ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Оршил
Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын
өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар
олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын
өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь
байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй
байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын
самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар
үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн
хөтөлдөг http://golomt.org-оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн
мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно.

                                        Эхлэл

Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад
Эрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор
дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг
саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо
таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана хийгдсэн, ямар
чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод,
хэдхэн хүн завшаад өнгөрчээ.

Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас залгуулдаг.
Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагуу
үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ? Дэлгүүрт зарагдаж буй хүнсний
бүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад Монголд импортын бараанд
тавигдах чанарын стандарт журам байдаггүй, тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх
лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч шалгагч алга.

Хятадын бөглүүд тосгоны үйл явдлыг ч алгасалгүй бичдэгээрээ эгээтэй л Хятадын нэгэн
мужийн хэвлэл мэт санагддаг “Өнөөдөр” сонингоос авахуулаад олон улсын худал үнэн
сенсацийг чадамгай дэлгэрүүлдэг сэтгүүлчид маань ч үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг
хүнсний аюулгүй байдлын асуудлыг төдийлэн анхаарч үздэггүй.

Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан ч бүлх залгисан мэт чимээгүй. Уул нь олон нийтийн
эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс сэргийлж, зохих мэдээ мэдээллийг тогтмол цуглуулан дүн
шинжилгээ хийж, эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, эрүүл амьдрах
орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажилламаарсан.

Өнөөдөр бид эрүүл энх, амьд мэнд явах эрхээ хамгаалахын тулд, үр хүүхэд, ирээдүй хойч
үеийнхнээ өмгөөлөхийн тулд эрх баригчид, мэргэжлийн хүмүүст бус зөвхөн өөрсөддөө
найдахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эх нутагтаа амьдарч буй болон хилийн чанадад
аялж буй Монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс урьд хөршийн хортой хүнсний бүтээгдэхүүний
тухай судалж мэдсэн зүйлүүдээсээ танилцуулья.

Эдгээр хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон видео үзэх холбоосыг ашигласан эх
сурвалжаас үзнэ үү.
Баримт 1. Хуурамч өндөг.

Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг хуурамчаар хийж, зарж борлуулж буй тухай
шуугиан удаа дараа гарсан. Хүн үнэмшмээргүй
сонсогдох ч өндөг хийж буйг үзүүлсэн видео бичлэг
интернэтээр дүүрэн байх аж (1,2).

Өндгийг    хуурамчаар   хийхдээ    үйлдвэрлэлийн
зориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгө
оруулагчтай хольдог байна. Зэрвэс харахад гэрийн
нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианы
өндөгнөөс    ялгахын   аргагүй.   Харин    сайтар
ажиглавал, хуурамч өндөгний гаднах нь барзгардуу,
доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гадна
талын шохойжсон хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай (3).

Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой төдийгүй
түүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнс
үйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл химийн
бодисоор хуурамчаар хийж, амталж сурчээ (2).

Анхлан хуурамч өндөг үйлдвэрлэсэн хэрэг 2006 оны 1 сард Хятадын 3 хотод илэрч байсан ч
өдийг хүртэл энэ асар ашигтай бизнес цэцэглэн өргөжсөөр байна. Тухайлбал, 2009 онд Японы
Фужи ТВ-ийнхэн (2) Хятадад очиж хуурамч өндөг үйлдвэрлэгчтэй уулзаж, нууцаар
сурвалжилсан бол 2010 оны 12 сард Вьетнамын эрх баригчид (4) хуурамч өндөг орж ирээгүй
хэмээн зарлаж байсан, 2011 оны 4 сард Малайзийн Пенанг хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах нийгэмлэгийн (3) хуурамч өндөгнний сэрэмжлүүлэг видео youtube дээр
тавигдсанаас үзвэл асуудал намжаагүй хэвээражээ.

                               Баримт 2. Хуурамч будаа.

2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг, Сингапур,
Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ (5,6,7,8). Шаанши мужийн Тайюан хотын
дистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулаад, үйлдвэрийн
зориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм будаа
нь хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу, хоорондоо
наалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь өөрчлөгддөггүй.

