Банкны хяналт шинжилгээ power point-5
- 2. Судлах зүйлс:
1. Банкны дотоод аудитын шалгалтын
чиглэл
2. Банкны дотоод зохион байгуулалтын
бүтцэд хамаарах аудит
- 3. 1. Банкны дотоод аудитын шалгалтын
чиглэл
Банкны дотоод аудигын шалгалт нь банк,
түүний салбар нэгж болон ажилтнуудын үйл
ажиллагаа нь
1. Хууль эрх зүйн хүрээнд явагдаж байгаа
эсэх,
2. Банкны зорилго, төлөвлөгөө төсөвтэй
нийцэж байгаа эсэх.
3. Санхүүгийн болон удирдлагын
мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн
бүтэн боловсруулж байгаа эсэх,
- 4. 4. Аливаа ажил гүйлгээгээ хувь
нийлүүлэгчид, харилцагч. хадгаламж
зээмшигчдийн эрэлт хэрэгцээ. эрх ашигт
нийцүүлэн явуулж байгаа эсэх.
5. Банкны ашигт ажиллагаа, хөрвөх чадвар,
эрсдэлийн түвшинг зохистой хэмжээнд
байлгах замаар тогтвортой байдлаа хадгалж
чадаж байгаа эсэхийг тус тус шалгаж дүгнэх,
зөвлөх, үүрэг даалгавар өгөхөд чиглэгдэнэ.
Банкны дотоод аудитын шалгалт нь
банкны бүхий л үйл ажиллагааны салбар
хүрээг хамран хийгдэнэ
- 5. Үүнд:
1. Касс, мөнгөн гүйлгээ
2. Ня-бо бүртгэл
3. Зээл
4. Хадгаламж
5. Гадаад төлбөр тооцоо
6. Хоорондын тооцоо
7. Дотоод гадаад мэдээллийн систем,
программ хапгамж
- 6. 8. Банкны үйл ажиллагааны шалгуур
үзүүлэлтийн хангалт
9. Бичиг хэрэг, дотоод ажил
10. Хяналтын системд хамаарах бусад
асуудлуудыг хамрана.
Дээр дурдсан ажлын салбар бүр
дээр хийгдэх шалгалтын байдлыг
тодорхойлвол.
- 7. .
Касс, мөнгөн гүйлгээ.
Касс дахь бэлэн мөнгө бусад үнэ бүхий
зүйлийн бүрэн бүтэн байдлыг нүд үзэн,
гараар барьж тоолож шалгах ба тооллогын
дүнгийн талаар тодорхой акт бичнэ.
Түүнчилэн кассын орлого зарлагын
гүйлгээ нэг бүрийг үндсэн баримтаар нь
тулган шалгах ба эдгээр баримтын хуулийн
хүчин төгөлдөр эсэхийг давхар хянан
шалгаж, данс бүртгэлийн хөтлөлтийг үнэн
зөвийг баталгаажуулна.
- 8. Кассын үйл ажиллагаа
Шалгахад кассын бүртгэлээс
гадна кассын дэвтрийн хөтлөлт өдөр
тутам тайлан гаргалтын байдал, касс
хүлээлцэх (банк нь орой бүр ажил
тарахдаа кассаа лацдан харуул
хамгаалалтад лацаар нь хүлээлгэн
өгөөд өглөө бүр мөн лацаар хүлзээ
авдаг) дэвтрийн хөтлөлийг давхар
шалгана.
- 9. Нягтлан бодох бүртгэл.
Нягтлан бодох бүртгэлийн үйл
ажиллагаанд тавигдах хяналт шалгалт нь
нягтлан бодох бүргэллийн анхан шатны
баримтын бүрдүүдэлтэл тавих хяналтаас
эхэлнэ.
Баримтанд тавих хяналтыг урьдчилсан
ба дараалсан гэж 2 ангилана
Урьдчилсан хяналт гэдэг нь нягтлан
бодох бүртгэлийн анхан шатны баримтыг банк
хүлээж аваад гүйлгээнл оруулахаас өмнө
түүний хуулийн хүчин төгөлдөр эсэхэд тавих
хяналт юм.
