ݺߣ

ݺߣShare a Scribd company logo
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ
ХУВЬСГАЛ
Тусгаар тогтнол нь ХХ зууны
турш Монголчуудын хүсч
мєрєєдсєн ганц зүйл байлаа.
Монгол улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн
Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монгол
төрийг сэргээн байгуулж, Монголчуудын сэргэн
мандлын эхийг тавьсан. 1911 оны Үндэсний эрх
чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний
уламжлалтай Монголын ард түмний түүхийн
онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих
түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх
чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга
тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван
жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай
тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их
сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын
бодит хөрс болсон билээ.
XIX зууны 2-р хагасаас Монголд Манжийн дарлалыг
эсэргүүцсэн хөдөлгөөнүүд гарч эхэлсэн. Монголын
язгууртнууд ч гэсэн тусгаар тогтнолоо сэргээх арга
хайж байсан.
Жавзандамба хутагт 1895 онд Орос улсаас
Монголын төрийг сэргээх эрмэлзэлтэй байгаагаа
илэрхийлж албан бичиг элч төлөөлөгч илгээсэн.
Хариуд нь Оросын эрх баригчид гагцхүү Монголчууд
санаагаа нэгтгэж бат болох нь чухал хүлээ гэсэн хариу
явуулсан. Ингээд олон нийтийн тэмцэл эсэргүүцэл
улам зохион байгуулалттай болж байлаа. Үүнд: 1900
онд Улиастайд 2000 Монгол цэргийн бослого,
1906,1910 онд Их хүрээнд Хятадын худалдаачдыг
эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн
гарсан.
Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах
шууд шалтгаан нь Монголчуудыг хүчээр хятадчилан
уусгах “Шинэ засгийн” бодлого гэгчийг явуулсанд
оршино. Энэхүү “Шинэ засгийн бодлого” нь Монгол
нутагт Хятадуудыг үй олноор нь шилжүүлэн
суурьшуулах, Монголын хүн амыг хятадчилах,
байгалийн баялгийг их гүрнүүдтэй нийлэн цөлмөх,
Монголыг Манжийн (Хятадын) засаг захиргааны
шууд нэг хэсэг, дотоод муж болгон хувиргах зэрэгт
чиглэгдэж байв.
Энэ нь тэртээ тэргүй Манжаас тусгаарлан, нэгэн гэр
улсаа сэргээхийн туйлын хүслэн болж байсан
Монголын тэргүүний дэвшилт эх оронч үзэлтэй ихэс
дээдэс, энгийн олны дургүйцэл, бухимдлыг улам
төрүүлж, улс үндсээ чөлөөлөх хувьсгалт тэмцэлд
эрслэн босгожээ. Энэхүү хувьсгал нь үндэс шашин
юугаа хамгаалах, бүх Монгол овогтныг нэгтгэх
зорилгыг агуулж байснаараа Үндэсний эрх чөлөөний
хувьсгал хэмээн нэрлэгдэж байна
VIII богд Жавзандамба , Цэрэнчимэд, Ханддорж
тэргүүтэй хүмүүс төр улсаа сэргээх тэмцлийг манлайлан
удирдсан.
1911 оны зун Халхын 4-н аймаг , Их шавийн эрх мэдэл
бүхий ноёд мөн лам нар Жавзандамба хутагтад < БАТ
ОРШИЛ >өргөх үеэр Их хүрээний Эрдэнэ шанзудбын
яаманд нууц зөвлөлгөөн хийв. Энэ хурлаар санал
хуваагдсан тул шинэ засгийн бодлогыг эрс эсэргүүцсэн 4-
н аймгийн ноёд, түшмэл, лам нар Богд уулын арын ой
дотор нууцаар хуралдсан. Тэд 2 шийдвэр гаргасан. Үүнд:
1.Монголчууд Манжийн эсрэг дангаар тэмцэхэд эдийн
засгийн болон зэр зэвсгийн хүрэлцээгүй тул Орос улсаас
тусламж гуйн элч явуулах
2.Тусгаар тогтнолынхоо төлөө эв хүчээ нэгтгэн тэмцэж,
улсаа зарлан тунхаглах цаг болсон болохыг ард
түмэндээ дуулгаж лүндэн буулгах хүсэлтийг
Жавзандамба хутагтад өргөхөөр болсон. Орос руу явах
төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам
Цэрэнчимэд,түшмэл Хайсан нар юм.
