ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
2010
Г.Сайнзаяа PT08D071
ШУТИС, КтМС
11/15/2010
ДЭЛХИЙН ШИЛДЭГ КОМПАНИ
Nestlé компани нь FORTUNE сэтгүүлээс гаргасан 2010 оны “Дэлхийн хамгийн нэр
хүндтэй 50 компани”-ий жагсаалтад 34-р байранд бичигдсэн. Хэрэглээний
хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дундаа 1-р байранд орсон байна. Тэгэхдээ
өөрийн салбартаа инноваци, хүний нөөцийн менежмент, нийт хөрөнгийн
ашиглалт, нийгмийн хариуцлага, менежментийн чанар, санхүүгийн байдал, урт
хугацааны хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний чанар, дэлхийд өрсөлдөх чадвар
зэрэг үзүүлэлтүүдээр 1-р байранд орсон байна.
Түүнчлэн дэлхийн компаниудыг орлогоор нь жагсаахад 2009 оны байдлаар
$104.499-ын орлого, $197,215-ын зах зээлийн капитализацитайгаар 36-р байранд
бичигджээ.
Ерөнхий мэдээлэл
Nestlé S.A. нь дэлхийн хамгийн том өргөн хэрэглээний савлагаатай хүнсний
бүтээгдэхүүний үйлдвэрлэгч юм. Швейцарийн Вэвид үүсгэн байгуулагдсан бөгөөд
төв офис нь ч Вэвид байдаг. 1866 онд ах дүү Жорж Пэйж, Чарльз Пэйж нарын
үндэслэсэн Англо-Швейцарь Сүү компани болон 1866 онд Хэнри Нестлэгийн
үүсгэн байгуулсан Farine Lactée Henri Nestlé компаниуд 1905 онд нэгдэж Nestlé
компанийг үүсгэн байгуулжээ. Компани нь анхандаа өтгөрүүлсэн сүү болон
нялхсад зориулсан бүтээгдэхүүн санал болгодог байсан ба Дэлхийн 1-р болон 2-р
дайны үеэр мэдэгдэхүйц өсч, бүтээгдэхүүний нэр төрлөө баяжуулан өргөжсөн
байна. Өнөөдөр тус компани дэлхийн 86 оронд үйл ажиллагаагаа явуулж,
ойролцоогоор 283000 ажилтантай болсон байна.
Түүх
Nestlé-гийн үндсийг тавьсан 2 компани 1867 онд байгуулагдсан бөгөөд
өрсөлдөгчид байх он жилүүддээ Европ болон АНУ даяар бизнесээ эрчимтэй
өргөжүүлсэн билээ.
1867 оны 8-р сард Иллинойсын Ли Каунтигаас гаралтай ах дүү Пэйж Щвейцарийн
Чамд Англо-Швейцарь Өтгөрүүлсэн Сүү компанийг байгуулжээ. Тэдний анх Их
Британид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь 1873 онд Вилтшир, Чиппэнхамд
байлаа.
1867 оны 9-р сард Швейцарийн Вэвид Хэнри Нестлэ хүүхдэд
зориулсан сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж, борлуулж эхлэв.
Хэнри Нестлэ 1875 онд тэтгэвэрт гарсан ч компани шинэ
удирдлагын доор Farine Lactée Henri Nestlé нэрийг хадгалан үйл
ажиллагаагаа явуулж байв.
1877 онд Англо-Швейцар хүүхдийн сүүн бүтээгдэхүүн хийх болж,
дараа жил нь Nestlé өтгөрүүлсэн сүүг бүтээгдэхүүний нэр төрөлд нэмж, эдгээр
компаниуд улам шууд ширүүн өрсөлдөгчид болсон байна.
1905 онд компаниуд нэгдэж 1947 он хүртэл Nestlé ба Англо-Швейцар Өтгөрүүлсэн
Сүү нэртэйгээр явж байгаад Nestlé Alimentana SA нэрийг авсан. Одоогийн нэрээ
1977 онд өгсөн байна. 1900-аад оны эхээр АНУ, Их Британи,
Герман, Испанид үйлдвэрүүдтэй байв. Дэлхийн 1-р дайны
үеэр засгийн газрийн гэрээний дагуу сүүн бүтээгдэхүүний
эрэлт нэмэгдэж, дайн дуусах үеэр үйлдвэрлэл нь 2-оос ч
дахин илүү нэмэгдсэн байлаа.
