ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Арилжааны банкны зээл,
түүний зарчим
ИЗОУИС ИЗСЭЗС
Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг
Лекц № 2
Сэдвийн агуулга
1. Банкны зээл зайлшгүй болох нь 45 мин
2. Зээлийн зарчмууд 40 мин
Арилжааны банк заавал зээл олгож байх ёстой.
Энэ нь дараах үндэслүүдтэй. байдаг. Үүнд :
1. Хуулийн дагуу гүйцэтгэх үүрэг.
Арилжааны банкны зээлийн үйл ажиллагаа бол
түүний үндсэн үйл ажиллагааны нэг юм.
Монголд “Банкны тухай хууль”-д “... банк нь
Монгол банкны зөвшөөрөлтэйгээр мөнгөн
хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл
ажиллагаа эрхлэнэ.” гэж тодорхойлсон байдаг.
2. Ашиг олох естой.
Банк нь бусдаас, мөнгө хүүтэйгээр татан
төвлөрүүлэн, татсан бусдын хөрөнгийг өөрийн
нэрийн өмнөөс эргэлтэнд оруулж бизнесын
үйл ажиллагааны үр дүнд, ашиг олдог, ашгийн
төлөө ажилдаг бизнесийн байгууллага юм.
Арилжааны банк иргэд, ААН-ийн мөнгийг
хадгаламж, харилцах дансны хэлбэрээр татан
төвлөрүүлдэг учир харилцагчидад үйлчилэх
ёстой.
Энэ үүргээ биелүүлэх нэг хэлбэр нь зээл
олгох явдал. Өөрөөр хэлбэл нийгмийн татсан
хөрөнгийг нийгэмд зориулах ёстой
3. Нийгмийн өмнө хүлээх үүрэг.
Арилжааны банк бол ашгийн төлөө
ажилладаг санхүүгийн зуучлагч.
Арилжааны банкны олгосон зээлийн чанар
нь сайн, амжилттай байх тусам уг арилжааны
банкны найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай
гэх бөгөөд харин олгосон зээлийн чанар нь муу
болох тусам арилжааны банк дампуурах гол
шалтгаан нэгэн болдог.
4. Үндсэн үйл ажиллагааны хэлбэр.
Арилжааны банк зээл олгохгүйгээр
- Өөрөө оршин тогтнож чадахгүй,
- Зээл болон зээлийн үйл ажиллагаа бол
арилжааны банкны хувьд Зайлшгүй
байх ёстой үйл ажиллагааны төрөл
болон гарч ирж байна
Зээл бол хувь хүн, аж ахуйн нэгж
байгууллага, өргөжин тэлж, хөгжих их үүсвэрийн
нэг болдог.
Зээл бол эдийн засгийн хөгжлийн гол эх
үүсвэр нь болно.
Зээлгүйгээр аж ахуй нэгжүүд хувь хүмүүс
өргөжин тэлж, хөгжиж эх үүсвэрээр дутагдаж
тэдний хөгжил саарч, удааширна.
Аж ахуй нэгжийн хөгжил, дэвшихийн тулд
санхүүгийн дараах эх үүсвэрүүдийг ашигладаг.
Үүнд:
• Өөрийн хуримтлуулсан ашиг
• Тусламж
• Хувьцаа үнэт цаас гаргах
• Банкны зээл
Өөрийн хуримтлуулсан ашиг.
Бизнесийн байгууллагчууд өөрийн
хуримтлуулсан ашгийг хөгжлийн, хөрөнгө
оруулалтын эх үүсвэр гаргаж авах нь цаг
хугацаа алдахад хүргэдэг бөгөөд зах
зээлийн эдийн засагт цаг алдах нь ашиг
алдахад хүргэдэг.
Тусламж.
Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх
үүсвэр нь янз бүрийн тусламжаар
шийдвэрлэгдэж болно.
Хөрөнгө оруулалтын, засгийн газрын
болон тусгай хөтөлбөр, төслийн эх үүсвэр нь
хязгаарлагдмал шинж чанартай байдаг.
Хувьцаа болон бусад үнэт цаас гаргах.
Хувьцаа, өрийн бичиг зэрэг үнэт цаас
гарган үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх
хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж болно.
Манай орны хувьд үнэт цаасны захын
хөгжил хангалтгүй байгаа өнөө үед үнэт
цаас гаргах замаар хангалттай хөрөнгө
татах боломж бага байна.
Арилжааны банкны зээл.
Зээлийг арилжааны банк, засгийн газар, хувь
хүн гадаадын байгууллага олгох боломжтой.
