Lecture №9,10,11,12
- 1. Бүлэг 3
Бүртгэлийн цикл ба
ажлын хүснэгт
ЛЕКЦ ¹ 9,10,11,12
3.1 Бүртгэлийн цикл ба түүний үе шат
3.2 Ажлын хүснэгтийг ашиглан санхүүгийн
тайлан бэлтгэх
3.3 Хаалтын бичилт
- 2. Бүртгэлийн цикл гэдэг нь ажил гүйлгээг бүртгэх үйл
ажиллагаанаас эхлээд санхүүгийн тайлан гаргаж дуусах
хүртэл нягтлан бодогчийн хийж гүйцэтгэх ажлын
дарааллыг хэлнэ.
Үүнд:
Шалгах баланс
Тохируулах бичилт
Тохируулсаны дараах шалгах баланс
Орлого, үр дүнгийн тайлан
Өмчийн өөрчлөлтийн тайлан
Баланс
Санхүүгийн тайлангийн залруулга зэрэг орно.
- 3. Шалгах баланс: Шалгах баланс гэдэг аж ахуйн нэгж
байгууллага үйл ажиллагааны явцад гаргадаг
балансын нэг төрөл юм.
Шалгах балансыг дараах 2 зорилготойгоор гаргадаг. Үүнд:
Ерөнхий дэвтэрт бичигдсэн ажил гүйлгээний дүн үнэн зөвийн
шалгах
Тохируулах бичилт хийх үндсэн нөхцөлийг хангах зорилготой
гаргадаг.
Шалгах баланс гаргахаас эхлээд баланс гаргах хүртэлхи
бүртгэлийн ажлын үе шатуудыг “Ажлын хүснэгт”-ээр гүйцэтгэнэ.
Ажлын хүснэгт гэдэг нь нягтлан бодогчын ажлыг хөнгөвчилсөн
албан ёсны бус, олон мөр багана бүхий хүснэгт юм.
Ажлын хүснэгт нь шалгах баланс, тохируулах бичилт, тохируусаны
дараах шалгах баланс, орлого үр дүнгийн тайлан, өмчийн
өөрчлөлтийн тайлан, баланс гэсэн хос багана бүхий хүснэгт
байдаг.
- 4.
Ажлын хүснэгтийн хамгийн эхний хос
багана нь шалгах баланс юм. Шалгах
балансыг тайлант сарын бүх ажил
гүйлгээг журнал болон ерөнхий дэвтэрт
бичсэний дараа ерөнхий дэвтэрийн бүх
дансны үлдэгдэлээр зохиодог.
Шалгах балансад тусгагдаж байгаа
данснуудыг балансын болон орлого
зардалын данснууд гэж ангилдаг.
- 5. Балансын дансанд хөрөнгө, өр төлбөр,
эзэмшигчийн өмчийн данс ордог бол
орлого зардалын дансанд тухайн
тайлант хугацаанд хөтлөгдсөн түр данс
гэж нэрлэгддэг орлого болон зарлагын
данснууд хамаарагдана.
Ажлын
хүснэгтэнд
орлого
болон
зарлагын данснуудын доор илүү мөр
үлдээдэг ба энэ нь тохируулах бичилт
хийх үед нэмэлт данснуудыг бичих
зориулалттай.
- 6. Ажлын хүснэгт
Дансны нэр
шалгах баланс
Тох. Бичилт
Дт
¹
Дт
Кр
Кр
ТДШБ
Дт
Орлогын тайлан
Кр
Дт
Кр
ӨӨТ
Дт
Баланс
Кр
Дт
1
М өнгө
37500
37500
37500
2
Кр
Авлага
125700
125700
125700
3
Векселийн авлага
75000
75000
75000
4
УГСур.З
18000
12000
6000
6000
5
Хангамж
36100
24600
11500
11500
6
Тоног төхөөрөмж
185000
7
ТТ-Хур. Элэгдэл
8
Газар
150000
1200000
185000
55500
18500
9
Барилга
Бар- Хур. Элэгдэл
300000
11
Өр төлбөр
67300
12
Цалингийн өглөг
13
"Б"-ийн капитал
14
КТА
15
Үйличлгээний орлого
Цалингийн зардал
18
150000
1200000
30000
1200000
330000
535700
67300
14500
14500
330000
67300
14500
535700
250000
535700
250000
1873000
6750
535700
250000
1873000
6750
6750
14500
741500
741500
Зар сурт-ны зардал
12000
12000
12000
19
Хангамжийн зардал
24600
24600
24600
20
Элэгдлийн зардал
30000
30000
30000
21
Элэгдлийн зардал
18500
18500
18500
22
Ашиглалтын зардал
27200
27200
23
Хүүгийн авлага
24
ОЗНД
25
Т.Х. Цэвэр ашиг
Нийт дүн
727000
250000
1873000
Хүүгийн орлого
17
74000
150000
10
16
185000
74000
27200
6750
6750
6750
853800
1879750
1025950
2831500
2831500
106350
106350
2901250 2901250
-
-
1025950
Дүн
1311650
1025950
2047450
2047450
- 7. Хэрэв шалгах балансын дебет, кредит
дүн нь хоорондоо тэнцэхгүй бол дараах
албаанууд байна гэсэн үг.
Үүнд:
Ажил гүйлгээг бүртгэхдээ дебет, кредит дүнг сольж
бичсэн
Дансны үлдэгдэлийг гаргахдаа математик алдаа
гаргасан байх
Дансны үлдэгдэлийг балансад хуулахдаа буруу харж
хуулсан байх
Шалгах балансын дүнг буруу бодох зэрэг юм.
Шалгах баланс нь ажил гүйлгээний дансны хөтлөлтыг
зөв хийж зөв дансанд нь бичсэн эсэхийг
харуулдаггүй.
- 8. Тохируулах бичилт: Ажлын хүснэгтийн 2-р
хос багананд тохируулах бичилтүүдийг
хийдэг.
Аж ахуйн нэгжийн ихэнх ажил гүйлгээ нягтлан бодох бүртгэлийн
2 буюу түүнээс дээш үеийн орлого зарлагад нөлөөлнө.
Жишээ нь:
Бизнесийн байгууллагууд дараагийн жилүүдэд ашиглах тоног
төхөөрөмжийг худалдан авах,
12 сарын хугацаатай даатгалын төлбөр төлөх,
дараагийн хэдэн сард ашиглах конторын хэрэгсэл авах гэх мэт
зардлууд гарч болно.
Тэдгээр хөрөнгө удаан хугацаанд ашиглагддаг учир зардал
болох ёстой. Иймд нягтлан бодогч нар эдгээр зардлыг
бүртгэлийн ямар үед хуваарилах вэ гэдгийг тохируулах
бичилтэд зохицуулдаг.
- 9. Нягтлан бодох бүртгэлийн үе бүрийн
эцэст хийгддэг тохируулах бичилтүүд нь
тухайн үед орсон бүх орлогуудыг орж
ирсэн эсэхээс үл хамааруулан,
гарсан
зардлыг мөнгөөр төлөгдсөн
эсэхээс үл хамааруулан дансанд
тусгаж, орлогыг зарлагаар нь хаахад
хэрэглэдэг.
Тохируулах бичилтийн үед жинхэнэ
хэрэгжилтийн, борлуулалтын, зохицох
зарчмуудыг хэрэглэдэг.
- 10. Тохируулах бичилтүүдийг ерөнхийд нь:
Тооцоолон хуваарилах
Хуваарилан тохируулах бичилт гэж ангилдаг
Тайлангийн
хугацааны
эцэст
хийх
түхируулах
бичилтүүдийг 4 төрөлд хувааж болно. Үүнд:
Бүртгэгдсэн зардлын хуваарилах бичилтүүд
Бүртгэгдсэн орлогыг хуваарилах бичилтүүд
Бүртгэгдээгүй зардлыг бүртгэх бичилтүүд
Бүртгэгдээгүй орлогыг бүртгэх бичилтүүд
- 11. Тохиргоо бичилтийн үзд дараах шинж
чанарууд илэрдэг.
Үүнд:
Шалгах баланс дахь орлого зарлагын дансны
үлдэгдэл өөрчлөгдөнө.
Шалгах баланс дахь хөрөнгө болон өр төлбөрийн
дансны үлдэгдэл өөрчлөгдөнө.
Тохиргоо бичилтийг тайлант хугацааны эцэст хийдэг.
Мөнгөн хөрөнгийн дансанд тохиргоо бичилт хэзээ ч
хийдэггүй.
- 12. Бүртгэгдсэн зардлыг хуваарилах:
Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн 1 үеэс дээших
хугацаанд орлого олохын тулд гаргасан зардал нь ихэвчлэн
хөрөнгийн дансанд дебетлэгдсэн байдаг. Эдгээр зардлуудаас
ашиг олох үе бүрийн эцэст зардлын зарим хэсгийг хөрөнгийн
данснаас зардлын дансанд шилжүүлэн бичих тохируулах
бичилт хийгдэнэ.
Бүртгэгдсэн зардлыг хуваарилах бичилтүүдэд: элэгдлийн
зардлыг тооцох, урьдчилан төлсөн зардлуудыг хуваарилах
бичилтүүд орно.
Элэгдлийн зардал гэдэг нь үндсэн хөрөнгийн ашиглах
хугацааны доторх 1 тайлангийн хугацаанд оногдох өртгийн
хэмжээг хэлнэ.
- 13.
Аж ахуйн нэгж нь барилга, тоног төхөөрөмж,
автомашин, компьютер, конторын тавилга, склад гэх
мэт удаан эдлэгдэх зүйсийг худалдах авах үедээ
тэдгээрийг ашигласнаар ашиг олох болно гэж үздэг.
Элэгдэл нь тайлангийн хугацааны орлогыг бий
болгосон зардлын нэг хэсэг юм.
Жишээ нь: Компани 42000 төгрөгний өртөгтэй ажлын
тоног төхөөрөмж худалдан авсан бөгөөд түүнийгээ 5
жил ашиглана гэж үзье. 1 сард ноогдох элэдгдлийн
зардал 700 төгрөг болж байна. (42000:5:12=700)
Сарын эцсийн зардалд дараах бичилт хийнэ.
Элэгдлийн зардал
700
Хуримтлагдсан элэгдэл
700
- 14.
Хуримтлагдсан элэгдэл данс нь хөрөнгийн сөрөг данс
юм. Сөрөг данс нь санхүүгийн тайланд холбогдох
хөрөнгийн дансны дүнгээс хасагдаж тусгагдана.
Баланс
Үндсэн хөрөнгө:
Ажлын тоног төхөөрөмж
Хасах нь: Хуримтлагдсан элэгдэл (700)
Нийт үндсэн хөрөнгө
42000
41300
- 15.
Урьдчилан гарсан зардалд ихэвчлэн урьдчилан хийсэн даатгал,
түрээс, бичиг хэргийн зүйлийн зардлууд ордог. Эдгээр
урьдчилан хийсэн төлбөр нь тухайн тайлангийн үеэс илүү
хугацаанд ашиг өгөх бөгөөд цаашдаа зардал болох боловч
тухайн үед хөрөнгө мэтээр балансад бүртгэдэг.
Жишээ нь: 1 байгууллага бүтэн жилийн даатгал 600000
төгрөгийг оны эхэнд даатгалын байгууллагад шилжүүлсэн.
Тэгвэл энэ даатгалын зардлын хөрөнгө байдлаар бүртгэгдэнэ.