Дайн дууссаны дараа хэрэглэгчид буцан шинэ сүү хэрэглэх болжээ. Гэвч Nestlé-
гийн менежмент хурдан арга хэмжээ авч, үйл ажиллагаагаа хялбаршуулан, өр
төлбөрөө бууруулсан байна. 1920-иод онд компаний 2 дах чухал үйлдвэрлэл болох
шоколадаар шинэ бүтээгдэхүүний өргөтгөл хийсэн байна.
Nestlé Дэлхийн 2-р дайны нөлөөллийг шууд л мэдрэв. 1938 онд 20 сая ам.
долларын ашгаас 1939 онд 6 сая болтлоо буурав. Хөгжиж буй орнуудад, ялангуяа
Латин Америкт, үйлдвэрүүдээ байгуулав. АНУ-ын цэргийн гол ундаа нь Nescafé
байсан учраас компаний цоо шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахад их туслав.
Дайны үеэрх эдийн засагт Nestlé-гийн үйлдвэрлэл болон борлуулалт өсөв.
Дэлхийн 2-р дайны төгсгөлөөр компаний өсөлт эрчимтэй байлаа. 1947 онд Maggi-
тай нэгдэв. 1950 онд Crosse & Blackwell, 1963-т Findus, 1971-т Libby's, 1973-т
Stouffer's-тай тус тус нэгдлээ. 1974 онд L'Oréal-ын хувьцаа эзэмшигч болов. 1977
онд Alcon Laboratories Inc.-ыг авснаар хүнсний үйлдвэрлэлээс гадуур хоёр дах
байгууллага байв.
1996 оноос San Pellegrino (1997), Spillers Petfoods (1998), Ralston Purina (2002) – ыг
багтаан эзэмших болсон. 2002 онд Хойд Америк 2 том эзэмшилтэй болсон нь: 6-р
сард америкийн зайрмагны бизнесээ Dreyer's-тэй нэгтгэж, 8-р сард Hot Pockets-ын
зохиогч Chef America-г 2.6 сая ам. доллараар эзэмших болсон юм. Америкийн
алдарт Hershey's-г нэгтгэх дөхсөн ч бүтэлгүйтсэн юм. Сүүлд Jenny Craig-ийн жин
хасах хөтөлбөрийг 600 сая ам. доллараар авсан юм. 2005 оны 2-р сард Delta Ice
Cream гэх Грекийн зайрмагны компанийг 240 сая еврогоор худалдаж авсан юм.
2006 оны 1-р сард Dreyer's-ийг бүрэн эзэмшиж, нийт зах зээлийн 17.5%-ийг
эзэлснээр дэлхий дээрх хамгийн том зайрмаг үйлдвэрлэгч болсон юм.
2006 оны 11-р сард Novartis Pharmaceutical-ын эрүүл мэндийн тэжээлийн
салбарыг 2:5 тэрбум ам. доллараар, 2007 онд Ovaltine гэх сүүнд амт оруулагч
бүтээгдэхүүнийг эзэмших болжээ. 2007 оын 4-р сард хүүхдийн хоол үйлдвэрлэгч
Gerber-ийг 5.5 тэрбум ам. доллараар худалдан авсан байна.
2007 оны 12-р сард Бельгийн шоколад үйлдвэрлэгч Pierre Marcolini-тэй
стратегийн хамтран ажиллагчид болжээ. Nestlé Alcon-д эзэмших хувьцаагаа
Novartis-д худалджээ. Alcon нь дэлхийн хамгийн том нүдний компани юм.
Бүтээгдэхүүн
Nestlé нь 6000 төрлийн брэнд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үүнд: 21
брэндийн cereal, 20 брэндийн кофе, 32 брэндийн ус, 16 брэндийн бусад ундаа, 20
брэндийн shelf-stable, 20 брэндийн хөргөсөн бүтээгдэхүүн, 29 брэндийн зайрмаг,
21 брэндийн хүүхдийн бүтээгдэхүүн, 6 брэндийн хүнсний тэжээл, 13 брэндийн
эрүүл мэндийн хүнсний нэмэлт, 6 брэндийн амтлагч, 8 брэндийн хөлдөөсөн
бүтээгдэхүүүн, 4 брэндийн хөргөгчний бүтээгдэхүүн, 86 брэндийн шоколад, чихэр,
нарийн боов, 21 брэндийн Wonka-гийн амттангууд (2005 онд Nestlé Чарли ба
Шоколадны үйлдвэр кинонд зориулж Wоnka-г хийсэн байна), 4 брэндийн хүнсний
үйлчилгээний бүтээгдэхүүн, 18 брэндийн гэрийн тэжээмэл амьтны хоол.
