ݺߣ
Submit Search
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
•
4 likes
•
3,276 views
П
П. Эрдэнэсайхан
Follow
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
Read less
Read more
1 of 13
More Related Content
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ
1.
АХУЙН ТУХАЙ СУРГААЛ СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ
2.
АХУЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Ахуйн тухай
философи сургаалуудыг янз бүрийн үнэслэгээний үүднээс өөр өөрөөр хэв маяг болгон ангилдаг. Үүнд: ❖ Сонгодог философи ❖ Сонгодог бус философи
3.
АХУЙН ТУХАЙ СОНГОДОГ ФИЛОСОФИ
ҮЗЛИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ ⮚ Ахуйн тухай асуудлыг анх хөндсөн эртний бичгийн дурсгалууд бол эртний Энэтхэгийн ведүүд юм. Тэдгээрт өгүүлэхдээ: эхлээд “асат” байснаа тэр нь “сат” болж хувирсан гэж байдаг аж. “Асат” гэдэг үгийг орчуулбал “ахуй биш”, харин “сат” гэдэг үгийг нь орчуулбал “оршигч ахуй” гэж болдог байна.
4.
⮚ Философи үзэлд
“ахуй” гэдэг ойлголтыг эртний Грект анх хэрэглэсэн сэтгэгч нь Парменид юм. Ахуйн тухай түүний үзлийг XIX, XX зууны зарим философичид ертөнцийн нэгдэл нь түүний ахуйд оршдог гэж үзсэний эхлэл болж өгсөн гэж үздэг. Мөн Аристотель ахуй бол мэдрэгдэгч төвшингөөс антеллигибель (ер бусын) төвшин хүртэлх олон төвшинтэй гэж үзсэн байна. Бас тэрээр “байгаа”, “ахуй” гэдэг хоёр ойлголтыг нэлээд тодотгож зааглан бичжээ. Түүний “Метафизик” хэмээх бүтээлд “байгаа бол олон аргаар хэрэглэгч мөн” гэсэн тодорхойлолт томьёолсон байдаг.
5.
⮚ Дундад зууны
нөхцөлд ахуй, түүний бүтцийн асуудлыг христос шашны философид авч үзээд бурхан тэнгэрлэг “жинхэнэ” ахуй, бүтээгдмэл ахуй хоёрын заагийн тухай тайлбарладаг байв. Энэ нь орчин үеийн Өрнөдийн шашны философийн зарим чиглэлд уламжлагджээ.
6.
⮚ Баруун Европын
Сэргэн мандалтын философичид ахуйн тухай категорийг шашны үзэлд тохируулан ингэж тайлбарлахаас татгалзаж, ахуйг байгальтай адилтгаж байв. Германы сонгодог философийн төлөөлөгчид И. Кант, Фихте, Шеллинг нар ахуй бол хүний үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрт хэрэгжих санааны зүйлс байдлаар байж болно хэмээн тайлбарлажээ. Тэдний үзлээр ахуйн тухай ойлголт бол субъектийн ухамсрын зарим тал, зарим чадварын үр дүн байдаг.
7.
⮚ Ахуйн тухай
асуудлыг Ф.Энгельс ертөнцийн нэгдлийн асуудалтай холбон материалистаар авч үзсэн. Тэрээр ертөнцийн ахуй бол түүний материаллаг нэгдлийн урьдчилсан нөхцөл мөн гэж үзсэн. Ф.Энгельс материаллаг ертөнцийн оршихуйг “ахуй” хэмээн илэрхийлж, харин ахуйг субстанци мөний нь хувьд түүнийг материтай адилтгадаг.
8.
АХУЙН ТУХАЙ СОНГОДОГ
БИШ ФИЛОСОФИЙН ЗАРИМ БАРИМТЛАЛ Ахуйн тухай сургаал нь сонгодог философийн хамгийн цөм асуудал болж ирсэн бол XIX зууны 30-40-өөд оноос хойш үүссэн позитивизм зэрэг сонгодог биш философийн янз бүрийн чиглэлүүд сонгодог онтологийг түүхийн хувьд үеэ өнгөрөөсөн сэтгэлгээ мөн гэж зарлах болсон билээ.
