монгол орны зам тээврийн салбар
- 1. Дорноговь аймгийн Сайншанд сум
11 жилийн 2-р сургууль 9в анги
Тэргэл
Хулан.Н
Хулан.О
Цэрмаа
Жаргалмаа
Нандинцэцэг
Уранцэцэг
- 2. Дамжуу-
Авто Төмөр Усан Цахил-
Агаарын лах
замын замын
тээвэр
замын гаан
тээвэр тээвэр тээвэр хоолойн
тээвэр
тээвэр
Зам тээвэр гэж юу вэ?
Тээврийн хэрэгсэл нь ачаа, зорчигчдыг шилжүүлэн зөөхдөө ямар нэгэн өөртөө тохирсон
замаар явдаг болохыг та нар мэдлээ. Жишээ нь: Автомашин бол газар дээгүүрх замаар
зорчдог, галт тэрэг бол төмөр замаар, онгоц бол агаарын замаар, усан онгоц бол усан
замаар явдаг байна. Тэгвэл бид энэ хичээлээрээ зөвхөн газраар явдаг тээврийн
хэрэгслүүд, тэдгээрт зориулсан зам, уг зам дээрх хөдөлгөөний тухай үзэх болно. Тиймээс
бид үүнээс хойшхи хичээлүүдэд «Тээврийн хэрэгсэл» гэдэгт зөвхөн газраар явдаг тээврийн
хэрэгслийг хамаатуулах болно. Хүүхдүүд ээ, тээврийн хэрэгсэл гэдэгт юу юу хамаарахыг
тоочиж нэрлэцгээрэй.
Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг «Зам» гэнэ.
Замаар автомашин, мотоцикл, трактор, унадаг дугуй, мопед, ердийн хөсөг гэх мэт олон
төрлийн тээврийн хэрэгсэл зорчиж, хүн ба ачааг нэг газраас нөгөө газар руу шилжүүлэн
зөөдөг. Гэхдээ замаар зөвхөн тээврийн хэрэгслүүд л зорчдог гэвэл арай өрөөсгөл ойлголт
болно. Учир нь тээврийн хэрэгслүүдээс гадна явган хүмүүс ч мөн замаар зорчдог юм.
Тээврийн хэрэгсэл, явган хүмүүсийн аль аль нь замаар явдаг гэхлээр та нар гайхаж байна
уу? Ихэнх хүүхдүүд «Зам» гэдгийг “Автомашины зам” гэсэн утгаар ойлгодог. Тэгвэл бид энэ
хичээлээрээ «Зам» гэдгийг үүнээс арай өөр утгаар, өөрөөр хэлбэл нэлээд өргөн утгаар авч
үзэх болно.
Зам нь «Зорчих хэсэг», «Хөвөө», «Таримал зүлэг», «Явган хүний зам», «Тусгаарлах зурвас»
гэх мэт олон хэсгүүдээс бүрдэнэ.
- 3. -1929,11,31. Улаанбаатар хотод автобусны үйлчилгээ анх нээгджээ.
-1930,03 сар. Зам тээврийн сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
-1930 он. Монгол Зөвлөлтийн хэлэлцээрээр зүүн сибирийн усан замын газрыг байгуулжээ.
-1930 он. Монголтрансын харьяа авто сургууль байгуулагдсан. Монголтранст зам барилгын хэлтэс
байгуулагдаж улсын дотор замын хэргийг эрхлэх болжээ.
-1930,08 сар. Улсын мэргэжлийн комисс байгуулагдажжолооч нарт үнэмлэх олгох болсон.
-1930-32 он. Монголтрансын харьяа 1, 3, 4 авто бааз байгуулагдсан.
-1936 он. Монголтрансыг тус улсын мэдэлд шилжүүлэн Монгол тээхийг байгуулсан.
-1940,11,15. БНМАУ-ын зам тээврийн яам байгуулагдсан.
-1943,05 сар. Сүхбаатар Улаанбаатарын хоорондох 338км цардмал ба хайрган замыг тус улсын мэдэлд
шилжүүлэн өгсөн.
