ݺߣ
Submit Search
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
•
0 likes
•
4,231 views
П
П. Эрдэнэсайхан
Follow
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
Read less
Read more
1 of 17
More Related Content
Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
1.
Монголын түүхийн хичээл X
анги Улаангом политехник коллежийн Түүх, нийгмийн ухааны багш Д.Нямдаваа
2.
Сайн байцгаана уу! Хүүхдүүдээ
3.
Сурвалжийн мэдээллийг анхааралтай уншаарай Сурвалж
1 Тогоонтөмөр хаан 1368 онд нийслэл Дайдуг алдаад, эзэнт гүрний хуучин нийслэл Хархорумд бус харин өнөөгийн Өвөр Монголын Шилийн гол аймгийн нутаг Шанду хотод ирж суув. Гэвч удалгүй Шандуг Мин улсад алдаад Өвөр Монголын Хишигтэн хошууны нутаг Инчан хотод суужээ. Асуулт •Тогоонтөмөр хаан Хятадаас хөөгдсөнийхөө дараа Монголын эзэнт гүрний хуучин нийслэл Хархорумд ирж суурьшаагүйн учир юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэсэн бэ?
4.
Хичээлийн сэдэв таны
бодлоор
5.
Бурхны шашин оюун санааны
цөм болсон нь
6.
Суралцахуйн зорилго Бурхны шашин Монголд
дэлгэрсэн үндсэн ойлголтуудыг эзэмших.
7.
Суралцахуйн зорилт ⮚Монголд бурхны
шашин дэлгэрэх болсон шалтгаан ⮚Монголчуудын оюун санааны хөгжилд хэрхэн нөлөөлсөн
8.
Бурхны шашин Монголд дэлгэрэх
болсон шалтгаан 1. Эрх баригчид эзэмшил нутаг, эрх мэдлээ булаалдан хоорондоо тэмцэлдэж байсан нь жирийн олон түмнийг залхааж, тайван амьдралыг хүсэх болсон. 2. Шашин дэлгэрүүлж, оюун санааны хувьд нэгтгэх бодлого явуулсан. 3. Улсаас лам нарын эрх дархыг хуульчлан баталгаажуулж, дэмжих бодлого явуулсан. 4. Бөөгийн хойлголох ёсыг халж, амьтны амь таслахыг хориглосон.
9.
Нинмаава буюу улааны
урсгал ❖Энэтхэгийн их тарнич Ловон Бадамжунай VIII зуунд бясалгал хийх аргаар улааны урсгалыг үндэслэсэн. ❖Тэрбээр Энэтхэгээс Төвдөд шашин дэлгэрүүлсэн бөгөөд улаан хувцас өмсдөг байсан учраас улааны шашинтан хэмээх болжээ. Шарын шашин буюу Зонхавын шашин ⮚ XV зуунд бурхны шашны шинэчлэл хийж, шар малгайтны буюу шарын шашныг үндэслэсэн сэтгэгч бол Төвд лам Зонхав Лувсандагва юм. Бурхны шашны урсгалууд
10.
Бурхны шашин Монголд дэлгэрсэн
үйл явц ❑1576 онд Түмэн Засагт хаан анх Төвдийн бурхны шашны улааны урсгалын тэргүүн Гармаа ламыг өргөөндөө залж, багш шавь бололцон бурхны шашинд оржээ. ❑Түмэдийн Алтан хан Монголд бурхны шашин дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Алтан хан Ордосын Хутагтай сэцэн хунтайжийн хамт 1577 онд Төвдөөс Содномцамц ламыг залж, Түмэд, Ордос нутагт шарын шашин дэлгэрүүлэв ❑1586 онд III Далай лам Монголд ирэхэд Халхын Абтай бараалхаж, Далай лам түүнд Очирай бат Сайн хан цол хайрлажээ.
11.
Бурхны шашин Монголд дэлгэрсэн
үйл явц ❑ Далай лам болон Банчин эрдэний зарлигаар 1592 онд анхдугаар дүрийн Нэйж тойныг Хөх хотын Их зуу хийдэд залан авчирсан. Тэрээр Өвөр Монголд шарын шашныг дэлгэрүүлэв.. ❑ 1639 онд Ширээ цагаан нуур хэмээх газарт Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарт “Гэгээн” цол өргөж, Анхдугаар богд Жавзандамба хутагт хэмээн нэрлэх болжээ. ❑ Ойрадад бурхны шашин дэлгэрэхэд Заяа бандида Намхайжамц их үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр бурхны номны утгыг олон түмэнд хүргэхийн тулд “Тод үсэг” зохиожээ.
