ݺߣ
Submit Search
ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ
•
0 likes
•
698 views
П
П. Эрдэнэсайхан
Follow
ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ
Read less
Read more
1 of 12
More Related Content
ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН ТУХАЙ АСУУДАЛ
1.
ФИЛОСОФИ ДАХЬ ХҮНИЙ ҮНЭЛЭМЖИЙН
ТУХАЙ АСУУДАЛ
2.
Үнэлэмжийн онол нь
XIX зууны сүүлээс Аксеологи (үнэт зүйл) нэрээр бие даасан салбар болон хөгжиж эхэлсэн. Үнэлэмжийн тухай онол бол орчин үеийн философийн салбарууд дотор үүссэн түүхэн хугацаагаараа залууд нь ордог боловч байр суурь нөлөөгөөрөө тэргүүн эгнээнд нь байдаг тийм салбруудын нэг юм. Үнэлэмж гэдэг нь биднээс байгалийн юм уу, нийгмийн тодорхой үзэгдэлд өгч буй үнэлгээ юм.
12.
Үнэлэмжийн үр дүнд
бий болдог онолын гол ойлголтууд нь сайн ба муу, сайхан ба муухай, нүгэл ба буян, ашигтай ба ашиггүй, ёстой ба ёсгүй, шударга ба шударга биш, үнэн ба худал гэх мэт ойлголт мөн. Үнэлэмжийн тухай онолын ойлголт улмаар түүний тухай янз бүрийн философи сургаал үүссэн нь яг хэрэг дээрээ зөвхөн XIX зуунаас хойшхи үед холбогддог. Энэ нь тохиолдлын шинжтэй биш, харин түүхэн тодорхой шалтгаантай юм. Үүнд: Эртний сэтгэгчид ялангуяа Грекчүүд буян, сайн сайхан, ашиг гэх мэт ойлголтыг этик (ёс зүй), эстетик (гоо зүй) , эдийн засгийн онол зэргийн асуудлыг авч үзэх хүрээнд боловсруулж байсан боловч тэдгээр ойлголтыг мэдлэгийн бие даасан салбарын, тодорхой хэлбэл үнэлэмжийн тухай сургаалын ойлголтууд байж болохыг хараахан олж мэддэггүй байжээ.