9.
❖ Ахуйн тухай
сонгодог биш баримтлалууд анх Германд нэн түрүүнд Гегелийн идеалист онтологийг шүүмжлэх үндсэн дээр үүсчээ. Германы философич Артур Шопенгауэр (1788-1860) Гегелийн философи дахь өөрийгөө танин мэдэгч, туйлын субъектийн оронд хүсэл эрмэлзлэлийг дэвшүүлэн гаргаж иржээ. Хүсэл эрмэлзлэл бол хүн, амьтан, сэтгэлийн амьдралын төдийгүй амьгүй байгалийн үзэгдлүүдийн дотоод мөн чанар нь болдог гэж үзсэн.
10.
❖ Сонгодог биш
философийн ахуйн тухай янз бүрийн баримтлалд арга зүйн хувьд үр хөврөл нь байж чадах санааг Протагор илэрхийлжээ. Тэрээр хүн бол өөрийн ахуйтай байгаагууд, бас өөрийн ахуйгүй тийм байгаа бишүүд зэрэг бүх юмсын хэмжүүр мөн гэсэн юм. Энэ томьёололтой арга зүйн хувьд тохирох философи санааг эртний Грекчүүд илэрхийлж, “үнэний дагуух ахуй”, “санаа бодлын дагуух ахуй” хоёрыг зааглан тайлбарлажээ. Тийм ангилал нь ахуйг объектив ба субъектив хоёр янзаар илэрхийлэх, заримдаа субъектив илэрхийлэл нь давуу байх бололцоог ямар нэг байдлаар олж харжээ.
11.
❖Сонгодог биш онтологийг
авч үзэж буй үед Германы философич М.Хайдеггерийн метафизикийг онцлох шаардлагтай байдаг. Тэрээр ахуй гэдэг ойлголтоос гадна “байгаа” гэдэг ойлголтыг өөрийнхөө боловсруулсан “фундаменталь онтологид” үндсэн категори болгон оруулсан. Тодруулж хэлбэл “байгаа”, “ахуй” гэдэг хоёр нэр томьёоны утгыг Аристотель ялгасныг М.Хайдеггер өвлөсөн байна.
12.
МАТЕРИАЛЛАГ АХУЙ Ахуйг ангилдаг
нэг үнэслэгээ бол түүний илэрдэг хүрээнүүдийг онцолдог байдал юм. “Материаллаг ахуй” гэдэг бол материаллаг ертөнцийг бүхэлд нь илэрхийлж үүссэн философи ойлголт юм. Ахуйн тухай олон ургальч үзлийн (онтологийн плюрализмын) үүднээс хандвал материаллаг ахуй бол ахуйн бие даасан хүрээнүүдийн нэг юм. Гэтэл материаллаг ахуйг Платон санаалаг ахуйн сүүдэр гэж, Гегель туйлын санааны уналт, “өөр ахуй” хэмээж, томизм ба XX зуун дахь түүний хэлбэр неотомизм “доод ахуй” гэж ойлгодог гэх мэтээр түүнийг зарим философич ямар нэг захирагдагч, бүтээгдэгч, доод байлаар тайлбарладаг байна.
13.
Харин материалист философид материаллаг
ахуйг байгаа ганц жинхэнэ бодит байдал хэмээн ойлгож, түүнийгээ “матери” гэдэг категороор илэрхийлдэг. Материйн тухай философи ойлголт сонгодог онтологи утгаараа зөвхөн шинэ үеийн Европын философи дахь материалист чиглэлийн бүтээгдэхүүн юм. Гэхдээ түүний үр хөврөл санаа бүр эртний философи сэтгэлгээнд үүсэн хөгжиж иржээ.