Зээлийн шинжилгээ power point-10
- 3. 3
Зорилго:
Банкны нийтэд санал болгож буй үйл
ажиллагааны дотор голлох үйлчилгээний нэг бол зээл,
зээлийн үйл ажиллагаа байдаг юм.
Иймээс санхүү банкны чиглэлээр сурч буй
оюутнуудын хувьд зээлийн шинжилгээ хичээл
зайлшгүй судлах ёстой мэргэжлийн үндсэн хичээл байх
бөгөөд онолын хувьд зохих түвшний мэдлэг олж
шаардлагатай
- 4. 4
Хичээлийн зорилт:
Лекц №10 хичээлийн хүрээнд зээлийн өргөдөл
хүлээн авснаар зээлийн төслийн шинжилгээ хийж,
зээлийг судлахад тоон болон чанарын шинжилгээ
хийх үйл ажиллгааны талаар судлах болно
- 6. 6
Зээл олгохоос өмнө заавал зээлийн төсөл судласан
байх шаардлагатай байдаг.
Зээлийн ажилтан зээлдэгчийн талаархи бүх
төрлийн мэдээлэл цуцлуулж, зээл эргэн төлөгдөх
нөхцөлд байдлыг бататгах үүрэгтэй тул тусгай
төрлийн шинжилгээ хийдэг.
Энэ төрлийн шинжилгээг чанарын гэнэ.
- 7. 7
Зээлийн шинжилгээг ерөнхийд нь чанарын болон
тоон шинжилгээ гэж хоёр ангилна.
Зээлийн шинжилгээний ерөнхий зорилго нь
зээлийн эрсдлийг тодорхойлоход чиглэгдэнэ.
Зээлдэгчидтэй холбоотой эрсдлийн олон хэлбэр
байдаг.
1. Зээлийн чанарын шинжилгээ
Зээл олгогч чанарын болон тоон шинжилгээ хийж,
зээлийн чанарын зэрэглэл болон санхүүгийн
коэффициентүүдийн тусламжтайгаар эрсдлийг хянаж,
шалгаж чаддаг.
- 8. 8
Зээлийн эрсдлийг удирдах аргууд нь
зээлдүүлэгчээс нарийн чадвар мэдлэг шаарддаг.
Зээлдэгчийн чанарын шинжилгээг дараах арга,
аргачлалаар хийдэг.
Үүнд:
• 5 Си-гийн зарчим
• Зээлийн мэдээллийн сан
- 9. 9
Өндөр хөгжилтэй орнуудын банкинд 5 Си-н
зарчим гэж нэр авсан шинжилгээ чухал байр суурийг
эзэлдэг.
2. 5 Си зарчим.
1. Character - Зээлдэгчийн шинж чанар
2. Сарасitу - Орлого олох чадвар
3. Сарitа1- Хөрөнгө
4. Соnditions - Орчин
5. Cоllеtга1 - Барьцаа
- 10. 10
Зээлдэгчийн шинж чанарын гэдэг нь зээлдэгчийн
шударга эсэхэд хийх шинжилгээ юм.
Зээлдэгч шударга хүн байвал зээлийг төлөхийн
төлөө байдаг бол, шудрага биш, зальтай хүн байвал
авсан зээлийг төлөхгүй байх арга зам хайх
сонирхолтой байдаг.
Иймээс шударга хүнд зээл өгөх нь зээлийн эрсдлийг
бууруулдаг гэж үздэг.
1. Character буюу зээлдэгчийн шинж чанар
- 11. 11
Зээлдэгчийн шударга шинж чанарыг илтгэгч
Character үзүүлэлт нь “5 Си”-н шинжилгээний эхэнд
тавигдсан нь тохиолдлынх биш.
Зээлийн эрсдэлд нөлөөлдөг бусад С тааруухан
байсан ч зээлдэгч шудрага байвал зээл үндсэндээ
төлөгддөг нь олон жилийн ажиглалтаар баталгадсан
байна
- 12. 12
Зээлдэгч орлого олох чадвартай байх тохиолдолд
зээлээ эргэн төлөх боломжтой.
Иймээс энэхүү үзүүлэлт нь зээлийн эрсдлийг
бууруулахад гол үүрэгтэй.
Зээлдэгчийн орлого олох чадварыг олон
үзүүлэлтээр тодорхойлж болно.
2. Сарасitу - буюу орлого олох чадвар
- 13. 13
Харгалзан хүчин зүйлс Оноо
Нас 1-7
Туршлага 1-7
Мэргэжил нь эрхэлж буй бизнесийн
төрөлд тохирч байгаа байдал
1-7
Тогтвортой нэг дор ажиллаж байгаа эсэх 1-7
- 14. 14
Зээлдэгчийн хөрөнгө гэдэг шинжилгээ нь
барьцаэтай холбоотой шинжилгээ биш.
Сарitаl нь дараах 3 үндэслэлээр зээлдэгчийн
чанарын шинжилгээнд орж ирдэг.
3. Сарitа1-хөрөнгө
1. Зээлдэгч хөрөнгөтэй байна гэдэг нь хүсч байгаа
зээлийн төслийн тодорхой хувийг зээлдэгч өөрөө
гаргах боломжтой байна гэдгийг харуулж өгч
байгаа юм.
- 15. 15
2. Зээлдэгч хөрөнгөтэй байна гэдэг нь энэхүү
хөрөнгийг бий болгох явцад туршлага суусан байна
гэж дүгнэгдэнэ.
3. Зээлийн барьцаанд тавих хөрөнгө байна гэдэг нь
зээлийн эрсдлийг бууруулж байгаа баталгаа мөн.
- 16. 16
Зээлийн эрсдэлд зээлдэгчийн бизнесийн орчин
чухал нөлөөтэй. Иймд зээлийн шинжилгээнд
зээлдэгчийн бизнесийн орчныг тусгайлан авч судалдаг.
Зээлдэгчийн бизнесийн орчныг макро микро орчин
гэж хоёр ангилдаг.
Макро орчин гэдэг нь зээлдэгчийн үйл
ажиллагаанд шууд бус нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүд
хамаарагдана.
4. Conditions - бизнесийн орчин
- 17. 17
Зээлийн эрсдлийг бууруулдаг нэг үзүүлэлт бол
түүний зээлэлийн барьцаа юм. Зээлийн барьцааг
үндсэнд нь үйл ажиллагааны барьцаа, биет барьцаа гэж
хоёр ангилдаг.
Зээлийн хэмжээг ихэнхдээ зээлийн барьцааны
хөрөнгийн үнийн дүнгийн тодорхой хувьд олгодог.
Найдвартай сайн барьцаа тэр дотроо биет барьцаа
нь дээрх хүчин зүйлүүдийн сул талыг нөхөж байдаг.
5. Colletral - барьцаа
- 18. 18
Зээлийн мэдээллийн үйлчилгээ нь зээлдэгч,
зээлдүүлэгч аль алинд нь шаардлагатай санхүүгийн зах
зээлийн чухал дэд бүтэц юм.
Арилжааны банкууд болон зээл олгогч бусад
санхүүгийн байгуулагууд харилцагчдынхаа авсан зээл
эргэн төлөлтийн тухай мэдээллийг тодорхой хугацаанд
хадгалж шинээр зээл авах тохиолдолд
харилцагчийнхаа эргэн төлөх чадварыг үнэлэхэд
ашигладаг
Зээлийн мэдээллийн сан.
- 19. 19
Иргэний зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг
хамруулна:
• овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний
үнэмлэхийн болон регистрийн дугаар;
• оршин суугаа газрын хаяг;
• татвар төлөгч этгээд бол хувийн дугаар;
• ажил эрхлэлтийн байдал, ажлын газрын албан ёсны
хаяг, утас, цахим шуудангийн хаяг;
• гэрлэлтийн байдал;
- 20. 20
• зээл, төлбөрийн гэрээ байгуулсан он, сар, өдөр,
гэрээний дугаар, төрөл, төлбөр гүйцэтгэх валютын
нэр;
• зээл, төлбөр төлөх хугацаа, хуваарь, хүүгийн
хэмжээ, хүлээгдэж байгаа хэвийн зээл, төлбөрийн
дүн;
• гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсхүл
гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүн;
• барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаагаар
хангагдсан, эсхүл хангагдах зээл, төлбөрийн дүн;
- 21. 21
• Эд хөрөнгийн улсын бүртгэлийн болон гэрчилгээний
дугаар,
Он, сар, өдөр,
Эзэмшигч, өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр,
Өөрийн нэр,
Иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар,
Оршин суугаа газрын хаяг,
Утасны дугаар,
Цахим шуудангийн хаяг, бусад шаардлагатай
мэдээлэл;
- 22. 22
• Зээл, төлбөрийн үүргээс татгалзаж байсан бол
татгалзсан шалтгаан;
• Зээл, төлбөрийн үүрэг, түүнийг шаардах эрх
гуравдагч этгээдэд шилжсэн бол шилжүүлсэн
баримт бичгийн он, сар, өдөр, дугаар;
- 23. 23
Гэрийн даалгавар:
1. Зээлийн ангилалын талаар товчлол хийх
Эх үүсвэр:
Оюун Л., “Арилжааны банкны зээл, зээлийн
шинжилгээ” УБ 2011 он Бүлэг VI (хуудас 128-155)
2. Лекцийн хүрээнд 5 асуулт гаргаж, товч хариулт
өгөх (хариулт 30 - 40 үг)
3. Үзсэн материалын хүрээнд 10 тест зохиох
- 24. 24
Үндсэн сурах бичиг:
1.Оюун Л., "Арилжаны банкны зээлийн шинжилгээ"., УБ 2013
он
2.Баярбаатаар Э, Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага
УБ 2014он
3.Оюунцацрал З., "Зээлийн шинжилгээ"., УБ 2000
4.Мөнхдулам Д., Балж Г., “Банк санхүүгийн үндэс” УБ 2009 он
5.Моломжамц Д., “Санхүү мөнгө зээлийн харилцаа” УБ 2008 он