ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
Монгол орон Манжийн
дарангуйлалд орсон нь
Манжийн байлдан дагуулагчид 1644 онд
Хятадыг эзлэн авсан нь түүний эдийн засаг, цэрэг
зэвсгийн их хүчийг Монголын эсрэг шууд дайчлан
хөдөлгөх боломжтой болжээ. Манж нар улс
төрийн элдэв луйвар аргаа цэрэг зэвсгийн давуу
байдалтай хослуулсаар 1636 онд Өвөр Монголыг,
1691 онд Халх Монголыг, XVIII зууны дундуур
Баруун Монгол (Ойрад)–ыг эрхэндээ оруулжээ.
Өөрөөр хэлбэл 1636 онд Алтан ургийн сүүлчийн
хаан Лигдэн өөд болсноор Өвөр Монголыг
эрхэндээ оруулж, 1691 онд Халхууд дагаар орсон
юм.
Ингэснээр Ойрадаас бусад Монголчууд Манж Чин
Улсын бүрэлдэхүүнд оржээ. 1696 онд Манжийн
түрэмгийлэлд Галдан хаан ялагдан нас барсан ч 1755
он хүртэл Зүүнгарын хаант улс тусгаар байсан.
Ихэнх түүхчид Монголчууд 1691 онд Манжийн
дарлалд орсон гэж үздэг боловч энэ нь эргэлзээтэй
ойлголт юм. Учир нь одоогийн баруун Монгол буюу
Ойрадууд тэр үед тусгаар улсын шинжээ хадгалж
оршин байсан бөгөөд 1758 онд хүртэл энэ байдлаа
хадгалж байсан гэж үзэж үндэстэй юм. 1636 онд Өвөр
Монгол, 1691 онд Ар Монгол, 1755 онд Баруун Монгол
Манжид эзлэгдсэн гэж үзвэл илүү зохистой юм.
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Манжийн эрх баригчид Өвөр Монголыг эзлэхдээ эрх
баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага
тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа
татах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн
туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн
хэрэглэснээр амжилт олсон юм.
Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд
довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул
нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний
богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн
хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын
улмаас хугацаа хожих зорилгоор Манжийн хаадтай
найрамдалт харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг
эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага Халхын эрх
баригчдад тулгарсан ажээ.
Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар
талаасаа аюулгүй байх, нөгөө талаас Монголчууд нь
болзошгүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр
талын сонирхол нэгдэж, нийгмийн харилцаа хэсэг
хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих
гэсэнтэй холбоотой байв.Тухайн үед Монголын их
хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс
төрийн амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан
Шолой, Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй
байсан юм.
Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон
захирч байсан боловч Шолой Увашийн хөвгүүн
хэмээгдэх Алтан хан хэмээгдэх Омбо-Эрдэнийн эрх
нөлөө их байв. Алтан ханы эзэмшил нь баруун тийш
Алтайн Урианхай, Красноярскийн хязгаар, зүүн тийш
Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв.
Алтан хан Засагт хантай өрсөлдөн, бие даасан бодлого
явуулж байв. Хэдийгээр Монголд манжийн түрэмгийллийг
хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй
байсан ч харийн түрэмгийлэл илт нүүрлэсэн үед
Монголчууд удаа дараа нэгдэх оролдлого хийжээ.1970
онд түүхч Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын
нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал
сурвалж болсон юм. XVI зууны сүүлч, XVII зууны эхээр
Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад
улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож
байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно. Үйсэн дээр
бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл
хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль
болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь “хан
хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд
мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж
байхаар заажээ.
Мөн 1640 онд Халх, Ойрадын ноёдууд Тарвагатайн
Улаан буурай гэдэг газар чуулган нийлж, цаг үеэ
дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн
түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан
тунхаглаж, тус чуулганаас Монгол Ойрдын Их цаазыг
баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ
нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа.
Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай,
Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан
аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх,
Тэнгэрэй тойн нарыг зэрэг Халх Ойрадын төр, шашны
зүтгэлтэн болон Хөх нуурын Монголчууд, Ижил
мөрний гол Торгуудын төлөөлөгчид бүгд 28 том ноёд
оролцжээ
Тэдгээр ноёд нь тухайн үеийн Монгол улсын төрд
гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв.
Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг
давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн
дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт Монгол
угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад
оршиж байв.
Тийнхүү Халх,Ойрад хоёр нэгдэж, харийн
түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ
явдал удаан үргэлжилсэнгүй. Тухайн үеийн монгол
төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн
хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа
оролдсон боловч тэр үед Монгол улс төрийн бутралыг
даван туулах улс төр, эдийн засаг хараахан
бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.