Зарим брэндүүд зөвхөн тодорхой нэг улсад үйлдвэрлэгдэж, борлуулагддаг.
Эдгээрээс бидний сайн мэдэх брэндүүдийг дурдвал: Cheerios, Fitnesse, Gold Flakes,
Honey Stars, Nestlé Corn Flakes, Nesquik, Nescafé, Perrier, Nestea, Nestlé, Nan, Maggi,
Frigor, Kit Kat (зөвхөн АНУ-д Hershey-н бүтээгдэхүүн), Nips, Orion, Toffee Crisp зэрэг.
Хамтарсан эзэмшлүүд
Дэлхийн хамгийн том косметик болон гоо сайхны үйлдвэрлэгч L'Oréal-ын 26.4%-
ийг эзэмшдэг байна. Laboratoires Inneov нь тэжээллэг косметикийн, харин
Galderma нь дерматологийн хамтарсан компаниуд юм.
Мөн Alcon-ыг 100% эзэмшдэг байсан. 2008 онд 24.8%-ийг нь Щвейцарийн эмийн
үйлдвэрлэлийн мангас болон Novartis-д худалдсан бөгөөд 2010 онд дахин 52%-
ийг Novartis-д худалдсан байна. Novartis нийт 39.1 тэрбум ам. доллар төлсөн
байна.
Мөн Cereal Partners Worldwide нь General Mills-тай, Beverage Partners Worldwide нь Coca-
Cola-тай, Dairy Partners Americas нь Fonterra-тай хамтардаг байна.
Орлого
2009 онд нийт борлуулалт нь 107.6 тэрбум щвейцарь франк (CHF) байсан бөгөөд
цэвэр ашиг нь CHF 10.43 тэрбум болсон байна. Судалгаа, хөгжлийн хөрөнгө
оруулалт нь CHF 2.02 тэрбум.
Бүтээгдэхүүний борлуулалт: 27% ундаа, 26% сүүн болон хүнсний
бүтээгдэхүүн, 18% хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, 12%
шоколад, 11% тэжээмэл амьтны хоол, 6% эмийн бүтээгдэхүүн ба 2% нь
хүүхдийн сүүнээс.
Газар зүйн борлуулалт: 32% Европ, 31% Америк (26% нь АНУ), 16% Ази,
21% дэлхийн бусад хэсгээс.
Маргаан ба шүүмж
Хүүхдийн тэжээлийн маркетинг
Nestlé-д хамаарсан хамгийн том маргаан бол хөгжиж буй орнуудыг хамруулан
дэлхий даяарх ээжүүдэд хүүхдийн тэжээлийн хэрэглээний талаарх маркетинг юм.
1977 онд ихээхэн анхаарал татаж, одоог хүртэл үргэлжилж буюу Nestlé-г
эсэргүүцлийг төрүүлсэн. Энэхүү эсэргүүцлийн гол шалтгаан нь Nestlé ихэвчлэн
хөгжиж буй орнуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ шилдэг хүүхдийн тэжээл хэмээн
сурталчилснаар хөхөөр хооллох горимыг алдагдуулж байна гэсэн байна.
Хятад сүүнд меламин илэрсэн
2008 оны 9-р сарын сүүлээр Хонконгийн засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн
Nestlé-гийн сүүн бүтээгдэхүүнээс меламин илэрсэн гэж мэдэгджээ. Энэ Хятадын
Шиндао хот дах Nestlé-гийн салбарт үйлдвэрлэсэн сүү байжээ. Nestlé тэдний бүх
бүтээгдэхүүн аюулгүй ба меламинтай хольсон сүүгээр хийгээгүй гэдгээ мэдэгдсэн.
2008 оны 10-р сарын 2-нд Тайваний Эрүүл мэндийн яам Nestlé-гийн Хятадад
үйлдвэрлэсэн 6 төрлийн хуурай сүүнээс меламин илэрснийг зарлав. Nestlé
Хятадад үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнээ буцааж эхлэнэ гэж мэдэгджээ.