Гэхдээ зээл олгодог субьектуудаас хамгийн
их, өргөн хүрээтэй, олон төрлийн зээл олгодог
субъект бол арилжааны банк болдог.
Арилжааны банк зээл олгохдоо баримталдаг үндсэн
нөхцөлүүдийг зээлийн зарчим гэнэ. Зээл олгохдоо
арилжааны банкууд дараах зарчимыг юуны өмнө
баримтлах ёстой. Үүнд:
2. Зээлийн зарчим
Зориулалтай байх.
Арилжааны банк харилцагчид олгох зээл болгон
тодорхой үйл ажиллагааны санхүүжилтэнд зориулагдах
ёстой. Ямар ч зорилгогүй зээл гэж байх есгүй.
Хугацаатай байх
Зээл нь хэрэв хугацаагүй олгогдох юм бол
нэгэн төрлийн бэлэг болгон хувирна. Зээлийн
хугацаа нь зээлийн зориулалтаас хамаарч янз
бүрээр тогтоогдоно.
Хүүтэй байх
Зээл бол арилжааны банкны нэг төрлийн
бараа учираас үнэтэй байдаг. Зээл гэдэг бол
онцгой барааны үнэ бол зээлийн хүү юм.
Зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь зээлийн хөрөнгө
зориулагдсан үйл ажиллагаанаас олсон ашгаас
төлөгдөх ёстой. Авсан зээлийн зориулалт дээр
үндэслэн зээл эргэн төлөгдөх хувиарийг тогтооно. Энэ
зарчим нь зээл олгох, хэрэглэх нөхцлүүдийг
тохируулахад чухал ач холбогдолтой
Барьцаатай байх
Зээл болгон эрсдэлтэй байдаг. Зээлийг эрсдлэс
хамгаалахын тулд зээл болгон барьцаатай байх ёстой.
Гэрийн даалгавар:
1. Зээлийн талаар товчлол хийх.
Эх үүсвэр:
- Оюун Л., “Арилжааны банкны зээл, зээлийн
шинжилгээ” УБ 2011 он Бүлэг II (хуудас 11-15)
2. Лекцийн хүрээнд 5 асуулт гаргаж, товч хариулт
өгөх (хариулт 30-40 үг)
3. Үзсэн материалын хүрээнд 10 тест зохиох

More Related Content

Зээлийн шинжилгээ power point-2

  • 1. ЗЭЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ Арилжааны банкны зээл, түүний зарчим ИЗОУИС ИЗСЭЗС Санхүү эдийн засгийн хөтөлбөрийн баг Лекц № 2
  • 2. Сэдвийн агуулга 1. Банкны зээл зайлшгүй болох нь 45 мин 2. Зээлийн зарчмууд 40 мин
  • 3. Арилжааны банк заавал зээл олгож байх ёстой. Энэ нь дараах үндэслүүдтэй. байдаг. Үүнд : 1. Хуулийн дагуу гүйцэтгэх үүрэг. Арилжааны банкны зээлийн үйл ажиллагаа бол түүний үндсэн үйл ажиллагааны нэг юм. Монголд “Банкны тухай хууль”-д “... банк нь Монгол банкны зөвшөөрөлтэйгээр мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэнэ.” гэж тодорхойлсон байдаг.
  • 4. 2. Ашиг олох естой. Банк нь бусдаас, мөнгө хүүтэйгээр татан төвлөрүүлэн, татсан бусдын хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс эргэлтэнд оруулж бизнесын үйл ажиллагааны үр дүнд, ашиг олдог, ашгийн төлөө ажилдаг бизнесийн байгууллага юм.
  • 5. Арилжааны банк иргэд, ААН-ийн мөнгийг хадгаламж, харилцах дансны хэлбэрээр татан төвлөрүүлдэг учир харилцагчидад үйлчилэх ёстой. Энэ үүргээ биелүүлэх нэг хэлбэр нь зээл олгох явдал. Өөрөөр хэлбэл нийгмийн татсан хөрөнгийг нийгэмд зориулах ёстой 3. Нийгмийн өмнө хүлээх үүрэг.
  • 6. Арилжааны банк бол ашгийн төлөө ажилладаг санхүүгийн зуучлагч. Арилжааны банкны олгосон зээлийн чанар нь сайн, амжилттай байх тусам уг арилжааны банкны найдвартай, тогтвортой үйл ажиллагаатай гэх бөгөөд харин олгосон зээлийн чанар нь муу болох тусам арилжааны банк дампуурах гол шалтгаан нэгэн болдог. 4. Үндсэн үйл ажиллагааны хэлбэр.