- 10. Дараалсан хяналт гэдэг нь
банкинд орж ирээд холбогдох гүйлгээ
хийгдсэний дараа банкны ахлах теллер,
ерөнхний нягтлан бодогч зэрэг ахлах
ажилтнуудаас доод албан
тушаалтнуудынхаа хүлээн авч гүйлгээ
хийсэн баримтын бүрдлийг хянан
шалгах үйл ажиллагаа юм
- 11. Түүнчилэн нягтлан бодох
бүртгэлийн дансад нь хууль эрх зүйн
дагуу үнэн зөв хөтлөгдөж, холбогдох
тайлан мэдээллүүд нь хугацаандаа гарч
байгаа эсэхийг шалгаж баталгаажуулах
ёстой.
Гэвч нягтлан бодох бүртгэлийн бүх
ажил гүйлгээг нэг бүрчлэн баримттай нь
тулган шалгахад асар их цаг, хөдөлмөр
зарцуулах тул түүвэр арга хэрэглэх
тохиолдол байж болно.
- 12. Ер нь нягтлан бодох бүртгэлийн
үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт
нь харилцагч, хадгаламж зээмшигчдийн
банкинд байршуулсан хөрөнгийн бүрэн
бүтэн байдал, бүтээгдэхүүн,
үйлчилгээгээ харилцагч, хэрэглэгчиддээ
хөнгөн шуурхай хүргэж байгаа эсэх, энэ
үйл ажиллагаа нь хууль зүйд нийцэж
байгаа эсэхийг шалгаж холбогдох
дүгнэлт гаргахад чиглэгдэнэ.
- 13. Зээл.
Банкны зээлийн бүтээгдэхүүн нь
орлогын дийлэнх хэсгийг оруулж
ирдэг чухал бүтээгдэхүүн боловч мөн
төдий хэмжээний эрсдэл дагуулж
байдаг эмээг бүтээгдэхүүн юм.
Иймд банкы дотоод хяналт
шалгалтын нэг гол чиглэл нь зээлийн
үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт
байна.
- 14. Зээлийн үйл ажиллагааг шалгахад
юуны өмнө зээлдэгч нэг бүрийн
зээлийн үлдэгдлийн дүн нягтлан
бодохын товч бүртгэлтэй тохирч байгаа
эсэхийг шалгах ёстой.
Хэрвээ ямар нэгэн байддаар
зээлдэгч нэг бүрийн зээлийн өрийн
үлдэгдэл зөрүүтэй байвал тэрхүү зөрүүг
олж тохируулна. Үүний дараа зээлийн
хувийн хэрэг рүү орж танилцах ёстой.
- 15. Зээлийн хувийн хэрэгт авагдсан
материалуудын иж бүрдэл хийгээд
түүний үнэн зөв эсэхийг хянаж үээх нь
чухал.
Зээлийн үйл ажиллагааны хууль
эрх зүйн үндэслэл нь юуны өмнө
зээлдэгчтэй хийсэн зээлийн гэрээний
нөхцөлөөр тодорхойлогдоно
- 16. Хадгаламж бол банкны хөрөнгийн эх
үүсвэрийг бүрдүүлдэг нэн чухал
бүтээгдэхүүн юм.
Тэр ч утгаараа хадгаламжийн
бүтээгдэхүүнийг банк тодорхой хэмжээний
үнэ, зардал гарган байж ззэмшинэ.
Нөгөө талаар хадгаламж нь банкны
өөрийн хөрөнгө биш ямагт бусдын хөрөнгө
байх тул хэзээ нэгэн цагт эргэн татагдах
учраас зүүнийг банкны өр төлбөр гэж үзнэ.
Хадгаламж.
- 17. Банк хадгаламжийн бүтээгдэхүүнийг
зээмшигчийнх нь харъяалал, шинж чанар,
эрхэлж байгаа ажлынх нь төрөл зэргээс
хамааруулан ангилж, тэнцлийн өөр өөр
данс нээж бүртгэх ба ижил төрлийн
харилцагчдад тэнцлийн нэг дансан дотор
тухайн харилцагч бүрийн нэр дээр
нэрийн данс нээн бүртгэнэ.
- 18. Арилжааны банк нь гадаад төлбөр
тооцоо эрхлэх тусгай зөвшөөрлийг
Монголбанкнаас авна.
Ийм зөвшөөрөл авахын тулд юуны
өмнө энэ талын мэргэжилтэй боловсон
хүчинтэй болсон байх ба гадаадын улс
орны банкуудтай шууд харьцах холбоо
мэдээллийн шаардлагатай төхөөрөмжөөр
бүрэн хангагдсан байх ёстой.
Гадаад төлбөр тооцоо.