13.
Бурхны шашны үр
дагавар Эерэг үр дагавар Сөрөг үр дагавар • Монголчуудын амьдралын хэв маягт өөрчлөлт орсон. • Шашнаар дамжин Дорнын соёлын нөлөө Монголд нэвтэрчээ. • Монголын соёл, гар урлал, дүрслэх урлаг баяжин хөгжсөн. • Байнгын орон сууц, гэр уран барилга баяжин хөгжсөн. ▪ Шашны мөн чанарыг ойлгоогүйгээс мухар сүсэгт автах болсон. ▪ Шашны урсгалын хоорондын зөрчил гарч байсан. ▪ Лам хүн гэргий авахыг хориглосон нь хүн амын нөхөн үржихүйд нөлөөлсөн. ▪ Улс орны үйлдвэрлэх хүчний хөгжил, эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн.
14.
Энэ үеийн соёлын
дэвшил ❑ Хот суурин, сүм хийд барих уламжлал үргэлжлэн хөгжсөн. Лигдэн хааны Очирт цагаан хот, Алтан хааны Хөх хот, Цогт хунтайжийн орд болон 6 сүм, Шолой Убаш хунтайжийн орд, Хархул хааны балгас, Баатар хунтайж, Галдан бошигт нарын байгуулсан бэсрэг хот суурин, сүм хийдүүд нь улс төр, шашин, соёл, эдийн засгийн төв болж байжээ. ❑ Энэтхэг, Төвдийн шашны ном судрыг монголчлох ажил эрчимтэй хөгжсөн. Аюуш гүүш, Гүүш цорж, Заяа бандида Намхайжамц нарын нэрт орчуулагч нар тэр үед төрөн гарчээ. 1587 онд Аюуш гүүш галиг үсэг буюу Али гали үсэг, Заяа бандида Намхайжамц 1648 онд Тод үсэг, Өндөр гэгэн Занабазар 1686 онд Соёмбо үсгийг тус тус зохиожээ.
15.
Энэ үеийн соёлын
дэвшил ❑ Монголын түүх бичлэг хөгжсөөр байсныг “Хураангуй Алтан товч”, “Лу. Алтан товч”, “Шар тууж”, “Асрагч нэртийн түүх”, Саган сэцэний “Эрдэнийн товч” зэрэг түүхэн сурвалжууд нотолно. Мөн “Тогоонтөмөр хааны гэмшил”, “Мандухай сэцэн хатны домог”, “Даян хааны зургаан түмэн Монголын магтаал”, “Убаш хунтайжийн тууж” зэрэг бэсрэг зохиол бичигджээ. ❑ Энэ үед гар урлал, уран барилгын хөгжилд ахиц гарсан нь бурхны шашин дэлгэрсэнтэй холбоотой. Тэр үеийн гол төлөөлөгч нь Өндөр гэгээн Занабазар юм. Тэрбээр Монголын дүрслэх урлагт цутгуурын урлаг гэдэг төрөл зүйлийг бий болгож, энэ аргаар Очирдара бурхан, 21 Дара эх, Майдар зэрэг бүтээлийг туурвисан.
16.
Сурвалжийн мэдээллийг анхааралтай уншаарай Сурвалж
2 1. Ганжуур судар 2. Булган аймгийн Дашинчилэн сумын Хар бухын балгасны тууриас олдсон үйсэн номын хуудас 3. Лу. Алтан товч 4. Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутын хадан дахь Цогт хунтайжийн шүлэг Асуулт • Монголчууд ном судраа ямар ямар аргаар хэвлэж байсан бэ? • Тэдгээрийг бүтээхэд ямар материал ашиглаж байсныг тодорхойлох.
17.
Гэрийн даалгавар Монголын түүхийн
X ангийн сурах бичгийн 69, 71 хуудасны түүхэн зураг дээр ажиллаж, түүхчлэн бодоорой. Хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа.