ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Европ- Дархан Инновац Энтрепренершип Төв (ЕДИЭТ) байгуулах удирдамж, үйл ажиллагааны
загварчлал
ЕДИЭТ гэж юу вэ ?
ЕДИЭТ нь Дархан Уул аймагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “ Найрамдал”
төслийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ХААИС-ийн АЭБС-ийн дэргэд байгуулагдсан орон нутгийн
хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсрол, эрдэм шинжилгээ, технологи дамжуулалтын чиглэлээр
инновац хөгжүүлэлтийг дэмжин ажиллах бие даасан байгууллага байна.
Үндсэн зорилго
Тогтвортой, ногоон хөгжлийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулахаар
эрмэлзэж байгаа бизнес эрхлэгч, гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэгчид, компаниудын
мэдээллийн найдвартай платформ бий болгож, тэдний үйлдвэрлэл үйлчилгээнд инновац
нэвтрүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн таатай экосистем бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
ЕДИЭТ-ийн үйл ажиллагаа
1. Бизнесийн ялгарал, шинэ санаа, бойжуулалт, хурдасгуур, гарааны хөрөнгө оруулалтын
талаарх сургалтын чадавхжуулах хөтөлбөрөөр дамжуулан бүс нутагт энтрепренершип
инновацын шинэ соёлыг төлөвшүүлэхэд голлон чиглүүлэхээр төлөвлөлт, зохион
байгуулалтыг хийнэ.
2. Бүс нутгийн бизнесийн үйл ажиллагааг төрөлжүүлэх / солонгоруулах / сургалт, судалгаа,
инновац, мэдээллийн системийг оновчтой хослуулан инновацын идэвхтэй экосистем бий
болгох, орон нутгийн бизнес эрхлэгчид , гарааны бизнес, ЖДҮЭ, компаниудаар дамжуулан
бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжинэ.
3. Гарааны бизнесийн инновацыг сайжруулахын тулд тэдний хүний нөөц, хөрөнгө оруулалт,
түншлэл, сургалт, судалгаа хөгжүүлэлтийг чадавхжуулах гадаад зах зээлтэй холбогдоход
туслалцаа үзүүлнэ. Гадаадын инновацын экосистемийн сайн туршлагыг Дархан бүс нутаг
төдийгүй бусад аймгуудад нутагшуулахад хамтран ажиллана.
4. Хотын засаглалыг бэхжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хот болон бүс нутгийн ногоон
байгууламжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж хувь хүн, аж ахуй нэгжүүдэд
дэмжлэг үзүүлэн ажиллана.
5. Төв нь Дархан Европын Форумтай хамтран бизнесийн болон судалгааны байгууллагын
түвшинд ажиллаж, Дархан Европыг холбосон хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны
кластр бий болгох замаар “ Дарханд үйлдвэрлэв” “Дарханд хөрөнгө оруулаарай ” гэсэн
хөтөлбөрүүдийг дэмжинэ.
6. Тогтвортой хотын хөгжилд тулгардаг нийгэм эдийн засгийн өөрчлөлт хийгээд сайн засаглал
бодлогын уян хатан байдал, нийгмийн оролцоо, хотын ногоон байгууламжийн асуудлыг
сайжруулахад инновацын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий “Тогтвортой
Инновацын бүлэг”-ийг байгуулах суурь нөхцөлийг бий болгоно.
Шинэ санаа гаргах, хакатог, буткемп, инкубац, хурдасгуур хөтөлбөр, шагнал урамшуулал, хөрөнгө
босгох, олон улсын солилцооны болон хөрөнгө оруулалтын форум зохион байгуулах, туршлага
судлах айлчлал, гадаад зах зээлтэй холбох үйл ажиллагааг дэмжин инновацын кластр загварыг
хөгжүүлнэ.
ЕДИЭТ-ийн удирдлага,бүтэц зохион байгуулалт
ХААИС-ийн АЭБС нь төвийн үйл ажиллагааг шинэлэг, бүтээлч, хариуцлагатай удирдлагаар хангахын
тулд олон түвшний багийг нэгтгэн ажиллуулна. Төв нь удирдах зөвлөл, ТИБ, нарийн бичгийн
газартай байна. Удирдах зөвлөл нь төвийн 2030 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги
бодлогыг батлахын зэрэгцээ төслийн үндсэн зорилтуудын хэрэгжүүлэх болон ТИБ , нарийн бичгийн
/ удирдах хороог / газрыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллана.ЕДИЭТ нь ХААИС-ийн АЭБС-д
байрлана.ИСГ Дархан сум, 15-р баг, Дархан Уул аймаг, Монгол Улс
Төвийн статус
ЕДИЭТ нь “Найрамдал” төслийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч үндсэн нэгж байна. Төсөл дууссаны
дараа ТББ-н статустайгаар ажиллана. ТББ-ын үүсгэн байгуулагч нь ХААИС АЭБС “Найрамдал ” төсөл
байна.
Төвийн орон тоо
ЕДИЭТ нь төслийн хугацаанд үндсэн гэрээний дагуу 7 ажилтантай байна. Ажилтны ажил үүргийн
хуваарийг ажлын байрны тодорхойлолтоор батална. Шаардлагатай тохиолдолд орон тооны бус
зөвлөх ажиллуулж болно.Үндсэн ажилтнуудын цалин хөлсийг төслийн санхүүжилтээр олгох ба орон
тооны бус зөвлөхийг бусад эх үүсвэрээс цалинжуулна. Төв нь төсөл дууссаны дараа өөрийн үйл
ажиллагааны орлогоор санхүүжүүлнэ. Энэ төвийн гол давуу тал нь “Найрамдал” төслөөр дамжуулан
Европын холбооны орнуудын туршлагатай зөвлөх, мэргэжилтэн, энтрепенерүүдийг урьж
ажиллуулах явдал юм.
Алсын хараа
Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц
инновацын экосистемийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна.
Эрхэм зорилго
 Тогтвортой хөгжлийн зорилго ногоон хөгжлийн үзэл баримтлалд суурилсан бүс нутгийн
эдийн засгийн тогтвортой өрсөлдөх чадавхыг сайжруулна.
 Эрдэм шинжилгээ - Сургалт – Үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах замаар инновац,
энтрепренершипийг идэвхжүүлэх платформ ажиллуулж бүх талуудын хамтын ажиллагааг
хангахад дэмжлэг үзүүлнэ.
Тогтвортой инновацын бүлэг (SIC) гэж юу вэ ?
ЕДИЭТ нь үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их сургууль, төр,
хувийн хэвшлийн форумыг тодорхой асуудлаар бодлого боловсруулахад татаж оруулах, Шинжлэх
ухаан, технологи, инновац бизнесийн салбарын хамтын ажиллагааг сайжруулахад үйл ажиллагаагаа
чиглүүлнэ. Иймээс ТИБ байгуулах бөгөөд энэ нь тухайн салбарын инновацын урсгалыг
идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
ТИБ нь инновацын сүлжээ үүсгэж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход үйл ажиллагаа
чиглүүлнэ.