Дал модны тос хэрэглэсэн
Дал модыг суулгах зам гаргахын тулд Борнео булан бусад газруудад эрчимтэй ой
цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байсан нь агаарт их хэмжээний карбон диоксидыг
ялгаруулдаг. Ялангуяа peat swamp ойг цэвэрлэх нь орангутан гэх мэт олон ховор ан
амьтдын амьдрах орчинг устгаж байгаа явдал юм. Тиймээс дал модны тосны хэрэглээ,
түүнд оролцож буй Nestlé гэх мэт олон үндэстний байгууллагууд олны анхаарлыг
татаж эхэлсэн.
Компаний үйл ажиллагааны талаар Facebook дээр маш их хэмжээний сөрөг
сэтгэгдэл үлдээсэн байсан нь Nestlé-г хэрэглэгчийн түмэн шүүмжэнд умбуулав.
Nestlé-гийн асуудлыг зохицуулах гэсэн оролдлого шүүмжэнд өртөж, сонин хэвлэл
дээр “Nestlé fails at social media”, “Nestlé loses face on Facebook” зэрэг нийтлэлүүд
гарч байлаа. Nestlé-гийн захирал Питер Брабек-Летмаф Greenpeace-ын асуултад,
2009 онд Nestlé дэлхий даяар 320,000 тон дал модны том хэрэглэсэн. Үүнтэй
харьцуулахад зөвхөн Герман болон Италид биодизельд 500,000 тон дал модны тос
хэрэглэсэн гэжээ.
2010 оны 5-р сард Nestlé The Forest Trust гэх ашгийн бус байгууллагыг тэдний
нийлүүлэлтийг хянан шалгаж, KitKat-д хэрэглэдэг дал модны тос үйлдвэрлэхийн
тулд ой шугуйг огтолж байгаа байгууллага байвал шууд гэрээгээ цуцлана гэдгээ
амлажээ. Greenpeace ч зөвшөөрөн сайн хянахаа амлажээ.
E.Coli
2009 оны 6-р сард E. Coli O157:H7 өвчин нь Nestlé-гийн Виржиниагийн Данвиллд
үйлдвэрлэсэн жигнэмэгээс болсон гэж байлаа. АНУ-д 29 мужид дор хаяж 69 хүн
өвдөж, тал нь эмнэлэгт хэвтсэн байна. Үүнээс болж Nestlé 30,000 жигнэмэгийг
сайн дураараа буцаасан байна. Зуурмагийн орцонд орсон бүрэлдэхүүнд E.Coli байх
ёсгүй бөгөөд бүтээгдэхүүн яаж бохирдсон нь тодорхойгүй байна.
Нийгмийн хариуцлага
2000 онд Nestlé ба бусад шоколадны компаниуд Дэлхийн Кокоаны Санг
байгуулсан байна. ДКС нь кокоаны фермерүүдад үр ашиггүй тариалан, хүрээлэн
буй орчны менежмент зэрэг асуудлыг зохицуулахад тусалдаг. ДКС нь фермийн
орлогыг нэмэгдүүлэх, тохиромжтой тариалангийн арга зүйг дэмжих, байгаль
орчны болон нийгмийн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.
Nestlé нь International Cocoa Initiative гэх 2002 онд байгуулагдсан сангийн гишүүн
бөгөөд кокоа ургуулахад хүүхэд, албадан ажиллах хүч зэргийг зогсоох, хүний
наймаа, зүй бус хөдөлмөр эрхлэлтийг зогсоох зорилготой.
2009 оны 10-р сард өөрийн Кокоа Төлөвлөгөөг зарлав. Nestlé тогтвортой кокоаны
нийлүүлэлтэд хүрэхийн тулд 10 жилийн турш 110 сая швейцар франкийг хөрөнгө
оруулах болно. 2012 гэхэд дээд зэрэглэлийн чанартай, өвчинд тэсвэртэй 1 сая
кокоаг тарих болжээ. Зорилго нь хуучнн, өгөөж муутай моддыг шинэ эрүүл
модоор солих юм.
2010 оны 1-р сараас эхлэн Их Британи болон Ирландад KitKat брэндийн Fair Trade-
д оролцохоор болсон.
