хичээлийн стандарт
- 1. ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
Хичээлийн нэр: Бүтээмжийн менежмент
Хичээлийн индекс: BA352
Мэргэжил: Үйлдвэрлэлийн менежмент
Судлах кредит: 2.0
Хичээлийн зорилго:
Оюутанд орчин үеийн зах зээлийн эдийн засгийн онол практикийн чухал
асуудал болох бүтээмж, түүний удирдлагын талаар онол арга зүйн тодорхой
мэдлэг олгох, онолын мэдлэгээ амьдрал үйл ажиллагаанд хэрэгжүүлэх чадвартай
болгох, бүтээмжийг хэмжих тодорхойлох, шинжилгээ үнэлгээ хийх, дээшлүүлэх
төлөвлөгөө хөтөлбөр боловсруулах, хэргэжүүлэх, үйл ажиллагааг зохион
байгуулах мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд оршино..
Хичээлийн зорилт:
Олон улсын түвшин, үндэсний эдийн засгийн түвшин, салбар эдийн
засгийн түвшин, байгууллага аж ахуйн нэгжийн түвшинд бүтээмжийн
хэмжилт хийх
Байгууллага аж ахуйн нэгжийн түвшинд бүтээмжийн шинжилгээ хийх
Байгууллага аж ахуйн нэгжийн түвшинд бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр
боловсруулах
Зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал:
Мэдлэг: Үр ашгийн үзүүлэлт, бүтээмжийн онолын болон бүтээмжийг
хэмжих, бүтээмжийн шинжилгээ хийх, бүтээмжийг дээшлүүлэх арга,
зарчим, хандлагуудын талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй болно.
Чадвар: Эдийн засгийн үр ашгийн үзүүлэлтүүдийн уялдаа холбоог
гаргах, бүтээмжийг тооцох үндсэн аргуудыг эзэмших, олон улсын
түвшинд бүтээмж хэмжих чадвартай болох, үндэсний эдийн засгийн
түвшин, салбарын болон байгууллагын түвшний бүтээмжийг хэмжих,
байгууллагын бүтээмжийн шинжилгээ хийх, байгууллагын түвшинд
бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах чадвартай болно.
Дадал: Онолын мэдлэг чадвар дээр тулгуурлан амьдрал практик дээр
хэрэгжүүлэх дадал эзэмшүүлнэ.
Агуулгын стандарт:
Бүтээмжийн мөн чанар, тодорхойлолт, үр ашигт хандах хандлагууд,
бүтээмжийн хэмжилтийн арга зүйн хандлага, бүтээмжийн шинжилгээ
үнэлгээ хийх, бүтээмжийг дээшлүүлэх арга зам , хандлага, зарчмуудыг
судлах болно.
Арга зүйн стандарт: лекц 16 цаг,семинар 32цаг
Хичээлийн агуулга нь лекц болон семинарын хэлбэрээр хэрэгжинэ.
Лекцийн хичээлээр тухайн сэдвийн агуулгыг бүрэн хамарсан онолын гол
асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх гол арга замуудыг авч үзнэ.
Семинарын хичээл нь тухайн сэдвийн хүрээнд оюутан лекцийн хичээлээр
олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгаж, багшийн удирдлагын дор
мэдлэг чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгоход
чиглэгдсэн, тэдгээрийн танин мэдэхүйн идэвхтэй үйл ажиллагаа
давамгайлсан байдлаар зохион байгуулагдана.
Бие даалтын ажлаар оюутан сонгож авсан болон багшийн өгсөн сэдвийн
дагуу онолын болон холбогдох материалуудыг уншиж судлан тэмдэглэл
- 2. хийх, бизнесийн байгууллагын тоо баримт, мэдээ материал дээр
бүтээмжийн тооцоо судалгаа хийж, хуваарийн дагуу тухайн ажлаа
хамгаалж тохирох үнэлгээг авна.
10. Үнэлгээний стандарт: а.Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд
Оюутнуудын мэдлэг чадварыг үнэлэхэд “Бүтээмжийн менежмент“
хичээлийн агуулгын хүрээ болон агуулгын стандартад заасан үндсэн
мэдлэг, чадвар, дадлыг хэрхэн эзэмшсэнийг тодорхойлох нийтлэг
шалгуур үзүүлэлтийг хэмжүүр болгоно.
Оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ аман, бичгийн, кэйс дээр
ажиллуулж, асуудал шийдвэрлүүлэх гэх мэт үнэлгээний стандарт ба
стандарт бус аргыг ашиглан шалгана.
б.Үнэлэлт дүгнэлт
Оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ сургуулийн дүрмэнд заасан
аргачлалын дагуу үнэлнэ.
11. Орчны стандарт: Багшид тавигдах шаардлага
Тухайн зааж буй хичээлээр онол, практикийн өргөн мэдлэгтэй байх
Сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих
мэдлэг,
чадвартай
Оюутан сурагчдад мэдлэг бүтээх үйл явцад нь удирдан чиглүүлэх, заавар
зөвөлгөө өгөх чадвартай байх
Сургалт хүмүүжлийн арга хэлбэрт тавигдах ерөнхий, сэтгэл зүйн болон
дидактик шаардлагуудыг хангадаг байх
Монгол улсын боловсролын зорилгыг хэрэгжүүлэгч байхын
зэрэгцээ,сурган хүмүүжүүлэх зарчмыг мөрддөг байх
Бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх арга барил эзэмшсэн байх
Сургалтын орчин үеийн техникийг ашиглах чадвартай байх
Хичээл хоорондын болон хичээлийн сэдэв хоорондын интеграцыг
хангадаг байх
12. Сургалтын хэрэглэгдэхүүн:
Эрүүл ахуйн шаардлага хангасан анги тэнхим
Ном, сурах бичиг, гарын авлага
Бусад шаардлагатай материалууд
Хичээл явуулахад шаардлагатай тоног хэрэгслүүд компьютер, хэвлэх, хуулах
төхөөрөмж, проектор,кодскоп,ча