 Уур амьсгал, тогтвортой аж үйлдвэр, ногоон барилгажилт гэх мэт нийгэм эдийн засгийн
тэргүүлэх чиглэлээр үндэсний болон бүс нутгийн хэмжээнд ТИБ-үүдийг байгуулах
 Бүс нутагт шинээр байгуулагдаж байгаа компани, бизнесийг бүртгэлжүүлэх,шинэ санаа бий
болгох, хурдасгуур сургалтын хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх.
 Импортыг орлох болон гадаад зах зээлтэй өрсөлдөх бүтээгдэхүүн
ДИЕТөв нь дараах байгууллагуудтай хамтран ажилна, түншлэх болно.:
• Төрийн захиргааны байгууллага
• Монгол улсын бусад сумдын тамгын газар болон Дархан сумын ЗДТГ
• Европын Холбооны болон Монгол дахь ЕХ-ны байгууллагууд
• Их дээд сургууль,Эрдэм шинжилгээний байгууллага багтаасан гарааны бизнесийн инновац
• Монгол дахь Олон улсын хөгжлийн байгууллага
• Хувийн сектор
• Засгийн газар хоорондын байгууллага
• Иргэний нийгмийн байгууллага
НАЙРАМДАЛ төслийн нэн тэргүүний зорилт биш тул энэ хэсгийг дараа нь нарийвчлан
боловсруулна. Төсөл хөтөлбөр өргөжин тэлэхийн хэрээр ТИБ-ийг тухай бүрт нь ярилцаж, шийдээд
явж болох юм.
1. ТИБ нь илүү олон оролцогч талыг хамруулан, боломж олгоно.
Бизнес
Бизнесүүдийн хувьд экосистемд нэгдэж ирээдүйн бизнес эрхлэгчдээ бэлтгэх төлөвшүүлэх боломж
нээгдэнэ. Мөн шинээр бий болж буй шинэ зах зээлд амжилттай ажиллах, амьдрах чадвартай,
чадварлаг, шинийг санаачлагчидтай хамтран ажиллах боломжтой болох юм.
Энтрепренерүүд
Шинэ бизнес эхлүүлэх, бизнес төлөвлөгөөгөө сайжруулах, одоо байгаа бизнесээ хурдасгуурт
оруулах, эрчимжүүлэх, бизнесийн үзэл баримтлал, зарчмаа баталгаажуулах, болон олон улсын зах
зээлд нэвтрэх зэрэг зорилгоор зөвлөхүүд болон шинийг санаачлагач нартай холбогдох, хамтран
ажиллах боломжтой болох. Мөн бизнесийн тусламж дэмжлэг, санхүүгийн дэмжлэг авах, шинэ зах
зээл, үйлчлүүлэгчдээ олох бүрэн боломжтой.
Орон нутгийн засаг захиргаад
Инновацыг дэмжихэд болон Монголын ирээдүйг илүү тогтвортой, хүртээмжтэй, ухаалаг өсөлтөд
чиглүүлэхэд Европын хөрөнгө оруулалтыг ашиглах
Судлаачдад
Санаагаа хэрэгжүүлэх, шинэлэг байдлаар баяжуулах, судалгааны түвшин дэх шинэ санаагаа
үйлдвэрлэлтэнд нэвтрүүлж, зах зээлд гаргаж амьдралын чанарыг сайжруулах платформд нэгдэх
боломжийг олгоно.
Оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд
Чадавхижуулах сургалтанд хамрагдаж, бодит судалгааны үр дүн, шаардлагатай материал тоног
төхөөрөмж зэргийг ашиглан, зөвлөхүүдийн заавар зөвлөгөө, төлөвлөлтийг дагаж, инновацын
чадавхиа хөгжүүлэх, нээх боломжийг олгоно.
Их дээд сургуулиуд
Их сургуулиуд нь инновацийн лабораторийн үүрэг гүйцэтгэж Европын Холбооны улсуудын холбогдох их
сургуулиуд болон дэлхийн эдийн засгийн бусад бүс нутгийн их сургуулиудтай инновацийг хөгжүүлэх таатай
орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллах болно.
Европ- Дарханы инноваци, энтрепренершипийн төвийн үйл ажиллагааны матриц
ЗАРИМ ТОДОРХОЙЛОЛТ, ОЙЛГОЛТ
Бизнес инкубаторууд гэж бизнес эрхлэгчдийг бизнесээ хөгжүүлэхэд нь ялангуяа эхний шатанд нь
дэмжлэг үзүүлдэг байгууллагыг хэлдэг. Мөн эдгээр нь гарааны компаниуд болон эхэн үеийн
компаниудын өсөлт, амжилтыг хурдасгахад чиглэсэн байгууллагууд юм. Инкубацийн үйлчилгээг
ихэвчлэн бизнес, технологийн ертөнцөд туршлагатай байгууллагууд үзүүлдэг. EU-DIEH нь бүх
хэрэгцээг хангахуйц олон улсын түвшний бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлэхийн тулд бүх нөөц,
чадавхиа ашиглаж, олон улсын хамтын ажиллагаа, түншлэлээр дамжуулан тасралтгүй суралцаж,
амжилтанд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна.
Инкубацийн үлчилгээнд технологийн тоног төхөөрөмж, зөвлөгөө өгөх, эхлэлийн хөрөнгө оруулалт,
нэтворкинг, хамтран ажиллах боломж, орчин нөхцөл, лабораторийн байгууламж тоног
төхөөрөмжөөр хангах, зөвлөх үйлчилгээ зэрэг орно. Ихэвчлэн хөрөнгө оруулагчид, засгийн газрын
байгууллагууд, эдийн засаг хөгжүүлэлтийн холбоо, венчур капиталистууд болон бусад хөрөнгө
оруулагчдаас хөрөнгө татах зам гүүр нь болж өгдөг. Е-DIEH нь гарааны бизнесийг бойжуулах,
хурдасгах, олон улсын зах зээлд гаргах зорилго бүхий түншлэл, хамтын ажиллагааг, бүлгийг бий
болгоно гэдэгт итгэлтэй байна.
Ихэнх инкубаторууд гарааны бизнест хөрөнгө оруулах боломжтой байдаг ба эсвэл санхүүгийн
боломжит эх үүсвэрүүд, хөрөнгө оруулагчдыг тодорхойлчихсон байдаг. Мөн инкубатор төвийн
ажилтнууд, гишүүдийн үнэтэй зөвлөгөө, дэмжлэгээс гадна инкубатор төвөөр дамжуулан нягтлан
бодогч, хуульч, оюуны өмчийн эрх (ОӨХ)-ийн ажилтнуудаас мэргэжлийн гэрээт үйлчилгээ авах
боломжийг эдэлдэг. Дархан хот дахь ХААИС АЭБС нь НАЙРАМДАЛ төслийн хүрээнд инноваци,
бизнес инкубацийн бүрэн хэмжээний үйлчилгээг үзүүлэх чадавхиа сайжруулан ажиллах болно.
ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА
ХЭРЭГТЭЙ ГАРААНЫ
КОМАНИУД
ИНКУБАЦЫН
ҮЙЛЧИЛГЭЭ
ӨРГӨТГӨХ БОЛОМЖТОЙ
ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ,
АЖ АХУЙН НЭГЖ
Судалгаа,
Боловсрол
& Сургалт
Нөхөрлөл
& Хамтын
ажиллагаа
бизнес санаагаа
танилцуулах,
хөрөнгө босгох
зарах, бизнес
төлөвлөгөө
Тестлэх
зарчмаар
сайжруулах,
хөгжүүлэх
үйлчилгээ
Менторшип
Дэд бүтэц
ИННОВАЦАД ОРУУЛАХ САНХҮҮЖИЛТ
/ ЭХЛЭЛИЙН ХӨРӨНГИЙН
САНХҮҮЖИЛТ БАЙГУУЛЛАГА
ИННОВАЦЫН
СОЁЛ/БОЛОВСРОЛ/ШАГНАЛ/СОЛИЛЦО
ОНЫ ХӨТӨЛБӨР/СУРГАЛТ
E-DIEH нь бүс нутгийн төдийгүй үндэсний эдийн засгийн хөгжилд өөрчлөлт хийхийг зорьж байна.
Сургалт судалгааны байгууллага, ашгийн бус хөгжлийн корпораци; Ашгийн төлөө хөгжлийн венчур;
Венчур капитал фирм зэргийн аль нэгээр эсвэл нэгтгэсэн байдлаар Е-DIEH нь өөрсдийгөө
тодорхойлж, бүртгүүлж, олон нийтэд таниулахад асуудалгүй. Мөн Е-DIEH нь бойжигчид болон бусад
бизнес эрхлэгчдийн хоорондын хамтын ажиллагаа, сүлжээг бий болгож бодит физик орон зайд
ажиллах бөгөөд боломжтой гэж үзвэл виртуалбайдлаар ажиллаж болно.
Е-DIEH нь гарааны бизнес тус бүрт санал болгож буй тусгай хөтөлбөр, дэмжлэг үйлчилгээн дээрээ
суурилсан инкубатор ба хурдасгуурын үүрэг гүйцэтгэнэ. Гарааны бизнес болон эхний шатны
компаниудыг дэмжих үйлчилгээгээрээ судалгаа шинжилгээ, технологийн паркуудаас ялгаатай.
Судалгаа, технологийн паркууд нь төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, их сургуулийн
лабораториудаас эхлээд маш жижиг компаниудыг хамарсан томоохон төслүүд байх хандлагатай
байдаг. Тэд бизнес инкубатороос ялгаатай нь бизнест туслах үйлчилгээг санал болгох нь ховор.
Үр шимийг хүртэгчид нь хэн байх вэ ?
•Дархан хот, бусад хот, тэдгээрийн засаг захиргаа, Дархан-Уул аймаг болон Монгол Улсын бусад бүс нутаг
• ЕХ болон Монгол Улс, Дархан-Уул аймаг дахь бизнес, аж ахуйн нэгж, стартап, аж үйлдвэрийн экосистем
• ЕХ болон Монгол Улс, Дархан-Уул аймаг дахь байгаль орчин, нийгмийн хөгжлийн байгууллага
• • ЕХ болон Монгол Улс, Дархан-Уул аймаг дахь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага
• Хот/аймаг орон нутгийн оршин суугчид, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийн иргэд
• Хот/аймаг орон нутгийн гэр хороололын оршин суугчид
• Нийгмийн эмзэг бүлгийн иргэд (эмэгтэйчүүд, залуучууд, хөдөө орон нутаг, шилжин ирэгсэд, хөгжлийн
бэрхшээлтэй иргэд болон ахмадууд)
Е-DIEH-ийн оролцогч талууд
 Стартапууд
 Том үйлдвэрүүд ба корпораци
 Дунд, жижиг, бичил аж ахуйн нэгжүүд
 Эрдэм шинжилгээний байгууллага
 Хөрөнгө оруулагчид
 Инкубацийн экосистемийг бий болгогчид
 Менторууд
 Үйлчилгээ үзүүлэгчид
ЕДИЭТ нь бүс нутаг төдийгүй үндэсний хэмжээнд эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхэд үйл
ажиллагаагаа чиглүүлнэ.
Европ Дарханы Инновац Энтрепренершипийн Төвийн экосистем
НАЙРАМДАЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД Е-ДИЭТ-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ЕДИЭТ
Инкубацын
үйлчилгээ
Менторшип
Түншлэл
Эхлэлийн
хөрөнгө оруулалт
Хурдасгуур
Хөтөлбөрүүд:
Гарааны бизнес
болон
Энтрепренершип
(Bootcamp,Sprints
Sensitization,
Immersion,
Идеатон, Хакатон
etc)
Туршлага судлах
бизнес айлчлал
E-DIEH нь НАЙРАМДАЛ төслийн гэрээний дагуу хэрэгжүүлж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Батлагдсан
CSO-LA/2021/428-390 гэрээний хүрээнд төвийн ажилтнуул нь дараах үүрэг хүлээх бөгөөд гүйцэтгэлийн явцыг
долоо хоног бүр гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр тайлагнаж, хянаж байх ёстой. Ажлын алба нь Е-DIEH-ийн
ажлын хэрэгжилтийн явц, үр дүнг НАЙРАМДАЛ төслийн үйл ажиллагаатай уялдуулан хянах зорилгоор
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Е-ДИЭТ-д зориулсан ажлын багц ба үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний матриц
Ажлын багц
Үр дүн Дэд-
даалгавруу
д
Гүйцэтгэ
ж дуусгах
хугацаа
Үүрэг
хариуцлаг
а
Яв
ц
3.1 ЕХ-Дарханы инновац, энтрепренершипийн төвийг (EU-DIEH) байгуулах
ЕХ-Дарханы
инновац,
энтрепренершипий
н төвийг (EU-DIEH)
байгуулах
ЕХ-Дарханы
инновац,
энтрепренершипий
н төвийг (EU-DIEH)
байгуулах
ХААИС-ийн АЭБС нь тус төвийг байгуулах
орчин, нөхцлийг хангана.
EU-DIEH нь тус төвийг байгуулахад
шаардлагатай нетвөркинг, хүрээллийг бий
болгохд хариуцан ажиллана.ЕДИЭТ нь
өөрийн хамтын үйл ажиллагааны
хүрээллийг бий болгоно.
