ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Дэлхийн бүх ард түмэн ардчилсан төр засагтай
байхын тулд түүний үнэт зүйлүүдийг тодорхойлсон
байдаг.Эдгээр нь ардчилсан нийгмийн үндсэн
хууль,эсвэл хүний эрхийн тунхаглалын бүрэлдэхүүн
хэсэг болдог.Ардчилсан улсууд заавал яг ижил байх
албагүй ч ардчилсан улсын ард түмэн ихэнхдээ
адил суурь зарчмыг баримталж,төр засгаас адил
үнэт зүйлийг шаардан хүсдэг.Ардчиллын тулгуур
үнэт зүйлсийг тус бүрд нь авч үзвэл:
   Иргэдийн оролцоо.Иргэд өөрсдийнхөө талаар шийдвэр
    гаргахад идэвхтэй үйл ажиллагаа явуулах,бие даасан байр
    суурь баримтлахыг оролцоо гэнэ.Өөрөөр хэлбэл төрийн хэрэгт
    иргэд оролцох явдал юм.Иргэдийн оролцоо нь сонгуульд
    нэрээ дэвшүүлэх,санал өгөх,мэдээлэл авах,санал бодлоо
    солилцох,олон нийтийн цуглаанд оролцох,үгээ хэлэх,сайн
    дурын байгууллагын гишүүн байх,татвар төлөх,эсэргүүцэл
    илэрхийлэх зэрэг олон хэлбэрээр хэрэгжинэ.Энэ оролцоо нь
    улс    төрийн,нийгмийн,хувийн      гэсэн    3    хэлбэрээр
    хэрэгжинэ.Жишээлбэл: хуулийн санаачлагчдад санал хүсэлт
    тавих нь улс төрийн оролцоо, ядууст зориулсан халамжийн
    төв байгуулах нь нийгмийн оролцоо,тухайн хүн өөрөө ядуу
    хүнд өглөг өгөх нь хувийн оролцоо юм.
   Тэгш эрх.Ардчилсан нийгэм нь бүх хүн тэгш эрхтэй байх
    зарчмыг баримтална.Тэгш эрх гэдэг нь бүх хүнийг тэгш
    эрх,ижил боломжтой байлгаж,арьс өнгө,нас хүйс,шашин
    шүтлэг,үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн
    үг.
   Улс төрийн хүлээцтэй байдал..Энэ нь олонх улс орныг
    удирдаж байхад цөөнхийн эрхийг хамгаалсан байх ѐстой
    гэсэн үг.Цөөнх цуглаан хийх,үг хэлэх эрхтэй
    байна.Олонхи нь цөөнхийн саналыг сонсож,цөөнх нь
    олонхийн саналыг дэмжиж байх ѐстой бөгөөд ингэж бие
    биедээ хүлээцтэй хандаж сурах нь ардчиллын чухал үнэт
    зүйл юм.
   Тогтмол,чөлөөт шударга сонгууль.Тухайн орны иргэд
    хүсэл зорилгоо илэрхийлэх зам бол төр,засагт
    өөрсдийгөө төлөөлөх албан тушаалтныг сонгох явдал
    юм.Ардчилсан ѐсоор эдгээр албан тушаалтныг
    шударга,чөлөөт байдлаар сонгоно,солино.Монгол улсын
    Үндсэн хуулийн II бүлгийн 16-р зүйлд зааснаар …шууд
    буюу төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан төрийг
    удирдах хэрэгт оролцох эрхтэй.Төрийн байгууллагад
    сонгох,сонгогдох эрхтэй.сонгох эрхийг 18 наснаас
    эдэлнэ.Сонгогдох насыг төрийн зохих байгууллага,албан
    тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
   Тайлагнах ёс.Ардчиллын нөхцөлд сонгогдсон болон
    томилогдсон албан тушаалтнууд ард олонд
    тайлангаа тавих үүрэгтэй. Тэд өөрсдийн үйл
    ажиллагааны төлөө хариуцлага хүлээнэ.Албан
    тушаалтнууд өөрсдийн бус харин ард олны хүсэл
    зорилгод нийцүүлэн шийдвэр гаргаж,ажил үүргээ
    гүйцэтгэдэг.
   Нийтэд ил тод байх.Төр засаг ард түмэндээ ажлаа
    тайлагнана гэдэг нь улс оронд юу болж байгааг
    мэдээлж байна гэсэн үг.Энэ бол төрийн үйл
    ажиллагааны ил тод байдлын илрэл.Ил тод засаг нь
    олон нийтийн цуглаан зохион байгуулж,ард иргэдийг
    оролцуулна.Ардчиллын нөхцөлд хэвлэл мэдээллийн
    байгууллага,ард түмэн ямар шийдвэрийг хэн яагаад
    гаргасан талаар мэдээлэл олж авах боломжтой
    байдаг.
