ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
2013.07.15 №81
Журам батлах тухай
Монгол улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8
дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1/1264 дүгээр
албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1.”Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлж,
нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.БАТТУЛГА
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны
07 дугаар сарын 15-ний өдрийн
81 дүгээр тогтоолын хавсралт
Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи,
ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийслэлийн хөгжилд тулгамдсан асуудлыг иргэд, олон нийтийн
хүсэлт, орон нутгийн засаг захиргааны санаачлагаар шинэ техник, технологи, ноу-
хау нэвтрүүлэх, нутагшуулах, технологи дамжуулах замаар хүн амын нийтийн
хэрэгцээнд зориулсан эд хөрөнгө бий болгох туршилтын төсөл, хөтөлбөр /цаашид
төсөл гэх/-ийг гүйцэтгэгчийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, үүний үр дүнд Монгол Улсын
нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах,
инновацийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад журмын
зорилго оршино.
1.2. Энэхүү журмаар зохицуулагдах төсөл нь дараах шаардлагыг хангасан
байна.
1.2.1. нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, орон
нутгийн засаг захиргаа дангаараа хэрэгжүүлэхэд технологийн шийдэл, санхүүгийн
хувьд бэрхшээлтэй, эрсдэл өндөртэй, төр хувийн хэвшлийн түншлэл зайлшгүй
шаардлагатай байх;
1.2.2. нийслэл хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдэд нийцсэн
байх;
1.2.3. Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан орон
нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байх;
1.2.4. үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль
орчинд сөрөг нөлөөгүй, улс орны болон тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг
ашиг сонирхол, эрэлт хэрэгцээг хангасан байх;
1.2.5. цаг хугацааны хувьд тэргүүн ээлжинд шийдвэрлэх шаардлагатай
гэж иргэд, оршин суугчид үзсэн, тэднийг хяналт тавих боломжоор хангасан байх;
1.2.6. хэрэгжүүлэх бүрэн боломжтой, олон улсын стандартад нийцсэн,
шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан байх;
1.2.7. эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай болох нь техник, эдийн
засгийн үндэслэлээр нотлогдсон байх;
1.2.8. төсөл хэрэгжүүлэх явцад болон нутагшуулж хүлээлгэн өгөх хүртэлх
баталгаат хугацаанд үүсэх аливаа эрсдэлийг төсөл хэрэгжүүлэгч этгээд бүрэн
хариуцахаар хүлээн зөвшөөрч байх;
1.2.9. төсөл бүрэн хэрэгжиж техник технологи нутагшин тухайн орон
нутагт хүлээлгэн өгсний дараа гэрээний дагуух эргэн төлөгдөх нөхцөл хэрэгжиж
эхэлнэ.
1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн болон инновацийн
бүтээгдэхүүн, инновацийн төсөл нь Инновацийн тухай хуульд заасан шаардлагыг
хангасан байна.
Хоёр. Нэр томъёо
2.1. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог холбогдох хууль тогтоомжид
заасны дагуу дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
2.1.1. “нийтийн хэрэгцээнд зориулсан эд хөрөнгө” гэж тухайн нутаг
дэвсгэрийн хүн амын дийлэнх олонхийн эрх ашиг, амьдрах нөхцөлийг хангахад
зайлшгүй шаардлагатай барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто
зам, дэд бүтэц зэргийг;
2.1.2. “шинэ техник, технологи” гэж нийслэлийн бүтээн байгуулалт,
хөрөнгө оруулалтад зайлшгүй шаардлагатай дэвшилтэт техник технологи, тоног
төхөөрөмж, оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад
чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаатай үйл
ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг;
2.1.3. "ноу-хау” гэж үйлдвэрлэл, удирдлага, худалдаа, санхүүгийн үнэ
цэнэ бүхий эзэмшиж, ашиглахад тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг,
туршлагыг;
2.1.4. “инноваци” гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн
бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл
ажиллагааг;
2.1.5. “технологи дамжуулах” гэж технологи эзэмшигч өөрийн технологийг
ашиглах эрхийг бусад иргэн, хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлэх
үйл ажиллагааны цогцолборыг;
2.1.6. “нутагшуулах” гэж шинээр нэвтрүүлсэн техник технологи монгол
орны цаг уур, газар зүйн тогтолцоонд нийцсэн хэвийн үйл ажиллагаатай болсон
байх, иргэд олон нийтийн хэрэгцээг хангахуйц техник эдийн засгийн үр ашиг,
өгөөжөө өгч эхэлсэн байх, энэ талаар эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт
гарсан байхыг тус тус ойлгоно.
