лекц. №3
- 2. Гэр бүлийн эрх зүйн харилцаа үүсэх анхдагч хууль
зүйн факт нь гэрлэлт юм. Гэрлэлтийн талаар нэгдсэн
тодорхойлолт үгүй бөгөөд философи, социологи, анагаах
ухаан, сэтгэл зүй, хууль зүйн шинжлэх ухаанд өөр өөр
талаас нь харилцан адилгүй тодорхойлсон байдаг.
Иймээс гэрлэлтийн шинжийг авч үзье.
1. Гэр бүл болох зорилготой.
2. Гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, сайн
дурын чөлөөт холбоо юм.
3. Гэрлэхэд хуулиар тогтоосон журмыг баримталсан байх
шаардлагатай.
4. Гэрлэлтийн хугацааг хуулиар тогтоох боломжгүй.
5. Гэрлэгчдийн амины болон эд хөрөнгийн эрх, үүрэг нь
харилцан тэгш байх.
- 3. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-т “Гэрлэлт гэж
хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр
сайн дурын, чөлөөт, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл
болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий
байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ” гэж заасан байна.
Гэрлэхэд дараах урьдчилсан нөхцлийг хангасан
байх шаардлагатай. Үүнд:
.
1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэхээ сайн дурын үндсэн дээр
харилцан
зөвшөөрсөн
байх.
.
2. Гэрлэх насанд хүрсэн байх. Хуульд зааснаар эрэгтэй,
эмэгтэй хоѐр 18 нас хүрсэн байхаар тогтоосон ба 16-18
насны хүмүүс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эрхийн
бүрэн чадамжтай гэж зарлагдсан нөхцөлд бусадтай гэрлэж
болно.
.
3. Гэрлэхэд харшлах шалтгаангүй байх.
.
- 4. Гэр бүлийн тухай хуулийн 9-р зүйлд гэрлэхэд
харшлах дараах шалтгаан байна гэж үзсэн. Үүнд:
1. Өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол. Энэ нь 1 эхнэр, 1
нөхөртэй байх зарчмаас урган гарсан ойлголт. Гэрлэхийг
хүсэгчдийн хэн нэг нь өмнөх гэрлэлт бүртгэлтэй хэвээр
байж, уг харилцааг дуусгавар болгоогүй, өөрөөр хэлбэл
захиргааны
болон
шүүхийн
журмаар
гэрлэлтээ
цуцлуулаагүй, өмнөх гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад
тооцуулаагүй байхад дараагийн гэрлэлтийг бүртгэхээс
татгалзана.
.
2. Гэрлэгчид хоѐулаа эсвэл хэн нэг нь 18 насанд
хүрээгүй бол.
.
3. Төрөл садангийн хүн хоорондоо гэрлэх.
.
- 5. Гэр бүлийн хэлбэр
моногами
1 эхнэр, 1
нөхөртэй байх
полигами
Полигини
/эрэгтэй хүн хэд хэдэн эхнэр
авах/
Полиандр
/эмэгтэй хүн хэд хэдэн нөхөр
авах/
Шашны болон зан заншлын эрх зүй хөгжсөн оронд
полигами хэлбэрийн гэр бүл байдаг. Жишээ нь: Египет,
Эритрэй, Малайз гэх мэт.
- 6. 4. Гэрлэгчид хуулиар бие биеэ асран тэтгэх үүрэг хүлээгээгүй
байх. Өөрөөр хэлбэл үрчлэгч ба үрчлүүлэгч хоѐр, харгалзан
дэмжигч ба дэмжүүлэгч хоѐр гэрлэх хориотой байдаг. Энэ нь
ѐс зүйн шаардлага юм. Харгалзан дэмжүүлэгч нь бусдын
асрамж, халамж зайлшгүй шаардлагатай этгээд байдаг.
Харгалзан дэмжигч нь түүнийг хоол хүнс, орон сууцаар
хангах, асран сувилах, эрх, ашиг сонирхлыг нь хамгаалах
үүрэгтэй байдаг. Сум дүүргийн засаг даргын шийдвэрээр
харгалзан дэмжигчийг тогтоох бөгөөд дээрх эрх бүхий
этгээдийн шийдвэр дуусгавар болсон тохиолдолд өмнө нь
харгалзан дэмжигч, дэмжүүлэгч байсан нь хамаарахгүй.
5. Гэрлэгчийн хэн нэг нь эсвэл хоѐулаа удамших хандлагатай
сэтгэцийн өвчтэй бол. Хэрэв сэтгэцийн өвчтэй эсэх талаар
маргаан гарвал иргэний бүртгэлийн байгууллага болон
сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх тухайн этгээд сэтгэцийн
өвчтэй эсэх, уг өвчин удамших хандлагатай эсэхийг
тогтоолгохоор мэргэжлийн шинжээч нарыг томилуулж дүгнэлт
гаргуулна.
.
- 7. Төрлийн хүн гэдэгт гэрлэгчдийн:
эцэг
эх,
өвөг
эцэг,
эмэг
эх
- ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин,
тэдгээрийн
хүүхдийг
хэлнэ.
Садангийн
хүн
гэдэгт:
төрсөн
ах,
эгч
дүү
- авга, нагац тэдгээрийн хүүхдийг хэлнэ.
- 8. Иргэний бүртгэлийн байгууллага гэрлэхийг хүсэгчид,
гэрчийн этгээдийг байлцуулан тогтоосон журмын дагуу
/Иргэний бүртгэлийн тухай хууль 1999 он, Хууль зүйн
сайдын 2000 оны 123-р тушаалаар батлагдсан “Иргэний
гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”/ бүртгэх ба
гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг
үүснэ.
Хуульд заасан шаардлага хангасан бол Монгол
улсын иргэд хоорондоо эсвэл гадаадын иргэн,
харъяалалгүй хүнтэй харилцан зөвшилцөж Монгол улсад
гэрлэж болно.
Гэрлэхийг хүсэгчид хэн нэгнийхээ эсвэл хамтын
оршин суугаа газрынхаа СДЗДТГ-ын иргэний бүртгэлийн
ажилтанд гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэрлэлтээ бүртгүүлэхэд
гэрлэх хос заавал хоѐулаа биеэр байлцах шаардлагатай
байдаг.
- 9. Гэрлэлтээ бүртгүүлэхэд дараах баримт бичгийг
бүрдүүлнэ.
1. Гэрлэхийг хүсэгчдийн хамтран гаргасан өргөдөл
2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
3. Эрүүл мэндийн тодорхойлолт /өөрсдийн оршин суугаа
газрын эрүүл мэндийн байгууллагаар шинжилгээ
хийлгэсэн байна/
4. Гэрлэхийг хүсэгчийн хэн нэг нь өмнө нь гэрлэж байсан
бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын
шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа
5. Насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн бүрэн
чадамжтай гэж зарласан бол шүүхийн шийдвэрийн хуулбар
Иргэний бүртгэлийн ажилтан өргөдлийг хүлээн
авснаас хойш 30 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэж
гэрчилгээ олгоно. Харин гэрлэхэд харшлах шалтгаан
байгаа талаар нотлох баримт байгаа бол гэрлэлтийг
бүртгэхээс татгалзаж болно.