сар бол дэлхийн дагуул мөн
- 1. Сар бол дэлхийн дагуул мөн .
Сар нь дэлхийн байгалийн дагуул, нарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн тєв сарны тєвєєс
алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхvv системийн массын
тєв (барицентр) нь дэлхийн гадаргаас 1,700 км гvнд буюу дэлхийн
радиусын дєрєвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 єдєр бvр нэг
тойрдох ба Дэлхий-Сар-Нарны системийн vет єєрчлєлтvvдийн улмаас сар
нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 єдєр бvр vелдэг, vзэгдэх орбитийн
vе) харагддаг байна.
Сарны диаметр нь дэлхийн дєрєвний нэг орчим буй 3,474 км юм.
Ийнхvv сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын
дєрєвний нэгтэй буюу ойролцоогоор АНУ, ОХУ, Канадын нийт нутаг
дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхvvн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хvч
нь дэлхийн гадарга дээрх татах хvчний 17% байдаг ажээ. Сар дээр хvмvvс
анх 1969 онд Апполо 11-р газардсан бєгєєд одоогоор хvмvvсийн очсон
ганц одон орны биет юм.
Хэлбэр Сарны хэлбэр нь хараахан бємбєрцєг биш бєгєєд туйлын радиус нь экваторынхаас 500
метрээр богино байдаг байна. Єєрєєр хэлбэл тєвєєс ємнєд туйл хvрэх зай нь хойд туйл хvрэх зайнаас
бага.
Дотоод бvтэц Чулуулаг нь дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь єєр байдаг. Титан,
циркони болон хєнгєн кали, натри бvхий дэлхийн базальттай тєстэй боловч цацраг идэвхт элемент ихээр
агуулсан байдаг.
Саран дээрх чулуулгын нас 4,6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо ажээ. Энэ нь нарны
системийн vvсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг ажээ.
Сарны дотоод бvтэц нь дэлхийнхтэй ойролцоо ба царцдасны зузаан нь 55 км, манти нь 1000 км, тvvнээс
цааших гvнд цєм нь оршдог аж.
Гадарга 20-р зуун гэхэд сарны дэлхий рvv харсан гадарга нь далайн ѐроолын рельефээс илvv сайн
судлагдсан юм. Сарны рельефийн гол хэлбэр нь єрх тогоо бєгєєд дэлхий рvv харсан тал нь хvрмэн
лаваар хучигдсан єргєн талууд, уул нурууд ихтэй байдаг байна. Єрх хэлбэрийн рельефийн хамгийн том
нь 250 км диаметртэй байхад зарим нь хэдэн арван см-с хэтрэхгvй. Эдгээрийн ихэнх нь нарны аймгийн
тvvхийн эхэн vед их байсан солирын бємбєгдєлтєєс болж vvссэн гэж vздэг. Харин дэлхийн гадаргад ийм
єрх тогоо харьцангуй бага байдаг нь агаар мандлаар хамгаалагдсан байдгийн ач юм. Сарныхаас ялгаатай
нь солирууд дэлхийн агаар мандалд орж ирээд ихэнх нь шатаж дуусдаг байна.
Саран дээрх хамгийн єндєр уул нь 8 км єндєр байдаг нь Эверестийн оргилоос ялимгvй бага юм.
Шуурган тэнгис гэх зэргээр нэрлэгдсэн бараан харагдах хэсгvvд нь єргєн тэгш талууд юм. Сар нь
тэнхлэгээ удаан эргэх ба агаар мандал байхгvй учраас єдрийн талдаа 110 хэм, шєнє талдаа -180 хэм
хvртэл хvйтэн байна. Харин 1 м-ийн гvнд температурын хэлбэлзэлгvй болдог.
Агаар мандал Хийн бvрхэвчинд нь инертийн хий, аргон, гели, неон голлох ба vндсэндээ агааргvй
вакуум л гэсэн vг. Иймд саран дээр дууны долгион дамжихгvй.
Vvсэл Сар яаж vvссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их єргєн дэлгэрсэн нь дэлхийтэй
мєргєлдсєн нэгэн гаригаас тасарч vлдсэн гэдэг таамаглал юм. Уг мєргєлдєєний улмаас дэлхийгээс
нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдаж, дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин
унасан бол нєгєє хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд vлдсэн хэсгvvд хоорондоо нэгдэж сарыг
vvсгэжээ.
Орбит Сар нь дэлхийг тойрч эргэх явцдаа аль нэг тал нь дэлхий рvv харж байдаг бєгєєд тэр хэсэг нь
нарны гэрэлд ойж гэрэлтэн харагддаг. Гэвч дэлхий, нар, сар гурвын харилцан байрлал єєрчлєгдєж
байдгийн улмаас сар бидэнд янз бvрээр харагддаг байна. Сарны тэнхлэгээ эргэх хугацаа нь дэлхийг
тойрох хугацаатай бараг тэнцvv учир дэлхий рvv зєвхєн нэг талаараа л харна. Дэлхийгээс гэрэл 1.255
секунд туулах зайд оршдог, манай дэлхийд хамгийн ойр тэнгэрийн эрхэс юм. Дэлхийгээс алслагдсан
зай нь дунджаар 384,400 км боловч дэлхийг тойрох явцдаа 21 мянган км-р холдож ойртдог байна.