Гурав. Төсөл хэрэгжүүлэх саналыг шийдвэрлэх
3.1. Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд нийслэлд өөрсдийн
хөрөнгөөр гүйцэтгэн нийслэлийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх тухай
саналыг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий
ажлын хэсэг ажиллуулна.
3.2. Эргэн төлөгдөх нөхцлийг Төсвийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн
62.2, 62.3-т нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, Санхүү
хариуцсан хэлтсүүд тодорхойлно.
3.3. Шинээр хэрэглэх технологийнхоо түвшинд төрийн захиргааны төв
байгууллагаас эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлж
болно.
3.4. Төслийн санал, ажлын хэсгийн дүгнэлт, эргэн төлөгдөх нөхцлийг нэг
бүрчлэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.
3.5. Нийслэлийн Удирдлагын зөвлөлөөс дэмжигдсэн төслийг гэрээний
төслийн хамт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
хуралдаанаар хэлэлцүүлнэ.
3.6. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
хуралдаанаас зөвшөөрсөн төслийн хүрээнд нийслэлийн Засаг дарга гэрээ
байгуулна.
Дөрөв. Төслийн хэрэгжилтийг зохион байгуулахад
нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг
4.1. Төсөл хэрэгжүүлэх асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, Хурлын Тэргүүлэгчид дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1. нийслэлийн Засаг даргаас санал болгосон төслүүдтэй танилцаж,
шийдвэр гаргах;
4.1.2. хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн төслийг эргэн төлөгдөх нөхцлөөр
санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг батлах;
4.1.3. хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай хагас,
бүтэн жилээр танилцах.
4.1.4. хуульд заасан бусад бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
4.2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1. төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах;
4.2.2. төслийн техник эдийн засгийн үндэслэл, үр өгөөж болон
инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах эрх бүхий “Техник-инновацийн
зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;
4.2.3. төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, төсөл
хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
4.2.4. шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын болон
нийслэлийн төсөвт тусгуулах;
4.2.5. нутагшиж үр өгөөжөө өгсөн төсөл, шинэ техник технологи,
инновацийн үйл ажиллагааг урамшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх;
4.2.6. гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол төслийг
хэрэгжүүлэх явцад бий болсон хөдлөх, үл хөдлөх болон эдийн бус хөрөнгийг
нийслэлийн өмчид бүртгүүлэх ажлыг зохион байгуулах;
4.2.7. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг хүлээн
авч үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласны эхний 3 жилийн дундаж
ашгийн 15 хувьтай тэнцэх урамшууллыг гүйцэтгэгчид нэг удаа олгоно.
4.3. Төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, түүний нэгжүүд дараах чиг үүргийг
хэрэгжүүлнэ.
4.3.1. төслийн саналыг хүлээн авах, бүртгэх, Нийслэлийн Засаг даргад
танилцуулах;
4.3.2. төслийн саналд “Техник-инновацийн зөвлөл”, шаардлагатай үед
бусад мэргэжлийн байгууллагатай хамтран дүгнэлт гаргах;
4.3.3. хэрэгжүүлж буй төслийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн
нэгдсэн сан бүрдүүлэх, хяналтын карт хөтлөх;
4.3.4. гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний үүргийн биелэлтийг
хангуулах талаар шаардлагатай арга хэмжээ авах санал боловсруулах;
4.3.5. төслийн талаар шаардлагатай баримт бичиг, материалыг
холбогдох этгээдээс гаргуулах;
4.3.6. төслийн бодлого, чиглэлийн талаар судалгаа хийж, нийслэлийн
нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтныг мэдээ, мэдээллээр хангах;
4.3.7. эргэн төлөгдөх хөрөнгийн төлбөрийн хуваарийг төсөл нэг бүрээр
гаргаж, нэгдсэн мэдээллийн бааз үүсгэж бүртгэл хөтлөх;
4.3.8. төслийн хүрээнд нийлүүлсэн эд хөрөнгийг нийслэлийн өмчийн
бүртгэлд тусгуулах;
4.3.9. энэ журмын 5.6-д заасны дагуу бичиг баримтыг ирүүлээгүй бол
даатгалын гэрээг байгуулж, даатгалын төлбөрийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс
суутган авна. Хэрэв гүйцэтгэгчид төлөх төлбөр байхгүй бол даатгалын төлбөр нь
гүйцэтгэгчээс гэрээний нөгөө талд төлөх өр болно.