Ашигласан материал
1. WORLD’S MOST ADMIRED COMPANIES
http://money.cnn.com/magazines/fortune/mostadmired/2010/snapshots/612
6.html
2. List of companies by revenue
http://en.wikipedia.org/wiki/List_of_companies_by_revenue
3. Innovative Design: Nestle headquarters in Queretaro
http://freshome.com/2009/04/16/innovative-design-nestle-headquarters-in-
queretaro/
4. Nestlé
http://en.wikipedia.org/wiki/Nestl%C3%A9
5. SAP Customer Success Story
Consumer Products – Food and Beverages: NESTLÉ
6. http://en.wikipedia.org/wiki/Nestl%C3%A9_boycott
7. http://www.babymilkaction.org/

More Related Content

Nestle компани

  • 2. Nestlé компани нь FORTUNE сэтгүүлээс гаргасан 2010 оны “Дэлхийн хамгийн нэр хүндтэй 50 компани”-ий жагсаалтад 34-р байранд бичигдсэн. Хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дундаа 1-р байранд орсон байна. Тэгэхдээ өөрийн салбартаа инноваци, хүний нөөцийн менежмент, нийт хөрөнгийн ашиглалт, нийгмийн хариуцлага, менежментийн чанар, санхүүгийн байдал, урт хугацааны хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний чанар, дэлхийд өрсөлдөх чадвар зэрэг үзүүлэлтүүдээр 1-р байранд орсон байна. Түүнчлэн дэлхийн компаниудыг орлогоор нь жагсаахад 2009 оны байдлаар $104.499-ын орлого, $197,215-ын зах зээлийн капитализацитайгаар 36-р байранд бичигджээ. Ерөнхий мэдээлэл Nestlé S.A. нь дэлхийн хамгийн том өргөн хэрэглээний савлагаатай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгч юм. Швейцарийн Вэвид үүсгэн байгуулагдсан бөгөөд төв офис нь ч Вэвид байдаг. 1866 онд ах дүү Жорж Пэйж, Чарльз Пэйж нарын үндэслэсэн Англо-Швейцарь Сүү компани болон 1866 онд Хэнри Нестлэгийн үүсгэн байгуулсан Farine Lactée Henri Nestlé компаниуд 1905 онд нэгдэж Nestlé компанийг үүсгэн байгуулжээ. Компани нь анхандаа өтгөрүүлсэн сүү болон нялхсад зориулсан бүтээгдэхүүн санал болгодог байсан ба Дэлхийн 1-р болон 2-р дайны үеэр мэдэгдэхүйц өсч, бүтээгдэхүүний нэр төрлөө баяжуулан өргөжсөн байна. Өнөөдөр тус компани дэлхийн 86 оронд үйл ажиллагаагаа явуулж, ойролцоогоор 283000 ажилтантай болсон байна. Түүх Nestlé-гийн үндсийг тавьсан 2 компани 1867 онд байгуулагдсан бөгөөд өрсөлдөгчид байх он жилүүддээ Европ болон АНУ даяар бизнесээ эрчимтэй өргөжүүлсэн билээ. 1867 оны 8-р сард Иллинойсын Ли Каунтигаас гаралтай ах дүү Пэйж Щвейцарийн Чамд Англо-Швейцарь Өтгөрүүлсэн Сүү компанийг байгуулжээ. Тэдний анх Их Британид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь 1873 онд Вилтшир, Чиппэнхамд байлаа. 1867 оны 9-р сард Швейцарийн Вэвид Хэнри Нестлэ хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж, борлуулж эхлэв. Хэнри Нестлэ 1875 онд тэтгэвэрт гарсан ч компани шинэ удирдлагын доор Farine Lactée Henri Nestlé нэрийг хадгалан үйл ажиллагаагаа явуулж байв. 1877 онд Англо-Швейцар хүүхдийн сүүн бүтээгдэхүүн хийх болж,