2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметр
орчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч
5хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч будаан
дахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван аягыг идэх нь
нэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж. Хуурамч будаа нийлүүлж, хөлжигсдийн бизнес
зогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан наймаалсаар байгаа бололтой.
Баримт 3. Химийн хортой xуурамч вино

 2010 оны 12 сар. Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компанийг хуурамч вино үйлдвэрлэж
   байсан нь илэрчээ (10,11). Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр
 оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж
    байсан нь баригджээ. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж
                                                         мэдээлсэн байна. Хэрэгт татагдсан
                                                           компаниудын нэг болох Jiahua
                                                          компани гэхэд жилд 2.4 сая лонх
                                                              дарс борлуулдаг байна.

                                                        Шинжээчдийн үзэж байгаагаар
                                                        хуурамч дарсанд буй химийн
                                                        бодисыг хэрэглэвэл толгой өвдөж,
                                                        зүрхний хэм алдах, тэр бүү хэл
                                                        хорт хавдар үүсэх боломжтой
                                                        гэжээ.



     Баримт 4. Хүнд металлтай газрын самар, цагаан будаа, гурвалжин будаа

2011 оны 5 сард ОХУ импортоор орж ирсэн газрын самар, цагаан будаа, гурвалжин будааг
Хятадад буцааажээ (12). ОХУ-ын албаны хүмүүс хүнсний аюулгүй байдалд онцлон анхаарч буй
бөгөөд Хятадын тал баталгаатай хүнс нийлүүлж чадахгүй байгаа нь хоѐр орны худалдаанд
нөлөөлөх болно гэжээ.

                                 Тухайлбал, 2011 оны 5
                                 сарын 24-нд Байгальский
                                 край    (Байгаль    нуур
                                 орчмын нутаг)-н хүнсний
                                 хяналтынхан хром гэдэг
                                 хүнд металл илэрсэн 180
                                 тонн    газрын   самрыг
                                 авахаас татгалзжээ. ОХУ-
                                 ын Приморский край мөн
                                 ижил 60 тонн хортой самар буцаасан байна. Түүнчлэн,
Краснодар болон Адыгей нутгийнхан бичиг баримт бүрэн биш гэдэг үндэслэлээр эвгүй үнэртэй
175 тонн гурвалжин будааг оруулсангүй.

2011 оны 11 сарын “Аpгументы и Факты” сонинд бичсэнээс үзвэл, Хятадад тарьсан будааны 35
гаруй хувьд өндөр хэмжээний кадмий болон хар тугалга илдэрсэн ба газрын самар, гурвалжин
будаанд хүнд металлын агууламж их байдаг аж. Учир нь Хятадын газар тариалангийн талбайн
40 гаруй хувь нь кадмий болон хүнцлээp бохирдсон байна (13).
Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх



                                       2007 онд Тайваний Хэрэглэгчдийн эрх ашгийг
                                       хамгаалах нийгэмлэгийнхэн Хятадаас орж ирж буй
                                       нэг удаагийн модон савхны 80% нь хортой болохыг
                                       тогтоожээ (14). Савх модонд хүхрийн давхар исэл,
                                       хар тугалга, флюoресцент будагч зэрэг химийн хорт
                                       бодисууд илэрчээ. Эдгээр нь арьсны харшил,
                                       багтраа, амьсгалын замын өвчлөлд хүргэж, уушиг
                                       гэмтээх аюултай ажээ.

                                       Албаны мэдээнээс үзэхэд химийн бодисны агууламж
асар өндөр байсан тул савх модыг дүрсэн ус шарлаж байжээ. Түүнчлэн усны халуун байх
тусам илүү их химийн хорт бодис ялгарч байсан байна. Энэ талаар Тайваний Парламентийн
гишүүн ярьж буйг видеоноос үзэж сонирхоорой (14).