Урьдчилан гарсан даатгал
600000
Мөнгөн хөрөнгө
600000
Энэ даатгал нь гал түймрийн даатгал гэж бодоход 1 сард
оногдох хэсэг нь 50000 төгрөг болно. 1-р сарын 31-ний
байдлаар тохируулах бичилт хийвэл:
Даатгалын зардал
Урьдчилан гарсан даатгал
50.000
50.000 гэж хийнэ.
- 16. Бүртгэгдсэн орлогыг хуваарилах:
Үйлчлүүлэгчид
дараагийн
үеүдэд
үйлчлүүлэх
үйлчилгээнийхээ хөлсийг урьдчилан төлөх тохиолдол
байдаг. Жинхэнэ хэрэгжилтийн зарчмаар энэ нь
орлого биш юм.
Учир нь тус компани нь үйлчилгээ үзүүлэх эсвэл
хөрөнгө өгөх өртэй үлдлээ гэсэн үг. Иймд орлогыг
мөнгөн хөрөнгийн дансны дебетэд урьдчилан орсон
орлого дансны кредитэд бичдэг. Энэ нь балансын өр
төлбөрийн хэсэгт тусгагддаг
Тайлангийн үеийн эцэст дээр урьдчилсан орлогын
зарим хэсэгт ноогдох үйлчилгээг үзүүлж орлогыг
жинхэнээр нь олсон бол тэр зүйлээр дансандаа
тохируулан бичнэ.
- 17.
Жишээ нь: Хөрөнгөө 3 жилийн хугацаатай
түрээслүүлнэ. Түрээсийн хөлсөнд 300000 төгрөг
авчээ.
Мөнгөн хөрөнгө
300000
Урьдчилан орсон түрээсийн орлого
300000
1 жилийн эцэст тухайн жилд ноогдох түрээсийн орлого
300000:3=100000 төгрөгөөр бичилт хийнэ.
Урьдчилан орсон түрээсийн орлого
Түрээсийн орлого
100000
100000
- 18. Бүртгэгдээгүй зардалыг бүртгэх: Энэ төрлийн тохируулах
бичилт нь цаашид гарах ажил гүйлгээнд хамаарах учир зардал
нь нягтлан бодох бүртгэлд хараахан тусгагдаагүй байдаг.
Ажилчдын цалин зээлсэн мөнгөний хүү зэрэг нь өдрөөс өдөрт
хуримтлагдаж байдаг боловч төлөгдөх хүртлээ бүртгэлд
тусгагддаггүй зардлуудын энгийн жишээ юм. Эдгээр зардал нь
хугацаанаасаа хамаардаг. Жишээ нь: Компани сар бүрийн 27-нд
цалин тавьж олгодог. Нэг өдрийн цалин 600 төгрөг гэж тооцвол
сарын сүүлийн 3 өдөр болох 28, 29, 30-ны өдрийн цалин 600 х
3=1800 төгрөгийг хэдий дараа сард тавьж олгох боловч энэ нь
уг сарын зардалд хамаарагдах ёстой. Энэ тохиолдолд
тайлангийн хугацааны эцэст дараах тохируулах бичилт хийнэ.
Цалингийн зардал
1800
Цалингийн өглөг
1800
Ингэж тохируулах бичилт хийсэн тохиолдолд өр болон зардал
1800-аар ихсэж ашиг буурна.
- 19. Бүртгэгдээгүй орлогыг бүртгэх: Бүртгэгдээгүй боловч
тооцооолсон орлого гэдэг нь орлогын тайлангийн
хугацаанд гүйцэтгэсэн боловч түүний төлбөр нь
дараагийн
тайлангийн
хугацаанд
хийгдэх
бүртгэгдээгүй байгаа ажлын хөлс орлогыг хэлнэ.
Жишээ нь: Компани зар сурталчилгаа хийж өгөхөөр
өөр компанитай гэрээ хийгээд төлбөрийг нь ажлаа
хийж гүйцэтгэсний дараа авахаар тохиролцжээ.
Сарын эцэст уг гэрээт ажлынхаа хувийг буюу 2000
төгрөгний ажлыг гүйцэтгэж дууссан байна. Хэдийгээр
энэ мөнгийг хүлээж аваагүй ч энэ нь тайлант
хугацааны орлогод хамаарах ёстой. Тайлант
хугацааны эцэст дараах тохиргоо бичилт хийнэ.
Хуримтлагдсан авлага
2000
Хуримтлагдсан орлого
2000
- 20.
Тохируулсаны дараах шалгах баланс:
Тохируулсаны дараах шалгах баланс гэдэг нь ажлын
хүснэгтийн 3-дахь багана юм. Шалгах балансад
тусгагдсан данснууд тохируулах бичилт хийсний
дараа хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг.
Тохируулах бичилтийн үед орлого зарлагын болох
хөрөнгийн зарим шинэ данс нэмэгдэн тохируулсаны
дараах шалгах балансад тусгагдана.
Тохируулсаны дараах шалгах баланс нь тохируулах
бичилтийн дүн зөв хийгдсэн эсэхийг шалгах
зориулалттай бичилт юм.
- 21. 3.2 Ажлын хүснэгтийг ашиглан
санхүүгийн тайлан бэлтгэх
Санхүүгийн тайлангийн нэг бүрэлдэхүүн
хэсэг нь орлого үр дүнгийн тайлан
бөгөөд
энэ
нь
бизнесийн
үйл
ажиллагааны тодорхой хугацааны үр
дүнг харуулдаг. Орлого, үр дүнгийн
тайланг хэлбэрээр нь:
1 үе шаттай орлого үр дүнгийн тайлан
Олон үе шаттай орлого үр дүнгийн
тайлан гэж ангилдаг.
- 22. 1 үе шаттай тайланд орлого ашгийг нэг зүйлд зардал
алдагдлыг нэг зүйлд хамруулан тооцож тэдгээрийн зөрүүгээр
цэвэр ашгийг тодорхойлдог.
Жишээ нь:
Орлого үр дүнгийн тайлан
………………ХХК
2000……
Орлого:
Борлуулалт
……………
Хүү ба бусад орлого……………
_______
Зарлага:
Борлуулалтын өртөг……………
Удирдлага ба бусад зардал… _______
Татвар төлөхийн өмнөх ашиг /Орлого зарлагын зөрүү/
Орлогын татвар
……………
Цэвэр ашиг
…………….
- 23.
Олон үе шаттай орлого үр дүнгийн тайланд
орлого зардлыг тэдгээрийн нөхцөлдүүлж буй
учир холбогдлоор нь ангилан ашиг алдагдлыг
тодорхойлдог.
Нийт ашиг (алдагдал)
Үйл ажиллагааны ашиг (алдагдал)
Ердийн үйл ажиллагааны ашиг (даатгал)
Татвар төлөхийн өмнөх ашиг (алгагдал)
Цэвэр ашиг (алдагдал) гэж харуулна.
- 24.
Өмчийн өөрчлөлтийн тайлан: Хуримтлагдсан ашиг бол олсон
цэвэр
орлогоор
бий
болж
бизнесийн
байгууллагад
хуваарилагддаггүй үлдсэн нөөц буюу эзэмшигчийн өмчийн хэсэг
юм. Өмчийн өөрчлөлтийн тайлан нь тайлант хугацааны
бизнесийн
үйл
ажиллагаанаас
олсон
үр
дүнгээр
тодорхойлогдсон ашигт гарсан өсөлт багасалтыг нэгтгэн дүгнэж
үзүүлнэ. Хуримтлагдсан ашгийн өсөлт нь олсон цэвэр орлогын
үр дүн, багасалт нь ногдол ашгийн хуваарилалт болон цэвэр
алдагдлын үр дүн юм. Өмчийн өөрчлөлтийн тайлан дараах
хамаарал дээр суурилагдана.