  • 3. дараа жил нь Nestlé өтгөрүүлсэн сүүг бүтээгдэхүүний нэр төрөлд нэмж, эдгээр компаниуд улам шууд ширүүн өрсөлдөгчид болсон байна. 1905 онд компаниуд нэгдэж 1947 он хүртэл Nestlé ба Англо-Швейцар Өтгөрүүлсэн Сүү нэртэйгээр явж байгаад Nestlé Alimentana SA нэрийг авсан. Одоогийн нэрээ 1977 онд өгсөн байна. 1900-аад оны эхээр АНУ, Их Британи, Герман, Испанид үйлдвэрүүдтэй байв. Дэлхийн 1-р дайны үеэр засгийн газрийн гэрээний дагуу сүүн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, дайн дуусах үеэр үйлдвэрлэл нь 2-оос ч дахин илүү нэмэгдсэн байлаа. Дайн дууссаны дараа хэрэглэгчид буцан шинэ сүү хэрэглэх болжээ. Гэвч Nestlé- гийн менежмент хурдан арга хэмжээ авч, үйл ажиллагаагаа хялбаршуулан, өр төлбөрөө бууруулсан байна. 1920-иод онд компаний 2 дах чухал үйлдвэрлэл болох шоколадаар шинэ бүтээгдэхүүний өргөтгөл хийсэн байна. Nestlé Дэлхийн 2-р дайны нөлөөллийг шууд л мэдрэв. 1938 онд 20 сая ам. долларын ашгаас 1939 онд 6 сая болтлоо буурав. Хөгжиж буй орнуудад, ялангуяа Латин Америкт, үйлдвэрүүдээ байгуулав. АНУ-ын цэргийн гол ундаа нь Nescafé байсан учраас компаний цоо шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахад их туслав. Дайны үеэрх эдийн засагт Nestlé-гийн үйлдвэрлэл болон борлуулалт өсөв. Дэлхийн 2-р дайны төгсгөлөөр компаний өсөлт эрчимтэй байлаа. 1947 онд Maggi- тай нэгдэв. 1950 онд Crosse & Blackwell, 1963-т Findus, 1971-т Libby's, 1973-т Stouffer's-тай тус тус нэгдлээ. 1974 онд L'Oréal-ын хувьцаа эзэмшигч болов. 1977 онд Alcon Laboratories Inc.-ыг авснаар хүнсний үйлдвэрлэлээс гадуур хоёр дах байгууллага байв. 1996 оноос San Pellegrino (1997), Spillers Petfoods (1998), Ralston Purina (2002) – ыг багтаан эзэмших болсон. 2002 онд Хойд Америк 2 том эзэмшилтэй болсон нь: 6-р сард америкийн зайрмагны бизнесээ Dreyer's-тэй нэгтгэж, 8-р сард Hot Pockets-ын зохиогч Chef America-г 2.6 сая ам. доллараар эзэмших болсон юм. Америкийн алдарт Hershey's-г нэгтгэх дөхсөн ч бүтэлгүйтсэн юм. Сүүлд Jenny Craig-ийн жин хасах хөтөлбөрийг 600 сая ам. доллараар авсан юм. 2005 оны 2-р сард Delta Ice Cream гэх Грекийн зайрмагны компанийг 240 сая еврогоор худалдаж авсан юм. 2006 оны 1-р сард Dreyer's-ийг бүрэн эзэмшиж, нийт зах зээлийн 17.5%-ийг эзэлснээр дэлхий дээрх хамгийн том зайрмаг үйлдвэрлэгч болсон юм. 2006 оны 11-р сард Novartis Pharmaceutical-ын эрүүл мэндийн тэжээлийн салбарыг 2:5 тэрбум ам. доллараар, 2007 онд Ovaltine гэх сүүнд амт оруулагч бүтээгдэхүүнийг эзэмших болжээ. 2007 оын 4-р сард хүүхдийн хоол үйлдвэрлэгч Gerber-ийг 5.5 тэрбум ам. доллараар худалдан авсан байна. 2007 оны 12-р сард Бельгийн шоколад үйлдвэрлэгч Pierre Marcolini-тэй стратегийн хамтран ажиллагчид болжээ. Nestlé Alcon-д эзэмших хувьцаагаа Novartis-д худалджээ. Alcon нь дэлхийн хамгийн том нүдний компани юм.
