ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах
дүүргийн салбар комиссын ажлын хүрээнд
2015 оны 12 дугаар сарын 17 Улаанбаатар хот
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын
судалгаанд 2015 оны байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдсан
амьд сэрүүн байгаа 9 иргэн, тэдгээрийн эхнэр нөхөр, төрсөн үр хүүхэд нь болох 110,
нийт 119 иргэн бүртгэлтэй байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах
дүүргийн салбар комиссын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 3 дугаар сард
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааг шинэчлэн гаргасан. Энэ ажлын
хүрээнд хэлмэгдэгсэд тэдгээрийн эхнэр нөхөр, үр хүүхдийн хэлмэгдсэн түүх намтар,
цагаатгагдсан шийдвэр зэрэг авч архивын нэгж үүсгэсэн. 2015 оны 2 дугаар сарын
байдлаар судалгаанд 121 иргэн бүртгэлтэй байсан. Судалгааг шинэчлэхэд явцад
өөрийн биеэр хэлмэгдсэн 1 иргэн нас барсан, хэлмэгдсэн гэх боловч түүнийгээ
нотлох шүүхийн шийдвэргүй байсан 1 иргэн, хуулийн үйлчлэлд хамаарахгүй
хэлмэгдэгсдийн ач гэх 1 иргэн, нийт 3 иргэн хасагдсан. Тухай онд 1 иргэн шилжин
ирсэн.
Дүүргийн салбар комисс сар шинийн баяраар улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдээд цагаатгагдсан амьд сэрүүн байгаа өндөр настай 4 иргэнд тус бүр нь
хадаг, сүү, 300 000 төгрөгийн хүндэтгэл үзүүлсэн. Мөн цагаан сарын баяраар
нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд
өөрийн биеэр хэлмэгдсэн 2 иргэнийг оролцуулсан.
Улс төрийн хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдсэн амьд сэрүүн байгаа 9 иргэнд
2015 оны 5 дугаар сард комиссын дарга тус бүр нь хадаг, 300000 төгрөгийн хүндэтгэл
үзүүлсэн. Энэ арга хэмжээг 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж
байна. /Зураг 1/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр дүүргийн
салбар комиссын судалгаанд бүртгэлтэй 119 иргэнд тус бүрд нь хадаг, сүү, 50000
төгрөгийн хүндэтгэл үзүүлсэн. Энэ арга хэмжээнд 7066800 төгрөгийг зарцуулсан. Мөн
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд
комиссын бүрэлдэхүүн оролцов.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисстой хамтран улс төрийн
хэлмэгдүүлэлтийн хор уршгийг сурталчилан таниулах зорилгоор дүүргийн Ерөнхий
боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэдээлэл хийсэн. /Зураг 2, 3, 4, 5/
Хэлмэгдэгсдийн эхнэр нөхөр, үр хүүхдүүдээс тусламж хүсэж ирүүлсэн 6 иргэн
хүсэлтийг комиссоос нийт 800 000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Дээрх 4
арга хэмжээнүүдэд нийт 11766800 төгрөгийг зарцуулсан байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 25 жилийн ой
тохиож байгаатай холбогдуулан Улсын комиссоос албан даалгавар ирүүлсэн.
Даалгаварын хэрэгжилтийг 5,6 дугаар саруудад зохион байгуулж тайланг нийслэлийн
болон улсын комиссод хүргүүлэв. Энэ ажлын хүрээнд 1998-2014 оныг хүртэл шүүхийн
шийдвэрээр цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссоор
дамжуулах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид болон түүний өв залгамжлагч болох
1067 иргэнд 960 230 000 төгрөгийн нөхөх олговорыг олгосон байна.
2015 онд шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговорын мөнгө авахаар хүсэлт
гаргасан иргэн байхгүй байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 25
жилийн ойн баярын хуралд Иргэдийг Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ,
Иргэдийг Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио нар
2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр оролцсон. Энэ арга хэмжээнд Сүхбаатар
дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссыг “Хүндэт
үнэмлэх”-ээр шагнуулсан.
Дүүргийн салбар комиссын 2015 онд хийсэн ажлын тайланг улирал бүрийн 25-
ны өдрүүдэд гаргаж дарга, нарийн бичгийн даргаар хянуулан баталгаажуулж
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хүргүүлэв.
Зураг 1 Зураг 2
Зураг 3 Зураг 4
Зураг 5 Зураг 6
ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ
ДҮҮРГИЙН САЛБАР КОМИСС