Тусгаар тогтноход нь туслахыг гуйсан бичгээс гадна
Манж, Хятадын дарлал улс орны нөхцөл байдлын тухай
21 зүйл бүхий тайлбар бичгийг Хаант Орос улсын
гадаад явдлын яаманд өргөн барьжээ. Орос улсад явсан
төлөөлөгчид уван цуван ирсэний дараа Их хүрээнд
Монголын тусгаар тогтнолыг тунхаглах ажлыг шаргуу
хийв.
1911 оны 11-н сарын 28-нд Монголын ноёд дээд лам
нар Хутагтад айлтгал өргөөд хутагт харин ард түмнээ
эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө зоригжуулан
уриалсан юм. Монголын төрийн тусгаар тогтнолын
төлөөх үйл хэргийг шууд удирдан, зохицуулах Халхын
хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг
1911.11.30-нд байгуулсан . ТЗГ нь Улсын түшээ гүн
Чагдаржав тэргүүтэй Чин ван Ханддорж , Да лам
Цэрэнчимэд нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй байв.
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
1911.12.1-нд Хүрээнд сууж байсан Манж сайд
Сандо-д зайлж гарахыг тулган шаардсан бичиг
явуулсан бөгөөд 1911.12.4 -нд Сандог хөөн
гаргаснаар Их хүрээнд Манжийн төрийн ноёрхол
унав.
1911.12.29-нд Жавзандамба хутагтыг Монгол улсын
шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөх
ёслол Их Хүрээнд болсон. Ийнхүү Богд хааны
зарлигаар Монгол улсын засгийн газрыг 5-н
яамтайгаар байгуулсан.
1911 оны хувьсгалын үр дүн түүхэн ач холбогдол:
-Ар Монголчууд тусгаар тогтнолоо олж Монгол улс
сэргэн мандах эхлэл тавигдсан.
-Монголчуудыг хятадчилан уусгах гэсэн бодлогыг
таслан зогсоосноор үндэс угсаагаа авран
хамгаалсан.
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд
сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12
дугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын түүхэнд
200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний
ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар
тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин
төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд
өргөмжлөн түүнд төрийн тамга, төрийн далбаа,
өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам
бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр
гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг
байгуулсан юм. VIII Богд Жавзандамба хаан ширээнд
суусан бөгөө 1911 оноос он тооллыг “Олноо
өргөгдсөн”, улсын цолыг “Монгол”, Их хүрээг
“Нийслэл хүрээ” хэмээн нэрийджээ. Монголчуудын
сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний
эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний
уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой
хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл
1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний
эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан
Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж,
Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж,
түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл,
хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг
байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Яам нь 5
яамдаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх
яам Чин ван Ханддорж/Одоогийн гадаад хэргийн
яам/, Цэргийн яам Эрдэнэ далай ван
Гомбосүрэн/Одоогийн батлан хамгаалах яам/,
Сангийн яам Түшээ гүн Чагдаржав/ Одоогийн
сангийн яам/, Шүүх яам Эрдэнэ ван Намсрай, Дотоод
явдлын яам Да лам Цэрэнчимэд /Одоогийн хууль зүй,
дотоод хэргийн яам/ нарын сайдтайгаар
байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн
зөрчилдөөний улмаас ерөнхий сайдаар Сайн Ноён
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
1911 оны 12-р сарын 29-нд
Монгол улс тусгаар тогтнолоо
тунхаглан зарласны дараа 1912
онд мєн л тусгаар тогтнох гэж
оролдож байсан Тєвд л Монголыг
хүлээн зєвшєєрчээ. Манай шинэ
засгийн газар гадаад улсуудаар
ялангуяа их гүрнүүдээр єєрийн
тусгаар тогтнолыг хүлээн
зєвшєєрүүлэх ажилд их анхаарч,
1913 онд Сайн ноён хан
Намнансүрэнгийн айлчлалд
найдлага тавьж байлаа.
ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ
1911 оны Үндэсний эрх чөлөөний
хувьсгалын удирдагчид нь VIII Богд
Жавзандамба хутагт, Чин ван Ханддорж, Да
лам Цэрэнчимэд, Харчин түшмэл гүн Хайсан,
Сайн ноён хан Намнансүрэн нар болон
тэдний хамтран зүтгэгч, төрийн зүтгэлтэн
Түшээт хан аймгийн засаг ноён Чагдаржав,
Махасамади Далай Сэцэн хан Навааннэрэн,
Сэцэн хан аймгийн улсад туслагч гүн засаг
Намсрай, Сэцэн хан аймгийн улсад туслагч
жүн ван Гомбосүрэн нар, цэргийн баатар
зүтгэлтэн Манлай баатар Дамдинсүрэн,
Хатанбаатар Магсаржав, Шударга баатар
Бавуужав, Ялгуун баатар Сумъяа, Зоригт
баатар Тогтох зэрэг олон хүнийг дурдаж
Монголын Үндэсний анхдугаар хувьсгалыг өмнөө
тавьсан зорилтоо хэрхэн биелүүлсэн болон тухайн
үеийн гадаад нөхцөл хүчин зүйлтэй уялдуулан судлаач,
түүхчид хоёр үед хуваан үзэж байна. Энэ нь Нэгдүгээрт:
Манж Чин улсын эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо
тунхаглан, өөрийн төр, засгаа байгуулан, хэнээс ч хараат
бус бие даан хөгжсөн (1911-1913 он), Хоёрдугаарт: ҮЭЧХ-
ын бууралтын үе. Монгол овогтноо нэгтгэх гэсэн
оролдлого бүтэлгүйтэж, улмаар тусгаар тогтнолоо
хязгаарлуулсан үе (1913-1915 он) юм. Үндэсний
анхдугаар хувьсгалын үрээр хөрөнгөтний
парламентаризмын жишгийг харгалзан, 1914 онд Хаанд
зөвлөх эрх бүхий улсын Дээд, Доод хурлыг байгуулсан
байна. Байнгын цэргийг бий болгож, Хужирбуланд
цэргийн сургуулийг байгуулав. Шүүх, эрх зүйн шинэтгэл
хийж, 1915-1918 онуудад ”Зарлигаар тогтоосон Монгол
Улсын хууль зүйлийн бичиг”-ийг батлан гаргажээ.
Иргэний сургуулийн сургалтыг Европ маягаар
зохион байгуулж, төв, хөдөөд 60 гаруй сургуулийг
байгуулж, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх олон
шинэтгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал
улсын төсөв бүрдүүлэх, дотоод, гадаад худалдаанд
гааль тогтоох, татварыг цэгцлэх арга хэмжээ авчээ.
Энэ хувьсгалын үйл явц хөрш болон бусад их гүрний
дээрэнгүй бодлогын улмаас тасалдсан ч XX зуунд
Монгол Улс туурга тусгаар байж, тусгаар тогтнол
хэмээх үнэт зүйлээ нандигнан эрхэмлэж, уламжлан
хадгалах, хамгаалах дэвсгэр суурийг тавьж өгснөөрөө
үлэмжийн их ач холбогдолтой юм.
1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал нь
нийгмийн нэг тогтолцоог нөгөөгөөр сольсон
нийгмийн хувьсгал биш, үндэсний тусгаар тогтнол,
төрийн бүрэн эрхт байдлаа зарлан тунхаглаж,
Монгол үндэстнийг мөхлийн ирмэгээс татаж гаргасан
үндэсний эрх чөлөөний хувьсгал байв.

More Related Content

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ

  • 1. ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ Тусгаар тогтнол нь ХХ зууны турш Монголчуудын хүсч мєрєєдсєн ганц зүйл байлаа.
  • 2. Монгол улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монгол төрийг сэргээн байгуулж, Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
  • 3. XIX зууны 2-р хагасаас Монголд Манжийн дарлалыг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд гарч эхэлсэн. Монголын язгууртнууд ч гэсэн тусгаар тогтнолоо сэргээх арга хайж байсан. Жавзандамба хутагт 1895 онд Орос улсаас Монголын төрийг сэргээх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж албан бичиг элч төлөөлөгч илгээсэн. Хариуд нь Оросын эрх баригчид гагцхүү Монголчууд санаагаа нэгтгэж бат болох нь чухал хүлээ гэсэн хариу явуулсан. Ингээд олон нийтийн тэмцэл эсэргүүцэл улам зохион байгуулалттай болж байлаа. Үүнд: 1900 онд Улиастайд 2000 Монгол цэргийн бослого, 1906,1910 онд Их хүрээнд Хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарсан.
