бүрэлддэг.
  • 13. • Төмсөгний дотоод шүүрлийн үйл аж-гаа өнчин тархины өмнөд хэсгийн гонадотроп гормоны зохицуулалтаар явагдана.
  • 14. Эм бэлэг эрхтэн • Эмэгтэй хүний дотор бэлэг эрхтэн бага аарцгийн хөндийд байрлана. Үүнд:сав/үтрээ/, умай, умайн гуурс, өндгөвч. • Гадна эрхтэн:умдаг, их бага жарван,хэлүү, савны үүдэвч, үүдэвчний булчирхай, шээсний сүв. • Дотор эрхтэн нөхөн үржлийн үүрэгтэй.
  • 15. • Өндгөвч,эм бэлгийн булчирхай. Холтослог ба тархилаг бодисоос бүрдэнэ. Эхээс төрөхөд 100000-400000 анхдагч цэврүүтэй байна. Бэлгийн бойжилт эхлэхэд анхдагч цэврүү цөөрч 30000-50000 болдог. Насан турш 450-500 ширхэг нь боловсорч бусад нь шимэгдэнэ. Эм бэлэг эрхтэнд сүүний булчирхай хамрагддаг.
  • 16. • Эм бэлэг эрхтэнд оогенез явагдан, үр тогтож, үр хөврөл хөгжин төрөлтөөр гадагш гардаг.Өндгөвчинд дотоод шүүрлийн гормон ялгардаг.Эм бэлэг эрхтэний үйл ажиллагаа нь эмэгтэйн биед илэрдэг тодорхой хэмнэлт өөрчлөлтөөр илэрдэг бөгөөд үүнийг сарын тэмдгийн мөчлөг гэнэ.
  • 17. • Энэ үед гарах өөрчлөлт гипоталямус, өнчин тархи, өндгөвч, умайг хамардаг байна. Эдгээр өөрчлөлтүүд харилцан уялдаатай явагдана.Гипотал. Болон өнчин тархины мөчлөгийн үед гонадотроп гормонууд ялгардаг. Эдгээр нь өндгөвч ба умайд явагдах үйл ажиллагааг идэвхжүүлдэг. • Гонадотроп гормоны нөлөөгөөр өндгөвчинд 28 хоноод давтагдах өөрчлөлт явагдана. Эм бэлгийн гормон 2 байна: эстроген гестаген. Эстроген нь бэлгийн бойжилтыг нөхцөлдүүлнэ. Эмэгтэйн биеийг хүүхэд төрүүлэхэд бэлдэнэ. • Гестаген өндгөвчний шар биед үүсч жирэмсний хэвийн явцыг нөхцөлдүүлнэ.