Банкны хяналт шинжилгээ power point-8
- 1. Лекц № 8
БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ШИНЖЛЭХ
(БАЗЕЛИЙН ЗАРЧИМ)
ИЗОУИС ИЗСЭЗС
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨТӨЛБӨРИЙН БАГ
БАНКНЫ ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ
- 2. 1. Базелийн зарчмын тухай ойлголт
2. Базелийн 25 зарчим, түүний хэрэгжилтийг
хангах арга
Судлах зүйлс:
- 3. Базелийн зарчмын тухай ойлголт
Банкны хяналт шалгалтын ажлын үндсэн
зорилго нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг
хангах, харилцагчидын хөрөнгийг хамгаалах явдал
юм.
Иймээс банкны үйл ажилгаа, цар хүрээ
нэмэгдэж, үр ач холбогдоол нь өсөхийн хэрээр хяналт
шалгалтын арга механизмыг боловсронгуй болгох
шаардлага зүй ёсоор гарч ирнэ
- 4. Банкны хяналтын Базелийн хороо (Basel
Committee on Banking Supervision) бол банкны үйл
ажиллагааг зохицуулж чиглүүлж байдаг үндэсний
хяналтын байгууллагуудын нэгтгэсэн байгууллагыг
хэлнэ.
Тус хороо хамтран үйл ажиллагаа явуулж буй 10
гишүүд улсын төв банкны удирдлагын зөвлөлөөс 1974
онд Щвейцари улсын Базель хотод Олон улсын төлбөр
тооцооны банк (Bank for International Settlements, BIS)-
ны дэргэд байгуулагдсан.
- 5. Эхэн үед хорооны бүрэлдэхүүнд АНУ, Канад,
Япон, Нэгдсэн вант улс, ХБНГУ, Франци, Итали,
Нидерланд, Бельги, Щвейцари улсуудын төв банк
болон хяналтын байгууллагын дээд удирдлагууд
орсон байна.
Хожим Аргентин, Австрали, Бразил, Хятад,
Гонконг, Энэтхэг, Индонези, Өмнөд Солонгос,
Люксембург, Мексик, Орос, Саудын Арави, Сингапур,
ӨАБНУ,Испани, Щведи, Турк зэрэг улсууд хамтран
үйл ажиллагаанд оролцох болсон.
- 6. Банкны салбарт хяналт шалгалтын стандарт
бий болгох шаардлага гарсан тул 1974 онд эдийн
засгийн өндөр хөгжсөн орнудын олон улсын
стандарт буюу нэгдсэн зарчмыг бий болгох
нөхцөл шаардлага гарсан тул санхүүгийн салбар
өндөр хөгжсөн Америк, Ази болон Европын 9
оронд үйл ажилгаа явуулдаг олон улсын
хэмжээний банкуудад зориулан 1988 онд
Швейцар улсын Базел хотод батлан гаргасан.
- 7. Хяналтын энэ зарчим нь хэдийгээр олон
улсын чанартай банкинд зориулагдсан ч аль
ч улс орны үндэсний болон орон нутгийн
банкуудад нэгэн адил үйлчилэх боломжтойг
анхнаасаа харгалзан үзсэн тул эдүүгээ бараг
бүх улс орны хэмжээнд энэхүү стандартыг
бүхэлд нь буюу хэсэгчилэн мөрдөх болсон
байна
- 8. Базел II банкны хяналт шалгалтын
хамгийн чухал 25 зарчмыг өөртөө агуулсан
бүхэл бүтэн цогц стандарт гэж үзэж болох
юм.
2. Базелийн 25 зарчим,
түүний хэрэгжилтийг хангах арга
- 9. Базелийн 1 зарчим
Төв банкны үүрэг зорилт, хараат бус
байдал, бүрэн эрх, ил тод байх зарчим
бөгөөд энэ нь дотроо үрэг зорилт, хараат
бус, хариуцлагатай иил тод байдал, эрх зүйн
таатай орчин, хууль хэрэгжих эрх хэмжээ,
хуулиар хамгаалагдсан байдал гэсэн 6 дэд
хэсгээс бүрдэнэ.
- 10. Банкны эрх зүйн бүтэц, хуулийн
бүрэн эрх, хуулиар хамгаалагдсан
байдал нь тухайн улс оронд
мөрдөгдөж байгаа банкны болон
хадгаламж, зээл, төлбөр тооцооны
гэх зэрэг хуулиудаар илэрхийлэгдэнэ.
- 11. Базелийн 2 зарчим
Зөвшөөрөгдөх үйл ажиллагаа гэсэн
зарчим юм.
Энэ зарчим нь “Банк” гэсэн нэрийг
чухам ямар байгууллага ашиглаж ямар
үйл ажиллагаа эрхлэхийг хууль
тогтоомжоор тодорхой зааж өгсөн байх
явдал юм
- 13. Базелийн 3 зарчим
Банкны том өмчлөлийн асуудал юм.
Банкны хяналт шалгалтын байгууллага нь
их хэмжээний хөрөнгө буюу хувьцааны
хяналтын багцыг бусад этгээдэд
шилжүүлэхтэй холбогдсон хүсэлтийг өөрийн
бүрэн эрхийн дагуу хянан үзэж, шаардлагатай
үед татгалзах эрхтэй байх явдал юм.
- 14. зарчим 5
Банкны голлох хувьцааны эзэмшлийн асуудал
юм.