2010 оны 3 сарын 19-нд энэ талаар Global Times сонин дахин мэдээлжээ (15). Мэргэжлийн
хүний ярьснаар нэг удаагийн савхыг цайвар өнгөтэй, гялгар болгохын тулд хүхэр, ус
төрөгчийн хэт исэл, парафин хэрэглэдэг. Гэтэл ус төрөгчийн хэт исэл бол маш хүчтэй
исэлдүүлэгч тул пуужингийн түлшинд, харин парафиныг шавьж үргээхэд ашигладаг, хүнсний
зориулалттай бодис биш. Иймээс нэг удаагийн савхны 80 хувь нь хортой байдаг, дээрээс нь
хаягдал гялгар цаасанд савладаг нь улам нэрмээс болдог байна.

Хятадын хортой хүнсэнд зөвхөн Монголчууд төдийгүй гадны бусад орнууд, тухайлбал,
Солонгос, Япончууд ч өртөж байсан удаатай юм байна. Хэрэглэгчид хохироход xариу арга
хэмжээг засгийн газрын түвшинд авч чаддагтаа ялгаа нь байдаг бололтой.

                        Баримт 6. Пестицид бордоотой банш.

2008 оны 1 сард Хятадаас импортлосон хөдүү баншинд хэдэн арван Япон иргэн хорджээ (16,
17). Хэбэй мужийн Tianyang Хүнсний үйлдвэрийн баншнаас органик фосфор бүхий шавьжны
хор илэрсэн байна. Тус бодисыг хэрэглэхийг Японд хорьсон байдаг аж. Зөвхөн Япон төдийгүй
Хятадын иргэд ч бас тус компанийн бүтээгдэхүүнд хордсон байжээ.

Баримт 7. Өттэй шоколад



2007 оны 9 сар. Солонгос руу
экспортолсон шоколаднаaс өт
илэрчээ (18).
Баримт 8. Хортой гахайн мах.

2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийн
байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр (20) Хятадын төв нутаг дахь
Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж,
булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгч
байсан хэрэг илэрчээ. Улмаар төрийн 16 түшмэл ял сонссон байна. Тус бодисыг хэрэглэсэн
хүнд дотор муухайрах, толгой өвдөх, гар хөл салгалж, хорт хавдар үүсгэж болзошгүй аж.
Харин 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунан мужид болсон хуриманд
уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс эмнэлэгт хүргэгдсэн тухай
бичжээ.

                Баримт 9. Химийн бодистой картоноор хийсэн бууз.

                                                  2007 оны 7 сар. Бээжинд үйлдвэрийн
                                                  зориулалттай    дэвтээгч    шингэн
                                                  бодисонд (эхүүн натри мэтийн) хийж
                                                  зөөлрүүлсэн картон цаасыг татаж,
                                                  багахан хэмжээний махтай холиод,
                                                  гахайн махны амлагчаар амталж, бууз
                                                  хийж зардаг бизнес газар авчээ (22,
                                                  23).

                                                  Картоноор хэрхэн бууз хийх тухай
                                                  зураг, зааврыг энэ линкээр орж үзнэ үү.
                                                   http://dailyfacepalm.com/2009/06/05/card
                                                  board-box-meat-bun/



                  Баримт 10. Үл мэдэгдэх химийн бодистой мантуу

2011 оны 4 сарын 11. Шанхай хотын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Шанглю компанийн
үйлдвэрлэсэн мантуунд үл мэдэгдэх химийн бодис нэмсэн байсан нь илэрчээ (24). Тус
компанийн бүтээгдэхүүнийхээ орцыг шошгон дээрээ дутуу бичсэн байснаас гадна дэлгүүрээс
зарагдаагүй буцаасан бүтээгдэхүүнээ дахин шинэ бүтээгдээхүнтэйгээ хольж боодог, эрдэнэ
шишийн мантуундаа эрдэнэ шиш биш шар будаг хольдог байжээ.

           Баримт 11. Мөнгөн ус, химийн бодис, бактеритай үхрийн мах

2011 оны 11 сарын мэдээгээр Хятадад үхрээ хогон дээр
тэжээх явдал гараад байгаа аж (25). Үүнээс үүдэх хамгийн
ноцтой хор уршиг нь гэвэл цахилгаан барааны бусад хогоор
тэжээсэн үхрийн мах мөнгөн ус, бусад химийн бодис агуулж
байж болзошгүй юм. Түүнчлэн, хогонд гэрийн тэжээвэр
амьтанд нөлөөлдөггүй ч хүнийг хөнөөх чадвартай олон
янзын бактер байдаг ажээ.
Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэнэ.