-1946,01 сар. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор улсын ачааг ердийн хөсгөөр заавал тээвэрлүүлэх
хуулийг хүчингүй болгожээ.
-1946,03 сар. Цэргийн яамны харьяанд иргэний нисэх онгоцны отряд байгуулсан.
-1950 он. Автотээврүүдийн дунд автомашиныг их засваргүйгээр 100 мянган км явуулах хөдөлгөөн өрнөж
Т.Гэлэгжамц, Д.Жамьяан нарын анхны бумтан жолооч төрөн гарсан.
-1952,03,26. Хөвсгөлийн усан замын газрыг ЗХУ-ын бүх хөрөнгө хөдлөх бүрэлдэхүүний хамт манай улсад үнэ
төлбөргүй шилжүүлж өгчээ.
-1953 он. Төмөр замын коллеж байгуулагдсан.
-1954 он. 12 аймагт шинээр авто бааз байгуулагджээ.
-1954 он. Улаанбаатарт ватобус, такси бааз байгуулагдсан.
-1965 он. БНМАУ-ын гавьяат тээвэрчин цол бий болгожээ.
-1966,12,24. Улаанбаатар хотын авто засварын завод ашиглалтанд оржээ.
-1969 он. Авто тээврийн техник мэргэжлийн сургуулийг байгуулсан.
-1973 он. “Тээврийн мэдээлэл” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
-1973 он. “Найрамдлын зам” сониныг нийт тээвэрчдийн сонин болгосон байна.
- 6. 1930-аад оны сүүлийн хагаст улсын эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтүүд, ялангуяа 1934 онд Улаанбаатар хотод Аж үйлдвэрийн
комбинат, төв цахилгаан станц зэрэг том үйлдвэрийн газрууд байгуулагдсанаас хойш дотоодын төмөр зам тавих онц шаардлагатай болжээ.
1936.10.09-нд УБ-Налайх хооронд нарийн төмөр зам байгуулах тухай тогтоол гарсан.
1937 оны зунаас төмөр зам барих ажлыг зөвлөлтийн цэргийн барилгачид эхэлжээ Манай улсын анхны төмөр замаар галт тэрэгний
хөдөлгөөнийг 1938 оны зун Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулж нээсэн байна. Энэ замыг тавьснаар УБ-Налайхын хооронд
нүүрс тээвэрлэж байсан олон тооны автомашиныг чөлөөлж улс ардын аж ахуй, батлан хамгаалахын хэрэгцээнд шилжүүлэх бололцоо гарчээ.
Анхны төмөр зам нь 43км байсан бөгөөд манай улсын тээврийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
Төмөр замыг барьж байгуулах ба ажиллагааны эхний жилүүдэд зөвлөлтийн мэргэжилтэн
А.Ф.Чайковский, А.Н.Кудряшов, А.М.Кузнецов, И.Н.Коновалов нар удирдаж байсан бөгөөд ЗХУ-ын төмөр замын нэг жилийн курст 1938 онд 50
хүн, 1939 онд 63 хүнийг явуулан сургаж бэлтгэсэн байна.
1939 онд Соловьевск-Баянтүмэнгийн хооронд 237 км урт анхны өргөн төмөр замыг зөвлөлтийн цэргийн барилгачид барьж ашиглалтанд
оруулжээ. Наушкаас УБ хүртэлх өргөн төмөр зам барих ажил 1947 оны 9 сараас эхэлсэн. Энэ ажил 2 жил үргэлжилж 400км замыг барьж
дуусгасан байна.. 1949 оны 11-р сарын 7-нд хуучнаар октябрын баярын өдөр анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж
ѐслол төгөлдөр хүлээн авчээ. Энэ замыг зөвлөлтийн инженер Ф.А.Потемкин, Н.А.Жамойда нарын удирдлагаар барьж байгуулжээ.
1953 оны 2-р сарын 8-нд Зөвлөлт-Монголын засгийн газрын хоорондын хэлэлцээрээр УБ-аас Замын Үүд хүртэл төмөр замыг ЗХУ өөрийн хүч
хөрөнгөөр барьж байгуулахаар тохиролцсон байна. Энэ ажил 1953 оноос эхэлж 1955 оны эцсээр дуусч 700 гаруй км урт төмөр замыг хүлээлгэн
өгсөн байна.
