ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
№7. Хүүхэд үрчлэх нөхцөл,
журам
1.Хүүхэд үрчлэх тухай ойлголт
2.Хүүхэд үрчлэх нөхцөл, журам
3. Үрчлэлтийн үр дагавар
Хүүхэд үрчлэлт гэдэг нь хуульд заасан нөхцөл
журмын дагуу бусдын хүүхдийг тэдний ашиг
сонирхлын
үүднээс
тэжээн
тэтгэх,
өсгөж
хүмүүжүүлэхээр гэр бүлдээ авч, үрчлэгдсэн хүүхэд,
үрчлэгчийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн нэгэн
адил харилцааг үүсгэж байгаа үйл ажиллагаа юм.
Хүүхэд үрчлэх нь ямар нэг шалтгаанаар эцэг,
эхийн асрамж, халамжгүй үлдсэн хүүхэдийг гэр
бүлд өсгөж, хүмүүжүүлэх явдал юм. Тухайлбал
бүтэн өнчин, эцэг эх нь хоѐулаа иргэний эрх зүйн
бүрэн чадамжгүй гэж тооцогдсон, эцэг эх байх
эрхээ хасуулсан, ганц бие эмэгтэй хүүхэд өсгөхөөс
татгалзах гэх мэт.
Хүүхдийг тэдний ашиг сонирлын үүднээс
үрчлүүлнэ. Нөгөө талаас хүүхэдтэй болох нэг арга
бол хүүхэд үрчлэх юм.
Хүүхэд үрчлэхэд дараах нөхцлийг хангасан
байна. Үүнд:
1.

Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг эхийн зөвшөөрөл болон хүүхэд
үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар
гэрчлүүлсэн байна. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч
байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр, нөхрөөсөө авна. Хэрэв
хүүхэд бүтэн өнчин, эцэг эх нь хоѐулаа иргэний эрх зүйн бүрэн
чадамжгүй бол хүүхэд үрчлүүлэх тохиолдолд түүний асран
хамгаалагч, харгалзан дэмжигч болон асран хүмүүжүүлэх
байгууллагаас зөвшөөрөл авна.

2. Үрчлэгчид тусгай шаардлага тавигдана. Үрчлэгч нь :
- Насанд хүрсэн,
- Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай,
- Хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх боломжтой хүн байна.
- Үрчлэгч нь хүүхдийн төрөл садангийн болон төрөл садангийн хүн
биш байж болно.

3. Эцэг эх байх эрх нь хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн
шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа үрчлүүлж
болно.
Дараах хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг
хориглодог. Үүнд:
• Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн үрчлэн
авахаас бусад тохиолдолд 60-аас дээш насны хүн,
• Эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу
хязгаарлуулж, хасуулж байсан...
• Үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн,
• Ашиг хонжоо олох зорилготой,
• Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй
болон хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон
• Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга
хэрглэдэг,
• Үрчлэгч эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон
хорих ял эдэлж байгаа бол
• Үрчлэгч нь сүрье, сэтгэцийн өвчтэй бол
Хүүхэд үрчлэхэд дараах журмыг баримталдаг.
Хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж,
нотариатаар гэрчлүүлнэ. Хүүхэд үрчлэн авах тухай
хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн
засаг даргад гаргах бөгөөд өргөдөлдөө гэрлэлтийн
гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхдийн эцэг
эхийн эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөл, өөрийн
эрүүл мэндийн тодорхойлолт зэргийг хавсаргана. Сум,
дүүргийн засаг дарга хүсэлтийг хянан үзэж үрчлүүлэх
эсэх тухай шийдвэрийг 20 хоногийн дотор гаргана.
Үрчлэн авагч хүүхдийг үрчлэн авсан тухайгаа
иргэний гэр бүлийн бүртгэлийн байдалд бүртгүүлнэ.
Хүүхэд үрчлүүлсэн тухай бүртгэхдээ хүүхдийн төрсний
гэрчилгээг шинээр бичиж үрчлэн авсан эцэг, эхэд
олгоно. Хүүхдээ үрчлүүлсэн эцэг эх, асран хамгаалагч,
харгалзан дэмжигчид хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ
олгоно.
Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн
адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үрчлэгч нь
хүүхдийн өмнө төрсөн эцэг, эхийн нэгэн
адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үрчлэгдсэн
хүүхэд үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх
үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон
эд хөрөнгийн бус эрхээ алдана.
Үрчлэгдсэн хүүхэд тэжээгчээ алдсаны
тэтгэвэр авдаг бол тэтгэвэр авах эрх
хэвээр үргэлжилнэ.
Үрчлэлтийн асуудлыг мэдэж байгаа
албан тушаалтан, бусад этгээд
үрчлэлтийн нууцыг хадгалах үүрэгтэй.