                                                   2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны газрын 1
                                                   нь угаадасны цооногоос шүүсэн тосоор хоол
                                                   хийдэг (26). Хятадын ШУА-ийн харьяа
                                                   судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан
                                                   Фенгхон угаадасны цооногноос тосыг шүүж
                                                   ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг
                                                   гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ.
                                                   Бохир угаадсанд хүнд металл, антибиотик
                                                   болон афлатоксин мэтийн хорт хавдар
                                                   үүсгэгч агуулагддаг тул ийнхүү тосыг дахин
                                                   ашиглах нь хүн амын эрүүл мэндэд ноцтой
                                                   аюул учруулж байгаа аж (15).



Хятадын Вухан Политехникийн Их сургуулийн
профессор Хи Донгпингийн мэдэгдснээр Хятадууд
өдөрт 2-3 сая тонн угаадасны тос хэрэглэдэг гэжээ.
Жилдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр энэ нь 10
хоолны нэгийг бохир тосоор хийдэг гэсэн тооцоо
гарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоос
шөнөдөө шүүж аваад, халааж, тунгааж, шүүж
аргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүнд
мэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна (15, 27).

Тос шүүж бэлтгэж буй зургуудыг энэ линкээр орж үзэж

болно.http://www.chinasmack.com/2009/pictures/recycled-slop-swill-cooking-oil.html

   Баримт 13. Хүний үсээр хийсэн шар буурцагны сүмс (сойя соус), жан, амтлагч

Бүр 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг
болжээ (28). Тухайлбал, Хубэй мужийн үйлдвэрлэгч хүний үснээс
амино хүчил гаргаж, хуурамч жан, цуу, амтлагч үйлдвэрлэж байсан
нь илэрчээ. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй байдгийг
гидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэй
мужийн үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устай
хольж шар буурцагны сүмс болон цуу хуурамчаар хийжээ. Үйлдвэрт
хүний болон амьтны үс ноос хадгалж байжээ. Ингэж жинхэнэ шар
буурцагнаас бус элдэв хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан цуу нь
амт үнэр өөр төдийгүй хорт хавдар үүсгэдэг аюултай гэнэ
(29,30).Ганц  ч    болтугай    Монгол    хүнийг   аюулын    тухай
сэрэмжлүүлэхээр энэ бүгдийг бичлээ. Энэ булан бусад аюултай
хүнсний тухай мэдээллийг интернэтээс олох боломжтой (31).Хүн бүр
эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай, сонор сэрэмжтэй
байцгаая!
хуурамч хүнсний бүтээгдэхүүн

More Related Content

хуурамч хүнсний бүтээгдэхүүн

  • 1. Оршил Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөг http://golomt.org-оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно. Эхлэл Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад Эрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана хийгдсэн, ямар чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод, хэдхэн хүн завшаад өнгөрчээ. Монголчууд бид хоол хүнс, эд бараа, материал технологийн дийлэнхийг гаднаас залгуулдаг. Гэвч хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь жинхэнэ стандартын дагуу үйлдвэрлэсэн, оригинал бараа бүтээгдэхүүн байна вэ? Дэлгүүрт зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс хордохгүй гэсэн баталгаа байна уу? Ядаж байхад Монголд импортын бараанд тавигдах чанарын стандарт журам байдаггүй, тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хянагч шалгагч алга. Хятадын бөглүүд тосгоны үйл явдлыг ч алгасалгүй бичдэгээрээ эгээтэй л Хятадын нэгэн мужийн хэвлэл мэт санагддаг “Өнөөдөр” сонингоос авахуулаад олон улсын худал үнэн сенсацийг чадамгай дэлгэрүүлдэг сэтгүүлчид маань ч үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг хүнсний аюулгүй байдлын асуудлыг төдийлэн анхаарч үздэггүй. Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан ч бүлх залгисан мэт чимээгүй. Уул нь олон нийтийн эрүүл мэндийг дэмжиж, өвчнөөс сэргийлж, зохих мэдээ мэдээллийг тогтмол цуглуулан дүн шинжилгээ хийж, эрүүл мэндийн мэдээллийг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхээр ажилламаарсан. Өнөөдөр бид эрүүл энх, амьд мэнд явах эрхээ хамгаалахын тулд, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхнээ өмгөөлөхийн тулд эрх баригчид, мэргэжлийн хүмүүст бус зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй байдалд оржээ. Ингээд эх нутагтаа амьдарч буй болон хилийн чанадад аялж буй Монголчууддаа сэрэмжлүүлэх үүднээс урьд хөршийн хортой хүнсний бүтээгдэхүүний тухай судалж мэдсэн зүйлүүдээсээ танилцуулья. Эдгээр хоол хүнсний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон видео үзэх холбоосыг ашигласан эх сурвалжаас үзнэ үү.
  • 2. Баримт 1. Хуурамч өндөг. Сүүлийн жилүүдэд Хятадад тахианы өндөгийг хуурамчаар хийж, зарж борлуулж буй тухай шуугиан удаа дараа гарсан. Хүн үнэмшмээргүй сонсогдох ч өндөг хийж буйг үзүүлсэн видео бичлэг интернэтээр дүүрэн байх аж (1,2). Өндгийг хуурамчаар хийхдээ үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисуудыг хүнсний амт, өнгө оруулагчтай хольдог байна. Зэрвэс харахад гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч өндөг нь тахианы өндөгнөөс ялгахын аргагүй. Харин сайтар ажиглавал, хуурамч өндөгний гаднах нь барзгардуу, доторх нь шингэвтэр байдгаас гадна өндөгний гадна талын шохойжсон хальсан дотор нимгэхэн цагаан хальс байдаггүйгээрээ ялгаатай (3). Мэдээж, химийн бодистой хуурамч өндөг хүнсэнд хэрэглэх нь хүний биед хортой төдийгүй түүнийг хэрэглэсэн хүмүүс ой санамжаа алдах хүртэл аюултай аж. Хуурамч хүнс үйлдвэрлэгчид тахианы өндөг төдийгүй усан үзэм, үхэр, гахайн гэдэс дотрыг хүртэл химийн бодисоор хуурамчаар хийж, амталж сурчээ (2). Анхлан хуурамч өндөг үйлдвэрлэсэн хэрэг 2006 оны 1 сард Хятадын 3 хотод илэрч байсан ч өдийг хүртэл энэ асар ашигтай бизнес цэцэглэн өргөжсөөр байна. Тухайлбал, 2009 онд Японы Фужи ТВ-ийнхэн (2) Хятадад очиж хуурамч өндөг үйлдвэрлэгчтэй уулзаж, нууцаар сурвалжилсан бол 2010 оны 12 сард Вьетнамын эрх баригчид (4) хуурамч өндөг орж ирээгүй хэмээн зарлаж байсан, 2011 оны 4 сард Малайзийн Пенанг хотын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн (3) хуурамч өндөгнний сэрэмжлүүлэг видео youtube дээр тавигдсанаас үзвэл асуудал намжаагүй хэвээражээ. Баримт 2. Хуурамч будаа. 2011 оны эхээр Хятадад будаа хуурамчаар үйлдвэрлэж буй тухай мэдээ Хонконг, Сингапур, Вьетнам, Солонгосын сонин хэвлэлд гарчээ (5,6,7,8). Шаанши мужийн Тайюан хотын дистрибьюторууд төмс болон чихэрлэг төмсийг будаа хэлбэрт оруулаад, үйлдвэрийн зориулалттай резинтэй хольж будаа хийснээ будааны үнэр оруулаад зарж байжээ. Ийм будаа нь хугарч гэмтсэн ширхэггүй, маш цэвэрхэн, агшаасан хойно нь зажлахад хатуу, хоорондоо наалддаггүй, чимхэхэд эргэж хэвэндээ ордог, хонуулахад өнгө чанар нь өөрчлөгддөггүй. 2011 оны 2 сард Вьетнамын Хо Ши Минд зарагдаж байсан (9) хуурамч будаа 10 милиметр орчим урттай маш нарийхан хэлбэртэй байсан бөгөөд хамгийн сайн чанарын будаанд ч 5хувийн хог байдаг байхад гайхалтай жигд, хугарч бяцраагүй байсан байна. Xуурамч будаан дахь нийлэг эд бүхий резин нь хүний биед хортой. Ийм хуванцар будаа гурван аягыг идэх нь нэг ширхэг хулдаасан цүнх идсэнтэй дүйцэх аж. Хуурамч будаа нийлүүлж, хөлжигсдийн бизнес зогсоогүй бөгөөд хортой хүнсээ хил давуулан наймаалсаар байгаа бололтой.
  • 3. Баримт 3. Химийн хортой xуурамч вино 2010 оны 12 сар. Хэбэй мужийн дарс хийдэг хэд хэдэн компанийг хуурамч вино үйлдвэрлэж байсан нь илэрчээ (10,11). Жинхэнэ дарсны оронд чихэртэй усан дээр өнгө будаг, үнэр оруулагч болон бусад химийн бодис нэмж исгээд, алдартай брэндийн шошго нааж худалдаж байсан нь баригджээ. Төрийн хэвлэлээр 5 мянга гаруй хуурамч дарс хурааж авсан гэж мэдээлсэн байна. Хэрэгт татагдсан компаниудын нэг болох Jiahua компани гэхэд жилд 2.4 сая лонх дарс борлуулдаг байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хуурамч дарсанд буй химийн бодисыг хэрэглэвэл толгой өвдөж, зүрхний хэм алдах, тэр бүү хэл хорт хавдар үүсэх боломжтой гэжээ. Баримт 4. Хүнд металлтай газрын самар, цагаан будаа, гурвалжин будаа 2011 оны 5 сард ОХУ импортоор орж ирсэн газрын самар, цагаан будаа, гурвалжин будааг Хятадад буцааажээ (12). ОХУ-ын албаны хүмүүс хүнсний аюулгүй байдалд онцлон анхаарч буй бөгөөд Хятадын тал баталгаатай хүнс нийлүүлж чадахгүй байгаа нь хоѐр орны худалдаанд нөлөөлөх болно гэжээ. Тухайлбал, 2011 оны 5 сарын 24-нд Байгальский край (Байгаль нуур орчмын нутаг)-н хүнсний хяналтынхан хром гэдэг хүнд металл илэрсэн 180 тонн газрын самрыг авахаас татгалзжээ. ОХУ- ын Приморский край мөн ижил 60 тонн хортой самар буцаасан байна. Түүнчлэн, Краснодар болон Адыгей нутгийнхан бичиг баримт бүрэн биш гэдэг үндэслэлээр эвгүй үнэртэй 175 тонн гурвалжин будааг оруулсангүй. 2011 оны 11 сарын “Аpгументы и Факты” сонинд бичсэнээс үзвэл, Хятадад тарьсан будааны 35 гаруй хувьд өндөр хэмжээний кадмий болон хар тугалга илдэрсэн ба газрын самар, гурвалжин будаанд хүнд металлын агууламж их байдаг аж. Учир нь Хятадын газар тариалангийн талбайн 40 гаруй хувь нь кадмий болон хүнцлээp бохирдсон байна (13).
