ݺߣ
Submit Search
Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
•
Download as PPTX, PDF
•
0 likes
•
1,125 views
Ganzorig Myagmarsuren
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/
Read less
Read more
1 of 14
Download now
Downloaded 12 times
More Related Content
Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг
1.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 26 БҮЛЭГ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ
БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Ганзориг
2.
26.1 дүгээр зүйл. Цахим
мэдээлэлд хууль бусаар халдах
3.
Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд
хууль бусаар халдаж Компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол 2700-10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.
Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд
хууль бусаар халдаж Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан;
5.
Компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад
хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол
6.
5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
7.
Энэ гэмт хэргийн
улмаас: Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан; Энэ гэмт хэргийг хүн амын амьдралыг хангах объектод халдаж үйлдсэн бол 10000-40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2- 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
8.
Энэ зүйлийн 1,
2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Зохион байгуулалт тай гэмт бүлэг үйлдсэн; Төрийн нууцад хамаарах компьютерийн өгөгдөл, онц чухал мэдээллийн сүлжээ, компьютерийн сүлжээнд халдсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
9.
26.2 дугаар зүйл. Цахим
мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах
10.
Цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд Хууль
бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1- 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.
26.3 дугаар зүйл. Хор
хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах
12.
Цахим төхөөрөмжид хадгалагдаж байгаа мэдээллийг Зөвшөөрөлгүйгээр устгах,
гэмтээх, өөрчлөх, хуулбарлах, мэдээлэл олж авах, программ хангамж, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмж, Сүлжээг ашиглах боломжгүй болгох, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зориулалттай хор хөнөөлт программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бол
13.
5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
торгох, эсхүл 1- 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
14.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА
Download