   Эдийн засгийн эрх чөлөө.Ардчиллын нөхцөлд ард түмэн
    эдийн засгийн эрх,эрх чөлөөг эдлэх ѐстой.Энэ нь иргэд
    хувийн өмчтэй байх,бизнес эрхлэх,дуртай ажлаа
    хийх,мэргэжлийн холбоодод эвлэлдэн нэгдэх эрхтэй
    байна гэсэн үг.Монгол улсын Үндсэн хуулийн I бүлгийн
    5-р зүйлд зааснаар:Монгол улс дэлхийн эдийн засгийн
    хөгжлийн түгээмэл хандлага,өөрийн орны өвөрмөц
    онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай
    байна гэжээ.
   Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих.Ардчилсан
    нийгэм нь сонгуульт албан тушаалтай буюу хэсэг бүлэг
    хүмүүс эрх мэдлээ урвуулах,хэтрүүлэн ашиглах явдлаас
    урьдчилан сэргийлэхийг эрмэлздэг.Эрх мэдлээ хэтрүүлэх
    хамгийн нийтлэг хэлбэрийн нэг нь авилга юм.Авилга
    гэдэг нь төр,засгийн албан тушаалтан хувьдаа ашиг
    хонжоо олохын тулд эрх мэдлээ хууль бусаар ашиглан
    нийтийн болон хувь хүний хөрөнгийг завшихыг хэлнэ.
   Хүний эрх,хүний эрхийн тунхаглал.Ардчилал нь хүний
    эрхийг хүндэтгэж хамгаалахыг чухалчилдаг.Хүний эрх гэдэг
    нь төрөхөөс заяагдсан зүйл бөгөөд хүний амь нас,нэр төрийг
    хүндэтгэн үзэх үнэлэмжийг илэрхийлнэ.Хүний эрх,тухайлбал
    үг хэлэх,эвлэлдэн нэгдэх,хурал цуглаан хийх,сурч боловсрох
    эрх,мөн тэгш эрхийг багтаана.Ардчилсан улсууд төр,засаг эрх
    мэдлээ хэтрүүлэх явдлаас ард олныг хамгаалах зорилгоор
    хүний эрхийн тунхаглалтай байдаг.
   Олон намын тогтолцоо.Олон намын тогтолцоотой байхын
    тулд хоѐроос илүү улс төрийн нам сонгуульд оролцох
    ѐстой.Олон намын тогтолцоотой нийгэмд сонгуульд ялсан
    намтай өрсөлдөгч сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрнө.Энэ нь
    төр засаг аливаа асуудлаар олон талын байр суурийг
    зэрэгцүүлэн үзэх боломж олгодог.Тэрчлэн олон намын
    тогтолцоо нь сонгогчдод олон нэр дэвшигч,олон намын
    мөрийн хөтөлбөр дундаас сонголт хийхэд нь тусална.Түүхээс
    үзэхэд ганц намтай оронд дарангуйлал тогтож байжээ.
   Хуульд захирагдах ёс.Ардчиллын нөхцөлд
    хаан,ерөнхийлөгч,сайд ер нь хэн ч хуулиас
    дээгүүр байх эрхгүй.Үүнийг хуульд захирагдах
    ѐс гэнэ.Энэ бол хүн бүр хуулийг сахина,түүнийг
    зөрчвөл хариуцлага хүлээнэ гэсэн үг.Ардчилал
    нь хууль бүх нийтэд адил тэгшээр , шударга
    тууштай үйлчлэхийг нэг үнэт зүйлээ болгодог
    гэсэн үг.
Дүгнэлт
Дэлхийн бүх ард түмэн ардчилсан төр засагтай байхын
  тулд түүний үнэт зүйлүүдийг тодорхойлсон
  байдаг.Эдгээр нь ардчилсан нийгмийн үндсэн
  хууль,эсвэл хүний эрхийн тунхаглалын бүрэлдэхүүн
  хэсэг болдог.
Ардчилсан улсууд заавал яг ижил байх албагүй ч
  ардчилсан улсын ард түмэн ихэнхдээ адил суурь
  зарчмыг баримталж,төр засгаас адил үнэт зүйлийг
  шаардан хүсдэг.
   Эрдэмтэд ардчиллын дээрх үнэт зүйлүүдийг
  тодорхойлсон байдаг бөгөөд ардчилсан улс орон бүр
  эдгээр үнэт зүйлүүдийг хэрэгжүүлж байх ѐстой.
Ярилцлага, хэлэлцүүлгийн асуултууд
   1. Миний эрх,эрх чөлөөний баталгаа юу вэ?