  • 4. Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал гарах шууд шалтгаан нь Монголчуудыг хүчээр хятадчилан уусгах “Шинэ засгийн” бодлого гэгчийг явуулсанд оршино. Энэхүү “Шинэ засгийн бодлого” нь Монгол нутагт Хятадуудыг үй олноор нь шилжүүлэн суурьшуулах, Монголын хүн амыг хятадчилах, байгалийн баялгийг их гүрнүүдтэй нийлэн цөлмөх, Монголыг Манжийн (Хятадын) засаг захиргааны шууд нэг хэсэг, дотоод муж болгон хувиргах зэрэгт чиглэгдэж байв. Энэ нь тэртээ тэргүй Манжаас тусгаарлан, нэгэн гэр улсаа сэргээхийн туйлын хүслэн болж байсан Монголын тэргүүний дэвшилт эх оронч үзэлтэй ихэс дээдэс, энгийн олны дургүйцэл, бухимдлыг улам төрүүлж, улс үндсээ чөлөөлөх хувьсгалт тэмцэлд эрслэн босгожээ. Энэхүү хувьсгал нь үндэс шашин юугаа хамгаалах, бүх Монгол овогтныг нэгтгэх зорилгыг агуулж байснаараа Үндэсний эрх чөлөөний хувьсгал хэмээн нэрлэгдэж байна
  • 5. VIII богд Жавзандамба , Цэрэнчимэд, Ханддорж тэргүүтэй хүмүүс төр улсаа сэргээх тэмцлийг манлайлан удирдсан. 1911 оны зун Халхын 4-н аймаг , Их шавийн эрх мэдэл бүхий ноёд мөн лам нар Жавзандамба хутагтад < БАТ ОРШИЛ >өргөх үеэр Их хүрээний Эрдэнэ шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийв. Энэ хурлаар санал хуваагдсан тул шинэ засгийн бодлогыг эрс эсэргүүцсэн 4- н аймгийн ноёд, түшмэл, лам нар Богд уулын арын ой дотор нууцаар хуралдсан. Тэд 2 шийдвэр гаргасан. Үүнд: 1.Монголчууд Манжийн эсрэг дангаар тэмцэхэд эдийн засгийн болон зэр зэвсгийн хүрэлцээгүй тул Орос улсаас тусламж гуйн элч явуулах 2.Тусгаар тогтнолынхоо төлөө эв хүчээ нэгтгэн тэмцэж, улсаа зарлан тунхаглах цаг болсон болохыг ард түмэндээ дуулгаж лүндэн буулгах хүсэлтийг Жавзандамба хутагтад өргөхөөр болсон. Орос руу явах төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд,түшмэл Хайсан нар юм.
  • 6. Тусгаар тогтноход нь туслахыг гуйсан бичгээс гадна Манж, Хятадын дарлал улс орны нөхцөл байдлын тухай 21 зүйл бүхий тайлбар бичгийг Хаант Орос улсын гадаад явдлын яаманд өргөн барьжээ. Орос улсад явсан төлөөлөгчид уван цуван ирсэний дараа Их хүрээнд Монголын тусгаар тогтнолыг тунхаглах ажлыг шаргуу хийв. 1911 оны 11-н сарын 28-нд Монголын ноёд дээд лам нар Хутагтад айлтгал өргөөд хутагт харин ард түмнээ эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө зоригжуулан уриалсан юм. Монголын төрийн тусгаар тогтнолын төлөөх үйл хэргийг шууд удирдан, зохицуулах Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг 1911.11.30-нд байгуулсан . ТЗГ нь Улсын түшээ гүн Чагдаржав тэргүүтэй Чин ван Ханддорж , Да лам Цэрэнчимэд нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй байв.
  • 8. 1911.12.1-нд Хүрээнд сууж байсан Манж сайд Сандо-д зайлж гарахыг тулган шаардсан бичиг явуулсан бөгөөд 1911.12.4 -нд Сандог хөөн гаргаснаар Их хүрээнд Манжийн төрийн ноёрхол унав. 1911.12.29-нд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжлөх ёслол Их Хүрээнд болсон. Ийнхүү Богд хааны зарлигаар Монгол улсын засгийн газрыг 5-н яамтайгаар байгуулсан. 1911 оны хувьсгалын үр дүн түүхэн ач холбогдол: -Ар Монголчууд тусгаар тогтнолоо олж Монгол улс сэргэн мандах эхлэл тавигдсан. -Монголчуудыг хятадчилан уусгах гэсэн бодлогыг таслан зогсоосноор үндэс угсаагаа авран хамгаалсан.