Тав. Төсөл хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
5.1. Төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд дор
дурьдсан эрх эдэлнэ.
5.1.1. нийслэлийн бүтээн байгуулалтад зайлшгүй шаардлагатай, нийтийн
эрх ашигт нийцэх техник, эдийн засгийн үндэслэл бүхий шинэ техник технологи,
ноу-хау нэвтрүүлэх, нутагшуулах талаар хүсэлтээ гаргаж зохих журмын дагуу
шийдвэрлүүлэх;
5.1.2. бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх,
үнэлэх;
5.1.3. Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн нийслэлийн бүтээн
байгуулалтад зайлшгүй шаардлагатай, хүн амын нийтийн эрх ашигт нийцэх эд
хөрөнгө, бараа худалдах тухай санал дэвшүүлэх;
5.1.4. стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн
тохиолдолд түүнийг нь худалдан авах нөхцөлтэйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт
үйлдвэр байгуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэх;
5.1.5. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг харилцан
солилцох, хэвлэн нийтлэх;
5.1.6. гэрээнд заасан нөхцлийн дагуу төслөө хэрэгжүүлж дууссан, шинэ
техник технологийг нутагшуулж үр ашгаа өгөх нь нотлогдсон тохиолдолд гэрээний
нөгөө талд хүлээлгэн өгөх, эргэн төлөгдөх нөхцөлийн дагуу төлбөрөө шаардах;
5.1.7. хэрэгжүүлсэн төсөл, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх
ажлынхаа үр дүнг хүлээлгэн өгснөөс хойш эхний 3 жилийн дундаж ашгийн 15
хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг хүлээн авсан этгээдээс шаардах;
5.1.8. хэрэгжүүлсэн төсөл нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн
асуудалд чухал ач холбогдолтой, эдийн засгийн үр дүнтэй шинэ техник технологи
болох нь нотлогдож үр өгөөжөө өгсөн тохиолдолд уг төсөл, хөтөлбөрийг өөр
байршилд дахин хэрэгжүүлэх, мөн тухайн төсөл хэрэгжүүлэгч өөр төрлийн төсөл,
хөтөлбөр хэрэгжүүлэх санал ирүүлсэн тохиолдолд давуу эрх эдэлнэ.
5.2. Төсөл хэрэгжүүлэгч дор дурьдсан үүрэг хүлээнэ.
