иога
- 2. “Цэцгийн цоморлигтой адилаар хүмүүний
амьдрал ч бас дэлбээлж цэцэглэх боломжтой.
Хүний чадамж бүрэн цоморлигоо нээн
дэлбээлэхийг иог гэнэ.”
Шри Шри Рави Шанкар
“Сэтгэл дахь бодлын давалгааг багасгах нь иог
юм.”
Патанжали Йог Судар
ИОГЫН ТАЛААРХИ ИШЛЭЛҮҮД
- 3. ИОГЫН ТАЛААРХИ ИШЛЭЛҮҮД
“Сэтгэлийн амар амгаланг йог гэнэ. Аливаад
идэвхи зүтгэлтэй, шунаг атаач санаагүй, амжилт
болон уналтад амар амгалан байдлаа хадгалж
чадах чадвар нь иог юм.”
Бхагват Гийта
“Иог бол гэрэл гэгээ бөгөөд нэг л ассан бол хэзээ
ч унтрахгүй.Иог хийхийн хэрээр гал улам
дүрэлзэнэ.”
Б.К.С. Айнгер
- 4. ИОГА ГЭЖ ЮУ ВЭ ?
Эртний мэргэд, гэгээнтнүүд амьдралын тухай
үнэнийг хайн даяанчилж, тунгаан бясалгасаар
эрүүл чийрэг, аз жаргалтай илүү утга учиртай
амьдралаар амьдарч болох нууцыг тайлан энэ
нууц бөгөөд ариун мэдлэгээ “Иог" гэж нэрлэсэн
байна.
- 5. ИОГА ГЭЖ ЮУ ВЭ ?
"Йог" гэдэг нь "Yuj" гэсэн санскрит үгнээс
гаралтай бөгөөд нэгдэл гэсэн утгатай үг юм.
Хувь хүний оршихуй ертөнцийн оршихуйтай
нэгдэх нэгдэл.
Йогын мэдлэг хамгийн анх Шива бурханаас
эхнэр Парвадид (сансрын энерги буюу Шакти ч
гэж нэрлэдэг) уламжлагдсан юм.
- 6. ИОГА ГЭЖ ЮУ ВЭ ?
Иог нь зөвхөн биеийн дасгалаар хязгаарлагдах
ойлголт биш, бие сэтгэл болон оюуны амар
амгаланд хөтлөх зам юм.
Иог бол эрүүл саруул, баяр баясгалан, аз
жаргалтай, илүү их амар амгалан амьдрахад
сургасан эртний мэдлэг ба өөрийгөө таньж
мэдэх, дотоод ертөнцтэй тань нэгтгэхэд хөтлөх
болно.
Түүндээ хүрэхийг тулд бясалгалын замыг
чухалчлан үздэг.
- 7. ИОГЫН ТӨРЛҮҮД
Судар бичигт йогын олон төрөл замуудыг
тайлбарлан бичсэн байдаг. Үүнээс үндсэн гэж
хэлж болох 5 төрлийг тайлбарлъя :
Бхагти Йог: Чин бишрэлтний зам
Карма Йог: Буяны зам
Гнана Йог: Мэдлэгийн зам
Астанга Йог: Оюуны сахилын зам
Хатха Йог: Махан биеийн зам
- 8. БХАГТИ ЙОГ: ЧИН БИШРЭЛТНИЙ ЗАМ
Бурханд зүрх сэтгэлээ өгч чин сэтгэлээсээ
бишрэн шүтэж чадсан хүн зовлон бэрхшээл, гай
барцад, айдас жихүүцэл, сэтгэлийн шаналангаас
ангижирдаг бөгөөд чөлөөлөгдсөн байдалд хүрэх
хамгийн хялбар зам юм. Амин хувийн хүсэл
шуналаа орхин бурхдын тусын тулд өөрийгөө
зориулж чадах энэ замыг Бхагти йог буюу чин
бишрэлтний зам гэнэ.
- 9. КАРМА ЙОГ: БУЯНЫ ЗАМ
Буян гэдэг нь өөрийгөө мартан бусдад туслах,
ямар нэг хариу нэхэлгүйгээр 100% өөрийгөө
дайчлан бусдад үйлчлэхийг хэлнэ. Амин хувиа
болон өөрийн эрх ашиг, өөрт ашигтай гэж
бодолгүй, сайн санааны үүднээс хариу
нэхэлгүйгээр хэн нэгэнд гар сунган туслах нь
сэтгэл хангалуун, аз жаргалтай байдлыг мэдэрч
сэтгэлийн ариусалд хүрэх зам болдог.
