ݺߣ
Submit Search
лекц 5
•
Download as PPTX, PDF
•
0 likes
•
3,454 views
O
oyunsuren84
Follow
1 of 14
Download now
Downloaded 11 times
More Related Content
лекц 5
1.
Улаанбаатар Их Сургууль Бизнес
менежментийн тэнхим Хичээлийн нэр: Дунд шатны НББ Лекц 5 . Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох тусгай аргууд Хичээлийн кредит: 3 кредит Хичээлийн индекс: ВА366 Судлах анги: НББ-3 анги
2.
Үндсэн хөрөнгийн төрөлд: газар,
барилга, тоног төхөөрөмж, машин тээврийн хэрэгсэл, компьютер, программ хангамж, тавилга эд хогшил, бусад. Олон төрлийн хөрөнгийг багцаар худалдан авах: зарим тохиолдолд хэд хэдэн хөрөнгийг бөөнөөр нэг нийлбэр дүнгээр худалдан авах тохиолдол гардаг. Энэ үед нэг нийлбэр дүнг хөрөнгө тус бүрд хуваарилах шаардлага гарч ирнэ. Худалдан авалтын үнийг хөрөнгүүдэд хувиарлахдаа тухайн хөрөнгийн үнэ цэнийг хамгийн сайн тодорхойлж чадах үнэлгээн дээр үндэслэдэг. Ийм үнэлгээнүүдэд зах зээлийн үнэ, тусгай мэргэжлийн байгууллагаар /хөрөнгийн үнэлгээний газар,татварын алба, даатгалын байгууллага г.М/ үнэлүүлсэн үнэлгээ, ирээдүйн цэвэр мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ зэрэг үнэлгээний зарчмууд байж болно.
3.
Нийт багц худалдан
авалтын үнийг хөрөнгө тус бүрт хуваарилах 2 арга байдаг. Үүнд: 1. Шууд хамаарлын арга 2. Өсгөн нэмэгдүүлэх арга Шууд хамаарлын арга гэдэг нь хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнийг нийт зах зээлийн үнэнд эзэлж байгаа хувийн жин дээр үндэслэн хувьаарилахыг хэлнэ. Жишээ нь: Өргөө компани нь газар, барилга, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг нийт 40,000,000 төгрөгөөр худалдан авчээ. Эдгээр хөрөнгөтэй ижил хөрөнгийн зах зээлийн үнэ дараах байдалтай байсан.
4.
Шууд хамаарлын аргаар
хувиарлалт хийж харуулбал: Хөрөнгийн төрөл Зах зээлийн Нийт дүнд эзлэх үнэ хувийн жин Худалдан авалтын үнэ Хөрөнгө тус бүрийн өртөг Газар 55000000 12% 40000000 4800000 Барилга 31000000 67% 40000000 26800000 Тоног төхөөрөмж 6000000 13% 40000000 5200000 Тавилга эд хогшил 3500000 8% 40000000 3200000 46000000 100% Худалдан авалтын журналын бичилт нь: Газар...............................4800000 Барилга..........................26800000 Тоног төхөөрөмж...........5200000 Тавилга эд хогшил........3200000 Мөнгөн хөрөнгө............................40000000 40000000
5.
Мөнгөн бус хөрөнгөөр
үндсэн хөрөнгө олж бэлтгэх 1. 2. 3. 4. Өрийн бичиг гаргах замаар зээлээр худалдан авах Хувьцаа, үнэт цаас гарган сольж авах Хандиваар хүлээн авах Өөр хөрөнгөөр солих
6.
Үндсэн хөрөнгийн элэгдэл
тооцох 4 арга 1. 2. 3. 4. ШШАЭТ Нийлбэрийн арга Үлдэгдэл бууруулах арга Үйл ажиллагааны арга
7.
Үндсэн хөрөнгийн элэгдэл
тооцох тусгай аргууд 1. Бараа материалын арга: Энэ аргыг нэгжийн өртөг болон ашиглалтын хугацаа нь бага багаж хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас гэх мэтийн бага үнэтэй түргэн элэгдэх хөрөнгүүдийн хувьд хэрэглэдэг. Энэ аргыг үндсэн зарчим нь хангамжийн материалыг зардалд тусгадагтай ижил юм. Үндсэн хөрөнгийн хувьд элэгдэл тооцохгүйгээр ашигласан хугацаагаар нь зардалд тусгана.
8.
2. Бүлэглэлийн арга:
элэгдэл тооцох ихээхэн ажиллагааг хөнгөвчилөх үүднээс ижил шинж чанартай, ойролцоо ашиглах хугацаатай хөрөнгүүдийг нэг бүлэг болгон элэгдэл тооцож болно. Элэгдлийг хөрөнгүүдийн дундаж элэгдлээср дүйцүүлэн тооцно. Жишээ: л компани нь ижил шинж чанартай гэж үзээд суудлын авто машинуудыг нэг бүлэг болгон элэгдэл тооцно.
9.
Суудлын автомашины төрөл Анхны өртөг Үлдэх өртөг Элэгдэх өртөг Ашиглах хугацаа Нэг жилийн элэгдэл А 4500000 120000 4380000 5 876000 Б 6300000 180000 6120000 6 1020000 В 5400000 150000 5250000 5 1050000 Г 7200000 200000 7000000 7 1000000 Нийт 23400000 650000 22750000 3946000 Бүлгийн хөрөнгий
нэг жилийн элэгдлийг тооцохын тулд элэгдлийн дундаж хувийг тодорхойлох шаардлагатай.
10.
Элэгдэл тооцох дундаж
хувь = жилийн нийт элэгдэл / нийт анхны өртөг = 3946000 / 23400000 = 17% Ашиглалтын дундаж хугацаа = нийт элэгдүүлэх өртөг / жилийн нийт элэгдэл= 22750000 / 3946000 = 5,8жил Дээрх хувь нь жил бүрийн өртөгийн хичнээн хувийг элэгдүүлэх вэ гэдгийг тодорхойлж байгаа юм. Нэг жилийн элэгдэл = 23400000*17% = 3978000 Жил бүр 3978000 төгрөгийн элэгдлийг үлдэх өртөг хүртэл байгуулна. Ингэж элэгдэл байгуулахад нийт 5,8 жил шаардана гэсэн үг юм. Жил бүрийн элэгдлийн журналын бичилт нь: элэгдлийн зардал..............3978000 хуримтлагдсан элэгдэл.......................3978000
11.
Нэг бүлэг болгон
авч үзсэн хөрөнгөнөөс аль нэгийг нь данснаас хасах үед олз гарзыг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ: А машиныг 3 жил ашигласны дараа 2200000 төгрөгөөр худалджээ. Энэ үед дараах журналын бичилт хийнэ. МХ...................2200000 Ху ЭЛ..............2300000 Машин..........................4500000 Уг ажил гүйлгээнээс шалтгаалан бүлгийн холимог байдал, бүрэлдэхүүн өөрчлөгдөж байгаа учраас элэгдлийн зардал өөрчлөгдөнө. Уг ажил гүйлгээний дараах жилийн элэгдлийн зардал нь 3213000 төг /23400000 – 4500000/ * 17% болж өөрчлөгдөнө.
12.
3. Хасах болон
орлуулалтын арга: Хөрөнгө бүрийн хувьд тусад нь элэгдэл байгуулах төвөгтэй байдаг. Уг аргыг төмөр зам, нийгмийн үйлчилгээний байгууллагуудад өргөн хэрэглэдэг. Хасах арга болон орлуулах аргын гол ялгаа нь эргэлтээс гаргаж буй хөрөнгийн өртөгийг тодорхойлоход оршино. Хасах аргын хувьд хөрөнгийг эргэлтээс хасах үед элэгдлийн зардлыг тооцох бөгөөд элэгдлийн зардал нь хамгийн эхэнд бүртгэгдсэн анхны өртөгөөс үлдэх өртөгийг хасна.
13.
Жишээ: ТЭЦ компанид
дараах ажил гүйлгээ гарсан. 1. 1990 онд 30000000 төгрөгийн нийт өртөгтэй 100 км цахилгаан дамжуулах шугамыг суурилуулсан бөгөөд 1 км шугамын өртөг 300000 төгрөг. 2. 1998 онд 5000000 төгрөгийн өртөгтэйгөөр 12,5 км цахилгаан дамжуулах шугамыг суурилуулсан бөгөөд 1 км шугамын өртөг 400000 төгрөг 3. 2001 онд 1990 суурилуулсан 20 км шугамыг ашиглалтаас хассан ба түүний анхны өртөг 6000000 төгрөг. Уг шугамыг 500000 төгрөгөөр худалдсан. 4. 2001 онд 8000000 төгрөгийн өртөгтэйгээр 16 км цахилгаан дамжуулах шугамыг суурилуулсан бөгөөд 1 км шугамын өртөг 500000 төгрөг
14.
Цахилгаан дамжуулах шугамын
өртгийг бүртгэх журналын бичилт 1990 Дт Цахилгаан шугам Мөнгөн хөрөнгө 1998 Кт 30000000 Дт 2001 Кт 5000000 30000000 Дт Кт 8000000 5000000 8000000 Энэ аргын үед 1990 онд данснаас хассан цахилгаан шугамын өртөгөөс үлдсэн зүйлийг нь худалдаад олсон орлогыг хассан дүнтэй элэгдлийн зардал нь тэнцүү байна. Элэгдлийн зардал = 6000000-500000 = 5500000 Элэгдлийн зардал................5500000 Мөнгөн хөрөнгө.....................500000 Цахилгаан шугам................................6000000
Download