Хугацааны эхэн дэх хуримтлагдсан ашгийн үлдэгдэл + цэвэр
ашиг – ноогдол ашиг = Хугацааны эцэс дэх хуримтлагдсан
ашгийн үлдэгдэл
Тайлант хугацааны эцсийн хуримтлагдсан ашгийн дүн нь
дараагийн тайлант үеийн эхний үлдэгдэл болно.
- 25. Баланс гаргах:
Балансыг ажлын хүснэгтээр гаргахдаа
тохируулсны дараах шалгах балансанд
тусгагдсан хөрөнгийн дебет багананд
өр төлбөр эзэмшигчийн өмчийн кредит
баганандах дүн нь балансад шууд
бичигдэж баланс гарна.
Ингэснээр ажлын хүснэгт бүрэн гүйцэд
болно.
- 26. 3.3 Хаалтын бичилт
Практик амьдралд байгууллагын удирдлага нь хөрөнгийн
өөрчлөлтийн шалтгааныг мэдэхийг хүсч байдаг учраас эцсийн
үр дүнг нь тооцох зорилгоор орлого, зардлын төрөл бүр дээр
тусгай дансдуудыг нээж хөтөлдөг. Эдгээр данснууд нь зөвхөн
тухайн тайлангийн үед хамаарагддаг бөгөөд тэдгээрийг тур данс
/temporary accounts/ гэж нэрлэдэг.
Түр данс нь тодорхой тайлангийн үе дэхь орлого зардлын
хэмжээг илэрхийлдэг бөгөөд тухайн тайлангийн хугацааны эцэст
эдгээр данснуудын үлдэгдлийг хааж орлогын тайлангаар
дамжуулан хуримтлагдсан ашгийн тайлан болон балансад
шилжүүлэн бичдэг. Ийм учраас түр данс нь зөвхөн тухайн
тайлангийн хугаацаанд хөтлөгдөн хаагддаг бөгөөд түүнд тухайн
тайлант хугацааны орлого, зардлын талаарх мэдээлэл
хуримтлагдаж байдаг.
- 27.
Тайлангийн хугацаанд гарсан ажил гүйлгээг
журнал болон ерөнхий дэвтэрт бичиж ажлын
хүснэгтэнд тусгахдаа орлого үр дүнгийн
тайлангийн дараа хаалтын бичилтүүдийг
хийдэг.
Орлого зардлын данснууд нь зөвхөн нэг
тайлант хугацааны ажил гүйлгээнүүдийг
хуримтлуулан бүртгэдэг учраас түр данснууд
юм. Харин хуримтлагдсан ашгийн ба
балансийн бусад данснууд нь нягтлан бодох
бүртгэлийн тайлант үеэс цааш үлдэгдэлтэй
гарч ашиглагдах учир байнгын данснууд
гэдэг.
- 28. Түр данснуудын үлдэгдлийг хуримтлагдсан ашгийн дансанд
шилжүүлэхийг дансны хаалт гэж нэрлэдэг. Түр данснуудыг хаах
зорилгоор хийж байгаа журналыг бичилтүүдийг хаалтын бичилт
гэнэ.
Дансны хаалтын бичилт нь:
Орлогын дансны үлдэгдлийг орлого зарлагын нэгдсэн дансанд
хаана.
Зарлагын дансны үлдэгдлийг орлого зарлагын нэгдсэн дансанд
хаана.
Орлого зарлагын нэгдсэн дансны үлдэгдлийг хуримтлагдсан
ашгийн дансанд шилжүүлэн бичиж хаана.
Ноогдол ашгийн дансны үлдэгдлийг хуримтлагдсан ашгийн
дансанд шилжүүлэн бичнэ.
- 29. Тайлангийн хугацааны эцэст хаалтын
бичилтийг дараах хоёр зорилгоор хийдэг.
Эхний зорилго нь орлого, зардлын дансндыг
хааснаар дараагийн тайлангийн хугацааны үндсийг
тавьж өгдөг. Энэ үйл ажиллагаа нь цэвэр ашгийн
болон тухайн тайлангийн хугацааны орлого, зардлыг
илэрхийлж өгөхөд зайлшгүй шаардлагатай. Иймээс
орлого, зардлын дансыг хааж, дараагийн тайлангийн
эхэнд эдгээр данс нь тэг үлдэгдлээс эхэлнэ.
2-р зорилго нь хаалтын бичилт тухайн тайлангийн
үйл ажиллагааны үр дүн болох ашгийг тоооцохтой
холбоотой.
- 30.
Орлого зардлын дансдын үлдэгдлийг “Орлого
зардлын нэгдсэн данс” (Income summary) руу
шилжүүлэн хааж бичдэг. Энэ нь орлого, зардлын бүх
үр дүнг цэвэр ашиг хэлбэрээр тусгахад зориулагддаг.
Энэ дансны эцсийн үлдэгдэлийг “Хуримтлагдсан
ашиг” данс руу хааж өгдөг. Орлого зардлын нэгдсэн
данс (ОЗНД)-ыг хаалтын бичилтийн үед ашиглах
бөгөөд хэзээ ч санхүүгийн тайланд тусгадаггүй.
Орлого зардлын данс нь түр дансны нэг хэлбэр
бөгөөд энэ нь тайлангийн хугацаа бүрт тэг
үлдэгдлээс эхлэх ба энэ хугацааны туршид орлого,
зардлын гүйлгээг хуримтлуулж, хаалтын бичилтийн
үр дүнд тэг үлдэгдэлтэй болдог.
- 31. Хаалтын бичилтийг схемээр авч үзье.
Зардлын данс
ххх
Орлогын данс
ххх
2
К. Татан авалт
ххх
4
ОЗНД
х
1
х х
Хуримт. Ашиг
3
ххх
- 32. Схемээс үзэхэд :
Орлого нь эзэмшигчийн хөрөнгийг өсгөж, харин зардал, татан
авалт нь эзэмшигчийн хөрөнгийг бууруулж байна.
Тайлант хугацааны туршид тэдгээр өсөлт, бууралт нь орлого,
зарлага, татан авалтын дансанд түр зуур хуримтлагдан
бичигдэнэ.
Тайлант хугацааны эцэс дэх хаалтын бичилтээр орлого, зардал,
татан авалтын дансны өсөлт, бууралтын цэвэр нөлөөллийг
эзэмшигчийн капиталыг дансанд шилжүүлдэг.
Хаалтын бичилтийг дараах дарааллаар явуулна.
Орлогын дансыг хаах
Зардлын дансыг хаах
ОЗНД-г хаах
Татан авалтын дансыг хаах
- 33. Ашиглах материал:
Номын нэр: Дунд шатны НББүртгэл
Зохиогч: Donald E. Kieso
Хэвлэгдсэн он: 2000 он, Долоодохь хэвлэл
Номын нэр: Санхүүгийн бүртгэл
Зохиогч: Д.Жавзмаа, Саранчимэг
Хэвлэгдсэн он: 2000 он
Номын нэр: Нягтлан бодох бүртгэлийн үндэс
Зохиогч: МУИС-ын багш нарын баг
Хэвлэгдсэн он: 2009 он
Номын нэр: Санхүүгийн дунд шатны бүртгэл 1-р дэвтэр
Зохиогч: МУИС-ын багш нарын баг
Хэвлэгдсэн он: 2009 он
Номын нэр:“Санхүүгийн бүртгэл”
Зохиогч: Орчуулгын ном-Р. Мейгс, В.Мейгс
Хэвлэгдсэн он: 1996 он
Номын нэр: “Нягтлан бодох бүртгэл”
Зохиогч: Н.Агваан
Хэвлэгдсэн он: 2004 он