  • 10. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. VIII Богд Жавзандамба хаан ширээнд суусан бөгөө 1911 оноос он тооллыг “Олноо өргөгдсөн”, улсын цолыг “Монгол”, Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийджээ. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл
  • 11. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Яам нь 5 яамдаас бүрдэж байв. Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам Чин ван Ханддорж/Одоогийн гадаад хэргийн яам/, Цэргийн яам Эрдэнэ далай ван Гомбосүрэн/Одоогийн батлан хамгаалах яам/, Сангийн яам Түшээ гүн Чагдаржав/ Одоогийн сангийн яам/, Шүүх яам Эрдэнэ ван Намсрай, Дотоод явдлын яам Да лам Цэрэнчимэд /Одоогийн хууль зүй, дотоод хэргийн яам/ нарын сайдтайгаар байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас ерөнхий сайдаар Сайн Ноён
  • 13. 1911 оны 12-р сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа 1912 онд мєн л тусгаар тогтнох гэж оролдож байсан Тєвд л Монголыг хүлээн зєвшєєрчээ. Манай шинэ засгийн газар гадаад улсуудаар ялангуяа их гүрнүүдээр єєрийн тусгаар тогтнолыг хүлээн зєвшєєрүүлэх ажилд их анхаарч, 1913 онд Сайн ноён хан Намнансүрэнгийн айлчлалд найдлага тавьж байлаа.
  • 15. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчид нь VIII Богд Жавзандамба хутагт, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Харчин түшмэл гүн Хайсан, Сайн ноён хан Намнансүрэн нар болон тэдний хамтран зүтгэгч, төрийн зүтгэлтэн Түшээт хан аймгийн засаг ноён Чагдаржав, Махасамади Далай Сэцэн хан Навааннэрэн, Сэцэн хан аймгийн улсад туслагч гүн засаг Намсрай, Сэцэн хан аймгийн улсад туслагч жүн ван Гомбосүрэн нар, цэргийн баатар зүтгэлтэн Манлай баатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Шударга баатар Бавуужав, Ялгуун баатар Сумъяа, Зоригт баатар Тогтох зэрэг олон хүнийг дурдаж
  • 16. Монголын Үндэсний анхдугаар хувьсгалыг өмнөө тавьсан зорилтоо хэрхэн биелүүлсэн болон тухайн үеийн гадаад нөхцөл хүчин зүйлтэй уялдуулан судлаач, түүхчид хоёр үед хуваан үзэж байна. Энэ нь Нэгдүгээрт: Манж Чин улсын эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо тунхаглан, өөрийн төр, засгаа байгуулан, хэнээс ч хараат бус бие даан хөгжсөн (1911-1913 он), Хоёрдугаарт: ҮЭЧХ- ын бууралтын үе. Монгол овогтноо нэгтгэх гэсэн оролдлого бүтэлгүйтэж, улмаар тусгаар тогтнолоо хязгаарлуулсан үе (1913-1915 он) юм. Үндэсний анхдугаар хувьсгалын үрээр хөрөнгөтний парламентаризмын жишгийг харгалзан, 1914 онд Хаанд зөвлөх эрх бүхий улсын Дээд, Доод хурлыг байгуулсан байна. Байнгын цэргийг бий болгож, Хужирбуланд цэргийн сургуулийг байгуулав. Шүүх, эрх зүйн шинэтгэл хийж, 1915-1918 онуудад ”Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг”-ийг батлан гаргажээ.
  • 17. Иргэний сургуулийн сургалтыг Европ маягаар зохион байгуулж, төв, хөдөөд 60 гаруй сургуулийг байгуулж, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх олон шинэтгэлийн ажлыг эхлүүлсэн байна. Тухайлбал улсын төсөв бүрдүүлэх, дотоод, гадаад худалдаанд гааль тогтоох, татварыг цэгцлэх арга хэмжээ авчээ. Энэ хувьсгалын үйл явц хөрш болон бусад их гүрний дээрэнгүй бодлогын улмаас тасалдсан ч XX зуунд Монгол Улс туурга тусгаар байж, тусгаар тогтнол хэмээх үнэт зүйлээ нандигнан эрхэмлэж, уламжлан хадгалах, хамгаалах дэвсгэр суурийг тавьж өгснөөрөө үлэмжийн их ач холбогдолтой юм. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгал нь нийгмийн нэг тогтолцоог нөгөөгөөр сольсон нийгмийн хувьсгал биш, үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлаа зарлан тунхаглаж, Монгол үндэстнийг мөхлийн ирмэгээс татаж гаргасан үндэсний эрх чөлөөний хувьсгал байв.