   2. Монголын төр нээлттэй ,хариуцлагатай байж
  чадаж байна уу?
   3. Онцгой нөхцөл байдалд иргэдийн эрхийг
  хязгаарлах нь зүйтэй.
   4. Ардчилал амжилттай хөгжихөд юу чухал вэ?
   5. Хэрвээ би ардчилсан бус улсад амьдарч
  байсан бол…

More Related Content

ардчиллын үнэт зүйлүүд

  • 1. Дэлхийн бүх ард түмэн ардчилсан төр засагтай байхын тулд түүний үнэт зүйлүүдийг тодорхойлсон байдаг.Эдгээр нь ардчилсан нийгмийн үндсэн хууль,эсвэл хүний эрхийн тунхаглалын бүрэлдэхүүн хэсэг болдог.Ардчилсан улсууд заавал яг ижил байх албагүй ч ардчилсан улсын ард түмэн ихэнхдээ адил суурь зарчмыг баримталж,төр засгаас адил үнэт зүйлийг шаардан хүсдэг.Ардчиллын тулгуур үнэт зүйлсийг тус бүрд нь авч үзвэл:
  • 2. Иргэдийн оролцоо.Иргэд өөрсдийнхөө талаар шийдвэр гаргахад идэвхтэй үйл ажиллагаа явуулах,бие даасан байр суурь баримтлахыг оролцоо гэнэ.Өөрөөр хэлбэл төрийн хэрэгт иргэд оролцох явдал юм.Иргэдийн оролцоо нь сонгуульд нэрээ дэвшүүлэх,санал өгөх,мэдээлэл авах,санал бодлоо солилцох,олон нийтийн цуглаанд оролцох,үгээ хэлэх,сайн дурын байгууллагын гишүүн байх,татвар төлөх,эсэргүүцэл илэрхийлэх зэрэг олон хэлбэрээр хэрэгжинэ.Энэ оролцоо нь улс төрийн,нийгмийн,хувийн гэсэн 3 хэлбэрээр хэрэгжинэ.Жишээлбэл: хуулийн санаачлагчдад санал хүсэлт тавих нь улс төрийн оролцоо, ядууст зориулсан халамжийн төв байгуулах нь нийгмийн оролцоо,тухайн хүн өөрөө ядуу хүнд өглөг өгөх нь хувийн оролцоо юм.  Тэгш эрх.Ардчилсан нийгэм нь бүх хүн тэгш эрхтэй байх зарчмыг баримтална.Тэгш эрх гэдэг нь бүх хүнийг тэгш эрх,ижил боломжтой байлгаж,арьс өнгө,нас хүйс,шашин шүтлэг,үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн үг.
  • 3. Улс төрийн хүлээцтэй байдал..Энэ нь олонх улс орныг удирдаж байхад цөөнхийн эрхийг хамгаалсан байх ѐстой гэсэн үг.Цөөнх цуглаан хийх,үг хэлэх эрхтэй байна.Олонхи нь цөөнхийн саналыг сонсож,цөөнх нь олонхийн саналыг дэмжиж байх ѐстой бөгөөд ингэж бие биедээ хүлээцтэй хандаж сурах нь ардчиллын чухал үнэт зүйл юм.  Тогтмол,чөлөөт шударга сонгууль.Тухайн орны иргэд хүсэл зорилгоо илэрхийлэх зам бол төр,засагт өөрсдийгөө төлөөлөх албан тушаалтныг сонгох явдал юм.Ардчилсан ѐсоор эдгээр албан тушаалтныг шударга,чөлөөт байдлаар сонгоно,солино.Монгол улсын Үндсэн хуулийн II бүлгийн 16-р зүйлд зааснаар …шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.Төрийн байгууллагад сонгох,сонгогдох эрхтэй.сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ.Сонгогдох насыг төрийн зохих байгууллага,албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
  • 4. Тайлагнах ёс.Ардчиллын нөхцөлд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд ард олонд тайлангаа тавих үүрэгтэй. Тэд өөрсдийн үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээнэ.Албан тушаалтнууд өөрсдийн бус харин ард олны хүсэл зорилгод нийцүүлэн шийдвэр гаргаж,ажил үүргээ гүйцэтгэдэг.  Нийтэд ил тод байх.Төр засаг ард түмэндээ ажлаа тайлагнана гэдэг нь улс оронд юу болж байгааг мэдээлж байна гэсэн үг.Энэ бол төрийн үйл ажиллагааны ил тод байдлын илрэл.Ил тод засаг нь олон нийтийн цуглаан зохион байгуулж,ард иргэдийг оролцуулна.Ардчиллын нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллага,ард түмэн ямар шийдвэрийг хэн яагаад гаргасан талаар мэдээлэл олж авах боломжтой байдаг.