  • 4. Бүтээгдэхүүн Nestlé нь 6000 төрлийн брэнд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд үүнд: 21 брэндийн cereal, 20 брэндийн кофе, 32 брэндийн ус, 16 брэндийн бусад ундаа, 20 брэндийн shelf-stable, 20 брэндийн хөргөсөн бүтээгдэхүүн, 29 брэндийн зайрмаг, 21 брэндийн хүүхдийн бүтээгдэхүүн, 6 брэндийн хүнсний тэжээл, 13 брэндийн эрүүл мэндийн хүнсний нэмэлт, 6 брэндийн амтлагч, 8 брэндийн хөлдөөсөн бүтээгдэхүүүн, 4 брэндийн хөргөгчний бүтээгдэхүүн, 86 брэндийн шоколад, чихэр, нарийн боов, 21 брэндийн Wonka-гийн амттангууд (2005 онд Nestlé Чарли ба Шоколадны үйлдвэр кинонд зориулж Wоnka-г хийсэн байна), 4 брэндийн хүнсний үйлчилгээний бүтээгдэхүүн, 18 брэндийн гэрийн тэжээмэл амьтны хоол. Зарим брэндүүд зөвхөн тодорхой нэг улсад үйлдвэрлэгдэж, борлуулагддаг. Эдгээрээс бидний сайн мэдэх брэндүүдийг дурдвал: Cheerios, Fitnesse, Gold Flakes, Honey Stars, Nestlé Corn Flakes, Nesquik, Nescafé, Perrier, Nestea, Nestlé, Nan, Maggi, Frigor, Kit Kat (зөвхөн АНУ-д Hershey-н бүтээгдэхүүн), Nips, Orion, Toffee Crisp зэрэг. Хамтарсан эзэмшлүүд Дэлхийн хамгийн том косметик болон гоо сайхны үйлдвэрлэгч L'Oréal-ын 26.4%- ийг эзэмшдэг байна. Laboratoires Inneov нь тэжээллэг косметикийн, харин Galderma нь дерматологийн хамтарсан компаниуд юм. Мөн Alcon-ыг 100% эзэмшдэг байсан. 2008 онд 24.8%-ийг нь Щвейцарийн эмийн үйлдвэрлэлийн мангас болон Novartis-д худалдсан бөгөөд 2010 онд дахин 52%- ийг Novartis-д худалдсан байна. Novartis нийт 39.1 тэрбум ам. доллар төлсөн байна. Мөн Cereal Partners Worldwide нь General Mills-тай, Beverage Partners Worldwide нь Coca- Cola-тай, Dairy Partners Americas нь Fonterra-тай хамтардаг байна. Орлого 2009 онд нийт борлуулалт нь 107.6 тэрбум щвейцарь франк (CHF) байсан бөгөөд цэвэр ашиг нь CHF 10.43 тэрбум болсон байна. Судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалт нь CHF 2.02 тэрбум. Бүтээгдэхүүний борлуулалт: 27% ундаа, 26% сүүн болон хүнсний бүтээгдэхүүн, 18% хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, 12% шоколад, 11% тэжээмэл амьтны хоол, 6% эмийн бүтээгдэхүүн ба 2% нь хүүхдийн сүүнээс.
  • 5. Газар зүйн борлуулалт: 32% Европ, 31% Америк (26% нь АНУ), 16% Ази, 21% дэлхийн бусад хэсгээс. Маргаан ба шүүмж Хүүхдийн тэжээлийн маркетинг Nestlé-д хамаарсан хамгийн том маргаан бол хөгжиж буй орнуудыг хамруулан дэлхий даяарх ээжүүдэд хүүхдийн тэжээлийн хэрэглээний талаарх маркетинг юм. 1977 онд ихээхэн анхаарал татаж, одоог хүртэл үргэлжилж буюу Nestlé-г эсэргүүцлийг төрүүлсэн. Энэхүү эсэргүүцлийн гол шалтгаан нь Nestlé ихэвчлэн хөгжиж буй орнуудад өөрсдийн бүтээгдэхүүнээ шилдэг хүүхдийн тэжээл хэмээн сурталчилснаар хөхөөр хооллох горимыг алдагдуулж байна гэсэн байна. Хятад сүүнд меламин илэрсэн 2008 оны 9-р сарын сүүлээр Хонконгийн засгийн газар Хятадад үйлдвэрлэсэн Nestlé-гийн сүүн бүтээгдэхүүнээс меламин илэрсэн гэж мэдэгджээ. Энэ Хятадын Шиндао хот дах Nestlé-гийн салбарт үйлдвэрлэсэн сүү байжээ. Nestlé тэдний бүх бүтээгдэхүүн аюулгүй ба меламинтай хольсон сүүгээр хийгээгүй гэдгээ мэдэгдсэн. 2008 оны 10-р сарын 2-нд Тайваний Эрүүл мэндийн яам Nestlé-гийн Хятадад үйлдвэрлэсэн 6 төрлийн хуурай сүүнээс меламин илэрснийг зарлав. Nestlé Хятадад үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнээ буцааж эхлэнэ гэж мэдэгджээ. Дал модны тос хэрэглэсэн Дал модыг суулгах зам гаргахын тулд Борнео булан бусад газруудад эрчимтэй ой цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байсан нь агаарт их хэмжээний карбон диоксидыг ялгаруулдаг. Ялангуяа peat swamp ойг цэвэрлэх нь орангутан гэх мэт олон ховор ан амьтдын амьдрах орчинг устгаж байгаа явдал юм. Тиймээс дал модны тосны хэрэглээ, түүнд оролцож буй Nestlé гэх мэт олон үндэстний байгууллагууд олны анхаарлыг татаж эхэлсэн. Компаний үйл ажиллагааны талаар Facebook дээр маш их хэмжээний сөрөг сэтгэгдэл үлдээсэн байсан нь Nestlé-г хэрэглэгчийн түмэн шүүмжэнд умбуулав. Nestlé-гийн асуудлыг зохицуулах гэсэн оролдлого шүүмжэнд өртөж, сонин хэвлэл дээр “Nestlé fails at social media”, “Nestlé loses face on Facebook” зэрэг нийтлэлүүд гарч байлаа. Nestlé-гийн захирал Питер Брабек-Летмаф Greenpeace-ын асуултад, 2009 онд Nestlé дэлхий даяар 320,000 тон дал модны том хэрэглэсэн. Үүнтэй харьцуулахад зөвхөн Герман болон Италид биодизельд 500,000 тон дал модны тос хэрэглэсэн гэжээ.
