ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
10-р анги
Комбинаторик
Тэгш өнцөгт дүрсийг сонгосон хүүхдүүд
бага зэрэг хувирамтгай бөгөөд заримдаа
өөрсдийгөө дутуу үнэлдэг. Маш сониуч
зантай. Сэтгэн бодох чадвартай. Хүний
арга мэхэнд амархан ордог, цайлган
сэтгэлтэй байдаг.
Дугуй дүрсийг сонгосон хүүхдүүд өөртөө
ямагт итгэлтэй. Даруу төлөв, хүнийг
анхааралтай сонсдог, аливаад
мэдрэмтгий, хэрүүл шуугаанд дургүй,
бусадтай харилцах харицаанд тун
мэдрэмтгий байдаг.
Квадрат дүрсийг сонгосон хүүхэд их
ажилсаг, хөдөлмөрч тэсвэр
хатуужилтай, хүнтэй амархан эвээ
олдог. Хүний асуултанд бүрэн
хариулдаг, чадварлаг нухацтай хүмүүс
байдаг.
Гурвалжин дүрсийг сонгосон хүүхдүүд
манлайлагч захирагдах дургүй, аливаа
юмыг хялбар ойлгодог, удирдах дуртай
шийдвэр гаргахад юунд хүргэх вэ
гэдгийг амархан тооцоолдог боловч
хувиа хичээсэн сул талтай байдаг.
Тахир шугам дүрсийг сонгосон хүүхдүүд
уран бүтээлч, сэтгэхүй өндөртэй, гоо
зүйн мэдрэмжтэй, урлагийн хүмүүс
байдаг. Гэвч заримдаа бардам онгироо
зантай байх нь цөөнгүй.
Үржүүлэх дүрэм
бодлого:1
Улаанбааар хотын 11 жилийн
сургалттай нэгэн дунд сургуулийн анги
бүр 5 бүлэгтэй, бүлэг бүр 40 сурагчтай
гэнэ. Энэ сургууль хэдэн сурагчтай.
Нэмэхийн дүрэм
бодлого: 2
Таны түрүүвчинд 10-тын 5, 20-ын 4, 50-
тын 6, 100-тын 7, 500-тын 5, 1000-тын 3-н
дэвсгэрт тус тус байжээ. Тэгвэл
түрүүвчинд нийт хэдэн төгрөг байсан бэ?
Дасгал ажил 1:
Баг бүрт ялгаатай дугаар
бүхий дэгдээхэйнүүдийг
тараан өгсөн. Тэдгээрийг
хичнээн янзаар байрлуулах
боломжийг ол.
Дасгал ажил 2:
Ялгаатай 7 өнгийн туузнаас 4
өнгийг хичнээн янзаар сонгох вэ?
Зорилго:
Тодорхой юмсыг дэс дараалуулан
байрлуулаж тэдгээр дараалалын
тоог олох зарчим, боломж
тоолох зарчмыг мэдэх ялгаж
салгаж ойлгох
Зорилт :
Янз бүрийн тоог тооцоолох сэлгэмэл,
гүйлгэмэл хэсэглэлийн хоорондын
ялгаа хамааралыг ойлгож авах,
ахуй амьдралын бодлогод хэрэглэх
Сэлгэмэл
Бодлого
Ялгаатай дугаар бүхий 5
дэгдээхэй уралджээ. Эхний 3
байрийг хэдэн янзаар эзэлж
болох вэ?
Хэсэглэл
Бодлого
5-н дэгдээхэйнээс 3-ыг нь
сонгож шагналд
доторхойлохоор болов.
Хэдэн сонголт байгаа вэ?
Бодлого:1
Багш тараан өгсөн 5 өнгийн
карттай сурагчдаас 2 сонгож
дуудах боломжийн тоо хэд
вэ?
Бодлого: 2
“ Самар ” гэдэг үгний үсгүүдээр
3 үгнээс бүрдэх үг хичнээнийг
зохиож болох вэ? үүссэн үг
заавал утгатай байх албаггүй
Бодлого: 3
52 модтой хөзрөөс 7
хөзрийг хэдэн янзаар
сугалж болох вэ?
Гэрийн даалгавар
Сурах бичгийн 231-р
хуудас 45-50-р дасгал
Хичээлд идэвхитэй
оролцсонд баярлалаа
Нэмэлт бодлого
Нэгэн сурагчид 6 ном, нөгөөд нь 8
ном байв. Эдгээр сурагчид хэдэн
янзаар 3, 3 ном солилцож унших
вэ?
Нэмэлт бодлого
1,2,3,4,5,6,7 цифрүүдээр
ялгаатай цифртэй 4
оронтой тоо хэдийг зохиож
болох вэ?

More Related Content

комбинаторик