ݺߣ
Submit Search
A түвшин
•
0 likes
•
403 views
F
fruit_2011
Follow
1 of 2
Download now
Download to read offline
More Related Content
A түвшин
1.
“A түвшин” 1.
Өгүүлбэрүүдийг гишүүдээр зурж, үүр өндгийн харьцаагаар тайлбарлаж бүтцийг тодорхойл. 1. Холын холд Цагаан суварга хэмээх үзэсгэлэнт нэгэн газар байх бөгөөд улаан, шар, ногоон өнгөөр алаглан харагдах энэхүү суваргын шавар хана зэрэглээн дунд үлгэрийн орд харш шиг харагдах нь гайхамшигтай. 2. Оройн наран ташиж, хүн малын сүүдэр уртсанхын үес мань хоёр тэмээдээ нийлүүлэн туусаар Төгрөгийн говин хойд хаяанд зусаж байгаа Жамц өвгөнийх рүү аваачив. 3. Дамдингийн явж байсан зам нь бүр найрийссаар, сүүлдээ ганц хүний л явж болохуйц нарийн болов. 4. Мөчит амьтан хүрэхүйеэ бэрх өндөрт Цамбагаравын буурал тэргүүн энэхэн дэлхий дахинаа гэрэл юүгээн гялбалзуулна. 2. Доорх тодорхойлолтод тохирох үг олж бич. Үүнд: 1. Үйл үг, үүсмэл, эс тусах, өөрөө үйлдэх хэв, энгийн үйлдэх байдалтай, нөгөө үйл үгтэйгээ холбогджээ. ........................................................................................................................ 2. Нэр үг, ерийн, үүсмэл, ганц тоот, эзэнд ба биед хамаатуулах нөхцөлгүй ........................................................................................................................ 3. Б. Явуулангийн “Шүлэг минь, хүлэг минь” гэдэг уран дүрслэлт эхээс хэсэглэн өгөв. Анхааралтай уншаад дараа нь өөрөө ямар нэгэн дүрсэлсэн эхээр жишээ гарга. Шүлэг минь, хүлэг минь Шүлэг минь-хүлэг минь чи бид хоёр Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой Шүлэг минь-хүлэг минь чи бид хоёр Сар мэлтрэн хээр хонтол дуулах ёстой Алтан нарыг алган дээрээ мандтал дуулахад Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад
2.
Хүрэг чамд тэнхээт
нэгэн шандас хэрэгтэй... 4. Монгол бичгээр хөрвүүлж бич. 1. шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа 2. сайн бөхтэй хүчээ үзээд унавал унаг. 3. үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. 4. өөр арга байна уу? Гэж асуув
Download