More Related Content

лекц. №7

  • 1. №7. Хүүхэд үрчлэх нөхцөл, журам 1.Хүүхэд үрчлэх тухай ойлголт 2.Хүүхэд үрчлэх нөхцөл, журам 3. Үрчлэлтийн үр дагавар
  • 2. Хүүхэд үрчлэлт гэдэг нь хуульд заасан нөхцөл журмын дагуу бусдын хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэхээр гэр бүлдээ авч, үрчлэгдсэн хүүхэд, үрчлэгчийн хооронд төрсөн эцэг, эх, хүүхдийн нэгэн адил харилцааг үүсгэж байгаа үйл ажиллагаа юм. Хүүхэд үрчлэх нь ямар нэг шалтгаанаар эцэг, эхийн асрамж, халамжгүй үлдсэн хүүхэдийг гэр бүлд өсгөж, хүмүүжүүлэх явдал юм. Тухайлбал бүтэн өнчин, эцэг эх нь хоѐулаа иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон, эцэг эх байх эрхээ хасуулсан, ганц бие эмэгтэй хүүхэд өсгөхөөс татгалзах гэх мэт. Хүүхдийг тэдний ашиг сонирлын үүднээс үрчлүүлнэ. Нөгөө талаас хүүхэдтэй болох нэг арга бол хүүхэд үрчлэх юм.
  • 3. Хүүхэд үрчлэхэд дараах нөхцлийг хангасан байна. Үүнд: 1. Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр, нөхрөөсөө авна. Хэрэв хүүхэд бүтэн өнчин, эцэг эх нь хоѐулаа иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй бол хүүхэд үрчлүүлэх тохиолдолд түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон асран хүмүүжүүлэх байгууллагаас зөвшөөрөл авна. 2. Үрчлэгчид тусгай шаардлага тавигдана. Үрчлэгч нь : - Насанд хүрсэн, - Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, - Хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх боломжтой хүн байна. - Үрчлэгч нь хүүхдийн төрөл садангийн болон төрөл садангийн хүн биш байж болно. 3. Эцэг эх байх эрх нь хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа үрчлүүлж болно.
  • 4. Дараах хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг хориглодог. Үүнд: • Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн үрчлэн авахаас бусад тохиолдолд 60-аас дээш насны хүн, • Эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан... • Үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, • Ашиг хонжоо олох зорилготой, • Шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон • Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрглэдэг, • Үрчлэгч эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа бол • Үрчлэгч нь сүрье, сэтгэцийн өвчтэй бол
  • 5. Хүүхэд үрчлэхэд дараах журмыг баримталдаг. Хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлнэ. Хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн засаг даргад гаргах бөгөөд өргөдөлдөө гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхдийн эцэг эхийн эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөл, өөрийн эрүүл мэндийн тодорхойлолт зэргийг хавсаргана. Сум, дүүргийн засаг дарга хүсэлтийг хянан үзэж үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногийн дотор гаргана. Үрчлэн авагч хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн бүртгэлийн байдалд бүртгүүлнэ. Хүүхэд үрчлүүлсэн тухай бүртгэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээг шинээр бичиж үрчлэн авсан эцэг, эхэд олгоно. Хүүхдээ үрчлүүлсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ олгоно.
  • 6. Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үрчлэгч нь хүүхдийн өмнө төрсөн эцэг, эхийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үрчлэгдсэн хүүхэд үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана. Үрчлэгдсэн хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг бол тэтгэвэр авах эрх хэвээр үргэлжилнэ. Үрчлэлтийн асуудлыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд үрчлэлтийн нууцыг хадгалах үүрэгтэй.