5.2.1. төслийг гэрээнд заасан нөхцлийн дагуу эхлүүлж, хийж дуусгах;
5.2.2. төсөл хэрэгжүүлэх хугацаанд холбогдох мэргэжлийн ажилтан
сургах, бэлтгэх ажлыг зохион байгуулах;
5.2.3. шинэ техник, технологийн туршилт, тохируулгын ажлыг хийж
гүйцэтгэн, үр дүнг тухай бүр нь мэдээлж байх;
5.2.4. үйлдвэрлэлийн технологийн туршилт хийх бол байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх;
5.2.5. төслийн хэрэгжилт, туршилт, тохируулгын ажлын явц буюу үр
дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр
байдал илэрвэл мэргэжлийн байгууллагад мэдэгдэж дүгнэлт гаргуулах, уг байдал
тогтоогдвол ажлаа зогсоох, учирч болох сөрөг нөлөөлөл, хохирлын талаар
гэрээний нөгөө тал болон холбогдох бусад байгууллагад мэдэгдэх;
5.2.6. шинээр нэвтрүүлсэн техник, технологийн түвшинд холбогдох эрх
бүхий мэргэжлийн болон хяналтын байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх;
5.2.7. гүйцэтгэгч нь ажил эхлэх өдрөөс чанарын баталгаат хугацаа
дуусах хүртэл хугацаанд гүйцэтгэгч, захиалагчийн хамтарсан нэрээр, гэрээний
тусгай нөхцөлд заасан дүнгээр даатгал хийлгэх, даатгалын гэрээ, гэрчилгээний
хуулбарыг нотариатаар баталгаажуулан ажил эхлэх өдрөөс өмнө гэрээний нөгөө
талд хүргүүлэх;
5.2.8. төсөл хэрэгжүүлэх явц болон гэрээгээр тохиролцсон баталгаат
хугацаанд эрсдэл, үйл ажиллагааны доголдол, аюулгүй байдлыг бүрэн хариуцах;
5.2.9. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад гэрээнд
заасан үр дүнд хүрэх бололцоогүй нь нотлогдсон, эсхүл давагдашгүй хүчин зүйл,
хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас уг ажлыг цаашид хэрэгжүүлэх
бололцоогүй болсон бол энэ тухайгаа гэрээний нөгөө талд даруй мэдэгдэх;
Зургаа. Ашиглалтанд хүлээж авах байгууллагын эрх үүрэг
6.1. Иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан төсөлд санал, дүгнэлт өгөх;
6.2. Төсөл хэрэгжүүлэгчтэй төсөл хэрэгжих хугацаанд хамтран ажиллах,
цаашид шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх;
6.3. Нутагшсан эсэх талаар дүгнэлт гаргах;
6.4. Нутагшсан гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор
батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг
данснаас хасах, олж авах, бүртгэх журмын 3.4-д заасны дагуу бүртгэл хийгдэж
нийслэлийн өмчид хүлээн авна.
6.5. Ашиглалтын дараах үйл ажиллагааг бүрэн хариуцна.
Долоо. Бусад
7.1. Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр
гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх
төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх хүсэлт, материалыг хүлээн авах,
дүгнэлт гаргах, шийдвэрлүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, тайлагнах, гэрээний
зүйлийг хүлээн авах, ашиглах үе шатанд ерөнхий хяналтыг Нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын нэгжүүд үйл ажиллагааны чиглэлээр хариуцан хамтран
хэрэгжүүлнэ.
7.2. Гэрээний хугацааны, чанарын, зардлын хяналт тавих зарчим,
нөхцлийг талууд гэрээндээ тусгайлан зааж хэрэгжүүлнэ.
7.3. Энэхүү журмыг зөрчсөн болон гэрээгээр хүлээсэн үүргээ
хэрэгжүүлээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу
хариуцлага хүлээнэ.
2013 оны 81 дүгээр тогтоол

More Related Content

What's hot (6)

DOCX
барилгын ажил гүйцэтгэх дараалал
batsuuri choij
PDF
2.2.Анхан шатны үнэлгээ
ssuserd07e59
PDF
durmuud batlah tuhai
Evsel Nith
PPTX
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
PDF
Havsralt 1
Munkh Orgil
DOCX
Zavkhan xorongo oruulalt 2014
Баянтөр Дэлгэр
барилгын ажил гүйцэтгэх дараалал
batsuuri choij
2.2.Анхан шатны үнэлгээ
ssuserd07e59
durmuud batlah tuhai
Evsel Nith
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
Havsralt 1
Munkh Orgil
Zavkhan xorongo oruulalt 2014
Баянтөр Дэлгэр

Similar to 2013 оны 81 дүгээр тогтоол (20)

PDF
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
The Business Council of Mongolia
PDF
Tmp3697
Evsel Nith
PDF
Tmp3697
Evsel Nith
PDF
хөрөнгө оруулалтын журам
Evsel Nith
PPTX
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орн сууцны барилгыг буулг...