Үйл ажиллагааны зураглал гаргана
Дархан Форумыг байгуулах ажлыг
эхлүүлэх
Чадавхжуулах сургалт, мэдлэг олгох
кампанит ажлыг зохион байгуулах, бизнес
эрхлэгчдийг сургах
Эхлэлийн хөрөнгө оруулалт, шагнал зэрэг
ажлыг гүйцэтгэх хянах
Европ Дарханын
Инновац,
Энтрепренершипийн
Төв
(Дархан хотод -1)
Сургалтын хөтөлбөр
( Ерөнхий болон
Тусгай хөтөлбөр- 10)
Эхлэлийн хөрөнгө
оруулалт&
Техникийн дэмжлэг
(Энтрепренер -10)
Шилдэг энтрепренер
шагнал
(1 )
Вэбсайт & Маркетинг
Платформ (1)
Туршлага судлах айлчлал
(2-ЕХруу)
10 Энтрепренер)
Вэбсайт ажиллуулах
Солилцооны хөтөлбөрүүдийг зохион
байгуулах
Зорилтот төслүүдийг зохион байгуулах,
хяналт тавих, шагнах
Оролцогч талуудад Дархан-Уул аймаг
дахь бизнесийн боломжуудын талаар
мэдээлэл/зөвлөгөө авахуйц мэдээллийн
платформ байгуулах
(1) Хотын засаглалыг бэхжүүлэх (2)
Нийгмийн хүртээмжтэй байдал, (3)
Хотуудын тогтвортой байдал, ногоон
байгууламж, (4) Хөгжил дэвшил ба
инновац гэсэн дөрвөн тодорхой зорилтын
тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх
ЕХ-ны бизнес түншлэлийг идэвхтэй
эрэлхийлэх.
ЕХ-ны түншүүдтэй хамтран ажиллахаар,
холбоо тогтоохоор зорьж буй Дарханы
гарааны болон жижиг дунд бизнес
эрхлэгчдийн мэдээллийн санг бий болгох,
үйл ажиллагаанд оруулах
EU-DIEH нь мэдээллийн төвийн үүрэг
гүйцэтгэх бөгөөд боловсруулсан бүх
мэдээлэл, сурталчилгааны материалиа
ашиглаж ажиллах болно.
ЕХ-ны түншүүдтэй хамтран ажиллахаар
зорьж буй Дарханы гарааны болон жижиг
дунд бизнес эрхлэгчдийн мэдээллийн санг
бий болгох, үйл ажиллагаанд оруулах.
Цаашид эдгээр гарааны бизнесүүд болон
жижиг дунд бизнесүүдэд хөрөнгө оруулах
боломжийг Е-DIEH идэвхтэй эрэлхийлнэ.
Утсаар /онлайн хэлбэрээр бүх оролцогч
талуудад мэдээлэл өгдөг байх.
Мэдээллийн санд хэрхэн бүртгүүлэх тухай
мэдээллийг хэвлэмэл болон бусад
дижитал платформоор дамжуулан олон
нийтэд сурталчлах
EU-DIEH нь төслийн хугацаанд төслөөс
санхүүжих ба төсөл дууссаны дараа бие
даан үйл ажиллагаагаа явуулна.
3.2 3.2 Нийгмийн болон технологийн салбарын боломжит бизнес энтрепренерүүдийг
дэмжих, сургах
Ажлын багц Үр дүн Дэд-
даалгавруу
д
Гүйцэтгэ
ж
дуусгах
хугацаа
Үүрэг
хариуцлаг
а
Яв
ц
3.2 Нийгмийн
болон
технологийн
салбарын
боломжит бизнес
энтрепренерүүди
йг дэмжих, сургах
- Нийгмийн
болон
технологийн
салбарын
боломжит 100
бизнес
эрхлэгчдэд
зориулсан 10
сургалтын
хөтөлбөр
(ерөнхий ба
- мэргэшсэн)
- Хэрэгцээний
үнэлгээ/сургалт
ын модуль,
- зөвлөгч
- онлайн
вебинарууд
- - ЕХ-ны 3
удаагийн кейс
судлах айлчлал
Энэхүү төсөл нь Дархан хотод нийгэм,
технологийн чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг 100 гаруй энтрепренерийг
сургана.
Тэдний 30 хувь нь эмэгтэй
энтрепренерүүд байна.
Сургалт нь 1) Энтрепренерүүд байж
болзошгүй энтрепренер, 2) Энтрепренер
болох бизнес эрхлэгчид, 3) Үйл ажиллагаа
эрхлээд удаагүй энтрепренер, 4)Гарааны
энтрепренер, 5) Дахин эхэлж буй
энтрепренерүүдэд тус тус чиглэнэ.
Ижил бизнесээс суралцах, мэдлэг, ноу-хау
хуваалцах, зөвлөн туслах; бизнес
санаагаа бий болгох, бизнес
төлөвлөгөөгөө боловсруулж, бизнесээ
дараагийн шатанд гаргах боломжтой
болно.
ЕХ болон Монгол улсаас бизнесийн
сургагч, зөвлөхүүдээс, гарааны бизнест
тулгарч буй тодорхой бэрхшээлүүдийн
талаар заавар, зөвлөгөө авна.
Сургалтын хөтөлбөр нь практик
туршлага, бодит тохиолдлуудад
тулгуурлан “Хийнгээ суралцах”-ыг
дэмжинэ.
Төсөл нь бэлэн онлайн курсуудын эрхийг
худалдан авч болно.
Сургалтын хөтөлбөрүүд нь 3 сарын
хугацаатай байх бөгөөд дээр
дурьдсанчлан стартапуудын үе шатуудаас
шалтгаалан өөр өөр модулиудад
хуваагдана.
Сургалтын хэрэгцээ болон гарааны
бойжигчдын хэрэгцээнд үнэлгээ хийж,
тохирсон сургалтын хөтөлбөрийг
хэрэгжүүлнэ. Хэрэгцээний үнэлгээ,
сургалтын модулиудыг тус тусын дэс
дарааллын дагуу бэлтгэнэ
Нийгмийн болон технологийн чиглэлийн
бизнес эрхлэгчдэд зориулсан ЕХ-ны хэд
хэдэн гарааны төвд туршлага судлах
айлчлалыг зохион байгуулна.
Ажлын багц
Үр дүн
Дэд-
даалгаврууд
Гүйцэтгэж
дуусгах
хугацаа
Үүрэг
хариуцлага
Явц
3.3 EU-DIEH эхлэлийн санхүүжилт, үндсэн хөрөнгө, техникийн дэмжлэг
(Гуравдагч этгээдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тавигдах шаардлагатай нөхцлийн
дэлгэрэнгүй мэдээллийг Үйл ажиллагааны тайлбарын хавсралтад оруулсан болно)
Төсөл нь гарааны санаа, эхэн үеийн гарааны
бизнес нь өсөлтийн дараагийн шат руу шилжих
EU-DIEH
эхлэлийн
санхүүжилт,
үндсэн
хөрөнгө,
техникийн
дэмжлэг
Эхлэлийн
санхүүжилт,
үндсэн хөрөнгө,
техникийн
дэмжлэг-10
боломжтой ирээдүйтэй ЖДҮ, нийгэм,
технологийн энтрепренерүүдийэд эхлэлийн
хөрөнгө, техникийн дэмжлэг үзүүлнэ.