  • 6. 2010 оны 5-р сард Nestlé The Forest Trust гэх ашгийн бус байгууллагыг тэдний нийлүүлэлтийг хянан шалгаж, KitKat-д хэрэглэдэг дал модны тос үйлдвэрлэхийн тулд ой шугуйг огтолж байгаа байгууллага байвал шууд гэрээгээ цуцлана гэдгээ амлажээ. Greenpeace ч зөвшөөрөн сайн хянахаа амлажээ. E.Coli 2009 оны 6-р сард E. Coli O157:H7 өвчин нь Nestlé-гийн Виржиниагийн Данвиллд үйлдвэрлэсэн жигнэмэгээс болсон гэж байлаа. АНУ-д 29 мужид дор хаяж 69 хүн өвдөж, тал нь эмнэлэгт хэвтсэн байна. Үүнээс болж Nestlé 30,000 жигнэмэгийг сайн дураараа буцаасан байна. Зуурмагийн орцонд орсон бүрэлдэхүүнд E.Coli байх ёсгүй бөгөөд бүтээгдэхүүн яаж бохирдсон нь тодорхойгүй байна. Нийгмийн хариуцлага 2000 онд Nestlé ба бусад шоколадны компаниуд Дэлхийн Кокоаны Санг байгуулсан байна. ДКС нь кокоаны фермерүүдад үр ашиггүй тариалан, хүрээлэн буй орчны менежмент зэрэг асуудлыг зохицуулахад тусалдаг. ДКС нь фермийн орлогыг нэмэгдүүлэх, тохиромжтой тариалангийн арга зүйг дэмжих, байгаль орчны болон нийгмийн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Nestlé нь International Cocoa Initiative гэх 2002 онд байгуулагдсан сангийн гишүүн бөгөөд кокоа ургуулахад хүүхэд, албадан ажиллах хүч зэргийг зогсоох, хүний наймаа, зүй бус хөдөлмөр эрхлэлтийг зогсоох зорилготой. 2009 оны 10-р сард өөрийн Кокоа Төлөвлөгөөг зарлав. Nestlé тогтвортой кокоаны нийлүүлэлтэд хүрэхийн тулд 10 жилийн турш 110 сая швейцар франкийг хөрөнгө оруулах болно. 2012 гэхэд дээд зэрэглэлийн чанартай, өвчинд тэсвэртэй 1 сая кокоаг тарих болжээ. Зорилго нь хуучнн, өгөөж муутай моддыг шинэ эрүүл модоор солих юм. 2010 оны 1-р сараас эхлэн Их Британи болон Ирландад KitKat брэндийн Fair Trade- д оролцохоор болсон.
  • 7. Ашигласан материал 1. WORLD’S MOST ADMIRED COMPANIES http://money.cnn.com/magazines/fortune/mostadmired/2010/snapshots/612 6.html 2. List of companies by revenue http://en.wikipedia.org/wiki/List_of_companies_by_revenue 3. Innovative Design: Nestle headquarters in Queretaro http://freshome.com/2009/04/16/innovative-design-nestle-headquarters-in- queretaro/ 4. Nestlé http://en.wikipedia.org/wiki/Nestl%C3%A9 5. SAP Customer Success Story Consumer Products – Food and Beverages: NESTLÉ 6. http://en.wikipedia.org/wiki/Nestl%C3%A9_boycott 7. http://www.babymilkaction.org/