Mongol Advocates
DOCX
бодлогын баримт бичиг
Buka King
PDF
Terguulegchdiin huraldaan
Buka King
DOCX
Duurgiin 2017 onii undsen chiglel
Altanmunkh Namnandorj
PDF
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
Buka King
PDF
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт
Evsel Nith
DOCX
инновацийн тухай
mecss
PDF
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
Evsel Nith
PDF
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
The Business Council of Mongolia
PDF
Zahiramj
Buka King
PDF
Zahiramj
Buka King
PDF
Нийслэлийн Засаг
Buka King
PDF
Zahiramjuud
Buka King
PDF
Газар зохион байгуулалтын төлөвлөгөө
Evsel Nith
PDF
Gzbt 2021.1
gantulga gombodorj
PPT
1[1].land readjustment mongolia
Bayar Tsend
Ulaanbaatar City Action Plan 2016-2020
The Business Council of Mongolia
Tmp3697
Evsel Nith
Tmp3697
Evsel Nith
хөрөнгө оруулалтын журам
Evsel Nith
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орн сууцны барилгыг буулг...
Mongol Advocates
бодлогын баримт бичиг
Buka King
Terguulegchdiin huraldaan
Buka King
Duurgiin 2017 onii undsen chiglel
Altanmunkh Namnandorj
улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах, дүрэм
Buka King
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт
Evsel Nith
инновацийн тухай
mecss
8 уйжайужа йбжа бау йужа йужайу а
Evsel Nith
2014.02.20 Дэвшилтэт технологи ба инновацийг нутагшуулах нь, Р. Сэддорж
The Business Council of Mongolia
Zahiramj
Buka King
Zahiramj
Buka King
Нийслэлийн Засаг
Buka King
Zahiramjuud
Buka King
Газар зохион байгуулалтын төлөвлөгөө
Evsel Nith
1[1].land readjustment mongolia
Bayar Tsend
Ad

More from Buka King (20)

DOCX
Ajliin albanii juram
Buka King
DOCX
махн
Buka King
PDF
Tmp2 b32 regeg
Buka King
PDF
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
Buka King
PDF
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
Buka King
PDF
хэлэлцэх асуудал
Buka King
PDF
Tmp26 ed
Buka King
DOCX
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Buka King
PDF
Tmp a32e
Buka King
PDF
Tmp ea7b
Buka King
PDF
terguulegchdeer heleltseh asuudal
Buka King
PDF
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Buka King
PDF
Togtool
Buka King
PDF
Tmp e785
Buka King
PDF
Tmp d923
Buka King
PDF
Tmp e1f9
Buka King
PDF
Ger horoolliin hogliin gazar
Buka King
PDF
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Buka King
DOC
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
Buka King
Ajliin albanii juram
Buka King
махн
Buka King
Tmp2 b32 regeg
Buka King
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
Buka King
улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги
Buka King
хэлэлцэх асуудал
Buka King
Tmp26 ed
Buka King
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Buka King
Tmp a32e
Buka King
Tmp ea7b
Buka King
terguulegchdeer heleltseh asuudal
Buka King
Bulgiin 2013 onii ehnii hagas jiliin tailan
Buka King
Togtool
Buka King
Tmp e785
Buka King
Tmp d923
Buka King
Tmp e1f9
Buka King
Ger horoolliin hogliin gazar
Buka King
Terguulegchdiin hurliin buren temdeglel
Buka King
нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь махн
Buka King
Ad

2013 оны 81 дүгээр тогтоол

  • 1. 2013.07.15 №81 Журам батлах тухай Монгол улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1/1264 дүгээр албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 1.”Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай. 2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /Э.Бат-Үүл/-д үүрэг болгосугай. ДАРГА Д.БАТТУЛГА