Энэ нь банкны хяналт шалгалтын байгууллага
нь тухайн банк нөгөө банкыг худалдан авах буюу
томоохон хөрөнгө оруулалт хийх асуудлыг хянан
үзэх, уг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт эь
банкийг илүү эрсдэлд оруулах буюу хяналт
шалгалтад саад учруулахаас урьдчилан сэргийлэх
зорилгоор зохих шалгуур үзүүлэлтийг тогтоон
сахиулах бүрэн эрхтэй байх явдал юм.
- 15. Зарчим 6
Өөрийн хөрөнгийн шаардлага юм.
Банкны хяналт шалгалтын
байгууллага нь бүх банкинд өөрийн
хөрөнгийн зохистой харьцааны доод
хязгаарыг тогтоож мөрдүүлнэ.
- 16. зарчим 7
Эрсдэлийн удирдлагын үйл явц юм.
Банкинд тохиолдож болзошгүй
бүхий төрлийн эрсдэлийг удирдах арга
аргачлалыг боловсруулж хэрхэн мөрдөж
байгаагаар энэ зарчмын хэрэгжилт
хангагдана.
- 17. Зарчим 8. Зээлийн эрсдэл
Энэ нь зээлийн бүтээгдэхүүнд тохиолдож
болох бүхий л эрсдэлийг урьдчилж тооцож
зээл төлөхөд учирч болзошгүй алдагдлаас
хамгаалах санг зохих хэмжээнд бүрдүүлж
байх явдал юм.
- 19. Зарчим 10. Холбогдох этгээдэд олгох
зээлд хязгаар тогтоох явдал юм.
Өөр хоорондоо холбоотой этгээдэд зээл
олгоход үүсэх зээлийн эрсдэлээс аль болох
урьдчилан сэргийлэх зорилгоор тийм зээл
олгох ажиллагаа болон түүнд тохиолдож
болзошгүй эрсдэлээс сэргийлэх.
- 20. Зарчим 11. Олон улсын зах зээл дээрх
эрсдэлийг тооцож хянах явдал юм.
Банкны хяналт шалгалтын байгууллага нь
банкууд олон улсын зах зээл дээр зээл
хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа
эрхлэхдээ холбогдох улсын эрсдэлийг
тооцох.
- 21. Зарчим 12
Улсын ба шилжүүлгийн эрсдэл юм. Энэ
зарчим нь арилжааны банкаас Төв банкинд
ирүүлдэг тайлан мэдээнүүдийн үнэн зөв
эсэхэд тавих хяналтын шаардлагыг
өэдөржүүлэх замаар хэрэгжинэ.
- 22. Зарчим 13. Зах зээлийн эрсдэл юм.
Энэ нь зах зээлийн эрсдэлээ хэрхэн зөв
үнэлж, тохиолдож болзошгүй эрсдэлийг
сааармагжуулах, эрсдэлээс хүлээж болох
алдагдал, гарз хохирлыг аль болохоор багасгаж
чадаснаар хэрэгжинэ.
Зарчим 14. Хөрвөх чадварын эрсдэл юм.
- 23. Зарчим 15. Үйл ажиллагааны эрсдэл юм.
Энэ зарчмыг хэрэгжүүлэх журам гаргах
шаардлагатай бөгөөд, гаргасан журмаа их
бага гэхгүйгээр бүх банкууд хатуу мөрдөж
ажиллах шаардлагатай.
- 24. Зарчим 16 Хүүгийн эрсдэл юм.
Хүүгийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх,
эрсдэлд орсон тохиолдолд учирч болох алдагдал,
хохирлыг аль болохоор багасгах асуудал энэ
зарчимд хамрагдана.
Зарчим 17. Дотоод хяналт ба аудит гэсэн зарчим
юм.
- 26. Зарчим 20.
Хяналт шалгалтын арга барил гэсэн зарчим юм.
Энэ нь хянан шалгагчидыг дадлага туршлагатай
ажилтнуудаар бүрдүүлэх, хянан шалгах ажлын
дүрэм, журамыг маш тодорхой хэлбэрээр
боловсруулан гаргаж мөрдөх, хяналт шалгалтыг
ямагт мэрэгжлийн өндөр түвшинд хийх явдлаар
хангагдана.
- 28. Энэ нь аль ч банк бүртгэлийн үйл
ажилгаандаа нягтлан бодох бүртэглийн олон
улсын стандартыг мөрдөх, улирал, жилийн
санхүүгийн тайлан тэнцлээ товч хэлбэрээр
олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр
дамжуулан тогтмол мэдээлж байх явдлаар
хангагдана.
- 29. Зарчим 23.
Хянан шалгагчидын бүрэн эрх, гэм
буруутанд хариуцлага хүлээлгэх эрх
зүйн орчин гэсэн зарчим юм.
Зарчим 24.
Нэгтэгсэн хяналт шалгалтын зарчим юм.
- 30. Хяналт шалгалтын ийм арга манай
оронд нэвтэрч чадаагүй байга бөгөөд энэ
талаарх хууль эрх зүйн орчин ч бүрдээгүй
байна.
- 31. Зарчим 25.
Эзэн ба зочин орны харилцаа гэсэн
зарчим юм.
Энэ зарчимд тухайн улс оронд ажиллаж
байгаа гадаад орнуудын банк болон тухайн
улсаас гадаад оронд ажиллуулж байгаа
банкны үйл ажилгааг зохицуулах асуудал
хамаарна