More Related Content

ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ДҮҮРГИЙН САЛБАР КОМИСС 2015 ОНЫ ТАЙЛАН

  • 1. СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын ажлын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 17 Улаанбаатар хот Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын судалгаанд 2015 оны байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдсан амьд сэрүүн байгаа 9 иргэн, тэдгээрийн эхнэр нөхөр, төрсөн үр хүүхэд нь болох 110, нийт 119 иргэн бүртгэлтэй байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 3 дугаар сард улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн судалгааг шинэчлэн гаргасан. Энэ ажлын хүрээнд хэлмэгдэгсэд тэдгээрийн эхнэр нөхөр, үр хүүхдийн хэлмэгдсэн түүх намтар, цагаатгагдсан шийдвэр зэрэг авч архивын нэгж үүсгэсэн. 2015 оны 2 дугаар сарын байдлаар судалгаанд 121 иргэн бүртгэлтэй байсан. Судалгааг шинэчлэхэд явцад өөрийн биеэр хэлмэгдсэн 1 иргэн нас барсан, хэлмэгдсэн гэх боловч түүнийгээ нотлох шүүхийн шийдвэргүй байсан 1 иргэн, хуулийн үйлчлэлд хамаарахгүй хэлмэгдэгсдийн ач гэх 1 иргэн, нийт 3 иргэн хасагдсан. Тухай онд 1 иргэн шилжин ирсэн. Дүүргийн салбар комисс сар шинийн баяраар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдсан амьд сэрүүн байгаа өндөр настай 4 иргэнд тус бүр нь хадаг, сүү, 300 000 төгрөгийн хүндэтгэл үзүүлсэн. Мөн цагаан сарын баяраар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд өөрийн биеэр хэлмэгдсэн 2 иргэнийг оролцуулсан. Улс төрийн хилс хэрэгт өөрийн биеэр хэлмэгдсэн амьд сэрүүн байгаа 9 иргэнд 2015 оны 5 дугаар сард комиссын дарга тус бүр нь хадаг, 300000 төгрөгийн хүндэтгэл үзүүлсэн. Энэ арга хэмжээг 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байна. /Зураг 1/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр дүүргийн салбар комиссын судалгаанд бүртгэлтэй 119 иргэнд тус бүрд нь хадаг, сүү, 50000 төгрөгийн хүндэтгэл үзүүлсэн. Энэ арга хэмжээнд 7066800 төгрөгийг зарцуулсан. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд комиссын бүрэлдэхүүн оролцов. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисстой хамтран улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг сурталчилан таниулах зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэдээлэл хийсэн. /Зураг 2, 3, 4, 5/ Хэлмэгдэгсдийн эхнэр нөхөр, үр хүүхдүүдээс тусламж хүсэж ирүүлсэн 6 иргэн хүсэлтийг комиссоос нийт 800 000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Дээрх 4 арга хэмжээнүүдэд нийт 11766800 төгрөгийг зарцуулсан байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улсын комиссоос албан даалгавар ирүүлсэн. Даалгаварын хэрэгжилтийг 5,6 дугаар саруудад зохион байгуулж тайланг нийслэлийн болон улсын комиссод хүргүүлэв. Энэ ажлын хүрээнд 1998-2014 оныг хүртэл шүүхийн шийдвэрээр цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссоор дамжуулах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид болон түүний өв залгамжлагч болох 1067 иргэнд 960 230 000 төгрөгийн нөхөх олговорыг олгосон байна. 2015 онд шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговорын мөнгө авахаар хүсэлт гаргасан иргэн байхгүй байна.
  • 2. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хуралд Иргэдийг Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, Иргэдийг Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио нар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр оролцсон. Энэ арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссыг “Хүндэт үнэмлэх”-ээр шагнуулсан. Дүүргийн салбар комиссын 2015 онд хийсэн ажлын тайланг улирал бүрийн 25- ны өдрүүдэд гаргаж дарга, нарийн бичгийн даргаар хянуулан баталгаажуулж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хүргүүлэв. Зураг 1 Зураг 2 Зураг 3 Зураг 4 Зураг 5 Зураг 6 ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ДҮҮРГИЙН САЛБАР КОМИСС