Сургалтанд суусан нийгмийн болон
технологийн салбарын 100 энтрепренерүүдээс
10-ыг сонгон шалгаруулж дараагийн шатанд
шилжих боломжоор хангана, дэмжинэ.
Энтрепренерүүдийг шалгаруулах Е-Дарханы
техникийн хороо байгуулагдана. Хорооны
шийдвэрийн үндсэн дээр энтрепренерүүдийг
санхүүжүүлэх, цаашдын техникийн дэмжлэг
үзүүлэх зорилгоор сонгоно. Цаашид дэмжлэгийн
бүх үе шатанд нь хяналт тавина.
Сургалтанд хамрагдсан үлдсэн 90
энтрепренерүүдэд зориулж
Монгол болон ЕХ-ны хүрээнд санхүүжилт татах
болон бусад хамтран ажиллах боломжуудыг
эрэлхийлнэ.

More Related Content

MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx

  • 1. Европ- Дархан Инновац Энтрепренершип Төв (ЕДИЭТ) байгуулах удирдамж, үйл ажиллагааны загварчлал ЕДИЭТ гэж юу вэ ? ЕДИЭТ нь Дархан Уул аймагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “ Найрамдал” төслийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ХААИС-ийн АЭБС-ийн дэргэд байгуулагдсан орон нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсрол, эрдэм шинжилгээ, технологи дамжуулалтын чиглэлээр инновац хөгжүүлэлтийг дэмжин ажиллах бие даасан байгууллага байна. Үндсэн зорилго Тогтвортой, ногоон хөгжлийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулахаар эрмэлзэж байгаа бизнес эрхлэгч, гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэгчид, компаниудын мэдээллийн найдвартай платформ бий болгож, тэдний үйлдвэрлэл үйлчилгээнд инновац нэвтрүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн таатай экосистем бий болгоход дэмжлэг үзүүлнэ. ЕДИЭТ-ийн үйл ажиллагаа 1. Бизнесийн ялгарал, шинэ санаа, бойжуулалт, хурдасгуур, гарааны хөрөнгө оруулалтын талаарх сургалтын чадавхжуулах хөтөлбөрөөр дамжуулан бүс нутагт энтрепренершип инновацын шинэ соёлыг төлөвшүүлэхэд голлон чиглүүлэхээр төлөвлөлт, зохион байгуулалтыг хийнэ. 2. Бүс нутгийн бизнесийн үйл ажиллагааг төрөлжүүлэх / солонгоруулах / сургалт, судалгаа, инновац, мэдээллийн системийг оновчтой хослуулан инновацын идэвхтэй экосистем бий болгох, орон нутгийн бизнес эрхлэгчид , гарааны бизнес, ЖДҮЭ, компаниудаар дамжуулан бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. 3. Гарааны бизнесийн инновацыг сайжруулахын тулд тэдний хүний нөөц, хөрөнгө оруулалт, түншлэл, сургалт, судалгаа хөгжүүлэлтийг чадавхжуулах гадаад зах зээлтэй холбогдоход туслалцаа үзүүлнэ. Гадаадын инновацын экосистемийн сайн туршлагыг Дархан бүс нутаг төдийгүй бусад аймгуудад нутагшуулахад хамтран ажиллана. 4. Хотын засаглалыг бэхжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хот болон бүс нутгийн ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж хувь хүн, аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллана. 5. Төв нь Дархан Европын Форумтай хамтран бизнесийн болон судалгааны байгууллагын түвшинд ажиллаж, Дархан Европыг холбосон хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааны кластр бий болгох замаар “ Дарханд үйлдвэрлэв” “Дарханд хөрөнгө оруулаарай ” гэсэн хөтөлбөрүүдийг дэмжинэ. 6. Тогтвортой хотын хөгжилд тулгардаг нийгэм эдийн засгийн өөрчлөлт хийгээд сайн засаглал бодлогын уян хатан байдал, нийгмийн оролцоо, хотын ногоон байгууламжийн асуудлыг сайжруулахад инновацын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилго бүхий “Тогтвортой Инновацын бүлэг”-ийг байгуулах суурь нөхцөлийг бий болгоно.
  • 2. Шинэ санаа гаргах, хакатог, буткемп, инкубац, хурдасгуур хөтөлбөр, шагнал урамшуулал, хөрөнгө босгох, олон улсын солилцооны болон хөрөнгө оруулалтын форум зохион байгуулах, туршлага судлах айлчлал, гадаад зах зээлтэй холбох үйл ажиллагааг дэмжин инновацын кластр загварыг хөгжүүлнэ. ЕДИЭТ-ийн удирдлага,бүтэц зохион байгуулалт ХААИС-ийн АЭБС нь төвийн үйл ажиллагааг шинэлэг, бүтээлч, хариуцлагатай удирдлагаар хангахын тулд олон түвшний багийг нэгтгэн ажиллуулна. Төв нь удирдах зөвлөл, ТИБ, нарийн бичгийн газартай байна. Удирдах зөвлөл нь төвийн 2030 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги бодлогыг батлахын зэрэгцээ төслийн үндсэн зорилтуудын хэрэгжүүлэх болон ТИБ , нарийн бичгийн / удирдах хороог / газрыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллана.ЕДИЭТ нь ХААИС-ийн АЭБС-д байрлана.ИСГ Дархан сум, 15-р баг, Дархан Уул аймаг, Монгол Улс Төвийн статус ЕДИЭТ нь “Найрамдал” төслийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч үндсэн нэгж байна. Төсөл дууссаны дараа ТББ-н статустайгаар ажиллана. ТББ-ын үүсгэн байгуулагч нь ХААИС АЭБС “Найрамдал ” төсөл байна. Төвийн орон тоо ЕДИЭТ нь төслийн хугацаанд үндсэн гэрээний дагуу 7 ажилтантай байна. Ажилтны ажил үүргийн хуваарийг ажлын байрны тодорхойлолтоор батална. Шаардлагатай тохиолдолд орон тооны бус зөвлөх ажиллуулж болно.Үндсэн ажилтнуудын цалин хөлсийг төслийн санхүүжилтээр олгох ба орон тооны бус зөвлөхийг бусад эх үүсвэрээс цалинжуулна. Төв нь төсөл дууссаны дараа өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлнэ. Энэ төвийн гол давуу тал нь “Найрамдал” төслөөр дамжуулан Европын холбооны орнуудын туршлагатай зөвлөх, мэргэжилтэн, энтрепенерүүдийг урьж ажиллуулах явдал юм. Алсын хараа Бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц инновацын экосистемийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Эрхэм зорилго  Тогтвортой хөгжлийн зорилго ногоон хөгжлийн үзэл баримтлалд суурилсан бүс нутгийн эдийн засгийн тогтвортой өрсөлдөх чадавхыг сайжруулна.  Эрдэм шинжилгээ - Сургалт – Үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах замаар инновац, энтрепренершипийг идэвхжүүлэх платформ ажиллуулж бүх талуудын хамтын ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлнэ.