  • 4. Баримт 5. Хар тугалга, хүхрийн давхар исэлтэй савх 2007 онд Тайваний Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийнхэн Хятадаас орж ирж буй нэг удаагийн модон савхны 80% нь хортой болохыг тогтоожээ (14). Савх модонд хүхрийн давхар исэл, хар тугалга, флюoресцент будагч зэрэг химийн хорт бодисууд илэрчээ. Эдгээр нь арьсны харшил, багтраа, амьсгалын замын өвчлөлд хүргэж, уушиг гэмтээх аюултай ажээ. Албаны мэдээнээс үзэхэд химийн бодисны агууламж асар өндөр байсан тул савх модыг дүрсэн ус шарлаж байжээ. Түүнчлэн усны халуун байх тусам илүү их химийн хорт бодис ялгарч байсан байна. Энэ талаар Тайваний Парламентийн гишүүн ярьж буйг видеоноос үзэж сонирхоорой (14). 2010 оны 3 сарын 19-нд энэ талаар Global Times сонин дахин мэдээлжээ (15). Мэргэжлийн хүний ярьснаар нэг удаагийн савхыг цайвар өнгөтэй, гялгар болгохын тулд хүхэр, ус төрөгчийн хэт исэл, парафин хэрэглэдэг. Гэтэл ус төрөгчийн хэт исэл бол маш хүчтэй исэлдүүлэгч тул пуужингийн түлшинд, харин парафиныг шавьж үргээхэд ашигладаг, хүнсний зориулалттай бодис биш. Иймээс нэг удаагийн савхны 80 хувь нь хортой байдаг, дээрээс нь хаягдал гялгар цаасанд савладаг нь улам нэрмээс болдог байна. Хятадын хортой хүнсэнд зөвхөн Монголчууд төдийгүй гадны бусад орнууд, тухайлбал, Солонгос, Япончууд ч өртөж байсан удаатай юм байна. Хэрэглэгчид хохироход xариу арга хэмжээг засгийн газрын түвшинд авч чаддагтаа ялгаа нь байдаг бололтой. Баримт 6. Пестицид бордоотой банш. 2008 оны 1 сард Хятадаас импортлосон хөдүү баншинд хэдэн арван Япон иргэн хорджээ (16, 17). Хэбэй мужийн Tianyang Хүнсний үйлдвэрийн баншнаас органик фосфор бүхий шавьжны хор илэрсэн байна. Тус бодисыг хэрэглэхийг Японд хорьсон байдаг аж. Зөвхөн Япон төдийгүй Хятадын иргэд ч бас тус компанийн бүтээгдэхүүнд хордсон байжээ. Баримт 7. Өттэй шоколад 2007 оны 9 сар. Солонгос руу экспортолсон шоколаднаaс өт илэрчээ (18).
  • 5. Баримт 8. Хортой гахайн мах. 2011 оны 3 сард Нью Иорк Таймс сонин (19) болон Хятад гаралтай Америкийн иргэдийн байгуулсан Нью Иоркд байрлах NDTV телевизийн мэдээлснээр (20) Хятадын төв нутаг дахь Хэнан болон Нанжин мужууд дахь үндэсний хэмжээний томоохон фермүүд өөх багасгаж, булчин нэмэгдүүлж, өсөлт сайжруулдаг кленбутерол гэдэг хориотой бодис гахайндаа өгч байсан хэрэг илэрчээ. Улмаар төрийн 16 түшмэл ял сонссон байна. Тус бодисыг хэрэглэсэн хүнд дотор муухайрах, толгой өвдөх, гар хөл салгалж, хорт хавдар үүсгэж болзошгүй аж. Харин 2011 оны 6 сард Лос Анжелес Таймс сонинд (21) Хунан мужид болсон хуриманд уригдсан 500 хүний 286 кленбутеролтой гахайн мах хүртсэнээс эмнэлэгт хүргэгдсэн тухай бичжээ. Баримт 9. Химийн бодистой картоноор хийсэн бууз. 2007 оны 7 сар. Бээжинд үйлдвэрийн зориулалттай дэвтээгч шингэн бодисонд (эхүүн натри мэтийн) хийж зөөлрүүлсэн картон цаасыг татаж, багахан хэмжээний махтай холиод, гахайн махны амлагчаар амталж, бууз