Манжууд Монголыг эзлэн авсаны дараа ноёрхолоо
бэхжүүлэхийн тулд Монголын уламжлалт хууль, засаг
захиргааны зохион байгуулалтыг цөм хүчингүй болгон,
өөрсдийн харгис засаг захиргааг чандлан тогтоож,
Монголын ард түмнийг хүчээ нэгтгэн босч тэмцэхээс
болгоомжлон тэдний улс төрийн нэгдлийг бутаргаж,
хүчийг нь сарниулахад чиглэсэн олон арга хэмжээ
авчээ. Тухайлбал: Манж улс Монголчуудыг бослого
гаргахаас сэргийлж, төмрийн хэрэглээг хязгаарлан
тэргэндээ төмөр цөн хийдэг байсныг болиулсанаар
20-р зуун гэхэд Монголчууд дан модоор тэрэг хийдэг
болжээ. Ардууд Манж, Монгол эрх баригч, мөн тайж,
дээд лам нарт үг дуугүй захирагдаж, ондоо хошуунд
явахдаа ноёноосоо зөвшөөрөл авч, олон зүйлийн алба
татвар төлж байв.
Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд захирч,
Монголчуудаар өртөө, харуулын цэрэг, хүнд хүчир алба
даалгах, Манжийн хааны Монголоос дээрэмдэн авсан
олон зуун мянган малыг үнэ хөлсгүй хариулган
үржүүлэх, Ховдод байсан Манжийн цэргийн хүнсний
тариа тариулах, цэргийн албанд дайчлан мордуулах,
мөнгөн татвар авах зэргээр малчин ардын хөдөлмөрийг
үнэгүйдүүлж байв. Жишээлбэл: зөвхөн Манжийн элч,
төлөөлөгчид зорчиход зориулсан олон замын өртөөний
зардалд жил тутам саяас доошгүй мал албадан
гаргуулж байсны дотор гагцхүү зорчигчдын хүнсэнд
200,000 гаруй хонь хэрэглэж байжээ.
Манжийн эрх баригчид шашныг бүх талаар дэмжин
дэлгэрүүлж, түүний тусламжтайгаар ард олныг
мунхаруулан харанхуй бүдүүлэг хэвээр нь барьж,
номхон боол болгон дарлахыг хичээж байлаа.
Манж нар 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6
чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам
байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ.
Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын,
Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж,
эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад
Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон
хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост,
Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуу-Уд), Алшаа аймаг
бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот
болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4
аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг
Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу
Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна.
Ордосчууд Шар мөрний урд эрэг буюу Ордосын тохойд Их
Зуугийн чуулганд байв. 1907 онд Манжийн засгийн газар
Ховдын хязгаарыг хоёр хуваан шинэ хязгаар байгуулсанаар
Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалагдах
болжээ.
Манж нар нь Монголд шууд өөрсдийн хууль цаазыг
явуулахаас болгоомжилж, Энх-Амгалан хаан шинэ
дагасан халх нарыг тэдний хууль ёсоор болтугай
хэмээн зарлиг буулгаж байсан байна. Удалгүй дээр
дурьдсан Халх журам хуулийг хэлэлцэн тотоосон
байна. Энэ хуулийг 1789 оноос дагаж мөрдөх нь
харьцангуй багасжээ. Учир нь Манж нар Гадаад
Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн
бичиг буюу дээр дурьдсан монгол цаазын бичгийг
зохион гаргасантай шууд уялдаатай билээ. Халх
журмыг халхын ноёдын оролцоотой баталсан учир
зохицуулалт сайн явагдаж байсан юм. Монгол цаазын
бичгийг зохион гаргасан нь Монголыг Манжийн эрх зүй
болон төрийн нөлөөнд бүрэн автуулах алхмуудын нэг
байлаа.
Манжийн эрх баригчдын шаардан тушаасан олон зүйлийн
бачим түргэн албыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд хошууны
тамгын газар, аймгийн чуулгад арга буюу шахагдан Хятад
пүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлдэн авч алба залгуулна.
Албаны энэ өрийг ч, харьяат ноёдынхоо Хятад
худалдаачдад тавьсан өрийг ч ардууд төлнө. Гэвч
Монголын ард түмэн гадаад, дотоодын давхар дарлалд
дуугүй нухлагдан, ямагт толгой гудайн хүлцэж явсангүй,
эрэлхэгээр босон тэмцэж, тэмцлийн туршлагаа баяжуулсаар
байсан юм. Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө
тэмцлээс хамгийн хүчтэй нь Ойрадын Амарсанаа, Халхын
Чингүнжав нарын удирдсан 1755-1758 оны зэвсэгт бослого
юм.1755-1758 оны зэвсэгт тэмцэл дарагдсан боловч
Монголын ард түмний түүхэнд гүн ул мөрөө үлдээн тэмцлийн
сургамж дууриал болсон. Энэ үеийн ард түмний тэмцэл нэг
талаар Манжийн түрэмгийлэгчид, Хятадын шунахай
худалаачдын эсрэг, нөгөө талаар нутгийн авилгач ноёдын
эсрэг чиглэж байв.