Ийнхүү Монголын умард хилээс өмнөд хил хүртэл 1115км өргөн төмөр замтай болжээ. Уг замын туршид 508 гүүр, 35 өртөө зөрлөг, 5
депо, Улаанбаатарт төв буудал барьснаас гадна, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, гуанз, дэлгүүр, клуб бүхий олон тосгон суурин бий
болсон.
1958 онд Хонхор Налайхын 13,5км, мТөв цахилгаан комбинат, Мах комбинатын 5,9км салаа зам ашиглалтанд орсон.
1963 онд Дархан Шарын голын 63км төмөр зам ашиглалтанд орсон.
1973 онд Салхит-Эрдэнэтийн зэс молибдений уурхай хүртэл 200 шахам км шинэ төмөр замыг барьж байгуулсан. Олон улсын галт тэрэгний
үйлчилгээ бий болсон.
- 7. Агаарын тээврийн салбар нь манай улсад 1930 оноос үүсэж хөгжсөн бөгөөд энэхүү
тээвэрлэлтийг Монголын тээвэр зуучийн компаниуд зохион байгуулж эхэлсэн нь 1990 он
юм. Агаарын тээврийн үйл ажиллагаа нь Монгол улс руу болон Монгол улсаас олон
улсын агаарын тээврийн компаниудыг дамжин хийгддэг тээвэр зохион байгуулалтын нарийн
үйл ажиллагаа билээ.
Зөвхөн 2008 онд гэхэд агаарын тээврээр Монгол улстай холбоотой
импортлогдож, экспортлогдсон ачааны хэмжээ нь 42 146 348.28 кг болж байгаа бөгөөд үүний 100
%-г МҮТЗХ-ы гишүүн компаниуд хариуцан зохион байгуулжээ.
Агаарын тээврийн импортын ачааны хувьд голлох тээвэр зохион байгуулалт нь Бээжин
болон Сөүл-н нисэх буудлуудын Карго Терминал-р дамжин тухайн улсуудаас болон гуравдагч
орнуудаас хийгдэж байдаг.
Агаарын тээврийн экспорт ачааны хувьд ихэвчлэн АНУ, Европын орнууд руу хийгдэж байна.
Монголын тээвэр зуучийн компаниуд Агаарын тээврийн оператор компаниуд болох
MIAT, CA, KAL, AEROFLOT, JAL зэргийг түшиглэн тээвэр зуучлалын үйл ажиллагааг зохион
байгуулж байна.
- 8. Та бид л сайн мэддэггүй болохоос цахилгаан машин нь дээр үеэс эхтэй ажээ. Аль 1832-1839 онуудад Шотландын бизнесмэн Robert
Anderson нь анхны цахилгаан сүйх тэрэг маягийн машинархуу юм бүтээж байжээ. Энэ нь мэдээж болхи, түүхий, ашиглахад тун
хүндрэлтэй байсан нь ойлгомжтой. Зүгээр л хоббигоороо хийсэн шахуу зүйл юм уу даа. Тэгвэл 1935 онд Нидерландын профессор
Sibrandus Straingh туслахтайгаа нийлэн жижигрүүлсэн цахилгаан машин хийж байжээ.
1865 онд батарейны цахилгаан багтаах боломжийг сайжрууллаа, 1881 онд дахин сайжрууллаа. Цахилгаан тээврийн хэрэгсэлд
(трамвай, троллейбус) зориулж тусгай зам засдаг боллоо. Тухайлбал Франц, Их Британи зэрэг орнууд энэ асуудлыг ихэд дэмжиж
том том зам, сүлжээ байгуулсныг бид мэднэ.
Харин 1900 оноос эхлэн байдал эсрэгээр эргэж эхэллээ. Учир нь дотоод шаталтын хөдөлгүүр ид хүчээ авч эхэлсэн юм. Дотоод
шаталтын хөдөлгүүр бүхий машин нь хурд хүч, эдийн засаг гэх мэт бүхий л үзүүлэлтээрээ цахилгаан машиныг хол хаяж эхэлсэн
бөгөөд улмаар бүхий л үйлдвэрлэгчид цахилгаан машиныг огт сонирхохоо болив. 1930-аад оны үе гэхэд цахилгаан автомашин нэг
ч ширхэг үйлдвэрээс гарахаа болилоо. Гэхдээ хотын нийтийн тээвэрт зориулсан трамвай, троллейбус мэтийг оруулахгүйгээр шүү
дээ. Тэд ч үнэндээ хэцүү л байдалд байсан юм. Яг одоогийн Монголын троллейбус шиг юм уу даа. Хүн болгон болхи, удааныг нь
гайхаад л..
1947 оноос эхлэн цахилгаан машин үйлдвэрлэх сонирхол дахин цухалзаж эхлэв. Point-contact транзисторын технологи бүтээснээр
шинэ эрин эхэлсэн гэхэд болно. Henney хэмээх нөхөр Үндэсний Цахилгаан Холбоо гэгчийг байгуулан улмаар анхны орчин үеийн
гэж болох транзистор дээр суурилсан цахилгаан машин үйлдвэрлэлээ. Түүнийг нэг бүтэн цэнэглээд цаг гаруй тасралтгүй явж
болдог байв. Гэвч энэ машин нь асар үнэтэй байсан тул яагаад ч зарж чадаагүй нь ойлгомжтой. Ингээд л 1961 оноос үйлдвэрлэл
нь хар аяндаа зогссон гэдэг. Хэдийгээр Henney нь олигтой зарж чадаагүй боловч үйлдвэрлэгчдийн анхаарлыг энэ асуудал руу
чиглүүлж чадсан нь түүний гавьяа юм. Гэвч энэ асуудал нэг л олигтой урагшлахгүй байсаар та бидний үед ирлээ дээ. Харин
одооноос эхлэн нилээд хүчээ авч байгаа юм. Тухайлбал 2006 оны 7-р сарын байдлаар хурд багатай боловч бүтэн цахилгаан
машин барагцаагаар 60.000-76.000 ширхэг ашиглагдаж байна гэсэн судалгаа гарч байна. Сонирхолтой нь энэ тоо маш хурдацтай
өсөж байгаа гэдгийг зориуд дурдъя. Байгаль орчноо гэсэн сэтгэлтэй хүмүүс үнийн өндрөөс нь айхгүйгээр зориуд худалдан авч
өөрийн хувь нэмрийг оруулж байна. Тэд тэртэй тэргүй мөнгө ихтэй юм чинь.. Манай улсын Ногоон Намынхан зүгээр суухаар энэ
мэтийн байгальд хэрэгтэй шинэ технологийг ядаж л олон түмэнд сурталчлаасай.
- 9. 1923-1925 онуудад Сэлэнгэ, Орхон, Ерөө голуудад зөвлөлтийн байгууллагуудаас санаачлан
хайгуулын онгоц, завь олон зуун км явуулан судалгаа хийжээ. Улмаар 2 улсын засгийн газрын
хооронд Сэлэнгэ мөрнийг усан замын тээвэрт ашиглах 10 жилийн хугацаатай хэлэлцээр
байгуулагдан1926.06.08-аас үйл ажиллагаагаа эхэлжээ.
1930 онд засгийн газраас ЗХУ-д хүсэлт тавьсаны дагуу Хөвсгөл нуурт усан замын газрыг
байгуулахаар тохиролцжээ. 1931 онд эрхүүгийн усан замын газраас “Монгол улсын 10 жилийн ой”
гэдэг нэртэй 100 морины хүчин чадалтай 100тн ачааны даацтай дизель хөдөлгүүртэй усан онгоц
үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан байна.
1932-34 онуудад “Сүхбаатар” нэртэй шинэ хөлөг онгоцыг 2 чиргүүлийн хамт Туртын төвд угсран
ашиглалтанд оруулжээ. Энэ үеэс усан онгоцны нарийн мэргэжилд зөвлөлтийн хүмүүсийг
дагалдуулан үндэсний боловсон хүчнийг бэлтгэх ажил эхэлжээ. Хөвсгөл нуурын усан замын
тээвэр өргөжсөнөөр ойр хавийн аймгуудын экспорт, импортын ачааг хатгалын боомтоор
дамжуулан тээвэрлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Хөвсгөлийн усан зам нь 127км урт бөгөөд
жилийн 6-р сараас 11-р сар дуустал хөлөг онгоцоор тээвэр хийж, өвөл морин чаргаар мөсөн
дээгүүр тээвэрлэдэг байв.