хийж зардаг бизнес газар авчээ (22, 23). Картоноор хэрхэн бууз хийх тухай зураг, зааврыг энэ линкээр орж үзнэ үү. http://dailyfacepalm.com/2009/06/05/card board-box-meat-bun/ Баримт 10. Үл мэдэгдэх химийн бодистой мантуу 2011 оны 4 сарын 11. Шанхай хотын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Шанглю компанийн үйлдвэрлэсэн мантуунд үл мэдэгдэх химийн бодис нэмсэн байсан нь илэрчээ (24). Тус компанийн бүтээгдэхүүнийхээ орцыг шошгон дээрээ дутуу бичсэн байснаас гадна дэлгүүрээс зарагдаагүй буцаасан бүтээгдэхүүнээ дахин шинэ бүтээгдээхүнтэйгээ хольж боодог, эрдэнэ шишийн мантуундаа эрдэнэ шиш биш шар будаг хольдог байжээ. Баримт 11. Мөнгөн ус, химийн бодис, бактеритай үхрийн мах 2011 оны 11 сарын мэдээгээр Хятадад үхрээ хогон дээр тэжээх явдал гараад байгаа аж (25). Үүнээс үүдэх хамгийн ноцтой хор уршиг нь гэвэл цахилгаан барааны бусад хогоор тэжээсэн үхрийн мах мөнгөн ус, бусад химийн бодис агуулж байж болзошгүй юм. Түүнчлэн, хогонд гэрийн тэжээвэр амьтанд нөлөөлдөггүй ч хүнийг хөнөөх чадвартай олон янзын бактер байдаг ажээ.
  • 6. Баримт 12. Бохирын цооногоос шүүсэн тосыг хоол хийхэд хэрэглэнэ. 2010 оны 3 сар. Хятадад 10 хоолны газрын 1 нь угаадасны цооногоос шүүсэн тосоор хоол хийдэг (26). Хятадын ШУА-ийн харьяа судалгааны хүрээлэнгийн дэд захирал Хyан Фенгхон угаадасны цооногноос тосыг шүүж ресторан гуанзанд дахин ашиглах хэрэг гарсаар байгаа нь үнэн гэж мэдэгджээ. Бохир угаадсанд хүнд металл, антибиотик болон афлатоксин мэтийн хорт хавдар үүсгэгч агуулагддаг тул ийнхүү тосыг дахин ашиглах нь хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа аж (15). Хятадын Вухан Политехникийн Их сургуулийн профессор Хи Донгпингийн мэдэгдснээр Хятадууд өдөрт 2-3 сая тонн угаадасны тос хэрэглэдэг гэжээ. Жилдээ 22.5 сая тонн хэрэглэдэг гэхээр энэ нь 10 хоолны нэгийг бохир тосоор хийдэг гэсэн тооцоо гарчээ. Бохир тосыг өмхий угаадасны цооногоос шөнөдөө шүүж аваад, халааж, тунгааж, шүүж аргалснаар өглөө гэхэд өнгө зүс зассан, хүнд мэдэгдэхээргүй тос гаргаж авдаг байна (15, 27). Тос шүүж бэлтгэж буй зургуудыг энэ линкээр орж үзэж болно.http://www.chinasmack.com/2009/pictures/recycled-slop-swill-cooking-oil.html Баримт 13. Хүний үсээр хийсэн шар буурцагны сүмс (сойя соус), жан, амтлагч Бүр 2004 оноос эхлэн Хятадад хуурамч сүмс, цуу үйлдвэрлэдэг болжээ (28). Тухайлбал, Хубэй мужийн үйлдвэрлэгч хүний үснээс амино хүчил гаргаж, хуурамч жан, цуу, амтлагч үйлдвэрлэж байсан нь илэрчээ. Ингэхдээ хүний үсэнд уураг өндөр хэмжээтэй байдгийг гидроблик хүчилд уусгаж, амино хүчил гаргаж авсан байна. Хэбэй мужийн үйлдвэрлэгчид амино хүчил, давс, ус зэргийг бохир устай хольж шар буурцагны сүмс болон цуу хуурамчаар хийжээ. Үйлдвэрт хүний болон амьтны үс ноос хадгалж байжээ. Ингэж жинхэнэ шар буурцагнаас бус элдэв хүчил, бодис хутгаж гаргаж авсан жан цуу нь амт үнэр өөр төдийгүй хорт хавдар үүсгэдэг аюултай гэнэ (29,30).Ганц ч болтугай Монгол хүнийг аюулын тухай сэрэмжлүүлэхээр энэ бүгдийг бичлээ. Энэ булан бусад аюултай хүнсний тухай мэдээллийг интернэтээс олох боломжтой (31).Хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байцгаая!