  • 7. Арилжааны банк зээл олгохгүйгээр - Өөрөө оршин тогтнож чадахгүй, - Зээл болон зээлийн үйл ажиллагаа бол арилжааны банкны хувьд Зайлшгүй байх ёстой үйл ажиллагааны төрөл болон гарч ирж байна
  • 8. Зээл бол хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага, өргөжин тэлж, хөгжих их үүсвэрийн нэг болдог. Зээл бол эдийн засгийн хөгжлийн гол эх үүсвэр нь болно. Зээлгүйгээр аж ахуй нэгжүүд хувь хүмүүс өргөжин тэлж, хөгжиж эх үүсвэрээр дутагдаж тэдний хөгжил саарч, удааширна.
  • 9. Аж ахуй нэгжийн хөгжил, дэвшихийн тулд санхүүгийн дараах эх үүсвэрүүдийг ашигладаг. Үүнд: • Өөрийн хуримтлуулсан ашиг • Тусламж • Хувьцаа үнэт цаас гаргах • Банкны зээл
  • 10. Өөрийн хуримтлуулсан ашиг. Бизнесийн байгууллагчууд өөрийн хуримтлуулсан ашгийг хөгжлийн, хөрөнгө оруулалтын эх үүсвэр гаргаж авах нь цаг хугацаа алдахад хүргэдэг бөгөөд зах зээлийн эдийн засагт цаг алдах нь ашиг алдахад хүргэдэг.
  • 11. Тусламж. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэр нь янз бүрийн тусламжаар шийдвэрлэгдэж болно. Хөрөнгө оруулалтын, засгийн газрын болон тусгай хөтөлбөр, төслийн эх үүсвэр нь хязгаарлагдмал шинж чанартай байдаг.
  • 12. Хувьцаа болон бусад үнэт цаас гаргах. Хувьцаа, өрийн бичиг зэрэг үнэт цаас гарган үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж болно. Манай орны хувьд үнэт цаасны захын хөгжил хангалтгүй байгаа өнөө үед үнэт цаас гаргах замаар хангалттай хөрөнгө татах боломж бага байна.
  • 13. Арилжааны банкны зээл. Зээлийг арилжааны банк, засгийн газар, хувь хүн гадаадын байгууллага олгох боломжтой. Гэхдээ зээл олгодог субьектуудаас хамгийн их, өргөн хүрээтэй, олон төрлийн зээл олгодог субъект бол арилжааны банк болдог.
  • 14. Арилжааны банк зээл олгохдоо баримталдаг үндсэн нөхцөлүүдийг зээлийн зарчим гэнэ. Зээл олгохдоо арилжааны банкууд дараах зарчимыг юуны өмнө баримтлах ёстой. Үүнд: 2. Зээлийн зарчим Зориулалтай байх. Арилжааны банк харилцагчид олгох зээл болгон тодорхой үйл ажиллагааны санхүүжилтэнд зориулагдах ёстой. Ямар ч зорилгогүй зээл гэж байх есгүй.
  • 15. Хугацаатай байх Зээл нь хэрэв хугацаагүй олгогдох юм бол нэгэн төрлийн бэлэг болгон хувирна. Зээлийн хугацаа нь зээлийн зориулалтаас хамаарч янз бүрээр тогтоогдоно. Хүүтэй байх Зээл бол арилжааны банкны нэг төрлийн бараа учираас үнэтэй байдаг. Зээл гэдэг бол онцгой барааны үнэ бол зээлийн хүү юм.
  • 16. Зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь зээлийн хөрөнгө зориулагдсан үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөгдөх ёстой. Авсан зээлийн зориулалт дээр үндэслэн зээл эргэн төлөгдөх хувиарийг тогтооно. Энэ зарчим нь зээл олгох, хэрэглэх нөхцлүүдийг тохируулахад чухал ач холбогдолтой Барьцаатай байх Зээл болгон эрсдэлтэй байдаг. Зээлийг эрсдлэс хамгаалахын тулд зээл болгон барьцаатай байх ёстой.
  • 17. Гэрийн даалгавар: 1. Зээлийн талаар товчлол хийх. Эх үүсвэр: - Оюун Л., “Арилжааны банкны зээл, зээлийн шинжилгээ” УБ 2011 он Бүлэг II (хуудас 11-15) 2. Лекцийн хүрээнд 5 асуулт гаргаж, товч хариулт өгөх (хариулт 30-40 үг) 3. Үзсэн материалын хүрээнд 10 тест зохиох