  • 2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хавсралт Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Нийслэлийн хөгжилд тулгамдсан асуудлыг иргэд, олон нийтийн хүсэлт, орон нутгийн засаг захиргааны санаачлагаар шинэ техник, технологи, ноу- хау нэвтрүүлэх, нутагшуулах, технологи дамжуулах замаар хүн амын нийтийн хэрэгцээнд зориулсан эд хөрөнгө бий болгох туршилтын төсөл, хөтөлбөр /цаашид төсөл гэх/-ийг гүйцэтгэгчийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, үүний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах, инновацийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад журмын зорилго оршино. 1.2. Энэхүү журмаар зохицуулагдах төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. 1.2.1. нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, орон нутгийн засаг захиргаа дангаараа хэрэгжүүлэхэд технологийн шийдэл, санхүүгийн хувьд бэрхшээлтэй, эрсдэл өндөртэй, төр хувийн хэвшлийн түншлэл зайлшгүй шаардлагатай байх; 1.2.2. нийслэл хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичгүүдэд нийцсэн байх; 1.2.3. Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарч байх; 1.2.4. үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, улс орны болон тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхол, эрэлт хэрэгцээг хангасан байх; 1.2.5. цаг хугацааны хувьд тэргүүн ээлжинд шийдвэрлэх шаардлагатай гэж иргэд, оршин суугчид үзсэн, тэднийг хяналт тавих боломжоор хангасан байх; 1.2.6. хэрэгжүүлэх бүрэн боломжтой, олон улсын стандартад нийцсэн, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг ашигласан байх; 1.2.7. эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай болох нь техник, эдийн засгийн үндэслэлээр нотлогдсон байх; 1.2.8. төсөл хэрэгжүүлэх явцад болон нутагшуулж хүлээлгэн өгөх хүртэлх баталгаат хугацаанд үүсэх аливаа эрсдэлийг төсөл хэрэгжүүлэгч этгээд бүрэн хариуцахаар хүлээн зөвшөөрч байх; 1.2.9. төсөл бүрэн хэрэгжиж техник технологи нутагшин тухайн орон нутагт хүлээлгэн өгсний дараа гэрээний дагуух эргэн төлөгдөх нөхцөл хэрэгжиж эхэлнэ. 1.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн болон инновацийн бүтээгдэхүүн, инновацийн төсөл нь Инновацийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.
  • 3. Хоёр. Нэр томъёо 2.1. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд: 2.1.1. “нийтийн хэрэгцээнд зориулсан эд хөрөнгө” гэж тухайн нутаг дэвсгэрийн хүн амын дийлэнх олонхийн эрх ашиг, амьдрах нөхцөлийг хангахад зайлшгүй шаардлагатай барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто зам, дэд бүтэц зэргийг; 2.1.2. “шинэ техник, технологи” гэж нийслэлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зайлшгүй шаардлагатай дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмж, оюуны бүтээлийг хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргахад чиглэгдсэн хүн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг; 2.1.3. "ноу-хау” гэж үйлдвэрлэл, удирдлага, худалдаа, санхүүгийн үнэ цэнэ бүхий эзэмшиж, ашиглахад тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг, туршлагыг; 2.1.4. “инноваци” гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг; 2.1.5. “технологи дамжуулах” гэж технологи эзэмшигч өөрийн технологийг ашиглах эрхийг бусад иргэн, хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлэх үйл ажиллагааны цогцолборыг; 2.1.6. “нутагшуулах” гэж шинээр нэвтрүүлсэн техник технологи монгол орны цаг уур, газар зүйн тогтолцоонд нийцсэн хэвийн үйл ажиллагаатай болсон байх, иргэд олон нийтийн хэрэгцээг хангахуйц техник эдийн засгийн үр ашиг, өгөөжөө өгч эхэлсэн байх, энэ талаар эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан байхыг тус тус ойлгоно. Гурав. Төсөл хэрэгжүүлэх саналыг шийдвэрлэх 3.1. Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээд нийслэлд өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэн нийслэлийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх тухай саналыг Нийслэлийн Засаг дарга хүлээн авч дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий ажлын хэсэг ажиллуулна. 3.2. Эргэн төлөгдөх нөхцлийг Төсвийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.3-т нийцүүлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, Санхүү хариуцсан хэлтсүүд тодорхойлно. 3.3. Шинээр хэрэглэх технологийнхоо түвшинд төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлж болно. 3.4. Төслийн санал, ажлын хэсгийн дүгнэлт, эргэн төлөгдөх нөхцлийг нэг бүрчлэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. 3.5. Нийслэлийн Удирдлагын зөвлөлөөс дэмжигдсэн төслийг гэрээний төслийн хамт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