- 10. ГНАНА ЙОГ: МЭДЛЭГИЙН ЗАМ
Мэдлэгийн зам гэдэг нь өөрийн олж мэдсэн
мэдлэгийг өөр дээрээ мэдэрч мэдэхийг хэлнэ.
Өөртөө мэдэрч мэдсэн мэдлэг нь хүний
амьдралд чин бишрэл, гайхамшиг, хүч чадал,
бууж өгөлтийг авчирдаг төдийгүй үнэн болоод
гүн энэ мэдлэг бодит ба бодит бишийг ч ялган
харуулна.
- 11. АСТАНГА ЙОГ: ОЮУНЫ САХИЛЫН ЗАМ
Иог нь хүн бие, сэтгэл, оюунаа хянаж чаддаг
болоход чиглэгдсэн байдаг. Бие, сэтгэл, сүнсийг
цэвэр ариун, хүч чадалтай байлгахын тулд сахих
ѐстой 8 сахилын тухай Йога философийг
дэлгэрүүлэгч эртний гэгээнтэн Патанжали
хэлсэн байдаг ба энэ нь оюуны сахилын зам
болон үлдсэн.
- 12. АСТАНГА ЙОГ: ОЮУНЫ САХИЛЫН ЗАМ
Хүн амьдралынхаа бүхий л хугацаанд доорх 8
сахилыг ээлжлэн сахих хэрэгтэй.
1. Яама: Нийгмийн сахил – 5 тангарагатай
Ахимса - үг, үйлдэл, бодлоороо бусдад хүч
хэрэглэхгүй байх буюу буруу үйлдлийг тэвчих
Сатъяа - үг, үйлдэл, зорилгодоо үнэн ч байх буюу
худал хэлэхийг цээрлэх
Астъяа - хулгай хийхгүй байх буюу эс өгсөнийг авах
Брахмачарьяа - хоѐр утгатай
• Бурхныг бүрэн үгүйсгэж үзэн ядахгүй байх
• Хүрьцалд хэт шунахгүй байх буюу таашаалд хэт
донтохгүй байх
Апариграха - хэрэгцээгүй зүйлсд болон бусдын
эдэнд шунахгүй байх
- 13. АСТАНГА ЙОГ: ОЮУНЫ САХИЛЫН ЗАМ
2. Нияамас: Хувийн сахил – 5 шаардлагатай
Сауча - бие, сэтгэлийг цэвэр ариун байлгах
Сантоша - сэтгэл хангалуун, баяр хөөртэй
байх
Тапас - хувийн дэглэмийг сахих
Свадхаяаяа - өөрийгөө таниж мэдэх, өөрийгөө
үгүйсгэхгүй байх
Ишварапранидхана - Бурханд бууж өгөх,
түүнийг магтан дуулах
- 14. АСТАНГА ЙОГ: ОЮУНЫ САХИЛЫН ЗАМ
3. Асанас: Байрлалууд буюу биеэр хийх
дасгалууд -Янз бүрийн байдлаар тогтвортой,
өөрт эвтэйхэн байдлаар бясалгал хийхэд
зориулагдсан зарчим юм. Үүнд лянхуа цэцгийн
суудал их чухал
4. Пранаяамас: Зөв амьсгалах- Тодорхой нэг
амьсгалын дасгалуудаар амьдралыг тэтгэгч
энергийн эргэлтийг тэгшитгэх. Амьсгаа авах,
амьсгаа гаргах, зөв амьсгалахыг хянах
5. Пратяахара: 5 мэдэрхүйгээ дотогш чиглүүлэх
- 15. АСТАНГА ЙОГ: ОЮУНЫ САХИЛЫН ЗАМ
6. Дарана: Нэгэн цэгт анхаарлаа төвлөрүүлэх -
Энэ нь хамгийн чухал зүйл юм. Бидний
мэдрэхүй гадаад объектэд хүрэлцэж байдаг
учир түүнийг хянан барих хэрэгтэй. Оюун ухаан
яг л анивчихгүй асч буй зул мэт байх ѐстой.
7. Дхаяана: Бясалгах
8. Самадхи: Өөртэйгөө нэгдэх, ухамсрын дээд
түвшинд хүрэх
- 16. ХАТХА ЙОГ: МАХАН БИЕИЙН ЗАМ
Махан биеийн зам буюу Хатха йог нь хамгийн их
танигдсан, хэрэглэгддэг зам ба өөртөө Аштанга
йогын зарим элэментийг агуулдаг. Биеэр хийх
дасгалууд, амьсгалын дасгал болон бясалгал
багтана.