  • 5. Эдийн засгийн эрх чөлөө.Ардчиллын нөхцөлд ард түмэн эдийн засгийн эрх,эрх чөлөөг эдлэх ѐстой.Энэ нь иргэд хувийн өмчтэй байх,бизнес эрхлэх,дуртай ажлаа хийх,мэргэжлийн холбоодод эвлэлдэн нэгдэх эрхтэй байна гэсэн үг.Монгол улсын Үндсэн хуулийн I бүлгийн 5-р зүйлд зааснаар:Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага,өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэжээ.  Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих.Ардчилсан нийгэм нь сонгуульт албан тушаалтай буюу хэсэг бүлэг хүмүүс эрх мэдлээ урвуулах,хэтрүүлэн ашиглах явдлаас урьдчилан сэргийлэхийг эрмэлздэг.Эрх мэдлээ хэтрүүлэх хамгийн нийтлэг хэлбэрийн нэг нь авилга юм.Авилга гэдэг нь төр,засгийн албан тушаалтан хувьдаа ашиг хонжоо олохын тулд эрх мэдлээ хууль бусаар ашиглан нийтийн болон хувь хүний хөрөнгийг завшихыг хэлнэ.
  • 6. Хүний эрх,хүний эрхийн тунхаглал.Ардчилал нь хүний эрхийг хүндэтгэж хамгаалахыг чухалчилдаг.Хүний эрх гэдэг нь төрөхөөс заяагдсан зүйл бөгөөд хүний амь нас,нэр төрийг хүндэтгэн үзэх үнэлэмжийг илэрхийлнэ.Хүний эрх,тухайлбал үг хэлэх,эвлэлдэн нэгдэх,хурал цуглаан хийх,сурч боловсрох эрх,мөн тэгш эрхийг багтаана.Ардчилсан улсууд төр,засаг эрх мэдлээ хэтрүүлэх явдлаас ард олныг хамгаалах зорилгоор хүний эрхийн тунхаглалтай байдаг.  Олон намын тогтолцоо.Олон намын тогтолцоотой байхын тулд хоѐроос илүү улс төрийн нам сонгуульд оролцох ѐстой.Олон намын тогтолцоотой нийгэмд сонгуульд ялсан намтай өрсөлдөгч сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрнө.Энэ нь төр засаг аливаа асуудлаар олон талын байр суурийг зэрэгцүүлэн үзэх боломж олгодог.Тэрчлэн олон намын тогтолцоо нь сонгогчдод олон нэр дэвшигч,олон намын мөрийн хөтөлбөр дундаас сонголт хийхэд нь тусална.Түүхээс үзэхэд ганц намтай оронд дарангуйлал тогтож байжээ.
  • 7. Хуульд захирагдах ёс.Ардчиллын нөхцөлд хаан,ерөнхийлөгч,сайд ер нь хэн ч хуулиас дээгүүр байх эрхгүй.Үүнийг хуульд захирагдах ѐс гэнэ.Энэ бол хүн бүр хуулийг сахина,түүнийг зөрчвөл хариуцлага хүлээнэ гэсэн үг.Ардчилал нь хууль бүх нийтэд адил тэгшээр , шударга тууштай үйлчлэхийг нэг үнэт зүйлээ болгодог гэсэн үг.
  • 8. Дүгнэлт Дэлхийн бүх ард түмэн ардчилсан төр засагтай байхын тулд түүний үнэт зүйлүүдийг тодорхойлсон байдаг.Эдгээр нь ардчилсан нийгмийн үндсэн хууль,эсвэл хүний эрхийн тунхаглалын бүрэлдэхүүн хэсэг болдог. Ардчилсан улсууд заавал яг ижил байх албагүй ч ардчилсан улсын ард түмэн ихэнхдээ адил суурь зарчмыг баримталж,төр засгаас адил үнэт зүйлийг шаардан хүсдэг. Эрдэмтэд ардчиллын дээрх үнэт зүйлүүдийг тодорхойлсон байдаг бөгөөд ардчилсан улс орон бүр эдгээр үнэт зүйлүүдийг хэрэгжүүлж байх ѐстой.
  • 9. Ярилцлага, хэлэлцүүлгийн асуултууд 1. Миний эрх,эрх чөлөөний баталгаа юу вэ? 2. Монголын төр нээлттэй ,хариуцлагатай байж чадаж байна уу? 3. Онцгой нөхцөл байдалд иргэдийн эрхийг хязгаарлах нь зүйтэй. 4. Ардчилал амжилттай хөгжихөд юу чухал вэ? 5. Хэрвээ би ардчилсан бус улсад амьдарч байсан бол…