1936 онд 2 улсын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн хугацаа дууссан тул
Сэлэнгэ, Орхоны усан замын хөдлөх бүрэлдэхүүн, барилга байгууламжийг манай улсын засгийн
газрын комиссоос эрхлэн хүлээж авснаар гол мөрний тээврийн үндэсний байгууллага бий
болсон.
- 10. ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТЭЭВЭР
Газрын тос,байгалын шатагч хий,халуун
хүйтэн ус зэрэг шингэн бахийн хэлбэрийн
зүйлийг даралтын ялгаатай байдлыг ашиг-
лан дамжуулах хоолойгоор нэг газраас нө-
гөөд тээвэрлэхийг дамжуулах хоолойн
тээвэр гэдэг.Энэ орчин үеийн хямд тээврийн
хэлбэрт ордог юм.Манай улсад одоогоор УБ,
Дархан,Эрдэнэт зэрэг томоохон хотуудад халуун хүйтэн усыг хэрэглэгчдэд хүргэхэд
дамжуулах хоолойн тээврийг ашиглаж байна.Одоо үед 1420мм,1620мм голчтой
75атмосфер хүртэл даралттай дамжуулах хоолой ашиглаж байгаа ба алсдаа 2200мм
голчтой 75 атмосферээс их даралтыг дамжуулах хоолой ашиглах болно гэж үздэг
байна.Дамжуулах хоолойн тээвэр нь хий (шатдаг хий,халуун уур,амиак,этан,этилен) хатуу
(нүүрс,үр тариа,бусад) шингэн(нефт,сүү,ус) бүтээгдэхүүн тээвэрлэлт төрөлжсөн.Үүнээс
хамгийн ач холбогдолтой нь газрын тос,газрын хоолой,дамжуулах хоолой нь юм.ДХТ
хий,шингэн хатуу бүтээгдэхүүн ч хэдхэн км-ээс хэдэн мянган км алсад
дамжуулна.Нефт,хий ДХ уртаар зүүн Европ,Хойд Америк орнууд тэргүүлж Баруун Европ
ба бусадбүсэд эрчимтэй хөгжиж байна.ДХТ-ын уртаар 1-рт АНУ,ОХУ 2-рт ордог.
Editor's Notes
- Тээврийн хэрэгсэл нь ачаа, зорчигчдыг шилжүүлэн зөөхдөө ямар нэгэн өөртөө тохирсон замаар явдаг болохыг та нар мэдлээ. Жишээ нь: Автомашин бол газар дээгүүрх замаар зорчдог, галт тэрэг бол төмөр замаар, онгоц бол агаарын замаар, усан онгоц бол усан замаар явдаг байна. Тэгвэл бид энэ хичээлээрээ зөвхөн газраар явдаг тээврийн хэрэгслүүд, тэдгээрт зориулсан зам, уг зам дээрх хөдөлгөөний тухай үзэх болно. Тиймээс бид үүнээс хойшхи хичээлүүдэд «Тээврийн хэрэгсэл» гэдэгт зөвхөн газраар явдаг тээврийн хэрэгслийг хамаатуулах болно. Хүүхдүүд ээ, тээврийн хэрэгсэл гэдэгт юу юу хамаарахыг тоочиж нэрлэцгээрэй. Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг «Зам» гэнэ.Замаар автомашин, мотоцикл, трактор, унадаг дугуй, мопед, ердийн хөсөг гэх мэт олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчиж, хүн ба ачааг нэг газраас нөгөө газар руу шилжүүлэн зөөдөг. Гэхдээ замаар зөвхөн тээврийн хэрэгслүүд л зорчдог гэвэл арай өрөөсгөл ойлголт болно. Учир нь тээврийн