  • 4. 3.6. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас зөвшөөрсөн төслийн хүрээнд нийслэлийн Засаг дарга гэрээ байгуулна. Дөрөв. Төслийн хэрэгжилтийг зохион байгуулахад нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг 4.1. Төсөл хэрэгжүүлэх асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчид дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4.1.1. нийслэлийн Засаг даргаас санал болгосон төслүүдтэй танилцаж, шийдвэр гаргах; 4.1.2. хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн төслийг эргэн төлөгдөх нөхцлөөр санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг батлах; 4.1.3. хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай хагас, бүтэн жилээр танилцах. 4.1.4. хуульд заасан бусад бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 4.2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4.2.1. төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах; 4.2.2. төслийн техник эдийн засгийн үндэслэл, үр өгөөж болон инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах эрх бүхий “Техник-инновацийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах; 4.2.3. төслийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих; 4.2.4. шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын болон нийслэлийн төсөвт тусгуулах; 4.2.5. нутагшиж үр өгөөжөө өгсөн төсөл, шинэ техник технологи, инновацийн үйл ажиллагааг урамшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх; 4.2.6. гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон хөдлөх, үл хөдлөх болон эдийн бус хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгүүлэх ажлыг зохион байгуулах; 4.2.7. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг хүлээн авч үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж ашигласны эхний 3 жилийн дундаж ашгийн 15 хувьтай тэнцэх урамшууллыг гүйцэтгэгчид нэг удаа олгоно. 4.3. Төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, түүний нэгжүүд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 4.3.1. төслийн саналыг хүлээн авах, бүртгэх, Нийслэлийн Засаг даргад танилцуулах; 4.3.2. төслийн саналд “Техник-инновацийн зөвлөл”, шаардлагатай үед бусад мэргэжлийн байгууллагатай хамтран дүгнэлт гаргах; 4.3.3. хэрэгжүүлж буй төслийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хяналтын карт хөтлөх; 4.3.4. гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээ авах санал боловсруулах; 4.3.5. төслийн талаар шаардлагатай баримт бичиг, материалыг холбогдох этгээдээс гаргуулах;
  • 5. 4.3.6. төслийн бодлого, чиглэлийн талаар судалгаа хийж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтныг мэдээ, мэдээллээр хангах; 4.3.7. эргэн төлөгдөх хөрөнгийн төлбөрийн хуваарийг төсөл нэг бүрээр гаргаж, нэгдсэн мэдээллийн бааз үүсгэж бүртгэл хөтлөх; 4.3.8. төслийн хүрээнд нийлүүлсэн эд хөрөнгийг нийслэлийн өмчийн бүртгэлд тусгуулах; 4.3.9. энэ журмын 5.6-д заасны дагуу бичиг баримтыг ирүүлээгүй бол даатгалын гэрээг байгуулж, даатгалын төлбөрийг гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс суутган авна. Хэрэв гүйцэтгэгчид төлөх төлбөр байхгүй бол даатгалын төлбөр нь гүйцэтгэгчээс гэрээний нөгөө талд төлөх өр болно. Тав. Төсөл хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 5.1. Төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд дор дурьдсан эрх эдэлнэ. 5.1.1. нийслэлийн бүтээн байгуулалтад зайлшгүй шаардлагатай, нийтийн эрх ашигт нийцэх техник, эдийн засгийн үндэслэл бүхий шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлэх, нутагшуулах талаар хүсэлтээ гаргаж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх; 5.1.2. бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх; 5.1.3. Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн нийслэлийн бүтээн байгуулалтад зайлшгүй шаардлагатай, хүн амын нийтийн эрх ашигт нийцэх эд хөрөнгө, бараа худалдах тухай санал дэвшүүлэх; 5.1.4. стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд түүнийг нь худалдан авах нөхцөлтэйгээр Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэр байгуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх; 5.1.5. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг харилцан солилцох, хэвлэн нийтлэх; 5.1.6. гэрээнд заасан нөхцлийн дагуу төслөө хэрэгжүүлж дууссан, шинэ техник технологийг нутагшуулж үр ашгаа өгөх нь нотлогдсон тохиолдолд гэрээний нөгөө талд хүлээлгэн өгөх, эргэн төлөгдөх нөхцөлийн дагуу төлбөрөө шаардах; 5.1.7. хэрэгжүүлсэн төсөл, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг хүлээлгэн өгснөөс хойш эхний 3 жилийн дундаж ашгийн 15 хүртэл хувьтай тэнцэх урамшууллыг хүлээн авсан этгээдээс шаардах; 5.1.8. хэрэгжүүлсэн төсөл нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудалд чухал ач холбогдолтой, эдийн засгийн үр дүнтэй шинэ техник технологи болох нь нотлогдож үр өгөөжөө өгсөн тохиолдолд уг төсөл, хөтөлбөрийг өөр байршилд дахин хэрэгжүүлэх, мөн тухайн төсөл хэрэгжүүлэгч өөр төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал ирүүлсэн тохиолдолд давуу эрх эдэлнэ. 5.2. Төсөл хэрэгжүүлэгч дор дурьдсан үүрэг хүлээнэ. 5.2.1. төслийг гэрээнд заасан нөхцлийн дагуу эхлүүлж, хийж дуусгах; 5.2.2. төсөл хэрэгжүүлэх хугацаанд холбогдох мэргэжлийн ажилтан сургах, бэлтгэх ажлыг зохион байгуулах; 5.2.3. шинэ техник, технологийн туршилт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнг тухай бүр нь мэдээлж байх; 5.2.4. үйлдвэрлэлийн технологийн туршилт хийх бол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх;
  • 6. 5.2.5. төслийн хэрэгжилт, туршилт, тохируулгын ажлын явц буюу үр дүнд байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэхээр байдал илэрвэл мэргэжлийн байгууллагад мэдэгдэж дүгнэлт гаргуулах, уг байдал тогтоогдвол ажлаа зогсоох, учирч болох сөрөг нөлөөлөл, хохирлын талаар гэрээний нөгөө тал болон холбогдох бусад байгууллагад мэдэгдэх; 5.2.6. шинээр нэвтрүүлсэн техник, технологийн түвшинд холбогдох эрх бүхий мэргэжлийн болон хяналтын байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх; 5.2.7. гүйцэтгэгч нь ажил эхлэх өдрөөс чанарын баталгаат хугацаа дуусах хүртэл хугацаанд гүйцэтгэгч, захиалагчийн хамтарсан нэрээр, гэрээний тусгай нөхцөлд заасан дүнгээр даатгал хийлгэх, даатгалын гэрээ, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулан ажил эхлэх өдрөөс өмнө гэрээний нөгөө талд хүргүүлэх; 5.2.8. төсөл хэрэгжүүлэх явц болон гэрээгээр тохиролцсон баталгаат хугацаанд эрсдэл, үйл ажиллагааны доголдол, аюулгүй байдлыг бүрэн хариуцах; 5.2.9. эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад гэрээнд заасан үр дүнд хүрэх бололцоогүй нь нотлогдсон, эсхүл давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас уг ажлыг цаашид хэрэгжүүлэх бололцоогүй болсон бол энэ тухайгаа гэрээний нөгөө талд даруй мэдэгдэх; Зургаа. Ашиглалтанд хүлээж авах байгууллагын эрх үүрэг 6.1. Иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан төсөлд санал, дүгнэлт өгөх; 6.2. Төсөл хэрэгжүүлэгчтэй төсөл хэрэгжих хугацаанд хамтран ажиллах, цаашид шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх; 6.3. Нутагшсан эсэх талаар дүгнэлт гаргах; 6.4. Нутагшсан гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журмын 3.4-д заасны дагуу бүртгэл хийгдэж нийслэлийн өмчид хүлээн авна. 6.5. Ашиглалтын дараах үйл ажиллагааг бүрэн хариуцна. Долоо. Бусад 7.1. Гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх хүсэлт, материалыг хүлээн авах, дүгнэлт гаргах, шийдвэрлүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, тайлагнах, гэрээний зүйлийг хүлээн авах, ашиглах үе шатанд ерөнхий хяналтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэгжүүд үйл ажиллагааны чиглэлээр хариуцан хамтран хэрэгжүүлнэ. 7.2. Гэрээний хугацааны, чанарын, зардлын хяналт тавих зарчим, нөхцлийг талууд гэрээндээ тусгайлан зааж хэрэгжүүлнэ. 7.3. Энэхүү журмыг зөрчсөн болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.