Skill 45 1 пульсны оксиметрийг хэрэглэх нь
- 2. Багаж хэрэгсэл
• Мэдрэгч сайтай Пульсны оксиметр
(Судасны цохилтоор цусан дах
хүчилтөрөгч хэмжигч)
• Спирттэй эсвэл нэг удаагийн
ариутгалын алчуур
• Хумсны лак арилгагч (хэрэгцээтэй
тохиолдолд)
- 3. Хийх үйлдлүүд:
• хаалга тогшиж зөвшөөрөл авч орох
• Өвчтөнд юу хийх гэж байгаагаа болон
яагаад үүнийг хийх гэж байгаагаа
тайлбарлах
• Ажилбарын зөвшөөрөл авах
- 4. • Гарын ариун цэврийг чандлан сахих
• Мэдрэгчийг хэрэглэхэд тохиромжтой
газрыг сонгох /Хангалтгүй цусны
эргэлттэй газар нь хүчилтөрөгчийн
хангалтын хэмжээг мэдэхэд саад
учруулдаг./
- 5. • Өвчтөний долоовор, дунд болон ядам
хурууг ашиглах .
• Мэдрэгчээр хэмжилт хийх гэж байгаа
орчмын судасны цохилт болон судасны
буцан дүүрэлтийг шалгах.
• Хэрэв судас богино хугацаанд цусаар
дүүрч, судасны цохилт тод мэдрэгдэж
байвал тухайн орчимд цусны эргэлт
сайн байгааг хэруулж байна.
- 6. • Хэрэв хурууны орчмын цусны эргэлт
хангалтгүй байвал чихний омог болон
хамрын хөндөлд хэрэглэж болно.
• Хэрэв биеийн доод хэсгийн цусны
эргэлт сайн бол хөлний хуруунд
хэрэглэж ч бас болно.
- 7. • Тохирох багажыг сонгох:
• Хэрэв мэдрэгч багаж хуруунд томдоод
байвал арай жижиг хурууг сонго. Жижиг
биетэй том хүнд хүүхдийн зориулалттай
мэдрэгчийг ашиглаж болно.
- 8. • Өвчтөний бие, насанд тохирсон
мэдрэгчийг ашиглаарай.
• Тухайн өвчтөн цавуулаг бодист
харшилтай эсэхийг урьдчилан шалгах.
Цавуулаггүй эсвэл гэрлэн тусгалаар
мэдэрдэг мэдрэгчийн ч хэрэглэх
боломжтой.
- 9. • Арьсны тослог, хир, хумсны будаг болон
хиймэл хумс нь гэрлийн долгионыг
сааруулах магадлалтай байдаг.
- 10. • Мэдрэгчийг бэхлэх .
• Гэрэл гаргагч болон гэрэл хүлээн авагч
мэдрэгчүүд эсрэг байрлалтай байх
шаардлагатай (харин дух эсвэл хамрын
хөндөлд хэрэглэж байгаа бол үүнийг
шалгах шаардлагагүй).
- 11. Мэдрэгчийг Пульсны оксиметртэй холбох
• Оксиметрийг асаагаад хэвийн
ажиллагааг шалга (дохионы чимээ тод
эсэх мөн оксиметр дээр хэлбэлзлийг
заагч гарч байгаа эсэхийг шалга).
- 12. Пульсны оксиметрийн дохиоллын тохиргоог
хий.
Төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн тогтоосон
дохиоллын дээд доод хязгаарыг шалгаж үз
• Дохионы чимээ нь артерийн судасны
цохилтыг төлөөлж байгаа бол хэлбэлзэж
байгаа долгионууд цохилтын хүчийг
харуулж байгаа юм. Хүч султай дохио нь
SpO2-ын үзүүлэлт буруу гарах магадлалыг
бий болгоно. Дохионы өнгө SpO2-г
тусгадаг. SpO2 буурахад дохионы өнгө
буурдаг.
- 13. • Мэдрэгчийн зондыг төхөөрөмжид
холбох
• Дохиолол нь нэмэлт баталгаа болж
өгдөг бөгөөд дээд доод хязгаар хүрсэн
тохиолдолд сигнал өгнө.
- 14. • Эмчийн зааварласан болон дохиолол
ажилласаны дагуу хүчилтөрөгчийн
баяжилтыг тогтмол хугацаатайгаар
шалгана.
• ГемоглобинSpO2-г хянах нь өвчтөний
байдалыг тодорхойлохох боломжийг
олгоно
- 15. • Мэдрэгчүүдийг тогтмол салган авч
арьсны үрэвсэл буюу даралт үүсэн
эсэхийг шалга (2 цаг тутамд пүршний
даралтын мэдрэгч буюу 4 цаг тутамд
хуруу, хөлийн өлмийн наалддаг
мэдрэгчүүд).
• Удаан хугацаанд даралтан доор байх нь
арьсны некроз үүсгэх магадлалтай.
Наалддаг мэдрэгчүүд нь мөн арьсны
загатнааг үүсгэж болно.
- 16. Гэнэт үүсч болзошгүй нөхцөл байдал ба
авбал зохих арга хэмжээ
• Дохио сул эсвэл үгүй бол өвчтөний биеийн
байдлын үзүүлэлтүүдийг шалга. Хэрэв
байдал хэвийн бол холболтууд болон
циркуляцийг шалга. Цусны даралт бага
байх нь бичлэг зөв гарахад саад болдог.
Төхөөрөмжүүд (жгут, даралт хэмжигч г.м.)
нь тухайн цэгт хүрэх цусны эргэлтийг
саатуулж, венийн цусыг булгилахад хүргэн
үзүүлэлтүүдийг буруу гаргахад хүргэнэ. Үе
мөч хүйтэн байвал дулаан хөнжлөөр
хучна.
- 17. • Үзүүлэлт буруу гарсан тохиолдолд өгч
буй эм бэлдмэл болон цусан
хангамжийн өөрчлөлтийн түүхийг шалга.
Төхөөрөмжийг эрүүл хүн дээр туршин
үзэж асуудалд төхөөрөмжид, аль эсвэл
өвчтөнд байгаа эсэхийг шалга. Судас
нарийсгах үйлчилгээ бүхий эм бэлдмэл
нь хүчилтөрөгчийн баяжилтыг харуулах
үзүүлэлтүүдийг гажуудуулдаг.
- 18. Нярай ба бага насны хүүхдийн тухайд
• Хүүхдийн хувьд, оксиметрийн зонд нь
өлмий буюу хөл дээр байрлаж болно.
Өндөр настны тухайд
• Гэмтлээс сэргийлэхийн тулд өвчтөний
арьсны нягтрал ба байдлыг сайтар
анхаарвал зохино. Зондны даралт
шахалтын улмаас өндөр настнуудын
хуурай, нимгэн арьсыг гэмтэж болзошгүй.
Гэрийн асаргааны тухайд
• Гэрээр буюу гадуур эмчлүүлж буй
өвчтөнүүдэд зориулсан зөөврийн
төхөөрөмжүүд байдаг