  • 3. Тогтвортой инновацын бүлэг (SIC) гэж юу вэ ? ЕДИЭТ нь үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их сургууль, төр, хувийн хэвшлийн форумыг тодорхой асуудлаар бодлого боловсруулахад татаж оруулах, Шинжлэх ухаан, технологи, инновац бизнесийн салбарын хамтын ажиллагааг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Иймээс ТИБ байгуулах бөгөөд энэ нь тухайн салбарын инновацын урсгалыг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. ТИБ нь инновацын сүлжээ үүсгэж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгоход үйл ажиллагаа чиглүүлнэ.  Уур амьсгал, тогтвортой аж үйлдвэр, ногоон барилгажилт гэх мэт нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр үндэсний болон бүс нутгийн хэмжээнд ТИБ-үүдийг байгуулах  Бүс нутагт шинээр байгуулагдаж байгаа компани, бизнесийг бүртгэлжүүлэх,шинэ санаа бий болгох, хурдасгуур сургалтын хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх.  Импортыг орлох болон гадаад зах зээлтэй өрсөлдөх бүтээгдэхүүн ДИЕТөв нь дараах байгууллагуудтай хамтран ажилна, түншлэх болно.: • Төрийн захиргааны байгууллага • Монгол улсын бусад сумдын тамгын газар болон Дархан сумын ЗДТГ • Европын Холбооны болон Монгол дахь ЕХ-ны байгууллагууд • Их дээд сургууль,Эрдэм шинжилгээний байгууллага багтаасан гарааны бизнесийн инновац • Монгол дахь Олон улсын хөгжлийн байгууллага • Хувийн сектор • Засгийн газар хоорондын байгууллага • Иргэний нийгмийн байгууллага НАЙРАМДАЛ төслийн нэн тэргүүний зорилт биш тул энэ хэсгийг дараа нь нарийвчлан боловсруулна. Төсөл хөтөлбөр өргөжин тэлэхийн хэрээр ТИБ-ийг тухай бүрт нь ярилцаж, шийдээд явж болох юм. 1. ТИБ нь илүү олон оролцогч талыг хамруулан, боломж олгоно. Бизнес Бизнесүүдийн хувьд экосистемд нэгдэж ирээдүйн бизнес эрхлэгчдээ бэлтгэх төлөвшүүлэх боломж нээгдэнэ. Мөн шинээр бий болж буй шинэ зах зээлд амжилттай ажиллах, амьдрах чадвартай, чадварлаг, шинийг санаачлагчидтай хамтран ажиллах боломжтой болох юм.
  • 4. Энтрепренерүүд Шинэ бизнес эхлүүлэх, бизнес төлөвлөгөөгөө сайжруулах, одоо байгаа бизнесээ хурдасгуурт оруулах, эрчимжүүлэх, бизнесийн үзэл баримтлал, зарчмаа баталгаажуулах, болон олон улсын зах зээлд нэвтрэх зэрэг зорилгоор зөвлөхүүд болон шинийг санаачлагач нартай холбогдох, хамтран ажиллах боломжтой болох. Мөн бизнесийн тусламж дэмжлэг, санхүүгийн дэмжлэг авах, шинэ зах зээл, үйлчлүүлэгчдээ олох бүрэн боломжтой. Орон нутгийн засаг захиргаад Инновацыг дэмжихэд болон Монголын ирээдүйг илүү тогтвортой, хүртээмжтэй, ухаалаг өсөлтөд чиглүүлэхэд Европын хөрөнгө оруулалтыг ашиглах Судлаачдад Санаагаа хэрэгжүүлэх, шинэлэг байдлаар баяжуулах, судалгааны түвшин дэх шинэ санаагаа үйлдвэрлэлтэнд нэвтрүүлж, зах зээлд гаргаж амьдралын чанарыг сайжруулах платформд нэгдэх боломжийг олгоно. Оюутнууд, залуу мэргэжилтнүүдэд Чадавхижуулах сургалтанд хамрагдаж, бодит судалгааны үр дүн, шаардлагатай материал тоног төхөөрөмж зэргийг ашиглан, зөвлөхүүдийн заавар зөвлөгөө, төлөвлөлтийг дагаж, инновацын чадавхиа хөгжүүлэх, нээх боломжийг олгоно. Их дээд сургуулиуд Их сургуулиуд нь инновацийн лабораторийн үүрэг гүйцэтгэж Европын Холбооны улсуудын холбогдох их сургуулиуд болон дэлхийн эдийн засгийн бусад бүс нутгийн их сургуулиудтай инновацийг хөгжүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллах болно. Европ- Дарханы инноваци, энтрепренершипийн төвийн үйл ажиллагааны матриц
  • 5. ЗАРИМ ТОДОРХОЙЛОЛТ, ОЙЛГОЛТ Бизнес инкубаторууд гэж бизнес эрхлэгчдийг бизнесээ хөгжүүлэхэд нь ялангуяа эхний шатанд нь дэмжлэг үзүүлдэг байгууллагыг хэлдэг. Мөн эдгээр нь гарааны компаниуд болон эхэн үеийн компаниудын өсөлт, амжилтыг хурдасгахад чиглэсэн байгууллагууд юм. Инкубацийн үйлчилгээг ихэвчлэн бизнес, технологийн ертөнцөд туршлагатай байгууллагууд үзүүлдэг. EU-DIEH нь бүх хэрэгцээг хангахуйц олон улсын түвшний бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлэхийн тулд бүх нөөц, чадавхиа ашиглаж, олон улсын хамтын ажиллагаа, түншлэлээр дамжуулан тасралтгүй суралцаж, амжилтанд хүрэх болно гэдэгт итгэлтэй байна. Инкубацийн үлчилгээнд технологийн тоног төхөөрөмж, зөвлөгөө өгөх, эхлэлийн хөрөнгө оруулалт, нэтворкинг, хамтран ажиллах боломж, орчин нөхцөл, лабораторийн байгууламж тоног төхөөрөмжөөр хангах, зөвлөх үйлчилгээ зэрэг орно. Ихэвчлэн хөрөнгө оруулагчид, засгийн газрын байгууллагууд, эдийн засаг хөгжүүлэлтийн холбоо, венчур капиталистууд болон бусад хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татах зам гүүр нь болж өгдөг. Е-DIEH нь гарааны бизнесийг бойжуулах, хурдасгах, олон улсын зах зээлд гаргах зорилго бүхий түншлэл, хамтын ажиллагааг, бүлгийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Ихэнх инкубаторууд гарааны бизнест хөрөнгө оруулах боломжтой байдаг ба эсвэл санхүүгийн боломжит эх үүсвэрүүд, хөрөнгө оруулагчдыг тодорхойлчихсон байдаг. Мөн инкубатор төвийн ажилтнууд, гишүүдийн үнэтэй зөвлөгөө, дэмжлэгээс гадна инкубатор төвөөр дамжуулан нягтлан бодогч, хуульч, оюуны өмчийн эрх (ОӨХ)-ийн ажилтнуудаас мэргэжлийн гэрээт үйлчилгээ авах боломжийг эдэлдэг. Дархан хот дахь ХААИС АЭБС нь НАЙРАМДАЛ төслийн хүрээнд инноваци, бизнес инкубацийн бүрэн хэмжээний үйлчилгээг үзүүлэх чадавхиа сайжруулан ажиллах болно. ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ХЭРЭГТЭЙ ГАРААНЫ КОМАНИУД ИНКУБАЦЫН ҮЙЛЧИЛГЭЭ ӨРГӨТГӨХ БОЛОМЖТОЙ ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, АЖ АХУЙН НЭГЖ Судалгаа, Боловсрол & Сургалт Нөхөрлөл & Хамтын ажиллагаа бизнес санаагаа танилцуулах, хөрөнгө босгох зарах, бизнес төлөвлөгөө Тестлэх зарчмаар сайжруулах, хөгжүүлэх үйлчилгээ Менторшип Дэд бүтэц ИННОВАЦАД ОРУУЛАХ САНХҮҮЖИЛТ / ЭХЛЭЛИЙН ХӨРӨНГИЙН САНХҮҮЖИЛТ БАЙГУУЛЛАГА ИННОВАЦЫН СОЁЛ/БОЛОВСРОЛ/ШАГНАЛ/СОЛИЛЦО ОНЫ ХӨТӨЛБӨР/СУРГАЛТ