More Related Content

Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь

  • 2. Манжийн байлдан дагуулагчид 1644 онд Хятадыг эзлэн авсан нь түүний эдийн засаг, цэрэг зэвсгийн их хүчийг Монголын эсрэг шууд дайчлан хөдөлгөх боломжтой болжээ. Манж нар улс төрийн элдэв луйвар аргаа цэрэг зэвсгийн давуу байдалтай хослуулсаар 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Халх Монголыг, XVIII зууны дундуур Баруун Монгол (Ойрад)–ыг эрхэндээ оруулжээ. Өөрөөр хэлбэл 1636 онд Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн өөд болсноор Өвөр Монголыг эрхэндээ оруулж, 1691 онд Халхууд дагаар орсон юм.
  • 3. Ингэснээр Ойрадаас бусад Монголчууд Манж Чин Улсын бүрэлдэхүүнд оржээ. 1696 онд Манжийн түрэмгийлэлд Галдан хаан ялагдан нас барсан ч 1755 он хүртэл Зүүнгарын хаант улс тусгаар байсан. Ихэнх түүхчид Монголчууд 1691 онд Манжийн дарлалд орсон гэж үздэг боловч энэ нь эргэлзээтэй ойлголт юм. Учир нь одоогийн баруун Монгол буюу Ойрадууд тэр үед тусгаар улсын шинжээ хадгалж оршин байсан бөгөөд 1758 онд хүртэл энэ байдлаа хадгалж байсан гэж үзэж үндэстэй юм. 1636 онд Өвөр Монгол, 1691 онд Ар Монгол, 1755 онд Баруун Монгол Манжид эзлэгдсэн гэж үзвэл илүү зохистой юм.
  • 6. Манжийн эрх баригчид Өвөр Монголыг эзлэхдээ эрх баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн хэрэглэснээр амжилт олсон юм. Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын улмаас хугацаа хожих зорилгоор Манжийн хаадтай найрамдалт харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага Халхын эрх баригчдад тулгарсан ажээ.
  • 7. Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар талаасаа аюулгүй байх, нөгөө талаас Монголчууд нь болзошгүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын сонирхол нэгдэж, нийгмийн харилцаа хэсэг хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй холбоотой байв.Тухайн үед Монголын их хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм. Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон захирч байсан боловч Шолой Увашийн хөвгүүн хэмээгдэх Алтан хан хэмээгдэх Омбо-Эрдэнийн эрх нөлөө их байв. Алтан ханы эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярскийн хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв.
  • 8. Алтан хан Засагт хантай өрсөлдөн, бие даасан бодлого явуулж байв. Хэдийгээр Монголд манжийн түрэмгийллийг хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй байсан ч харийн түрэмгийлэл илт нүүрлэсэн үед Монголчууд удаа дараа нэгдэх оролдлого хийжээ.1970 онд түүхч Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал сурвалж болсон юм. XVI зууны сүүлч, XVII зууны эхээр Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно. Үйсэн дээр бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь “хан хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж байхаар заажээ.
  • 9. Мөн 1640 онд Халх, Ойрадын ноёдууд Тарвагатайн Улаан буурай гэдэг газар чуулган нийлж, цаг үеэ дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас Монгол Ойрдын Их цаазыг баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа. Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай, Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх, Тэнгэрэй тойн нарыг зэрэг Халх Ойрадын төр, шашны зүтгэлтэн болон Хөх нуурын Монголчууд, Ижил мөрний гол Торгуудын төлөөлөгчид бүгд 28 том ноёд оролцжээ
  • 10. Тэдгээр ноёд нь тухайн үеийн Монгол улсын төрд гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв. Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт Монгол угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад оршиж байв. Тийнхүү Халх,Ойрад хоёр нэгдэж, харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ явдал удаан үргэлжилсэнгүй. Тухайн үеийн монгол төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа оролдсон боловч тэр үед Монгол улс төрийн бутралыг даван туулах улс төр, эдийн засаг хараахан бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.
  • 11. Манжууд Монголыг эзлэн авсаны дараа ноёрхолоо бэхжүүлэхийн тулд Монголын уламжлалт хууль, засаг захиргааны зохион байгуулалтыг цөм хүчингүй болгон, өөрсдийн харгис засаг захиргааг чандлан тогтоож, Монголын ард түмнийг хүчээ нэгтгэн босч тэмцэхээс болгоомжлон тэдний улс төрийн нэгдлийг бутаргаж, хүчийг нь сарниулахад чиглэсэн олон арга хэмжээ авчээ. Тухайлбал: Манж улс Монголчуудыг бослого гаргахаас сэргийлж, төмрийн хэрэглээг хязгаарлан тэргэндээ төмөр цөн хийдэг байсныг болиулсанаар 20-р зуун гэхэд Монголчууд дан модоор тэрэг хийдэг болжээ. Ардууд Манж, Монгол эрх баригч, мөн тайж, дээд лам нарт үг дуугүй захирагдаж, ондоо хошуунд явахдаа ноёноосоо зөвшөөрөл авч, олон зүйлийн алба татвар төлж байв.
  • 12. Монгол орныг Манжийн хааны төлөөний сайд захирч, Монголчуудаар өртөө, харуулын цэрэг, хүнд хүчир алба даалгах, Манжийн хааны Монголоос дээрэмдэн авсан олон зуун мянган малыг үнэ хөлсгүй хариулган үржүүлэх, Ховдод байсан Манжийн цэргийн хүнсний тариа тариулах, цэргийн албанд дайчлан мордуулах, мөнгөн татвар авах зэргээр малчин ардын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байв. Жишээлбэл: зөвхөн Манжийн элч, төлөөлөгчид зорчиход зориулсан олон замын өртөөний зардалд жил тутам саяас доошгүй мал албадан гаргуулж байсны дотор гагцхүү зорчигчдын хүнсэнд 200,000 гаруй хонь хэрэглэж байжээ. Манжийн эрх баригчид шашныг бүх талаар дэмжин дэлгэрүүлж, түүний тусламжтайгаар ард олныг мунхаруулан харанхуй бүдүүлэг хэвээр нь барьж, номхон боол болгон дарлахыг хичээж байлаа.
  • 13. Манж нар 1636 онд Өвөр Монголыг бүрэн эзэлж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын, Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуу-Удийн, Улаанцавын чуулган хэмээн нэрлэж, эдгээр чуулган 1912 он хүртэл хэвээр оршин тогтнож байгаад Дундад Иргэн Улсын (1912-1949) үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн, Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуу-Уд), Алшаа аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Алшаа 4 аймгаараа үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна. Ордосчууд Шар мөрний урд эрэг буюу Ордосын тохойд Их Зуугийн чуулганд байв. 1907 онд Манжийн засгийн газар Ховдын хязгаарыг хоёр хуваан шинэ хязгаар байгуулсанаар Шиньжаан дахь нутаг нь Алтайн хязгаарт харъяалагдах болжээ.
  • 14. Манж нар нь Монголд шууд өөрсдийн хууль цаазыг явуулахаас болгоомжилж, Энх-Амгалан хаан шинэ дагасан халх нарыг тэдний хууль ёсоор болтугай хэмээн зарлиг буулгаж байсан байна. Удалгүй дээр дурьдсан Халх журам хуулийг хэлэлцэн тотоосон байна. Энэ хуулийг 1789 оноос дагаж мөрдөх нь харьцангуй багасжээ. Учир нь Манж нар Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг буюу дээр дурьдсан монгол цаазын бичгийг зохион гаргасантай шууд уялдаатай билээ. Халх журмыг халхын ноёдын оролцоотой баталсан учир зохицуулалт сайн явагдаж байсан юм. Монгол цаазын бичгийг зохион гаргасан нь Монголыг Манжийн эрх зүй болон төрийн нөлөөнд бүрэн автуулах алхмуудын нэг байлаа.
  • 15. Манжийн эрх баригчдын шаардан тушаасан олон зүйлийн бачим түргэн албыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд хошууны тамгын газар, аймгийн чуулгад арга буюу шахагдан Хятад пүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлдэн авч алба залгуулна. Албаны энэ өрийг ч, харьяат ноёдынхоо Хятад худалдаачдад тавьсан өрийг ч ардууд төлнө. Гэвч Монголын ард түмэн гадаад, дотоодын давхар дарлалд дуугүй нухлагдан, ямагт толгой гудайн хүлцэж явсангүй, эрэлхэгээр босон тэмцэж, тэмцлийн туршлагаа баяжуулсаар байсан юм. Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө тэмцлээс хамгийн хүчтэй нь Ойрадын Амарсанаа, Халхын Чингүнжав нарын удирдсан 1755-1758 оны зэвсэгт бослого юм.1755-1758 оны зэвсэгт тэмцэл дарагдсан боловч Монголын ард түмний түүхэнд гүн ул мөрөө үлдээн тэмцлийн сургамж дууриал болсон. Энэ үеийн ард түмний тэмцэл нэг талаар Манжийн түрэмгийлэгчид, Хятадын шунахай худалаачдын эсрэг, нөгөө талаар нутгийн авилгач ноёдын эсрэг чиглэж байв.