  • 6. E-DIEH нь бүс нутгийн төдийгүй үндэсний эдийн засгийн хөгжилд өөрчлөлт хийхийг зорьж байна. Сургалт судалгааны байгууллага, ашгийн бус хөгжлийн корпораци; Ашгийн төлөө хөгжлийн венчур; Венчур капитал фирм зэргийн аль нэгээр эсвэл нэгтгэсэн байдлаар Е-DIEH нь өөрсдийгөө тодорхойлж, бүртгүүлж, олон нийтэд таниулахад асуудалгүй. Мөн Е-DIEH нь бойжигчид болон бусад бизнес эрхлэгчдийн хоорондын хамтын ажиллагаа, сүлжээг бий болгож бодит физик орон зайд ажиллах бөгөөд боломжтой гэж үзвэл виртуалбайдлаар ажиллаж болно. Е-DIEH нь гарааны бизнес тус бүрт санал болгож буй тусгай хөтөлбөр, дэмжлэг үйлчилгээн дээрээ суурилсан инкубатор ба хурдасгуурын үүрэг гүйцэтгэнэ. Гарааны бизнес болон эхний шатны компаниудыг дэмжих үйлчилгээгээрээ судалгаа шинжилгээ, технологийн паркуудаас ялгаатай. Судалгаа, технологийн паркууд нь төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, их сургуулийн лабораториудаас эхлээд маш жижиг компаниудыг хамарсан томоохон төслүүд байх хандлагатай байдаг. Тэд бизнес инкубатороос ялгаатай нь бизнест туслах үйлчилгээг санал болгох нь ховор. Үр шимийг хүртэгчид нь хэн байх вэ ? •Дархан хот, бусад хот, тэдгээрийн засаг захиргаа, Дархан-Уул аймаг болон Монгол Улсын бусад бүс нутаг • ЕХ болон Монгол Улс, Дархан-Уул аймаг дахь бизнес, аж ахуйн нэгж, стартап, аж үйлдвэрийн экосистем • ЕХ болон Монгол Улс, Дархан-Уул аймаг дахь байгаль орчин, нийгмийн хөгжлийн байгууллага • • ЕХ болон Монгол Улс, Дархан-Уул аймаг дахь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага • Хот/аймаг орон нутгийн оршин суугчид, эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлгийн иргэд • Хот/аймаг орон нутгийн гэр хороололын оршин суугчид • Нийгмийн эмзэг бүлгийн иргэд (эмэгтэйчүүд, залуучууд, хөдөө орон нутаг, шилжин ирэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмадууд) Е-DIEH-ийн оролцогч талууд  Стартапууд  Том үйлдвэрүүд ба корпораци  Дунд, жижиг, бичил аж ахуйн нэгжүүд  Эрдэм шинжилгээний байгууллага  Хөрөнгө оруулагчид  Инкубацийн экосистемийг бий болгогчид  Менторууд  Үйлчилгээ үзүүлэгчид ЕДИЭТ нь бүс нутаг төдийгүй үндэсний хэмжээнд эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
  • 7. Европ Дарханы Инновац Энтрепренершипийн Төвийн экосистем
  • 8. НАЙРАМДАЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД Е-ДИЭТ-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЕДИЭТ Инкубацын үйлчилгээ Менторшип Түншлэл Эхлэлийн хөрөнгө оруулалт Хурдасгуур Хөтөлбөрүүд: Гарааны бизнес болон Энтрепренершип (Bootcamp,Sprints Sensitization, Immersion, Идеатон, Хакатон etc) Туршлага судлах бизнес айлчлал
  • 9. E-DIEH нь НАЙРАМДАЛ төслийн гэрээний дагуу хэрэгжүүлж дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Батлагдсан CSO-LA/2021/428-390 гэрээний хүрээнд төвийн ажилтнуул нь дараах үүрэг хүлээх бөгөөд гүйцэтгэлийн явцыг долоо хоног бүр гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр тайлагнаж, хянаж байх ёстой. Ажлын алба нь Е-DIEH-ийн ажлын хэрэгжилтийн явц, үр дүнг НАЙРАМДАЛ төслийн үйл ажиллагаатай уялдуулан хянах зорилгоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Е-ДИЭТ-д зориулсан ажлын багц ба үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний матриц Ажлын багц Үр дүн Дэд- даалгавруу д Гүйцэтгэ ж дуусгах хугацаа Үүрэг хариуцлаг а Яв ц 3.1 ЕХ-Дарханы инновац, энтрепренершипийн төвийг (EU-DIEH) байгуулах ЕХ-Дарханы инновац, энтрепренершипий н төвийг (EU-DIEH) байгуулах ЕХ-Дарханы инновац, энтрепренершипий н төвийг (EU-DIEH) байгуулах ХААИС-ийн АЭБС нь тус төвийг байгуулах орчин, нөхцлийг хангана. EU-DIEH нь тус төвийг байгуулахад шаардлагатай нетвөркинг, хүрээллийг бий болгохд хариуцан ажиллана.ЕДИЭТ нь өөрийн хамтын үйл ажиллагааны хүрээллийг бий болгоно. Үйл ажиллагааны зураглал гаргана Дархан Форумыг байгуулах ажлыг эхлүүлэх Чадавхжуулах сургалт, мэдлэг олгох кампанит ажлыг зохион байгуулах, бизнес эрхлэгчдийг сургах Эхлэлийн хөрөнгө оруулалт, шагнал зэрэг ажлыг гүйцэтгэх хянах Европ Дарханын Инновац, Энтрепренершипийн Төв (Дархан хотод -1) Сургалтын хөтөлбөр ( Ерөнхий болон Тусгай хөтөлбөр- 10) Эхлэлийн хөрөнгө оруулалт& Техникийн дэмжлэг (Энтрепренер -10) Шилдэг энтрепренер шагнал (1 ) Вэбсайт & Маркетинг Платформ (1) Туршлага судлах айлчлал (2-ЕХруу) 10 Энтрепренер)
  • 10. Вэбсайт ажиллуулах Солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулах Зорилтот төслүүдийг зохион байгуулах, хяналт тавих, шагнах Оролцогч талуудад Дархан-Уул аймаг дахь бизнесийн боломжуудын талаар мэдээлэл/зөвлөгөө авахуйц мэдээллийн платформ байгуулах (1) Хотын засаглалыг бэхжүүлэх (2) Нийгмийн хүртээмжтэй байдал, (3) Хотуудын тогтвортой байдал, ногоон байгууламж, (4) Хөгжил дэвшил ба инновац гэсэн дөрвөн тодорхой зорилтын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх ЕХ-ны бизнес түншлэлийг идэвхтэй эрэлхийлэх. ЕХ-ны түншүүдтэй хамтран ажиллахаар, холбоо тогтоохоор зорьж буй Дарханы гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн мэдээллийн санг бий болгох, үйл ажиллагаанд оруулах EU-DIEH нь мэдээллийн төвийн үүрэг гүйцэтгэх бөгөөд боловсруулсан бүх мэдээлэл, сурталчилгааны материалиа ашиглаж ажиллах болно. ЕХ-ны түншүүдтэй хамтран ажиллахаар зорьж буй Дарханы гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн мэдээллийн санг бий болгох, үйл ажиллагаанд оруулах. Цаашид эдгээр гарааны бизнесүүд болон жижиг дунд бизнесүүдэд хөрөнгө оруулах боломжийг Е-DIEH идэвхтэй эрэлхийлнэ.
  • 11. Утсаар /онлайн хэлбэрээр бүх оролцогч талуудад мэдээлэл өгдөг байх. Мэдээллийн санд хэрхэн бүртгүүлэх тухай мэдээллийг хэвлэмэл болон бусад дижитал платформоор дамжуулан олон нийтэд сурталчлах EU-DIEH нь төслийн хугацаанд төслөөс санхүүжих ба төсөл дууссаны дараа бие даан үйл ажиллагаагаа явуулна.
  • 12. 3.2 3.2 Нийгмийн болон технологийн салбарын боломжит бизнес энтрепренерүүдийг дэмжих, сургах Ажлын багц Үр дүн Дэд- даалгавруу д Гүйцэтгэ ж дуусгах хугацаа Үүрэг хариуцлаг а Яв ц 3.2 Нийгмийн болон технологийн салбарын боломжит бизнес энтрепренерүүди йг дэмжих, сургах - Нийгмийн болон технологийн салбарын боломжит 100 бизнес эрхлэгчдэд зориулсан 10 сургалтын хөтөлбөр (ерөнхий ба - мэргэшсэн) - Хэрэгцээний үнэлгээ/сургалт ын модуль, - зөвлөгч - онлайн вебинарууд - - ЕХ-ны 3 удаагийн кейс судлах айлчлал Энэхүү төсөл нь Дархан хотод нийгэм, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй энтрепренерийг сургана. Тэдний 30 хувь нь эмэгтэй энтрепренерүүд байна. Сургалт нь 1) Энтрепренерүүд байж болзошгүй энтрепренер, 2) Энтрепренер болох бизнес эрхлэгчид, 3) Үйл ажиллагаа эрхлээд удаагүй энтрепренер, 4)Гарааны энтрепренер, 5) Дахин эхэлж буй энтрепренерүүдэд тус тус чиглэнэ. Ижил бизнесээс суралцах, мэдлэг, ноу-хау хуваалцах, зөвлөн туслах; бизнес санаагаа бий болгох, бизнес төлөвлөгөөгөө боловсруулж, бизнесээ дараагийн шатанд гаргах боломжтой болно. ЕХ болон Монгол улсаас бизнесийн сургагч, зөвлөхүүдээс, гарааны бизнест тулгарч буй тодорхой бэрхшээлүүдийн талаар заавар, зөвлөгөө авна. Сургалтын хөтөлбөр нь практик туршлага, бодит тохиолдлуудад
  • 13. тулгуурлан “Хийнгээ суралцах”-ыг дэмжинэ. Төсөл нь бэлэн онлайн курсуудын эрхийг худалдан авч болно. Сургалтын хөтөлбөрүүд нь 3 сарын хугацаатай байх бөгөөд дээр дурьдсанчлан стартапуудын үе шатуудаас шалтгаалан өөр өөр модулиудад хуваагдана. Сургалтын хэрэгцээ болон гарааны бойжигчдын хэрэгцээнд үнэлгээ хийж, тохирсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хэрэгцээний үнэлгээ, сургалтын модулиудыг тус тусын дэс дарааллын дагуу бэлтгэнэ Нийгмийн болон технологийн чиглэлийн бизнес эрхлэгчдэд зориулсан ЕХ-ны хэд хэдэн гарааны төвд туршлага судлах айлчлалыг зохион байгуулна. Ажлын багц Үр дүн Дэд- даалгаврууд Гүйцэтгэж дуусгах хугацаа Үүрэг хариуцлага Явц 3.3 EU-DIEH эхлэлийн санхүүжилт, үндсэн хөрөнгө, техникийн дэмжлэг (Гуравдагч этгээдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тавигдах шаардлагатай нөхцлийн дэлгэрэнгүй мэдээллийг Үйл ажиллагааны тайлбарын хавсралтад оруулсан болно) Төсөл нь гарааны санаа, эхэн үеийн гарааны бизнес нь өсөлтийн дараагийн шат руу шилжих
  • 14. EU-DIEH эхлэлийн санхүүжилт, үндсэн хөрөнгө, техникийн дэмжлэг Эхлэлийн санхүүжилт, үндсэн хөрөнгө, техникийн дэмжлэг-10 боломжтой ирээдүйтэй ЖДҮ, нийгэм, технологийн энтрепренерүүдийэд эхлэлийн хөрөнгө, техникийн дэмжлэг үзүүлнэ. Сургалтанд суусан нийгмийн болон технологийн салбарын 100 энтрепренерүүдээс 10-ыг сонгон шалгаруулж дараагийн шатанд шилжих боломжоор хангана, дэмжинэ. Энтрепренерүүдийг шалгаруулах Е-Дарханы техникийн хороо байгуулагдана. Хорооны шийдвэрийн үндсэн дээр энтрепренерүүдийг санхүүжүүлэх, цаашдын техникийн дэмжлэг үзүүлэх зорилгоор сонгоно. Цаашид дэмжлэгийн бүх үе шатанд нь хяналт тавина. Сургалтанд хамрагдсан үлдсэн 90 энтрепренерүүдэд зориулж Монгол болон ЕХ-ны хүрээнд санхүүжилт татах болон бусад хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлнэ.